antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 30, 2015 2 comments

130 мянган иргэн цахим карт авчээ

нийтлэсэн Admin

smartbusУлаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинэчлэл хийж, цахим төлбөрийн системийг нэвтрүүлсэн.

Энэхүү ажил өчигдрөөс эхлэн албан ёсоор хэрэгжиж кондукторууд бэлэн мөнгө хураах бус зөвхөн хяналт тавих журмаар ажиллаж байгаа билээ.

Энэ ажлын явцын талаар нийслэлийн Нийтийн тээвэр болон Улаанбаатар смарт карт компаниас өнөөдөр мэдээлэл хийв.

Одоогоор 130 орчим мянган иргэн цахим картыг худалдан аваад буй аж. Үүний 50 мянга нь өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Тиймээс нийслэлчүүдийг иргэний үүргээ биелүүлж, цахим картаа худалдан авч, үйлчлүүлэхийг нийслэлийн Нийтийн тээврийн газрынхан хэлж байна. Нийслэлийн хэмжээнд цахим карт борлуулах 270 цэг ажиллаж буй. Цаашид борлуулах цэгийг 500 болгон нэмэгдүүлнэ гэдгийг Улаанбаатар смарт карт компанийн удирдлага хэлсэн.

Иргэд картаа 500- 90 мянган төгрөгөөр цэнэглэж болно. 10 мянган төгрөгөөр цэнэглэсэн тохиолдолд 50 төгрөг, 10-50 мянган төгрөг бол 100, үүнээс дээш бол 200 төгрөгийн шимтгэл төлнө. Энэ шимтгэл нь борлуулалт хийж буй газруудын үйл ажиллагааны зардал болох аж.

Харин оюутнуудын цахим картыг ирэх сарын 15-наас эхлэн МОХ болон их дээд сургуулийн оюутны зөвлөлөөр дамжуулан олгох аж. Сурагчдад ч мөн адил хичээлийн шинэ жилийн үеэр Монголын сурагчдын холбоогоор дамжуулан олгох юм байна.

Ирэх сарын 15-наас эхлэн нийслэлийн нийтийн тээвэрт шинэчилсэн сүлжээ үйлчилгээг нэвтрүүлэх аж. Ингэхдээ Энхтайваны өргөн чөлөө буюу Таван шараас Офицеруудын ордон хүртэл угсраа автобусыг үйлчилгээнд гаргана. Мөн зарим чиглэлийг өөрчилж, богино эргэлттэй болгох аж. Үүнтэй зэрэгцэн цахим төлбөрийн системд урамшууллын тогтолцоог бий болгох аж. Одоогийн яригдаж буй төслөөр иргэд 30 минутын дотор дамжин суухдаа хоёр дахь автобусанд үнэ төлбөргүй зорчих гэнэ. Харин гурав дахь автобусанд бол 500 төгрөгийн төлбөрөө төлж зорчино.

Нийтийн тээврийн цахим төлбөрийн системийг Улаанбаатар-Сөүл хотын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй бөгөөд бүх санхүүжилтийг Солонгосын талаас гаргажээ. Нийт 14 орчим ам.долларын санхүүжилттэй энэхүү төсөл 6-7 жилийн дотор үйл ажиллагааны орлогоос бүх зардлаа нөхнө гэсэн тооцоог хариуцсан байгууллага хийжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • dogoo (August 01, 2015 2:25:01 pm )

    Anhaaruulag: jolooch konduktor nar ter mengeni hairtsagiig doroos n ongoilgoj hariult abch egch bn gene ter chin lats lombtoi baidaggui yum uu. Vamar sonin yum be.jolooch nar ter hairtsagand hurch boldog yum uu hariu.

  • zochin (August 01, 2015 2:29:44 pm )

    Medeh yum alag aa. Bolohgui l baimaar yum mini suusan abtobusni jolooch bas tegj baih haragdsan .ugan bolmoorguil baimaar yum. Terchin tsoojtoi,latstai baih estoi bizdee unheer medeh yum alag unen zeb hariult egeech

antalya rent a car