antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 30, 2015 31 comments

Ардчилсан намынхан уншихыг хориглоно!!!

нийтлэсэн Admin

enhbo;dbaasnhuuhuraltomzaalАрдчилсан сонгуультай болсны баяраа хийлээ. Сайхан боллоо. Харамсалтай нь бараг хүн бүрийн сэтгэлд ямар нэг “хатиг” тэмтрэгдэн, тэр нь хөндүүрлээд байгаа нь илт байлаа.

Аргагүй шүү дээ, Ардчилсан сонгуультай болсноос хойш Ардчилсан намынхан хоёр удаа Засгийн эрхийг барихдаа хоёуланд нь дотоод хагарал, зөрчлөөсөө болж төрөөр тоглочихоод байгаагаа өөрсдөө ч мэдэж байгаа хойно.

Үүнийг батлах мэт АН-аас хоёр удаа нэр дэвшиж ялалт байгуулсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл “Бид ардчиллыг амьдад нь хайрлах хэрэгтэй” гээд хэлчихлээ. Тэгэхээр ардчиллын эрүүл мэндэд ямар нэг “асуудал” байна аа даа. Түүний өмнө 2005 оны зургадугаар сарын 3-нд Баабар “Ардчилсан нам өөд боллоо. Гэгээн дурсгалыг нь хүндэтгэе” хэмээн бичиж байсан нь тус намынхны зүрхэнд зүү мэт шивсэн бололтой ихэд ярвайцгааж, бас мартдаггүй юм билээ. Баабарыг тэгж хэлснээс хойш ардчилал сэхээнд оруулсан юм уу, эсвэл яг тэр мөчөөс халаглаад байдаг “Дүр эсгэсэн ардчилал” гэгч төрсөн болов уу. Ингээд өнөөдөр Төрийн тэргүүн хүртэл амьдад нь хайрлаж амжих чухалыг санууллаа.

Дүр эсгэсэн ардчиллын бодит жишээ гэвэл тулгын гурван чулууг нь “хиймэл чулуугаар сольсон”-оос эхлэлтэй болов уу. Тэр нэгэн цагт Улс төрийн товчоо гэгч том цайзыг хүртэл буулгаж авч, огцруулж чадаад байсан хүч-олны хүч ардчиллыг түшиж тулах нь багаслаа. Энэ нь ардчиллынхан төрийн эрх авмагцаа хувийн дансаа арвижуулах гэдэг, түүнийг нь “гэрэлд цохиулсан” хэсгийнхэн ч “Би юугаараа дутах гэж” хэмээн эрх булаалдах, үүнийхээ төлөө “Ордны хуйвалдаан” зэргийг гарамгай зохион байгуулж чаддаг болсноос үүдэлтэй. Ийм бохир улс төрийг ажигласаар байж сонгоогүй ардчиллыг дэмжигчид “Одоо л овоо томоожоо биз” гээд 2012 онд Ардчилсан намынхныг олонх биш ч олуулаа болгож өгөв.

Өнөөх өвчин нь эдгээгүй төдийгүй, харин ч улам соёлтой, боловсронгуй, нуугдмал, дэвшилтэт аргад шилжжээ. Тэртээх он жилүүдэд төрийн эрх барьж байсныхаа л адил Засгийн эрхээ нам дотроо булаалдаж, төрийн өмчийг яаж ийгээд хувьчилж эзэнгүйжүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслийг харцаараа хөдөлгөх, төрийн мэдлийн ганц телевизийн хамт олноор “тоглох” дүр зураг харагдаж байна. Өрсөлдөгч намыг нь өөгүй цэвэрхэн гэж хэлэхгүй ч намынхаа гаднах тэмцэлд гар сэтгэл нийлж чаддаг, энэ улсын гурван сая орчим иргэнийг өлсөөхгүй амьдрахыг нэгдүгээрт тавьж, эдийн засгийн өсөлтийг нэмж мэддэг, албан тушаалд томилогдсон кандидатууд нь хэнд ч гологдохооргүй кадр байж чаддагаараа АН-ын сул талыг өнөөдөр тодотгож байна.

Ардчилсан намынхан УИХ-ын 2012 оны сонгуульд олуулаа болсноос хойшхи хугацаанд хэчнээн сэтгүүлч “дарга шүүмжилсэн” шалтгаанаар цагдаад дуудагдсан, тагнуулынхан мөрдүүлсэн, төрд “шургалсан” хэдэн “даам” асанууд нь АТГ-тайгаа тэмцэх болсон зэргээс бид “Ардчилал амьд уу” гээд хариуг нь хайж эхэлсэн. Харин Ардчилсан Ерөнхийлөгч “Ардчилал амьд, түүнийг амьдад нь хайрлах хэрэгтэй” гэснээрээ бүдэг бадаг ч атугай хариулт өглөө. Гэхдээ амь тариагаар торгоож, хүчээр цохилуулж буй ядарсан зүрх нүдэнд харагдаж аж. Энэ зүрх өөрийнхөө хэмнэлээр хэвийн цохилж ардчилал амьдрах уу. Эсвэл дахиад хэдэн жил олны итгэлийг олж авахааргүй “авс”-нд оров уу гэдгийг одоо л харцгаая. Үүнийг АН-ынханд уншихыг хориглолоо.  АН-ынхан уншаад ч яаж ч чадахгүй тул итгэл үнэмшлийг нь хүндэтгэн үлдээж мэхийн ёсолъё.

 С.Лантуу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

31 Comments

  • зочин (July 30, 2015 2:59:16 pm )

    нээрээ тийм шүү. Ардчиллын буянаар төрөө тоглууллаа, ард олноо хувааж хагаралдууллаа, Монгол хүний үнэ цэнэ гэж байхгүй байна, ажил хийсэн хүн бурууддаг, атаа жөтөө матаасаар амьдрагчид олширч түүнийг нь шүүдэг шүүх дампуурахыг харлаа, бузар булай болгон хуулийнхнаас гардаг болсон гээд дуусахгүй нээ

  • MGL (July 30, 2015 3:14:29 pm )

    Дотор дотроо нэгийг бодож байгаа нь илт байна даа. Даан ч оройтсон байхаа. Нохдуудын царайч баргар байна даа. Одоо болох “Даншигаар” Дамбажав гуай эдний сүлдийг нь дуудаж өгвөл таарна. Хайран залуу нас дөнгөж 25 юм шүү дээ. Ардчилалын нэр барьсан “ад зэтгэр”-үүдийг нь үтэр түргэн хөөн зайлуулах хэрэгтэй.

  • Anonymous (July 30, 2015 4:42:59 pm )

    1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
    1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
    2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
    3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар алуурчин, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
    4/ Амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал хөрөнгийг нь хурааж авсан юм бол ард иргэдийг , хойч үеийг нь МАХН зүгээр тэжээж тэтгэх ёстой биз дээ. Өмнөд Солонгосын ард иргэд ээмэг бөгжөө улсдаа хандивлаад Азийн бар улс болтлоо хөгжсөн юм гэнэ лээ . Монголчууд ээмэг бөгжтэй харьцуулшгүй амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал сүргээ МАХН-д дээрэмдүүлсэн юм чинь Монгол улс Азийн биш ертөнцийн бар улс болчихсон байх ёстой биз дээ. 1990 ээд онд Орос улс хямралд орж түүнийг дагаж МАХН ын балгаар өөрийн өмчгүй болж үхтлээ боолчлогдож байсан Монголын ард иргэд амаараа шороо үмхэж тухайн үеийн МАХН ын удирдлагуудаас бусад нь турж үхэх аюулд орсон. Орос улсаас гадна Хятад болон бусад хөрөнгөтөн орнуудтай дотно харьцаатай байсан бол Монгол улс ингэтлээ доош орохгүй байх боломжтой байсан.
    Гэвч Монголчуд бидэнд их аз дайрч 1990 онд Ардчилсан хувьсгал ялж Э.Бат-Үүлийн санаачлагаар зөвхөн дарга нар биш бүх ард иргэд /Е/ паспорттай болох боломжтой болж ард иргэд гадаадруу гарч давснаас өөр бараагүй байсан Монголын дэлгүүрийн лангуу хямд гурил, будаа бусад бараагаар дүүрч Монголчууд бид турж үхэх аюулаас аврагдсан.
    5/ Ард түмэнд гай болсон идэж ханадаггүй коммунизмын үлдэгдэл бузар яаргачин МАН түүний улаан хамгаалагчид одоо ч гэсэн Таван толгой, Оюу толгойг гадаадын ломбарданд тавьж улам ихээр хулгай хийх зорилгоор ард иргэдэд хэдэн хүнд сая сая төгрөг тарааж өөрсдөө хэдэн тэр бумаар хээл хахууль авч гадаад улсруу оргон зайлж өөрсдийнхээ хийсэн бузар бүхнийг Ардчилсан намруу чихэж хумсаа нуусан муур шиг нуусан гэмгүй царайлаад сууж байна .
    6/ Бидний Монгол хэл бичгийг МАН хүчээр үгүй хийж өөрсдийгөө Монгол гээд байгаа бидийг үндэсний хэл бичгээ мэдэхээ байсан Хятадаар ярьдаг, харь гүрний бичгээр бичдэг Хятад Монголын эрлийз хурлызууд болгосон нь харамсалтай үнэн. Монголчууд бидний оршин тогтнох гол үндэс болсон эд баялагаас ч илүү үндэсний хэл соёлыг үгүй хийсэн, Монголоо худалдсан бузар алуурчин МАН-ыг тараахын төлөө Монголоо гэсэн сэтгэлтэй бүх хөдөлгөөн, холбоод, ард иргэдийг манай хөдөлгөөнд нэглэхийг уриалж байна.
    Мөн ард иргэд та бүхэн УИХ ын бие даагч гурван гишүүнийг их шудрага ариун улсууд гэж бодож байна уу ?
    УИХ ын Болор чулуун Ганбаатар Даваасүрэн нар ч МАН ын арга барилаар худлаа шудрага эх оронч царайлаад эрх мэдэлтэй болж баяжсан дээрээ улам баяжихыг санаархаж явна. Энгийн иргэн бидэнд алгын чинээхэн ч газар олдохгүй байхад Болор чулуун Дорнод аймгийн төв дээр газрыг хэдэн га-гаар нь аваад 20-30 хаус бариулаад улам баяжиж байна.Төр засгийн эрхэнд байсан хулгайч луйварчдыг зөвхөн Ардчилсан нам л илрүүлж хэргийг нь хүлээлгэж байна. Бусад намынхан, бие даагч нар өөрсдийнх нь хулгайн хэрэг илэрчихнэ гэж айгаад хулгайч луйварчидаа илэрүүлж чадахгүй л байгаа биздээ . 88583399 ШҮХөдөлгөөн

    • Sansar (July 30, 2015 6:09:11 pm )

      Chi bitgii hudlaa hutsaa?! Yr tembuu, boos huurs, olsgolon guilanchlalaas ni salgaj, Mongolchuudiin tusgaar togtnoliig hamgaalan behjuulsen jinhene ard tumnii toloo uls toriin huchin bol MAN um shuu?! Naad heleed baigaagaa geriin nohoi heeriin boohoitoi niilsentei adil luivarchin garaltai MAHN hemeeh luivarchidad hel?! AN-iinhan ta nar ingej tuuhiig guivuuldag baihgui uu! Niitlel bol zov bichigdsen baina.

    • ер нь 2 намаас л холхон байя монголчуудаа (July 31, 2015 2:27:09 pm )

      битгий биеэ өмөөр ард түмэн бүгд дотроо нэг бодолтой байгаа хүний итгэлийг нэг л авахаас 2 авдаггүй юм.одоо та нар мянган гоё үлгэр яриад яах вэ улам тэнэгийг чинь ард түмэн шагшин инээх болно.

    • bdj (August 02, 2015 1:12:30 pm )

      yag unen shuu

    • Anonymous (August 02, 2015 11:15:41 pm )

      Tserenchimeg gedeg hyyhen bichsen bn.

  • Anonymous (July 30, 2015 4:43:18 pm )

    Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар **************** М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шудрага Үндэстэний хөдөлгөөн 88583399

  • ЗОЧИН (July 30, 2015 5:07:25 pm )

    АН- дэндуу увайгуй болжээ.Арга ч угуй байх энэ намыг З.Энхболд удирдаж байхад.Энэ унэн эсхийг 16 оны сонгууль харуулах байх.Гэвч Монголчууд хуурдагдаж хандаггуй улсдаа.Шуналаас болж хийж болохгуй бухнийг хийх болжээ.Ичих цээрлэх гэж юмгуй болсон байна. АН-ыг арайч ийм байна гэж бодсонгуй.

  • Anonymous (July 30, 2015 5:59:05 pm )

    Ардчилал концерт дуусаа good bye

  • Suhbaatar (July 30, 2015 6:14:59 pm )

    AN-iinhan bitgii unshildaa? Zarim hunii daralt ni ihdeed uhej mednee?!

  • zochin (July 30, 2015 6:44:56 pm )

    NUGUU 90 OND YU GEJ HELSEER ARDIIN SANAACHLAGIIG AVSNAA SANAACH! DARGA SAID NARIIN ERH DARHIIG ARILGANANA! ARD TUMEND ERH MEDEL UGNU GESNEE ODOOGIIN ERH BARIGCHID ULSIIN DANSTAI BUHNIIG HUVICHILJ AVAAD TSULMUJ ! UURDUU DEED ZERGIIN TANSAG AMIDARCH UR HUUHDEE TANSAGLUU
    J UNDUR ZARDALTAI SURGUULID SURGAJ BAINA!

  • монгoл (July 31, 2015 6:43:41 am )

    Энэ ардчилал гэгч угаасаа хэдэн хун гэр бул залилан хийж монголыг худалдаад дараа нь ард тумэнээ нохой шиг гулолзуулэхийг хэлдэг юм !!! Улссон ноход яадаг билээ . Ард тумэн минь ихэнх нь золбин ноход цуун хэд нь турмйн албан хааг ч нэртэй тэжээвэр ноход болж хувирлааааааа!!!!!
    Одоо болие ингэж доромжлуулна гэж байдаг юм уу!?!?!?!?!!!!!!!

  • Anonymous (July 31, 2015 7:36:49 am )

    Хүнээс өө хайхын оронд өөрсдийнхөө хийж буй үйлдлүүдээ сайн хар. Хичнээн нь ард түмний төлөө, хэр их нь өөрсдөө баяжихын тулд хийж бна. Та нар одоо нэг хэсэгтээ сэхэхээргүй унах бх аа. Та нарыг ард түмэн алт амалсан ч сонгохгүй болсоон.

  • Anonymous (July 31, 2015 9:20:55 am )

    өвөл зун 2-ыг хавар намар нь хавчиж ,
    өнгө мөнгө 2-т төр нь идэгдэж ямаа голдуу малтай, яатуу голдуу түшмэдтэй цөвүүн цаг ирнэ ….гэж өвөг дээдсийн маань зөгнөсөн тэр л цөвүүн цаг иржээ монголчуудаа. одоо ирэх сонгуулиар л энэ хэдэн галзуугийн больницийн өвчтөнүүдийг үүрд булшилна шүү. Яагаад галзуу гэж байгааг ард түмэн ойлгож байгаа. аа харин наадуул чинь ойлгохгүй . одоо уг нь худал ярих зүйл нь дууссан баймаар юм. биднийг дахиад л хуурах гэж үзнэ шүү. одоо тэдний галзууралд бүү итгэ монголчуудаа.сэтгэцийн өвчтэй хүмүүсээр эх орноо самруулахгүй шүү ард түмэн удирдагчдаас ямагт ухаантай байдгийм тэнэгүүдээ.

  • ер нь 2 намаас л холхон байя монголчуудаа (July 31, 2015 9:33:32 am )

    өвөл зун 2-ыг хавар намар нь хавчиж ,
    өнгө мөнгө 2-т төр нь идэгдэж ямаа голдуу малтай, яатуу голдуу түшмэдтэй цөвүүн цаг ирнэ ….гэж өвөг дээдсийн маань зөгнөсөн тэр л цөвүүн цаг иржээ монголчуудаа. одоо ирэх сонгуулиар л энэ хэдэн галзуугийн больницийн өвчтөнүүдийг үүрд булшилна шүү. Яагаад галзуу гэж байгааг ард түмэн ойлгож байгаа. аа харин наадуул чинь ойлгохгүй . одоо уг нь худал ярих зүйл нь дууссан баймаар юм. биднийг дахиад л хуурах гэж үзнэ шүү. одоо тэдний галзууралд бүү итгэ монголчуудаа.сэтгэцийн өвчтэй хүмүүсээр эх орноо самруулахгүй шүү ард түмэн удирдагчдаас ямагт ухаантай байдгийм тэнэгүүдээ.

  • ер нь 2 намаас л холхон байя монголчуудаа (July 31, 2015 9:45:34 am )

    биднийг нь ер нь тун сүрхий доромжилж байгаа шүү. бидний сар ажиллаад авда г 450,0 төг-ний цалингаар наадуул чинь нэг удаа л өдрийн хоол гэх нэртэй ,янз бүрийн нэр өгсөн атга будаа, үмх мах, овоолсон ногоо авдаг гэж байгаа….. хөрөнгий нь хураах хэрэгтэй. эх орондоо эзэн нь байж хар шар хувалзуудаас салцгаана шүү. би эмэгтэй хүн. гэхдээ эх орондоо хайртай ……………,монголчууд минь эр эмгүй мориндоо мордох цаг нэгэнт иржээ.

  • Иргэн (July 31, 2015 11:39:28 am )

    Төр барина гэдэг дуртай хүний хийдэг ажил бишээ,шунал багатай толгойдоо жаахан юмтай,ичих булчирхайтай хүний ажил,мөнх юм шиг мөнгөнд шунаад хураасан юм чинь яаж орсон түүн шиг нэг л өдөр барагданадаа

  • хи хи (July 31, 2015 12:06:48 pm )

    тэгээд ху намыгаа сонго л доо. харин ху намыг сонгосон дараагийн 4 жилд энэнээс x илүүтэйгээр ху намаа харааж зүхэх болно доо. энэ бол баталгаатай :)))

  • ЗОЧИН (July 31, 2015 1:50:41 pm )

    АРДЧИЛСАН СОНГУУЛИЙГ АН ГАНЦААРАА ӨМЧӨРХӨХ ГЭЖ ИХ УЛАЙРЧ БАЙГАА НЬ ДЭНДҮҮ ГУТАМШИГТАЙ ХАРАГДАЖ БАЙНА. “ҮҮРЭХИЙГ НЬ ЧИ ҮҮР, ААХИЛАХЫГ НЬ БИ ААХИЛЪЯА” ГЭДЭГ ШИГ АРДЧИЛСАН СОНГУУЛИЙН ХАМАГ АЖЛЫГ МАН(МАХН) ТЭР ЦАГТ ХИЙЖ АМЖУУЛСАН. АН ЗҮГЭЭРЛ ХАШГИЧААД ЯВЖ БАЙСАН ШҮҮДЭЭ. МОНГОЛЫН АРД ТҮМЭН ҮҮНИЙГ ЯЛГАЖ САЛГАХТАЙГАА БАЙНА.

  • ард (July 31, 2015 2:29:16 pm )

    Улс эх орны хөгжил удаан, бодлого тааруухан байгаа нь үнээн. Гэхдээл яаж ч байсан Ардын намыг сонгож 40 милийн хурдтай гэлдэрсэнээс Ардчилсан намаа сонгоод алдаа оноогоо засаад 80 милийн хурдтай хөгжил дэвшил уруу тэмүүлэх минь.

  • mgl (August 01, 2015 7:34:41 am )

    odool songoltoo zob hiie ed nariin an iin vgend huurthgvi shvv mglchuudaa

  • irgen (August 01, 2015 12:21:53 pm )

    er ni ardchilsan namiin nuhduudees eh ornoo bodson ni mash tsoohon. ihenh ni huwia hicheesen luiwarchid. hudlaa dur isgesen chadwargui garuud pid pid usreel yawj bga ni nuuts bish. toriin albiig ooriin compani gej oilgodog garuud yawaad bga yum daa. tegj l baig muu sain yumnuud tsag ni irheer shang ni hurteenee ta nart

  • Anonymous (August 01, 2015 12:53:34 pm )

    Энд тусгаар тогтнолын ордонд ШИХУ-гийн ХЭДЭН ХӨЛСНИЙ КОМЕНТИЧ НЭГ ТӨРЛИЙН ЮМ БИЧЭЭД СУУЖ БАЙДАГ ЮМ. ХЭРЭЛДДЭГ ХЭЛЦДЭГЧ АРДЧИЛАЛЫНХАН ДАНДАА ШИНЭ ЮМ СЭДЭЖ, ШИНЭ ЦУТГАЛ ОРУУЛЖ ИРДЭГ. МАН АЛТАНХУЯГИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ 1.5 САР ЧӨЛӨӨТЭЙ БАЙЛГАХАД Л БАРАГ БҮХ АЙМГИЙГ ЗАМААР ХОЛБОХ ШАХСАН ТҮҮНЭЭС ХОЙШ ТУВТ ЭСЭРГҮҮЦЭН АЖИЛ ХИЙЛГЭЭГҮЙ МАНАН БОЛСОН ХОЙНО Ч ХОРЛОСООР ИРЛЭЭ. МОНГОЛЧУУДЫН ТАРХИНД ШИГДЭЖ ЦУСНЫ ГҮЙДЛИЙГ ӨӨРЧЛӨН СОРЖ БИРД БОЛСОН ХУВАЛЗ БОЛ ШИХУ, ХУХУ ХОЁР. ЭД НАРЫН ДАРАА ҮЕИЙН ЗУЛЗАГА КОММУНИСТУУД ДҮРСЭЭ ХУВИРГАСАН ЖООМНЫ ӨНДӨГНҮҮД АЛААД БАЙХАД ДОТРООС НЬ ТӨРӨӨД БАЙДАГ. БУЗАРТСАН БАЛИАР НОВШНУУД. МАНАН БАЙГУУЛЖ МАН-ЫГ ХАМГААЛСААР БАЙГАА ЭЛБЭГДОРЖ БОЛ АРДЧИЛАЛЫН ЛИДЕР БИШ ХОНИНЫ АРЬС НӨМӨРСАН ЧОНО

  • зочин (August 02, 2015 12:58:46 am )

    МАН бол АН аас хамаагүй хол илүү.АН ынхан улсын хөрөнгий хувьчлал нэрээр өөрсдөө авсан.Улсаа өрд оруулж.байгаа юмыг оргүй болгодог өлөн нүдтэнгүүд.ард түмнээ огт боддоггүй.Баян. хоосны ялгааг бий болгосрн хүмүүс.Увайгүй .дүүрсэн амьтад.харамсаж байна.Өмнөх намын үед одооных шиг болоогүй юм шүү.

  • esus (August 02, 2015 11:11:50 am )

    shal esreg

  • esus (August 02, 2015 11:11:50 am )

    shal esreg

  • esus (August 02, 2015 11:12:50 am )

    ubtz

  • Зочинзочин (August 02, 2015 12:49:46 pm )

    Намын нэрэнд биш хүмүүст нь хамаг учир байнаа. Аль ч намын шударга бус, шуналтангуудыг л хөөх хэрэгтэй.

  • Батхүү (August 02, 2015 6:48:19 pm )

    2016 оны сонгуульд АН мөн МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ хоер намыхан идсэн уусан зүйлээрээ холбогдоод олонхи болоод хийх ажилгүй хийж ч чадахгүй болжээ

  • zochin (August 06, 2015 9:07:53 am )

    90on deeree gatzchihsan ardchilalinhan.Yu ch uzeegui baisan ugeegui buzar yumnuud.Ardchilal gej garch ireed yasan ve, bugd hulgaich , luivarchid bolson. Ta nar odoo bas yugaa avah geed shunaltaad baigaa yum be,tsaana chini ard tumen chini uneheeriin yaduurch guitslee shuu dee.Ta narig harahaas booljis tsutgaj baina.Yasan duusdaggui shunal ve.

antalya rent a car