antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 30, 2015 8 comments

“Дэлхийн хаана ч ардчилал гэж ам бардам хэлэх эрх монголчуудад бий”

нийтлэсэн Admin

eogi so yogiМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр БНСУ-ын Ерөнхийлөгч асан Ли Мён Багийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ноён Ли Мён Багтай дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улад анхны чөлөөт, ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ойн хүндэтгэлийн хурал, арга хэмжээнд оролцохоор Улаанбаатарт хүрэлцэн ирсэнд нь болон БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе видео мэндчилгээ дэвшүүлсэнд талархал илэрхийлэв.

Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр орны эдийн засгийн харилцаа нэмэгдэж байгааг энэ үеэр дурдаад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын хөрөнгө оруулагчдыг Монголын тал дэмжинэ гэдгийг илэрхийлэв. Ноён Ли Мён Баг гадаадын хөрөнгө оруулалтыг татахад улс төрийн тогтвортой байдал, хууль, эрх зүйн тогтвортой орчин нэн чухал болохыг тэмдэглэж байв.

Тэрээр мөн Монголын ардчиллын тухай өмнө нь мэддэг байсан ч яг бодит байдал дээр 1990 онд ямар үйл явдал болж байсныг Хүндэтгэлийн хуралдаан дээр түүхэн гэрчүүдийн ярианаас өнөөдөр сонсч улам илүү ойлголт, мэдлэгтэй болсон талаараа ярилаа. Ноён Ли Мён Баг Монголд өнгөрсөн хугацаанд өрнөсөн ардчиллын үйл явцыг дүгнэн “Дэлхийн хаана ч ардчилал гэж ам бардам хэлэх эрх монголчуудад бий” гэсэн юм.

Уулзалтын үеэр хоёр тал олон улсын болон бүс нутгийн зарим асуудлаар санал солилцон ярилцав.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • АРД (July 30, 2015 1:30:34 pm )

    ЭХ НУТГАА ЗАРЖ АВИЛГА ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ ГАЗАР АВАХЫГ АРДЧИЛАЛ ГЭХ ҮҮ ХУ ЖАА ГАРАЛТУУД ТӨРӨӨР ТОГЛОХЫГ АРДЧИЛАЛ ГЭХ ҮҮ

  • Anonymous (July 30, 2015 4:40:42 pm )

    1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
    1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
    2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
    3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар алуурчин, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
    4/ Амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал хөрөнгийг нь хурааж авсан юм бол ард иргэдийг , хойч үеийг нь МАХН зүгээр тэжээж тэтгэх ёстой биз дээ. Өмнөд Солонгосын ард иргэд ээмэг бөгжөө улсдаа хандивлаад Азийн бар улс болтлоо хөгжсөн юм гэнэ лээ . Монголчууд ээмэг бөгжтэй харьцуулшгүй амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал сүргээ МАХН-д дээрэмдүүлсэн юм чинь Монгол улс Азийн биш ертөнцийн бар улс болчихсон байх ёстой биз дээ. 1990 ээд онд Орос улс хямралд орж түүнийг дагаж МАХН ын балгаар өөрийн өмчгүй болж үхтлээ боолчлогдож байсан Монголын ард иргэд амаараа шороо үмхэж тухайн үеийн МАХН ын удирдлагуудаас бусад нь турж үхэх аюулд орсон. Орос улсаас гадна Хятад болон бусад хөрөнгөтөн орнуудтай дотно харьцаатай байсан бол Монгол улс ингэтлээ доош орохгүй байх боломжтой байсан.
    Гэвч Монголчуд бидэнд их аз дайрч 1990 онд Ардчилсан хувьсгал ялж Э.Бат-Үүлийн санаачлагаар зөвхөн дарга нар биш бүх ард иргэд /Е/ паспорттай болох боломжтой болж ард иргэд гадаадруу гарч давснаас өөр бараагүй байсан Монголын дэлгүүрийн лангуу хямд гурил, будаа бусад бараагаар дүүрч Монголчууд бид турж үхэх аюулаас аврагдсан.
    5/ Ард түмэнд гай болсон идэж ханадаггүй коммунизмын үлдэгдэл бузар яаргачин МАН түүний улаан хамгаалагчид одоо ч гэсэн Таван толгой, Оюу толгойг гадаадын ломбарданд тавьж улам ихээр хулгай хийх зорилгоор ард иргэдэд хэдэн хүнд сая сая төгрөг тарааж өөрсдөө хэдэн тэр бумаар хээл хахууль авч гадаад улсруу оргон зайлж өөрсдийнхээ хийсэн бузар бүхнийг Ардчилсан намруу чихэж хумсаа нуусан муур шиг нуусан гэмгүй царайлаад сууж байна .
    6/ Бидний Монгол хэл бичгийг МАН хүчээр үгүй хийж өөрсдийгөө Монгол гээд байгаа бидийг үндэсний хэл бичгээ мэдэхээ байсан Хятадаар ярьдаг, харь гүрний бичгээр бичдэг Хятад Монголын эрлийз хурлызууд болгосон нь харамсалтай үнэн. Монголчууд бидний оршин тогтнох гол үндэс болсон эд баялагаас ч илүү үндэсний хэл соёлыг үгүй хийсэн, Монголоо худалдсан бузар алуурчин МАН-ыг тараахын төлөө Монголоо гэсэн сэтгэлтэй бүх хөдөлгөөн, холбоод, ард иргэдийг манай хөдөлгөөнд нэглэхийг уриалж байна.
    Мөн ард иргэд та бүхэн УИХ ын бие даагч гурван гишүүнийг их шудрага ариун улсууд гэж бодож байна уу ?
    УИХ ын Болор чулуун Ганбаатар Даваасүрэн нар ч МАН ын арга барилаар худлаа шудрага эх оронч царайлаад эрх мэдэлтэй болж баяжсан дээрээ улам баяжихыг санаархаж явна. Энгийн иргэн бидэнд алгын чинээхэн ч газар олдохгүй байхад Болор чулуун Дорнод аймгийн төв дээр газрыг хэдэн га-гаар нь аваад 20-30 хаус бариулаад улам баяжиж байна.Төр засгийн эрхэнд байсан хулгайч луйварчдыг зөвхөн Ардчилсан нам л илрүүлж хэргийг нь хүлээлгэж байна. Бусад намынхан, бие даагч нар өөрсдийнх нь хулгайн хэрэг илэрчихнэ гэж айгаад хулгайч луйварчидаа илэрүүлж чадахгүй л байгаа биздээ . 88583399 ШҮХөдөлгөөн

    • Emch (August 01, 2015 3:37:09 am )

      unen ee Tsag ni boloxoor luivarchid ayandaa yalgaraad irne Alivaa yum xemjeetei b/dag xorvoo

  • Anonymous (July 30, 2015 4:41:21 pm )

    Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар **************** М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шудрага Үндэстэний хөдөлгөөн 88583399

  • novsh elbeg (July 31, 2015 5:41:47 am )

    3 сая хүнийг өлөн зэлмүүн амьдруулж, аймшигтай орчин утаа, хортой хоол хүнсээр үр хүүхдүүдийг нь хордуулж, газар нутгийг нь сэндийчэж, химийн хороор хордуулж байгаагаа ардчилал гэж хуцах уу чи элбэг гуай…та нар олны нүдэн дээр олигархи болж баяжиж ард түмнээрээ даажигнаад бай , нэг л өдөр Гаддафи шиг нохойн үхлээр үхэх вий, үр хүүхэд чинь овгоо хэлэхээс эмээж амьдрах вий. эрлэгт очих өдрөө санаж яв гэж Дашбалбар агсан чамд 20оод жилийн өмнө хэлсэн шүү

  • Emch (August 01, 2015 3:32:56 am )

    Ene jogjooxon daagatai mogjooxon xun amaa medexgui ardchilal yarix yum daa Sanal aa egsen xumuus odoo l neg oilgoo b/x daa

  • zochin (August 01, 2015 3:12:37 pm )

    Ardchilal geed l bdg ard uls chin unalt ruu gulsaad barag duusax ni dee jaaxan unxiatai baimaar bdg yaya daa baiz ta narig

  • ard (August 17, 2015 6:13:24 pm )

    hovsgolii hiliin tseregt nuuts hergvvd garsaar 5 oficer arhi uuj hurandaagiin hvv ajildaa vldjee daraa ni salbaraa orloj baisan oficer hadam ahtaigaa zodoldoj hevtert orloo daraa ni salbariin darga nutgiin hvntei arhi uuj yuaad nutgiin hvnii klapan haagdaj vhlee shalgadag yum uu

antalya rent a car