antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 28, 2015 1 comment

Вируст хепатит өвчнөөс сэргийлэх арга замууд

нийтлэсэн Admin

garugaahМанай улсын хувьд вируст хепатитийн A, B, C, D, E вирусээр үүсгэгддэг элэгний үрэвсэлт өвчин зонхилон тохиолддог. Эдгээр вирус нь өвчлөл үүсгэх шинж чанараараа хоорондоо ялгаатай. А, Е хепатит нь вирусаар бохирлогдсон ундны ус, хүнсний бүтээгдэхүүнээр мөн бохир гараар дамждаг байна.

Харин В, С, D вирус нь арьс, салстын гэмтээх, гоо сайхны болон мэс ажилбар, халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн болон биеийн бусад шингэн, халдвартай эхээс нярайд төрөх үед, мөн бэлгийн замаар тус тус дамжин халдварладаг аж.

Вируст хепатит өвчнөөс сэргийлэх арга замууд: 

•А, В вируст хепатитийн халдварын эсрэг вакцин хийлгэх,

•Хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг мөрдөх,

•Ундны ус, хүнсний аюулгүй байдлыг хангах,

•Цус, цусан бүтээгдэхүүний хяналт шинжилгээг сайжруулах,

•Эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэг удаагийн багаж хэрэгсэл хэрэглэх,

•Шаардлагагүй тариа, эрсдэлтэй хатгалтаас зайлсхийх,

•Шивээс хийлгэх, чих цоолох зэргээр арьс, салстын бүрэн бүтэн байдлыг алдагдуулахаас зайлсхийх,

•Хамгаалалтгүй бэлгийн харьцаанаас татгалзах, бэлгэвч хэрэглэх.

Вируст хепатит өвчнөөс өөрийгөө болон гэр бүл, найз нөхөд, хамт олноо хэрхэн сэргийлэх, халдвар авсан бол өвчний хүндрэл, үр дагаврыг хэрхэн бууруулах талаар ард иргэд мэдээлэл, мэдлэгтэй байх явдал уг өвчинтэй тэмцэх ажлын үндэс суурь болно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • хххх (July 29, 2015 8:25:56 am )

    вирустай хүн яаж хоолны дэглэм барих ямар эмчилгээ хийлгэх гээд иргэдийн наад захын мэдвэл зохих зүйлийн талаар яагаад бичиж болохгүй гэж

antalya rent a car