Өмнөх Засгийн газрын тэргүүний зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа. Прокурорын байгууллагаас Л.Гансүх, Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд эл хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр хариуцаж байгаа гэнэ. Шүүгч хавтаст хэрэгтэй танилцан, хурлыг ирэх сарын 3-нд 10.00 цагт хуралдахаар товложээ.
Тэд Засгийн газраас санаачилсан “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулж их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан хэрэгт холбогдсон юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (July 27, 2015 10:00:42 am )
УИХ-ын ээлжит бус чуулгантай давхцана дээ
-
2 Comments