antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 21, 2011 Comments are off

“Хурд” хамтлагийн зургаан гитарыг хулгайлсан этгээдүүдийг баривчлав

нийтлэсэн Admin

“Хурд” хамтлагийнхан зургаан гитараа хулгайд алдаад сар гаруй болж байна. Хамтлагийн ахлагч Д.Отгонбаярын машинаас авсан гитарууд нь “Тyler”, “Fender”, “Parker”, “Musicman”-ы сайн брэндүүд бөгөөд хулгайч цааш нь дамжуулж худалдаалах боломжгүй хэмээн “Хурд”-ынхан ярьж байсан. Тэд алдсан гитаруудаа нөхөж авах мөнгө босгохоор  “Best of Hurd” тоглолт хүртэл хийсэн билээ. Харин өнгөрсөн долоо хоногт Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн гитарыг хулгайлсан эздийг олжээ. Сонгинохайрхан дүүргийн Толгойтод амьдардаг гурван залуу уг хэргийг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байна.

Олдсон гитаруудынх нь талаар тодруулахаар “Хурд” хамтлагийн Д.Ганбаяртай холбоо барилаа.  

–       Та нарыг алдсан гитараа олсон гэж дууллаа. Баяр хүргэе. Гитарууд бүрэн бүтэн байна уу?   

–       Одоогийн байдлаар зургаан гитар бүгдээрээ олдоогүй байна. Ганц хоёр нь л олдсон. Цагдаагийн ажиллагаа явагдаж байгаа болохоор ах нь хамаагүй юм яримааргүй байна. Хэрэг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс Баянголын цагдаа руу шилжсэн, мөрдөн байцаалтын шатандаа явна. Манай цагдаагийнхан баяр хүргэмээр сайн ажиллалаа.

–       Хулгайчдыг яг хэзээ барьж вэ?

–       Өнгөрсөн долоо хоногт барьсан гэсэн. Толгойтын хоёр гурван залуу хулгайлсан байна лээ. Алдсан гитарууд маань хулгайн замаар орчихсон гэхээр хэцүү л байна.

–       Бүлэглэж хулгай хийдэг залуучууд юм уу?

–       Түүнийг ах нь мэдэхгүй. Хуулийн дагуу ажиллагаа дууссаны дараа хариулна уу гэхээс одоо мэдээлэл өгөх боломж алга.

–       Танай гитаруудыг цааш нь дамжуулж зарах боломжгүй гэсэн. Тэгэхээр “Хурд” хамтлагийн ажлыг саатуулах гэсэн санаатайгаар хулгайлсан байх гэсэн хардлага төрж байна уу?

–       Монголын хэмжээнд бол номер нэг гитарууд шүү дээ. Өс хонзон санаж хулгайлсан үгүй нь одоо тогтоогдох байх. Би бол хардаж л байна. Атаархаж хорлох санаагаар л авсан юм шиг байгаа юм. Яагаад гэвэл цүнхтэй нь хамт аваагүй, дан гитаруудыг нь авсан гэхээр хардлага төрөөд л байгаа юм. Цагдаагийнхан чиглэлийг нь тодорхойлсон учраас хэрэг удахгүй шийдэгдэх байх.

Т.Хулан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car