antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 24, 2015 1 comment

Солонгос дасгалжуулагч Монгол хүний нэр дээр гар утас хэрэглэж, бооцоо тавьдаг байжээ

нийтлэсэн Admin

sodasgaljulagchӨмнөд Солонгос улсын Мэргэжлийн сагсан бөмбөгийн лигийн “SK” группийн харъяа “Seoul SK Knights” багийн ерөнхий дасгалжуулагч Мүн Кёнг Ин-д эрүүгийн хэрэг үүсгэжээ.

   Тус улсын сагсан бөмбөг сонирхогчид өөр хоорондоо лигийн тэмцээний үр дүнгээр бооцоо тавьдаг бөгөөд дасгалжуулагч Мүн нь бооцоог өөртөө авахын тулд бусадтай хуйвалдаж, тухайн тэмцээнд өөрийн багаа хожигдох, хожих зэргээр тааруулан тоглуулдаг байсан нь илэрсэн байна. Өөрөөр хэлбэл тэрээр өөрийн багийг хожино гэсэн бооцоог их тавьсан тохиолдолд багаа хожигдуулдаг ба дараа нь хамтрагч хоёр найзтайгаа нийлэн бооцооны мөнгөнөөс хуваалцдаг байжээ. Дасгалжуулагч Мүн нь дээрх хоёр найзтайгаа тус улсад ажиллаж, амьдардаг Монгол улсын нэгэн иргэний нэр дээр нээсэн утсыг ашиглан холбогддог байсан ба түүнийг дээрх байдлаар 570-н сая воныг хууль бусаар завшсан байна.

 Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • dogoo (July 26, 2015 1:00:48 pm )

    Vamar muuhai gun be.solongos hunees garahgui muu zuil baihgui yum

antalya rent a car