antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 23, 2015 19 comments

Энэ шүүхийн шинэчлэл үү

нийтлэсэн Admin

jagsaalsetgulchСэтгүүлч С.Баттулгыг наадмын өмнө буюу долдугаар сарын 9-ны өдөр цагдан хорьсон юм.Тодруулбал, түүнийг “Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндоржийн хэрэгт холбогдуулан шалгаж эхлээд байгаа.

Цагдан хорих болсон шалтгаан нь шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралд ирээгүйтэй холбоотой.

Учир нь хуралд оролцох ёстой өмгөөлөгчдийн нэг аваарт орж, гэмтэлд хүргэгдсэн байхад шүүх “шалтаглалаа” хэмээн хандаж бүх шүүгдэгчдийг хорьсон юм. Уг үйлдлийг муйхар гэхээс өөрөөр тайлбарлах арга байхгүй.. Бичиж нийтэлснийхээ төлөө сэтгүүлч хоригддог байдал ардчиллын үнэт зүйлсэд харшилна. Тэр тусмаа эх сурвалж нь тодорхой байхад шүү дээ.

Олонд ил мэдэгдсэн нь энэ болохоос хөшигний цаан яг ийм нөхцөл байдалтайгаар эрхээ зөрчүүлж буй нь өчнөөн байгаа.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс уг хэрэгт албан ёсоор тайлбар өгсөн. Уг тайлбарыг нь хураангуйлбал “Шүүгдэгч Г.Буяндорж, Д.Батжаргал, Ч.Ууганбаяр, Г.Дамдиндорж, С.Баттулга нарыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасан “…гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор”, 68.2.2 дахь хэсэгт заасан “…шүүхээс оргон зайлж болзошгүй үндэслэлээр” шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг 45 минутаас эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус, тус авч шүүх хуралдааныг 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл өдрийн 13.30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан шүүгчийн 1601 тоот захирамж гаргасан” гэжээ. Хорих болсон гол шалтгаан нь оргон зайлж болзошгүй учраас хорьжээ.

Нийгэм сэтгүүлчийг хорьсон гэдэг утгаар дээрх хэргийг эсэргүүцээгүй юм. Харин сэрэмжлүүлэг мэдээлэл гаргасны төлөө хэрэгт татаж, цагдан хорьсонд л гол асуудал нь байна. Уг хэргийн шүүх хурал ирэх даваа гарагт буюу долдугаар сарын 27-нд болно.

Сэтгүүлчид үзэг нэгтнээ хамгаалсан байр суурьтай байгаа. Тэд үзэг нэгтнээ хамгаалж Баянзүрх дүүргийн гадаа жагсаал хийсэн. Мөн Чингисийн талбай дээр “Сэтгүүлчийг сулла” хэмээн чимээгүй цуглаан хүртэл зохион байгуулаад байна.

Ер нь сэтгүүлч С.Баттулгыг эх сурвалжийн хамтаар цагдан хорихгүйгээр шүүх хурал хүртэл гадуур батлан даалтад гаргах боломж байсан уу гэвэл байсан. Бүр хангалттай байсан. Гэтэл энэ нөхцөлд цагдан хорих шийдвэр гаргасан нь хууль бус үйлдэл боллоо гэж маш олон хуульчид өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

Эндээс манай орны шүүх, шүүхийн тогтолцоо хэрхэн дампуурсан бэ гэдгийг тодорхой ажиглаж болохоор байна. Бүх зүйлийг хуулийн дагуу хийж болохоор байхад хуулийг замхаруулж байгаа шүүгчид ард түмэн итгэх үү. Дээрх үйл явц Монголын шүүх процесс ямар харгис, хүнлэг бус болсон бэ гэдгийг давхар нотлон харууллаа. Энэ одоо нөгөө яриад байсан шүүхийн шинэчлэл гээч нь үү.

Г.Ган


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • умбаа (July 23, 2015 10:21:04 am )

    manai tur zasag arai denduu bna iim teneg orchind amidarhad berh

    • rrrrrr (July 23, 2015 11:23:21 am )

      teneg boljee oor heleh yum alga ug ch garahgui baina

  • Нямдорж (July 23, 2015 4:59:16 pm )

    Юу гэсэн уг юм. Мөнгөтэй хүмүүсийн захиалгаар хэдэн бор төгрөгөөр гараа цайлгуулан маш их олон хүнийг Та нар сэтгүүлч нэртэй хог шаруудыг \ча буяанаар шоронд хийж байсан шүү дээ. Одоо өөрслийг нь хорьж цагдаад эхлэхээр шудраг ёс шүүх дампуусан ялзарсан гэж бичиж байгаа чинь Та нарын жинхэн нүүр царай чинь.

    Ингээд Та нарт гүтгүүлж нэр төрөө алдаж, үр хүүхдээсээ амдараа хацацаж байсан олон аавын хөвгүүд, ээжинй охидын зовлонг Та нар бас жаахан ч гэсэн мэдрүүлж байгаад шүүгчид баярлаж байна. Харин Та шиг юмнууд жинхэн шүүхэд нөлөөлөх гэж мөн их улайрч байна даа.

    • иргэн (July 29, 2015 1:28:19 pm )

      үг үсгийн алдаагүй биччихэд яадаг юм бээ

  • хуульч (July 23, 2015 7:33:38 pm )

    Хүнийг янз бүрээр үнэслэлгүй хэлээгүй юмыг хэвлэн нийтлээд дараа нь тухайн хүн сэтгүүлчийн үүрэх естой хариуцлагыг үүрч 45хоног хоригдож байсан нэртэй төртэй хүний түүхийг битгий мартайсай билээ АЛЬ АЛЬ ТАЛДАА ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ НЬ чухал ??????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????

  • зочин (July 23, 2015 8:01:05 pm )

    УИХ-ын гишүүд ,баячуудын бөгс долоогчидыг хорих шийтгэх хэрэгтэй эдний жагсаал гэж юу яахав

  • Лувсан (July 24, 2015 12:04:02 am )

    Энэ эхнэрээрээ овоглодог луйварчин Буяндорж мөн ч олон хүнд гай болж байна даа. Бусдыг залилан мэхлэх, луйвардах талаар бүхэл бүтэн сурах бичиг зохиоход хангалттай луйварынх нь талаар мөн олон сонин сэтгүүл бичсэндээ.Уг нь Гүнгэрэгжавын Буяндорж гэгч энэ этгээдийн мөнхийн хүсэл нь “Ноён” болох энэ хүсэлдээ хүрэхийн тулд Ариунаагийн Буяндорж гэгддэг болжээ. Их хуульч Б.Чимид агсан энэ хүнд монгол улсад групп гэдэг нэр томьёолол иргэний хуулинд байдаггүй гэж нэг ТВ уулзалтын үед баахан гавьяатууд цугларсан дайллагын үед Буяндоржыг ичих нүүрээ гээгээд сууж байхад нь сургаж байсан одоо санаанд орж ирж байна. тэгвэл “групп” гэдэг ч л мөн луйварчиний нэг арга юмдаа. Энэ этгээд атгаг санаагаа хэрэгжүүлэхийн төлөө энэ нэг сэтгүүлчийг өөртөө ашигласан байна даа. залуу сэтгүүлч гэндээд хоморгологджээ хөөрхий. Шүүх үнэн цагааныг нь олно доо олно.

  • иргэн (July 24, 2015 12:26:20 pm )

    СЭТГҮҮЛЧ ХҮН ХОРИГДОХООР ШИНЭЧЛЭЛ БИШ БОЛЧИВ УУ . ҮНЭХЭЭР МЭДЛЭГГҮЙ ЁС ЗҮЙГҮҮ ХҮМҮҮС ЮМДАА ЭНЭ СЭТГҮҮЛЧИД

  • САРАА (July 24, 2015 5:00:15 pm )

    МАНАЙ ЭНЭ СЭТГҮҮЛЧИД БАС БИШ ЭЭ. ХООЛОЙГОО ШАХАЖ ОРИЛСОН ЗҮС ЦАРАЙ ТААРУУХАН ХЭДЭН ОХИД, ЗАЛУУЧУУД ОРОЙ БОЛГОН БОЛЖ БҮТЭХГҮЙ ҮЙЛ ЯВДЛЫН ТАЛААР ӨӨРСДИЙНХӨӨ ҮЗЭМЖЭЭР ТЕЛЕВИЗЭЭР “БӨМБӨГДӨХ” ЮМ АА. ЭНЭ НИЙГЭМД ЧИНЬ САЙН САЙХАН ЮМ БАЙГАА Ш ДЭЭ. ДАНДАА БОЛЖ БҮТЭЭГҮЙ ЮМНЫ ТАЛААР БҮГДЭЭРЭЭ ОРИЛОЛДОНО. ГАДААД УЛСЫН БОЛОН ХҮНИЙ НЭРИЙГ ЗӨВ ДУУДДАГ “СЭТГҮҮЛЧ” БАЙХГҮЙ БОЛСОН. АЙЛЫН ГЭРТ /ТЕЛЕВИЗЭЭР/ ДАЙРЧ ОРЖ ИРЧИХЭЭД ҮНЭХЭЭР УХАМСАРГҮЙ, СОЁЛГҮЙ ЗАГНАХ ЮМ АА. ТЕЛЕВИЗЭЭ Ч ХАТ. ГАНЦ ӨРӨӨНД 2 САНДАЛ ТАВЬЧИХААД ХООЛОЙГОО ШАХААД Л ОРИЛДООД Л БАЙХЫН. ЭД НАРЫГ ТУСГАЙ ШАЛГУУРААР СОНГОЖ ГАРГАДАГ БОЛГООЧЭЭ. ТВ-ҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЖ ЭФИРТ ГАРГАДАГ БОЛООСОЙ. МЭДЛЭГ БОЛОВСРОЛГҮЙ ХОВНЫ ХҮҮДИЙНҮҮД… ЭД НАРЫН НҮҮР ЦАРАЙГААР ӨНӨӨДРИЙН МАНАЙ УЛМЫН ӨНГӨ ТӨРХ БАС ИЛЭРХИЙЛЭГДЭЖ БАЙНА Ш ДЭЭ.

  • 000 (July 24, 2015 5:05:22 pm )

    сэтгүүлчид биш нь үнэн. гэвч манай хүчнийхэн нэг цагаан сараар, наадмын өмнө хүн барьж хийдгээ болих хэрэгтэй. баяр ёслол гээд хүн бүр сайхан байхад хачин зүйл гаргах юм. энд нэг нацист зан үйл байна.нөгөө хүмүүнлэг нийгмийн суурь /үндсэн хуулийн / зан үйл харагдахгүй л байна даа ,,,,,,

  • тата (July 25, 2015 8:33:33 am )

    ЁС ЗҮЙГҮЙ СЭТГҮҮЛЧИЙГ ХОРИСОН НЬ МАШ ЗӨВ СЭТГҮҮДЧИД ЯМАРЧ ЮМЫГ ЗӨВХӨН НЭГ ТАЛЫГ БАРЬЖ ХҮНИЙ АМААР БИЧЧИХЭЭД ТҮҮНИЙГЭЭ ЭХ СУРВАЛЖТАЙ ГЭХ ЮМ ЭХЛЭЭД ХЭВЭЛЛЭЭР ГҮТГЭЖ ГҮТГЭЖ БАРИГДХААРАА БИ ЭХ СУРВАЛЖДАА ИТГЭСЭН БИ ЮУ Ч БАЙСАН БИЧИХ ЁСТОЙ ГЭЖ МЭДЭН БУДИЛНА УГ НЬ ЭХ СУРВАЛЖААС АВСАН МЭДЭЭГЭЭ ҮНЭН ХУДЛЫГ НЬ САЙТАР НЯТЛАХ ЁСТОЙ ХЭРВЭЭ ХҮН ГҮТГЭСЭН НЬ НОТЛОГДВОЛ ЯЛ ЭДЛЭХ ЁСТОЙ ХУУЛИЙН ӨМНӨ ХҮН БҮР ТЭГШ ЭРХТЭЙ СЭТГҮҮЛЧ БУРХАН БИШ БУДЛИАН ТАРИГЧ

  • Зочин (July 25, 2015 8:25:46 pm )

    Буяндорж бол нэг их өмгөөлхөөр хүн бишээ анх Зүүнхараагийн Цагдаагын эдийн засгийн төлөөлөгч байхдаа улсаас их хэмжээний мөнгө завшиж тэр нь баригдаад ажлаасаа халагдаснаар ялгүй өнгөрч завшсан мөнгөөрөө Сэлэнгэд Ноёд гэж архины үйлдвэр байгуулж олон хүнийг хятад спиртээр хордуулсан гэх мэт анхнаасаа балагтай явсан хүн зангаа тавихгүй байсаар үнэн нүүр царай нь хожуу ч гэсэн илэрлээ нэг ч гэсэн хүн илэрч байгаа нь сайн хэрэг.

  • Зочин (July 25, 2015 8:31:42 pm )

    Сэтгүүлчид дотор байгаа мөнгөөр худалдагдсан сэтгүүлчидийг ялгаж өмгөөлөх хэрэгтэй бүх сэтгүүлч сайн бишшүү тээр жил Дархан хотод амьдарч байсан гэмгүй охиныг ДОХ-той гэж бичсэнээр найз залуу нь шоконд орж гэмт хэрэг үйлдхэд хүргэж нэг нь шоронд нөгөө нь шороонд булагдсан шүү дээ?

  • SETGUULCHID GUTGUULEGCH NEGEN (July 27, 2015 7:12:03 pm )

    ene mongonii don shugelsen setguulchidiig khuuliin daguu shiitgej bgaa ni zuv shuu!edend mongo ogvol huniig yaj ch bichij chadna novshiin yumnuud

  • Anonymous (July 27, 2015 9:37:59 pm )

    Мэргэжил нь хариуцлагатай юм бол ял нь чанга байх нь зүйтэй болов уу. Хнд гүтгүүлэх нь гүнзий усанд живэхтэй адил барьцгүй хэцүү гэдэг. Сэтгүүлч бол олон хүнд мэдээлэл өгч байгаа тул хүн гүтгэхэд бүр аюултай биш гэж үү.

  • Anonymous (July 29, 2015 8:47:17 am )

    Huul ene a rd Tomiihoo esreg huultaii jobj tvvsen samarin ard tomnoosoo mongoor samarin absan chine huulin ner barisan hvmvvs huuraj abaad huraasan samaraa hytaduudad jarna engeheer yaaj amdarah
    yum be bid chine mongol hvmvvs bizdee hudlaa jasahgvi bol vhlee

    ebidchine

  • Anonymous (July 29, 2015 8:52:19 am )

    Huul ene a rd Tomiihoo esreg huultaii jobj tvvsen samarin ard tomnoosoo mongoor samarin absan chine huulin ner barisan hvmvvs huuraj abaad huraasan samaraa hytaduudad jarna engeheer yaaj amdarah
    yum be bid chine mongol hvmvvs bizdee huulaa jasahgvi bol a rd Tom on bid hejvv bna irgeed har huulaa

    ebidchine

  • юра (July 29, 2015 12:17:39 pm )

    Сэтгүүлчидэд бас буруу бий. Хүмүүсийн захиалгаар хэдэн халтар төгрөг авч сайн муу юм бичдэг олон хүнийг мэднэ. Түүгээрээ нэрд гарч хөрөнгжсөн хэд хэдэн сэтгүүлчийг нэрээр нь дурьдсан ч чадна. Баячуудын карманд орсон сэтгүүлч нэртэй хэдэн дарамтлагч нар багагүй хөрөнгөжиж,гавьяа шагнал гардан авч байгааг хараад дотор муухай оргидог шүү. Сэтгүүл зүй цэвэрших яагач үгүй байна. Хүнийг яаж муу хэлж, хэрхэн нэр цол өгч болдгийг харуулж байсан сэтгүүлч нэртэй дарамтлагч нар одоо ямар албан тушаал аваад яаж явж байгааг хүн бүр л харж байна шүү дээ.

  • Санги (July 29, 2015 4:09:54 pm )

    Сэтгүүлчдээ та нөхөд өөрсдийн санаанаасаа зохиож таамаг мэдээ бичдэг, мөн аль нэг намын захиалгаар хэн нэгний болон байгууллагын эрх ашгийг хөндөн мэдээлэл бичиж олон түмний оюун санааг үймүүлдэгээ л больчих.

antalya rent a car