antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 21, 2015 1 comment

Баасан гаригаас эхлэн автобусанд карт уншуулж зорчино

нийтлэсэн Admin

smartbusУлаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг цахим системд шилжүүлэхээр “Ухаалаг автобус” төслийг хэрэгжүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор том оврын автобусанд ухаалаг тоног төхөөрөмж суурилуулж, картын системд шилжүүлэх ажил дуусчээ. Тиймээс ирэх баасан гаригаас эхлэн иргэд автобусанд картаа уншуулж зорчиж эхлэх нь. Төслийн хүрээнд, нийтийн тээврийн 1100 гаруй автобусанд карт уншигч тоног төхөөрөмжийг суулгажээ. Мөн 700 мянган ширхэг цахим картыг БНСУ-д хэвлүүлж, өчигдрөөс борлуулж эхэлсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, цагдаагийн албан хаагч зэрэг хөнгөлөлтийн эрх эдэлж зорчдог иргэдэд хороо, дүүргээр нь дамжуулан цахим картыг олгоно. Бусад зорчигчдод зориулсан карт борлуулах, цэнэглэх 180 орчим цэг ажиллаж байгаа бөгөөд ойрын үед томоохон зах, худалдааны төвүүдэд дээрх картын төвийг нээх юм байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг картыг нэвтрүүлснээр одоогийн зорчиж байгаа үнэд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Энгийн картыг 3600 төгрөгөөр худалдан авах бөгөөд уг цэнэглэсэн картаар иргэд дунджаар 7-8 удаа автобусанд зорчих боломжтой ажээ. Өнөөдрийн тарифаар өдөрт гурван автобус дамжихад 1500 төгрөг төлдөг. Тэгвэл картын системд шилжсэнээр автобусны дамжих зорчилтыг хөнгөлөлттэй болгож, эхний автобусанд 500, дараагийнд 450, 400 төгрөгөөр зорчих боломжтой. Ингэхдээ автобуснаас буухдаа картаа заавал дахин уншуулах ёстой. Нэг автобуснаас дараагийнхад шилжин суух зайг 20 минут гэж тооцсон байна.Энгийн картыг бусдад шилжүүлэх боломжтой бол хөнгөлөлттэй зорчдог иргэдийнхийг өөр хүн ашиглаж болохгүй.

М.МӨРӨН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • zochin (July 22, 2015 2:46:04 pm )

    20 minut baga bn shuu dee tugjreh ym bol yah ym be

antalya rent a car