antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 5, 2011 Comments are off

ТЕГ-ын дарга Р.Болд Тєрийн холбооны газрыг хувьдаа авахаар зэхэж байна

нийтлэсэн Admin

Тагнуулын Ерєнхий газрын дарга Р.Болд Тєрийн холбооны газрыг хувьдаа завшихаар зэхэж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр Р.Болд ТЕГ-ын харъяа байгууллага Тєрийн холбооны газрыг «Цахилгаан холбоо» ХК-ийн мэдэлд шилжvvлэх асуудлыг Засгийн газрын єнєєдрийн хуралдаанд оруулахаар болжээ. Ингэснээр ТЕГ-ын дарга Р.Болд Тєрийн холбооны газрын дарга Н.Баатархуягтай vгсэн тохирч, тус газрыг «Цахилгаан холбоо» ХК-д нэгтгэх нэрээр єєртєє авах нь тодорхой болоод байна.

Тєрийн холбооны газар анх 6.5 тэрбум тєгрєгийн улсын тєсвєєр байгуулагдаж байжээ. Тухайн vед тєрийн нууц нэрийн дор бvтэц зохион байгуулалтыг нь хийж байсан ч єдгєє энэ байгууллагад нууц гэхээр юу ч vлдээгvй аж. Харин ч эсрэгээрээ тєрийн байгууллагын бvхий л утас, холбоо «26…, 92…-той дугаарууд»-ыг дангаар эзэмшиж, монополь эрхээ тогтоосон. Ингэснээр ашгийн нvдээр харагчид энэ байгууллагыг эртнээс онилж, хувьчилж авах далд єрсєлдєєн явагдсан байна.

ТЕГ-ын дарга Р.Болд Тєрийн холбооны газар аль хэдийнэ мєнгєний уурхай болсон гэдгийг эртнээс мэдсэн тул энэ жил хувьчлагдах байгууллагуудын жагсаалтад оруулжээ. Энэ дагуу єнєєдрийн Засгийн газрын хуралдаанаар оруулж, «Цахилгаан холбоо» ХК-д хувьчлах нэрээр єєртєє авахаар тєлєвлєсєн байна.

Энэ байгууллагын vндэс суурь анх 1933 онд тавигдаж байв. Тухайн vед Дотоодыг хамгаалах газрын бvтцэд радио холбооны тасаг байгуулагдсан нь єнєєгийн Тєрийн холбооны газрын vндэс суурь тавигдах нєхцєлийг бvрдvvлжээ. Єдгєє шуудан, тєв болон орон нутгийн байгууллага хооронд тусгай шуудан, Тєрийн ордны харилцаа холбооны vйл ажиллагаа хариуцдаг Тєрийн холбооны газар 3000 суурин, 800 хєдєлгєєнт холбоо буюу гар утас, 2000 интернэт хэрэглэгчтэй болсон байна. Иймээс ТЕГ-ын дарга Р.Болд сул орж ирдэг бєєн ашигт нь шунаж, Тєрийн холбооны газрыг хувьчлах vйл ажиллагаанд идэвхийлэн оролцох болжээ. Гэхдээ тєрийн нууцын зэрэглэлтэй Тєрийн холбооны газрыг хувьчлахад Р.Болдын чадвар арай л мєхєстєнє. ТЕГ-ын Р.Болдын ард бас нэгэн нууц эрхэм байгаа нь тодорхой юм.

Баасандалайн Даваахvv


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car