УИХ-ын хаврын чуулган өнгөрсөн долоо хоногт үүдээ хаасан. Гэвч хэлэлцэж буй асуудлууд нь дуусаагүй учир ээлжит бусаар хуралдахаар Их хурлын дарга товлосон. МАН-ыг засгаас гаргах талаарх шуугиан дэгдээж, МАН-д сануулга өгсний цаад учир нь зарим хуулийн төслүүдийг батлуулах санаархалтай гэдгийг эх сурвалжууд онцолж байгаа юм. Үүнд стратегийн орд газруудаас гадна Эдийн засгийн өршөөлийн тухай хууль багтана. Эдгээрээс онцолж ЭЗ-ийн өршөөлийн хуулийг эрх баригч АН-ынхан батлуулахаар хичээж байгаа бололтой. Тиймээс ээлжит бусаар хуралдах үеэрээ уг хуулийн төслийг батлах магадлалтай болоод байна.
Аливаа эдийн засагт ил ба далд гэсэн хоёр замнал бий гэдэг. Тодруулбал, ил гэдэг нь аж ахуйн нэгжүүдийн ил тодоор улс орондоо төлж буй татвар юм. Тэрхүү татварын ачаар өнөөдөр зам талбайгаа засч, төсвийн байгууллагын ажилтнуудынхаа цалин хөлс, хөгшчүүдийнхээ тэтгэвэр тэтгэмжийг тавьж байгаа. Тиймээс өнөөдрийн хямралтай байгаа эдийн засгийн ачааны хүндийг татвар төлөгчид буюу баялаг бүтээгчид үүрч яваа.
Тэгвэл зарим компаниуд санаатайгаар болон санаандгүй байдлаар татварын их хэмжээний өрөнд орсон. Эсвэл түүнийгээ бас л санаатай, санамсаргүй байдлаар нуун дарагдуулдаг. Шийдлийн засгийн газар гарч ирсэн өдрөөс хойш эдийн засагт ээлтэй гэх олон арга хэмжээ авч байгаа. Тэдний нэг нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулиуд юм. Эдгээр хуулиуд батлагдан гарсанаар татвар, тооцооны ямар нэгэн асуудалтай газрууд нэг удаа өршөөгдөж дахин үйл ажиллагаагаа эрхлэх боломжтой болно.
Өмнө нь татварын өршөөлийн хуулиар татвараас чөлөөлсөн, татвараа нуусан зэргийг зохицуулж байсан бол энэ удаа үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой, аж ахуй нэгжээ бүртгүүлээгүй зэрэг олон талын эдийн засгийн агуулга бүхий салбарт өршөөл үзүүлэхээр болсон. Хуулийн ерөнхий агуулга нь өөрийнхөө гаргасан алдаа, хууль зөрчсөн үйлдлээ нэг удаа заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болговол эрүүгийн болон захиргааны хариуцлага, ял зэмээс нэг удаа чөлөөлөх юм. Ингэснээр сайн засаглал бий болж, цаашдын харилцаагаа хуулийн зөрчилгүй явуулах боломж бүрдэнэ гэж үзэж буй. Эдийн засаг өсөхийн хэрээр эдийн засгийн гэмт хэргүүд нэмэгдэж, энэ төрлийн хэрэгт шалгагдаж байгаа, шүүхээс ял сонссон хүмүүс ял зэмээс нэг удаа чөлөөлөгдөх боломжтой болох аж.
Ингэснээр уналтад ороод буй эдийн засгийг эрчимжүүлэхэд дөхөм болно гэж эрх баригчид үзсэн.
Гэвч зарим хэсэг уг хуульд тааламжгүй хандаж байгаа юм. Үнэхээр ч ингэж хардахгүй байх аргагүй юм. 2008 онд баталсан “Татварын өршөөлийн тухай хууль”-ийг дагаж орж ирсэн хэдхэн том компанийн эрх ашигт нийцсэн хууль шиг зүйл болохгүй гэх газаргүй. Хууль батлагдсанаар сүүдрийн эдийн засгийг ил болгоно гэдэг юу л бол.
Мөн үүнийг дагаад гадаад өөрийн хөрөнгөө оффшор байдлаар нуудаг болон татварын их хэмжээний хохирол учруулаад буй зарим нөхдүүдийн эрх ашигт нийцсэн хууль болох нь гэсэн хардлага ч явна.
Эх сурвалж: Zaluu.com Г.Лхагваа
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 16, 2015 8:31:18 pm )
хэдэн жил татвар энэ тэрээ өгөхгүй явж байыгаад нэг жилиинхээр нь улс төрчидийг авилгадаад л хууль гаргуулж өршөөлөгчихдөг……..
-
Оboo (July 17, 2015 1:43:36 am )
хуучин соц гэгдэж баисан орнууд бугд иимэрхуу хууль гаргаж бух юмаа саин цэгцлэж аваад урагшилсан Хоорхии хууль зуин саид их хурлын гишуун нь хуртэл сая $ ын баир турээслэж баина гэж онигдоотоод баихгуи амар болнооо
-
-
Anonymous (July 23, 2015 6:17:39 pm )
хурдан гаргах нь зөв шүүдээ жижиг аж ахуйэ нэгжүүд татварын өрөнд даргадаж сөхөрч уналаа шүү
3 Comments