antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 16, 2015 2 comments

2010-2014 онд үйлдвэрлэгдсэн Prius гэнэт зогсох аюултай

нийтлэсэн Admin

166086-16072015-1437008686-1311659793-2012_Toyota_Prius_v_--_03-21-2012
Автомашин үйлдвэрлэгчдэд программ хангамжийн асуудал ихээр гарах боллоо. Энэ сарын эхээр Ford компани программ хангамжийн улмаас хөдөлгүүр нь зогсох аюултай 432,000 авто машинаа эргүүлэн татсан.

Тэгвэл Toyota компани яг үүнтэй адил асуудалтай 625,000 Hybrid машинаа эргүүлэн татахаар болсон тухай мэдэгдлээ. Хөдөлгүүр хэт халсны улмаас Hybrid систем ажиллахаа больж, машин унтрах бөгөөд явдал дунд энэ асуудал үүсвэл шууд зогсох аюултай.

Энэ асуудал гарч болзошгүй машинууд нь 2010 оны тавдугаар сараас 2014 оны арван нэгдүгээр сарын хооронд борлуулагдсан машинууд бөгөөд үүнд Prius V minivan/Prius Alpha, Prius+ гэж нэрлэдэг/ болон Auris-ийн зарим загварууд багтаж байна.

Энэ үед 340,000 автомашин Японд, 160,000 орчим нь Европт, 120,000 нь Хойд Америкт зарагдсан аж. Ийнхүү Toyota 625.000 автомашинаа эргүүлэн татахаар болсон төдийгүй, энэ онд аюулгүйн дэрний асуудалтай таван сая авто машинаа мөн эргүүлэн татахаар болсон билээ.

Гэхдээ Prius болон Auris загварын машинуудад тохиолдож болох эрсдлээс программ хангамжийг нь шинэчлээд сэргийлж болох бөгөөд машин гэнэт зогсох аюул тун ховор гэжээ.

Та хүсвэл ЭНЭ хаягаар орж машиныхаа VIN дугаарыг оруулаад, өөрийнхөө автомашиныг эргүүлэн татах хөтөлбөрт хамрагдаж байгаа эсэхийг шалгаарай.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • MGL (July 16, 2015 2:30:54 pm )

    ер нь энэ Prius ядуу юм шиг байгаа юм аа. явж ядаад л эвдрэл ихтэй машин байна лээ. би нэгийг аваад зарж амарсан.явар ч байсан хөдөө гадаа явалтгүй хамаг втулк резинүүд нь дороо мууддаг хог билээ. ёстой л хоногийн хоолоо арай ядан залгуулдаг хүний л унаа. хот дотор таксийнд яваад байж болох юм даа.

  • tsoeo (July 16, 2015 2:37:54 pm )

    ter vnen shv hot dotorl hol dvvjleh unaa er ni priustei hvn hol yavaad hereggvi vneheer myy mashin

antalya rent a car