antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 15, 2015 16 comments

Есдүгээр сарын 1 нээс ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ дараах заалтуудыг мөрдөнө

нийтлэсэн Admin

mashanӨчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж батласан билээ. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийг 1996 онд баталсан. Гэсэн ч хуулийн төслийг сайжруулах, нөгөөтэйгүүр одоогийн мөрдөгдөж буй хуулийн хариуцлагыг улам нэмэгдүүлэх заалт оруулах цаг нь болсон гэдгийг чуулганы үеэр гишүүд онцолж байлаа. Иймээс уг хуулийн төслийг хэлэлцэн батлаж, ирэх 9 дүгээр сарын 1-ээс эхлэн дагаж мөрдөхөөр болсон байна. Уг хуулийн шинэчилсэн найруулгад ямар ямар заалтууд багтсаныг хүргэж байна.


26.1. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үед тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр /192 мянган төгрөгөөр/  торгох шийтгэл хүлээлгэнэ.


26.2. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу эрхээ хасуулсан этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр /192 мянган төгрөгөөр/  торгох шийтгэл хүлээлгэнэ.


27.1. Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр /384 мянган төгрөгөөр/ торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэнэ.


27.2. Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх төгрөгөөр /96 мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.


27.3. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /384 мянгаас 768 мянган төгрөгөөр/  торгож,  долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл хүлээлгэнэ.


27.4. Давтан үйлдсэн бол 30 хоногийн хугацаатай баривчлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэнэ.


28.1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр /48 мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.


28.2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан этгээдэд жолоогоо шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр /19 мянга 200 төгрөгөөр/  торгох шийтгэл хүлээлгэнэ.


31.1. Улсын бүртгэлийн дугаар нь арилсан, бүдгэрсэн зэргээс үзэгдэх байдал нь муудсан, эсхүл дугаараа буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол улсын дугаарын тэмдгийг хурааж, иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр  /48 мянган төгрөгөөр/, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.


31.2. Улсын бүртгэлийн дугааргүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр /384 мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.


31.3. Улсын бүртгэлийн хуурамч дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр торгож, нэг жилийн хугацаагаар эрхийг хасах, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр /960 мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.


32.2. Ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр /48 мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.


33.2. Тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан /Түргэний, галын, аврах албаны, цагдаагийн албаны гэх мэт/ тээврийн хэрэгслийн жолоочид замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу хөдөлгөөний давуу эрх эдлүүлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр /19 мянган 200 төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.


40.2. Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч эсрэг урсгал сөрсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх төгрөгөөр /96 мянган төгрөгөөр/ торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэнэ.


44.1. Тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож уулзвар нэвтрэх үед явган зорчигчийн гарц, эсхүл уулзвар дээр зогссон давуу эрхтэй уулзвар нэвтрэгчид зам тавьж өгөөгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.


54.4. Явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр /19 мянга 200 төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.


54.5. Явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр /48 мянган төгрөгөөр/  торгох шийтгэл хүлээлгэнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • Зочин (July 15, 2015 2:42:39 pm )

    Зөрчлийн тухай хууль юу болсон бэ? Захиргааны хариуцлагын тухай хуулинд өөрчлөлт орсон юм байхдааа….

  • Zochin (July 15, 2015 4:03:06 pm )

    Er n zuv yum baigaa yumaa. Zholooch byhen,hyn byhen zamiin hudulgunii dyrmiig barimtalval yuch bolohgyi. Harin neg sorog tal bii, cagdaa nariin asuudal. Ted heniigch yuch gej torgoj chadna.bi neg udaa. Bityycagaan shugamaar 10 m orchom yavsan chin zogsooj torgoh gej baisan. Ter yed nuhcul baidal yah argagyi tiim baidald oruuldan yum. Iimd cagdaa nart surgalt yavuulah hetegtei. Torguuliin daalgavar gedgiig zogsooh heregtei

  • зочин (July 15, 2015 8:44:54 pm )

    Дандаа л торгоно, шийтгэнэ,хураана,хорино гээд л байх юм.Хүний эрх гэж байна уу? энэ оронд чинь

    • Anonymous (July 17, 2015 9:23:32 am )

      Ta nar shig uher mongolchuudad denduu ih erh baigaa. Ingehgui bol gartsaaraa nogoon gerleeree garaad yawdag humuus baina uu. aduu mal l mashin irj bhad zam deer erguuteed zogsood baidag baih

  • Давид (July 15, 2015 8:55:57 pm )

    Тэгээд торгохгүй шийтгэхгүй яах юм. Торгуулахгүй шийтгүүлэхгүй дураараа байх нь таны эрх үү? Хүний эрхийг дээд зэргээр хамгаалдаг орнууд бол үүнээс ч хатуу шийтгэлтэй. Хэдэн сая доллар,еврогоор торгуулж шоронд ч орж мэднэ

  • zochin (July 16, 2015 6:23:34 am )

    ЗӨВ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖЭЭ.ЖОЛООЧ,ЗОРЧИГЧ НАРТ АЛЬ АЛИНД НЬ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА. БИДНИЙ ХЭДЭН ХҮМҮҮС БИЕ БИЕНЭЭ ХҮНДЛЭХ.ХҮЛЭЭХ, ЗАМ ТАВИХ ГЭДЭГ СЭТГЭЛ ЗҮЙ АЛГА БОЛСНЫ УЛМААС ИЙМ БАЙДАЛД ХҮРЧЭЭ.

  • darkhad (July 16, 2015 6:58:00 am )

    Маш зөв хууль болжээ Наана нь сурталчилгаагаа сайн хийх хэрэ
    гтэй

  • Anonymous (July 16, 2015 8:33:55 am )

    Тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож уулзвар нэвтрэх үед явган зорчигчийн гарц, эсхүл уулзвар дээр зогссон давуу эрхтэй уулзвар нэвтрэгчид зам тавьж өгөөгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ гэсэн заалт их зөв болжээ.

  • Zochin (July 16, 2015 9:53:35 am )

    Baruun, zuun tiishee irgeh, egnee solih uedee gerlen dohiogoo ogohgui; irgeh estoi egneend zogschihood gerlen dohio asanguut chigeeree yavj baigaa egneeruu morgoh shahuu shuud dairch ordog; 1-r egneend orchihood hodolgoond saad uchruulaad zam tavij ogohgui, dohio ogohod medehgui; esvel urd orchihood neg baruun tiish, neg zuun tiish erguitsen yum shig egnee soliod baigaa “jolooch” naryg yah ve?

  • Zochin (July 16, 2015 9:58:36 am )

    Oron nutgaas irsen jolooch naryg hotyn zamyn hodoolgoonii shalgalt avch baij hodolgoond oruuldag juramtai bolgoh heregtei. Hodoo tald duraaraa davhidag shigee hot dotor ter mayagaaraa joloo barij baina. Dohio ogno gedgiig meddegchgui

  • ard (July 16, 2015 10:43:58 am )

    За яахав жирийн муу ард ингүүлдэг байж Ланд 200 унаж улаан зээрд болсон эсвэл хар тамхи элийртлээ татсан УИХурлын гишүүдийн хүүхдүүдийг яахав бас дарга нарыг хэрхэх вэ

  • зочин (July 16, 2015 11:36:44 am )

    ТЭДНИЙГ ЯААХ Ч ҮГҮЙ, ДАРАА ИНГЭХДЭЭ ОЛОН НИЙТИЙН ГАЗАР БИТГИЙ ИЙМ ЮМ ХИЙГЭЭД БАЙГААРАЙ ГЭЭД Л САНУУЛААД ЯВУУЛНА, ХАРЖ Л БАЙГААРАЙ!!!

  • magnaoi (July 16, 2015 12:34:38 pm )

    mongold huulii uilchillee yu yagaav nuguu tamhinii huuli yasan bee

  • mede (July 16, 2015 12:35:23 pm )

    bodit huuli gargaachee pidakuudaa

  • unen (July 16, 2015 1:17:38 pm )

    zuv sain bna hurdhan heregjuuleed ehleesei

  • fhgnөахөахх (July 16, 2015 4:22:41 pm )

    ursgal sordog garuudiig bol goyo goyo gehdee xamiin tsagdaa nar ch bayajihnee surgeltad hamruulna bizdee tsagdaa naraa nahaalnii sdaanuudaa

antalya rent a car