antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 15, 2015 29 comments

Сэтгүүлч С.Баттулгыг цагдан хорьсон асуудлаар МСНЭ мэдэгдэл гаргалаа

нийтлэсэн Admin

setgulchbattulgaINFO.MN сайтын сэтгүүлч, МСНЭ-ийн гишүүн С.Баттулгыг цагдан хорьсонтой холбогдуулан  Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл уриалга гаргалаа

Тус уриалгад, INFO.MN сайтын сэтгүүлч, МСНЭ-ийн гишүүн С.Баттулгыг хууль бусаар цагдан хорьсон асуудлаар МСНЭ, “Глоб интернэшнл төв” ТББ, өмгөөлөгч Ц.Батбаяр нар 2015 оны долдугаар сарын 9-ний өдөр хэвлэлийн бага хурал хийж, байр сууриа албан ёсоор мэдэгдсэн билээ.
“Ноёд” группээс гаргасан сэрэмжлүүлгийг сайтдаа байршуулсных нь төлөө С.Баттулгыг одоогоос нэг жилийн өмнө буюу 2014 оны долдугаар сард хууль бусаар 32 цаг хорьж байв. Тэр үед манай эвлэл сэтгүүлчээ өмгөөлөн мэдэгдэл гаргаж “Тодорхой эзэнтэй мэдэгдлийг сайтдаа байршуулсных нь төлөө гэмт хэрэг үйлдсэн хэмээн сэтгүүлч, хэвлэн нийтлэгчийг буруутгаж эрүүгийн хэрэг үүсгэх, улмаар таслан сэргийлэх арга хэмжээ авах нь хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн мэргэжлийн эрхэд халдсан ноцтой үйлдэл юм” хэмээн өөрийн байр сууриа тодорхойлсон. Бид одоо ч энэ байр суурин дээрээ хатуу зогсож байна. Харамсалтай нь Монголын шүүх үүнд дүгнэлт хийгээгүй нь сэтгүүлч С.Баттулгыг энэ л асуудлаар хоёр дахь удаагаа, олон хоногоор цагдан хорих хууль бус шийдвэр гаргаснаас харагдаж байна.
Иргэдийн мэдэх эрхийг хангаж, аливаа мэдээ мэдээллийг олон нийтэд түгээх нь сэтгүүлчийн үндсэн үүрэг бөгөөд мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэсэн сэтгүүлч С.Баттулгын тухайд мэдээлэл авсан эх сурвалж нь тодорхой байсаар байтал гэмт хэрэгт буруутган хуульд заасан үндэслэл журмаас гадуур цагдан хорих шийдвэр гаргасан, шийтгэх тогтоол гараагүй байхад гэм буруутнаар тооцсон шүүгчийн асуудалд анхаарлаа хандуулж, яаралтай арга хэмжээ авахыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хүсч байна. Сэтгүүлч хүн мэргэжлийн ажил үүргийнхээ дагуу тодорхой эх сурвалжаас авсан мэдээ мэдээллээ олон нийтэд хүргэснийхээ төлөө гэмт хэрэгтэн болдог буруу жишиг тогтох, түүнээс үүдэн ардчиллын амин сүнс болсон иргэдийн мэдэх эрх хязгаарлагдах хортой үр дагаврыг та бүхэн олж харж, ухаалаг зөв шийдвэр гаргана гэж найдаж байна.
Тодорхой эх сурвалжтай мэдээлэл дамжуулсных нь төлөө сэтгүүлчийг цагдан хорьж, эрүүгийн гэмт хэрэгтэн болгох гэж оролдож байгаа асуудалд анхаарлаа хандуулж, бидэнтэй хамтран ажиллахыг Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжин хамгаалагч бусад байгууллагуудад хандан хүсч байна.
Хэсэг сэтгүүлчид мэргэжил нэгт нөхрийнхөө төлөө санаа зовниж “СЭТГҮҮЛЧИЙН ХУУЛЬД НИЙЦСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНД СААД ХИЙХЭЭ ЗОГСОО, СЭТГҮҮЛЧИЙГ СУЛЛА” хөдөлгөөн өрнүүлж байгааг дэмжиж, дуу хоолойгоо нэгтгэх, мэргэжлийн эв нэгдлээ бэхжүүлэхийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, нийт сэтгүүлчдэдээ хандан уриалж байна.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

29 Comments

  • ТӨРИЙН БАНК (July 15, 2015 5:42:59 pm )

    СЭТГҮҮЛЧИЙГ СУЛАХЫГ ШАРДАЖ БАЙНА

    • uur (July 16, 2015 4:16:58 pm )

      hun gutegsen bol shuuheer asuudlaa siiduuleh heregtei busad in duugui baigaach chaddag ym bol olsoglon zarlaach ta nar chadahgui setguulch bolchihoor gemt hereg hiij boldog ymuu shuuhiin shiidvert holooloh gej buu oroid ta nar baitugai eks eronhiilogch suuheer shiiduulj bsan ymshu

  • zochin (July 15, 2015 9:05:10 pm )

    hun gutgesen bol horih ni zow sh te 4 deh zasaglal neriin door bitgii dawar setguulchdee

  • Үзэгг (July 15, 2015 10:13:45 pm )

    Хүн гүтгэсэн бол хоих нъ зөв шүү дээ сэтгүүлчид арай л байсан юм мэдэгдэл энэ тэр гаргахын оронд хэдэн сэтгүүлчийнхээ толгойнд юм хтйгээчээ сургалт явуулаач

    • shamil (July 16, 2015 9:48:18 am )

      bas mungotei hunii tald yum hiine asuudaltai l baigaad bh shig bdg, gehdee horih n arai l

  • zochin (July 16, 2015 6:16:16 am )

    АРДЧИЛАЛ ИЛ ТОД БАЙДАЛ,ЭРХ ЧӨЛӨӨ ЭНЭЭ ТЭРЭЭ ГЭЭД БАЙСАН ҮГС ХООСОН ЛООЗОН БАЙСАН БОЛЖ БАЙНА УУ? ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ХААЧИВ АА? МОНГОЛД ҮНЭН ГЭЖ БАЙНА УУ?

  • зочин (July 16, 2015 8:23:16 am )

    Төлбөр авч хүн гүтгэх захиалгат нэвтэрүүлэг хийх, мэдээ бичих, буруутай хүмүүсийг зөв болгож олон түмэнд сурталчилах явдал хэвлэл мэдээлэлийн хүмүүсийн том дутагдал болсоор байна.Буруутай эсэхийг нь хуулийнхан шийднэ биздээ.Хэцүүл байгаа байлгүй хөөрхий

  • zochin (July 16, 2015 8:57:23 am )

    setguulchiig sullaachee muu oligoorhuud mini mungu idej bgaagaa hori

  • САРАА (July 16, 2015 10:22:14 am )

    ГЭМТ ХЭРЭГ, ХЭРҮҮЛ, ХАР БУРУУ МЭДЭЭНЦЭРҮҮДИЙГ СУВАГ БОЛГОНООР ХООЛОЙГОО ШАХАН ОРИЛОЛДОЖ БАЙДАГ ЭНЭ СЭТГҮҮЛЧ НЭР ЗҮҮСЭН НӨХДҮҮД МОНГОЛЧУУДЫН ТОЛГОЙД ГЭГЭЭЛЭГ ЮМ ЮУ Ч ӨГӨХГҮЙ БАЙСААР ДУУСАХ НЬ. ЯАНА ДАА ХӨӨРХИЙС…

  • unen (July 16, 2015 1:21:11 pm )

    buruu zuil hiigeeegui l bol yund ni ingej tuvchignudug yum be dee setguulj geheeree busad ajil hiij bgaa ulsuudaas yugaaraa yagaad yalgarakh yostoi gej ayandaa shuukh tsagdaa buruu zuviig ni yalgaal ugnu sh dee hiikh yumaa olj yadsiin

  • Anonymous (July 16, 2015 3:14:14 pm )

    Gutgehgui l bl daa, gutgeh bol erkh choloo, ardchilal bish

  • unen (July 16, 2015 10:03:41 pm )

    buruu zobiig xuuliin baiguullaga shiidex bailgui dee, xuulua xundelex xeregetei xumuusee,, aliin bolgon ingej duraaraa aashilax be, buruugui bol garaad l irne dee

  • Монгол (July 17, 2015 7:39:17 am )

    Иргэн бгр хуулийн өмнө тэгш эрхтэй шүүгдэгчидийг бүгдийг хорисон байна сэтгүүлч мэргэжилтэй бол суллах юм уу Ер нь энэ УИХ н гишүүн, сэтгүүлч нар хууль шүүхэд шахалт үзүүлдэгнь зөвүү хүмүүс ээ????

  • Хүн гүтгэж мөнгө олдогоо сэтгүүлчид болих хэрэгтэй (July 17, 2015 11:04:44 am )

    Хүн гүтгэж мөнгө олдог бохир бизнесээ болох хэрэгтэй Сэтгүүлчид ээ

  • иргэн (July 17, 2015 3:01:27 pm )

    сэтгүүлчүүдээ та нар “Өнөр бүл” киног үзэж бай ганц сэтгүүлчийн буруугаас ихэр хүүхэдтэй гэр бүл салах гэж, амьдарлаа зохиох гаж байсан хүмүүс салах гэж хөөрхий хөгшин эх нь хаа байсан хөдөөнөөс ирээд ажлын газрынхан хүртэл хууртаад яадаг билээ. Наад нийтлэх гэж байгаа зүйлээ шалгаж СУР-галж -лаВлАЖ /СУРВАЛЖЛАГЧ/ тавьж байгаач

  • иргэн (July 17, 2015 3:32:30 pm )

    сэтгүүлчид гэх хүмүүсийг гурав ангилж ойлгож болно.
    1 рт сэхээтэн сэтгүүлч \ юу нийтлэх, юу ярихаа мэддэг хүмүүс\
    2-рт шинэковууд \ өөрийгөө ч ойлгож амжаагүй яваа залуус\
    3-рт хутган үймүүлэгчид \ ард түмний тархийг угаагчид\
    Одоо сэтгүүлч гэх хүмүүст хариуцлага ярих хэрэгтэй.

    • БАР (July 19, 2015 9:08:08 pm )

      дэмжиж байна

  • зочин (July 18, 2015 2:59:38 pm )

    энэ бол цэвэр СЭТГҮҮЛ-чийн өөрийнхөн алдаа ,Сэтгүүлч гэхээрээ л олдсон материалаа шалгаж нягтлахгүйгээр өөрийхөө үзэмжээр бичиж байж болохгүй л баймаар Цаана нь хүний амьдрал байдаг шүү дээ Манайд хэвлэлийн эрх чөлөө нэрийн доор ингэж хууль хяналтынханд шахалт дарамт үзүүлж болмооргүй л байгаа юм Ернь сэтгүүлж гэхээр нэг л их эрх чөлөөтөй хуулиас гадуур байх эрх байхгүй шүү дээ

  • зочин (July 18, 2015 3:46:50 pm )

    сэтгүүлч хорилоо энэ тэр гээд байдаг наад олон сүлжээндээ тавьж нийтлэсэн зурагаа хар энэ чинь садар самуунтай тэмцэх хуулиа зөрчөөд байгаагаа юу гэхэв эний чинь бага насны хүүхдүүд үзвэл яах вэ энэ чинь та нарын яриад тэмцээд байгаа хэвлэн нийтлэх эрх чөлөө чинь мөн үү

  • БАР (July 19, 2015 9:06:38 pm )

    Сэтгүүлчид мөнгө авахын тулд дарамталдаг.Худлаа үнэн бичдэг.Сэтгүүлчид мөнгөтэй хүнд үйлчилдэг. Сэтгүүлчид мэргэжлээ ашиглан байнга давуу талыг авдаг.Сэтгүүлчид нийгмийг бусниулж байна

  • тата (July 20, 2015 9:18:51 am )

    СЭТГҮҮЛЧИД ХЭТ 1 ТАЛЫГ БАРЬЖ БИЧДЭГ НЬ ҮНЭН ШҮҮ ОЛНЫГ ЦОЧИРДУУЛЖ УУР БУХИМДЛЫГ НЬ ТӨРҮҮЛЖ 2 ТАЛД ХУВААЖ ХЭРЭЛДҮҮЛЭХ НЬ ХЭРЭЭС ХЭТЭРСЭН СЭТГҮҮЛЧ ГЭЖ ХЭН БЭ / ЧАДАХ ЭСЭХ НЬ МЭДЭГДЭГХГҮЙ 1 ДИПЛОМЫН ГОЛ ХЭН МӨНГӨ ӨГНӨ ТҮҮНИЙ ТАЛД ХАШГИРЧ БАЙДАГ ЦАГААН ХООЛОЙ ЭХ СУРВАЛЖАА ҮНЭН ЭСХИЙГ МАГДАЛДАГГҮЙ ТЭНЭГ ЭЦЭСТ НЬ БУРУУТХААРАА ЭРХ ХҮҮХЭД ШИГ УРВАГНАДАГ ГӨЛӨГНҮҮД ТЭДЭНД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЦАГ НЬ БОЛСОН

  • ооги (July 20, 2015 10:29:29 pm )

    Хориулах үнэслэл болсон нийтлэлийг нь бүрэн эхээр нь ард түмэндээ дэлгээд үзүүлж болдоггүй юм уу?Аль эсвэл мань нөхөр болохгүй зүйл хийсэн болоод та нар хүчтэй тэмцэж чадахгүй байна уу?

  • ZALUU (July 21, 2015 2:30:56 pm )

    NAAD ASUUDALTAI BOLOOD L BARIAD HORSITSON BNSHDEEEE SHUDRAGA SETGUUL ZUI BH ESTOI BARIHGUI HORIHGUI GEED BAIJ BOLHGUI L DEE

  • ZALUU (July 21, 2015 2:32:01 pm )

    SETGUULCHID CH HETSUU DEEE 1 YMNII 1 TALIIG OLNII UGEER BICHEED YMNUUDIIG MUULAD BDAG TALTAI HETSUUU

  • SETGUULCHID GUTGUULEGCH NEGEN (July 22, 2015 9:11:28 am )

    ZA SAIN SONS setguulchid mini ta nar bugdeeree tiim bish bkhaa!Gekhdee naad khun gutgedeg heden togrog hunees avaad oorsdoo ger bul ur huuhedgui yum shig huniig muuhaigaar bichdeg yos zuigui khumuuseesee sal!ta nariin hun gutgej hunii gar hul bolj bj olson mongo chini hool boldog u?Mongotei humuus ruu utasdaad l suuj bdag biz dee!setguul zui!yos zui gej yarikhaa boli doo!unen buduuleg humuus ta nar dund olon bna shuu!setguulchiin chini tsalin hureltsdeggui yum bol oor ajil hiigeech!odoo tanai setguul zui setguul gej yu bgaag medkhee boliloo!setgelgui medleggui buduuleg humuus!

  • SETGUULCHID GUTGUULEGCH NEGEN (July 22, 2015 9:14:25 am )

    ene stguulchid bol zugeer l tsus sorj amidardag khuvalz shalz,shumuul bolson bokhir khumuus!

  • Унен (July 22, 2015 7:33:00 pm )

    Эр,эм 2 луйварчны богсны бузар эдийн шуналаас болоод гэмгуй хумуус хохирсоор л,ер нь Буяндорж бол унэхээр нугэл ихтэй новш

  • dogoo (July 27, 2015 7:32:29 am )

    Medeh yum alag daa. Heerhii ajilaa l hiij baisan yum bowl uu.heerhii

  • irgen (July 27, 2015 4:21:57 pm )

    hairan sots niigem mini

antalya rent a car