antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 8, 2015 5 comments

Хөвсгөл далайн эрэгт MONGOLIAN OCEAN PARTY болно

нийтлэсэн Admin

oceanpartyДэнж хотойтол нааддаг үндэсний их баяр наадам айсуй. Зуны дэлгэр цагт Хөвсгөл далайн эрэгт амьд хөгжим сонсонгоо байгалийн үзэслэнг биширч суух таатай боломж байгааг залуустаа дуулгамаар байна. Хөвсгөл аймагт амралт, зугаалгаар очсон залуустаа зориулж, “MONGOLIAN OCEAN PARTY. VOLUME 1” Далай ээжийн эрэг дээр анх удаагаа зохион байгуулах гэж байна. Хөвсгөл далайн зүүн эрэгт байрлах “Монгол далай” баазад 7 сарын 13-нд болох энэхүү үдэшлэгтThe Lemons​ хамтлаг, дуучин, гитарчин Gantulga Tulgaa, Berd хамтлаг оролцох бөгөөд сонирхолтой хөтөлбөрөөр дүүрэн байх юм. Хөвсгөлийн залуучуудын Далай ээж Хөвсгөл далайгаа хайрлаж хамгаалахад монголчуудынхаа дуу хоолойг нэгтгэх энэхүү задгай партид гэр бүл, найз нөхөд, хамт олноороо хүрэлцэн ирж галын наадам, амьд хөгжимтэй гайхалтай үдшийг хэзээ ч мартагдахааргүй өнгөрүүлээрэй.

Хаана: Хөвсгөл далайн эрэг “Монгол далай” баазад

Хэзээ: 2015.07.13-ны 20:00-02:00 цагын хооронд

Ерөнхий зохион байгуулагч: Хөөрхөн Мөрөн клуб, МонАку Гитар клуб

Хамтран зохион байгуулагч, мэдээллийн спонсор:

Хөвсгөл аймгийн портал сайт www.khuvsgulnews.mn

Хамтран зохион байгуулагч, дэмжигч байгууллага:

Хөвсгөл аймгийн залуучуудын хөгжлийг дэмжих жилийн ажлын алба

Хөтөлбөр:

1)    2015-07-12ны 18:00 цагаас Драгон төвөөс Автобусаар Хөвсгөлийн Хатгал сумруу хөдөлнө. / таксанд багтаагүй, үнийг нь тохирсон /

2)    2015-07-13ны 18:00 цагаас Хөвсгөл аймгийн Мөрөн хот, Жаргалан ресторанаас Хатгалруу Автобус хөдөлнө. / таксанд багтаагүй, үнийг нь тохирсон /

3)    2015-07-13ны 19:30 цагаас Сүхбаатар онгоцны боомтоос Монгол далай жуулчны баазруу завиар хүргэнэ. /таксанд багтсан/

4)    2015-07-13ны 20:00 цагаас “MONGOLIAN OCEAN PARTY VOLUME 1” арга хэмжээ нээлтээ хийнэ

Төлбөр:25000 /таксын борлуулалтын орлогын 10 хувийг Далай ээжээ хамгаалах, цэвэрлэх үйлсэд Хатгал тосгонд хандивлагдана/

Үйлчилгээ:

Ø  Таксанд багтсан үйлчилгээ

v  Хатгалын Сүхбаатрын боомтоос Монгол далай жуулчны баазруу завиар хүргэх, буцаах үйлчилгээ /тодорхой цагт/

v  Оролцогч бүрт нэг уух  зүйл сонголтоор /ус, ундаа, пиво/

v  Хамгаалалтын баг, аюулгүй байдлын баг

v  Шоуны үзүүлбэрүүд

Ø  Хоол, ундаа /таксанд багтаагүй/

v  Шорлог, үхэр тахиан махан грилл, бургер, сэндвич, пицца, чиккен, наадмын хуушуур

v  Цэвэр ус, нутгийн жүүс, хийжүүлсэн ундаа, халуун ундаа, мөстэй ундаа

Холбообарих: 91110413, 99019022,


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • M (July 08, 2015 12:57:16 pm )

    huwsgul dalai chin aryun gazar shvv hayaand n ochij dalbagantsgaaj baij buzarlaw uursduu ch ewgvi ym bolohwii

  • эх оронч иргэн (July 08, 2015 1:19:40 pm )

    Оролцох хэдэн дуучныхаа нэрийг Монголоор нь биччихгүй яасан юм вэ. Үүнээс чинь эх орон, тусгаар тогтнол эхэлдэг юм даа.

  • sar (July 08, 2015 2:19:07 pm )

    ene medeeleldee taxand oroogui zardlaa todorhoi oruulval humuus zardlaa zuv tuluvluhud tustai shuu dee. alivaa ajliig ih baga geltgui tugs hiij surtsgaaya zaluusaa

  • D (July 08, 2015 2:38:57 pm )

    heden sogtuu dulchuunyyd ni jivj balarna daa

  • ZALUU (July 21, 2015 2:33:48 pm )

    BAAHAN SOGTUU ZALUUCHUUD JIVUULEED ALCHVAA HAMGAALALT SERGIILELT SAIN HIIGEEREI DEEEEEE

antalya rent a car