antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 7, 2015 1 comment

БНСУ-д тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэхийг хүслээ

нийтлэсэн Admin

sotetБоловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр БНСУ-ын Парламентын гишүүн, Боловсрол, соёл, спорт, аялал жуулчлалын байнгын хорооны дарга Сол Хүүнийг хүлээн авч уулзан хоёр орны боловсрол, соёл, шинжлэх ухааны цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Энэ үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр БНСУ-ын Засгийн Газрын тэтгэлгээр суралцах Монгол оюутны тоог нэмэгдүүлэх, БНСУ-ын санхүүжилтээр Монгол улсын ЕБС-уудад дэвшилтэт технологид суурилсан хичээлийн “ухаалаг анги”-ийг олноор нийлүүлэх, Монгол, Солонгосын багш солилцооны хөтөлбөрийн хамрах хүрээг улам өргөжүүлэн үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Харин БНСУ-ын Парламентын гишүүн Сол Хүүн түүний саналыг дэмжиж байгаагаа илэрхийлэн БНСУ-ын Боловсролын сайдад энэ тухай уламжилж, түүнийг Монгол улсад айлчлах үеэр энэ асуудлууд нааштайгаар шийдэгдэнэ гэдэгт итгэж байна гэв. Уулзалтын төгсгөлд тэрээр БСШУ-ны сайд Л.Гантөмөрийг БНСУ-д ажлын айлчлал хийхийг урилаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • irgen (July 07, 2015 10:12:13 pm )

    nemegdwel sain bolowson hvchingvd garna

antalya rent a car