antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 7, 2015 7 comments

Т.Аюурсайхан дарга шүүгчийг эрх мэдлээ хэтрүүлсэн гэж гомдол гаргажээ

нийтлэсэн Admin

oyuiat21212“Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл” гэж “даам гарсан” ТББ байна аа. Ийн хэлэхийн учир нь тус холбоог өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллага ч өөгшүүлж тэднийг улам ч ихээр даврааснаас болж өнөөг хүртэл олон иргэд хохирсоор байгаа. Өөрөөр хэлбэл, тус холбоог татан буулгах талаар өнгөрсөн хугацаанд хангалттай ярьсан ч төдийлөн ажил хэрэг болж чадаагүй нь харамсалтай. Тухайлбал, ШӨХТГ-аас Эвлэрлийн гэрээ зөрчиж, шүүхийн тогтоолыг сайн дураар биелүүлээгүй “Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл” ТББ-ыг албадан татан буулгах захирамж гаргаж өгөх хүсэлтийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд өгчээ. ШӨХТГ-аас өнгөрсөн онд “Монголын сууц өмчлөгдийн холбооны дээд зөвлөл” ТББ-ыг татан буулгах, 568.555.526 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргасан байдаг. Тус газар нь хариуцагчтай эвлэрлийн гэрээ байгуулж, нэхэмжлэлээсээ бүрэн татгалзсаны дагуу талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Чингэлтэй дүүргийн шүүх тогтоол гаргажээ.
Эвлэрлийн гэрээгээр “Монголын сууц өмчлөгдийн холбооны дээд зөвлөл” ТББ нь хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр СӨХ-дын үйл ажиллагаанд хяналт тавихгүй байх, торгууль ногдуулахгүй, хураамж төлбөр авахгүй байх үүрэг хүлээжээ. Тэгвэл энэ бүхнийг ажил хэрэг болгохоор ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч Н.Нарангэрлийг эрх мэдлээ хэтрүүлсэн хэмээн үзэж Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргасан байна. Тодруулбал, тус холбоотой хэргийг хянан шийдвэрлэж буй шүүгч Н.Нарангэрэл нь нэхэмжлэгч, хариуцагч талын хооронд байгуулагдсан 2013 оны долоодугаар сарын 03-ны өдрийн эвлэрлийн гэрээний хоёрдугаар зүйлийн “Г” заалтад “хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр СӨХ-дын үйл ажиллагаанд хяналт тавихгүй байх, торгууль ногдуулахгүй, хураамж төлбөр авахгүй байх”, гуравдугаар зүйлд “хариуцагч, МСӨХДЗ ТББ нь энэхүү гэрээгээр тохиролцсон үүргээ биелүлээгүй тохиолдолд уг ТББ-ыг сайн дураараа татан буулгаж бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулна” гэж заасныг нь шүүхийн шийдвэртээ оруулахгүйгээр хассан байжээ.
Товчхондоо бол дээрх хоёр заалтыг шүүгч Н.Нарангэрэл хассан учраас тус холбоог татан буулгах ямар ч боломжгүй байдалд хүрээд байгаа аж. Ингээд энэ бүхнийг эс зөвшөөрөхгүй байгаа талаараа ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан дээрх шүүгчид удаа дараа хүсэлт илгээж түүнээс доорх хариуг авч байжээ. Тэрбээр “ Хариуцагч МСӨХДЗ ТББ нь энэхүү гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг ТББ-ыг сайн дураараа татан буулгаж бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулна” гэсэн заалтыг дутуу бичсэн нь техникийн алдаа байх тул нэмж оруулах нь зүйтэй гэж үзлээ” хэмээсэн 2015 оны гуравдугаар сарын 31-ны өдрийн дугаар 339 тоот Шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулах тухай шийдвэрийг Т.Аюурсайханд хүргүүлжээ.
Ямартай ч шүүгч маань хээв нэг техникийн алдаа гаргажээ хэмээн бичсэн нь шударга үнэнд хэр нийцэх бол гэдэг асуулт урган гарч ирж буй юм. Угтаа бол Н.Нарангэрэл шүүгч хэн нэгэн хүнийг мөнгөжүүлдэг ТББ-ийн төлөө биш олон мянган иргэдийн эрх ашгийг дээдэлж хуулийн дагуу ажиллах ёстой. Гэтэл тэрбээр уг асуудалд ийнхүү хайнга хандаж байгаа нь анхаарал татахаас өөр аргагүй юм.
Тиймээс л Т.Аюурсайхан дарга Н.Нарангэрэл шүүгчийг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-т заасныч дагуу өөрийн бүрэн эрхээ урвуулан ашиглахыг хориглоно гэж заасныг зөрчсөн байх тул зохих журмын дагуу шалгаж, зохих шийтгэл оногдуулж өгнө үү хэмээн ШЕЗ-ийн Ёс зүйн хороонд хандах болсон нь энэ аж.
Бас нэгэн хачирхалтай зүйл гэвэл ШӨХТГ-ын дарга асан О.Магнай “МСӨХДЗ-тэй нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцаж байна” хэмээн нийгэмд дуулиан тарьж байсан. Тэгвэл хачир дээрээ олны анхаарлыг өөр татах дуртай О.Магнай дарга маань энэхүү эвлэрлийн гэрээг баталж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо гол хоёр заалтыг нь хассан тогтоол гаргаад байхад түүнийг нь зөвшөөрч орхисон байгаа юм. Хэрвээ тухайн үед О.Магнай энэ бүхнийг анхааран дор бүр нь алдааг нь засаад явсан бол өнөөдөр Н.Нарангэрэл шүүгчийг Т.Аюурсайхан дарга ШЕЗ-ийн Ёс зүйн хороонд гомдол гаргаж түүнийг шалгуулахгүй байсан нь лавтай.
Юутай ч О.Магнайгийн дутуу хийсэн ажлыг одоогийн дарга Т.Аюурсайхан ийнхүү гүйцэлдүүлж байгаа нь сайшаалтай хэрэг гэж олон нийт түүнд үнэлэлт дүгнэлт өгөх болжээ. Юутай ч шүүхийн энэ мэт алдаатай шийдвэрээс болж өнөөг хүртэл олон мянган иргэд оршин суугчид хохирсоор байна. Угтаа бол “Монголын сууц өмчлөгдийн холбооны дээд зөвлөл” ТББ-ын гишүүн сууц өмчлөгчдийн холбооны сууц өмчлөгч өрх тус бүрээс сард 50 мянган төгрөг, жилд 600 төгрөг гишүүнчлэлийн татвараас авч, эвлэрлийн гэрээг зөрчсөн болох нь тогтоогдсон байхад яагаад тэдэнд иргэдийг шударга бусаар шулах арга замыг нь олгоод байна вэ, шүүгчид ээ. Эцэст нь хэлэхэд Н.Лүндэндорж дарга аа, төрийн байгууллагын хийж буй ажлыг ийнхүү мушгин гуйвуулсан шийдвэр гаргаж байгаа нь нөгөө нэг айхтар шүүхийн шинэчлэл гээч нь биш биз дээ.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • irgen (July 07, 2015 10:05:24 pm )

    erh medle ashiglad bvdvleg bn vnener shv vnen yalah bolno

  • irgen (July 07, 2015 10:06:10 pm )

    bolioch de ta nar

  • авилгач (July 07, 2015 11:37:53 pm )

    ЭНЭ “Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл” гээч байгууллага чинь ард иргэд та биднийг дээрэмддэг луйварчид , СӨХ ийнхөн энэ дээрэмчидэд элдэв татвар хураамж өгөхгүй байх хэрэгтэй,

  • 001 (July 08, 2015 7:37:18 am )

    ШӨХТГ-Аюурсайхан гэдэг нөхөр худлаа их ярьдаг.АТМ-наас мөнгө давхар суутгадаг зогсоосон гээд яриад байсан яасан бэ. Магнай бол тодорхой юм хийсэн хүн шүү дээ

  • suukh (July 11, 2015 5:20:14 pm )

    buh orshin suugchid negdeed suuhiin munguu uguhgui baih heregtei

  • ergen (July 14, 2015 10:58:41 am )

    муу хар нохойнуудыг буудвал таарна

  • санаа (July 15, 2015 2:30:12 pm )

    би зурагтаар харсан, хуульч хүн шиг ер нь ярьж байгаа юмнууд нь үндэслэлтэй байсан.Түүнээс УИХ гишүүд ч гэх шиг улаан тэнэг юмнууд байдаг ш юу ярьж байгааг ч мэдхгүй,Тэгээд энэ юун залуу ю гээд сонирхсон.Маргаандаа ялаасай гэж бодсон.

antalya rent a car