antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 7, 2015 3 comments

Гантай байгаа тул уралдааны зайг ойртуулжээ

нийтлэсэн Admin

mori uraldaanИхэнх аймгуудад олон жилийн дундажтай харьцуулахад  хур тунадас бага орж, өвс, ногооны гарц муу байгаагаас мал сүрэг тарга тэвээрэг сайн авч чадаагүй байна. Өдөртөө хэт их халж, хуй салхи салхилж, зарим гол, горхи ширгэж байгаагаас шалтгаалан малчид өвөлжөө, хаваржаандаа зусаж байгаа аж.  Өвс ногоо муугаас хадлан тэжээл бэлтгэх өвөлжилтийн бэлтгэл ажил хүндэрч, төлөвлөсөн ургацын 50-60 хувийг алдах эрсдэл үүсчээ. Улсын онцгой комиссын даргын тушаалаар аймгуудын зуншлагын байдал, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцахаар орон нутагт ажилласан ажлын хэсэг 21 аймгийн 9 нь зуншлага хэвийн, 12 аймгийн 133 сумын 66 нь гантай, 67 нь гандуу байна гэж дүгнэжээ.

Тэгвэл цаг агаарын энэхүү нөхцөл байдлаас үүдэн зарим аймаг, орон нутагт наадмын хөтөлбөртөө өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал Хэнтий аймаг гантай байгаа тул баяр наадмаар морин уралдааны зайг хоёр километрээр наашлуулсан байна. Түүнчлэн, эрлийз морьдыг уралдаанд оруулахгүй байхаар болсон байна.Харин бөхийн барилдаан, сур, шагайн харвааны хувьд уламжлалын дагуу явагдах аж.

Харин улсын баяр наадмаар морины уралдах зайг багасгана хэмээн ярьж байсан ч одоогоор тодорхой шийдвэрлэсэн зүйл байхгүй байгааг албаныхан хэлж байна. Уяачдын хувьд гантай байгаа үед хол газраас морь тавихад туурай нь гэмтэх аюултай хэмээн болгоомжилж буй юм.

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • iim (July 07, 2015 10:43:21 am )

    ter ni deerdee amitan mal zovoogood bahardaj uhiishuu morid

  • Mongol (July 07, 2015 6:44:28 pm )

    Zov shiidver baina.

  • ,. (July 08, 2015 1:33:13 pm )

    зөв зөв.

antalya rent a car