Урин дулаан зуны улирал болж манай улсыг үзэхээр гадаадын жуулчид ирдэг. Ялангуяа Үндэсний баяр наадмын үеэр гадны жуулчид ихээр ирж, манай улсын иргэд ч хөдөө орон нутгаар аялж замын хөдөлгөөн нэмэгддэг. Тэгвэл жуулчлахаар ирсэн гадаадын дөрвөн иргэн ослын улмаас харамсалтайгаар амиа алдсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан байна.
Тодруулбал, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт“Hyundai starex” маркийн автомашин онхолдож, ослын улмаас Голланд улсын иргэн 35 настай эмэгтэй С, 50 настай эрэгтэй Ж нар амиа алджээ. Харин тэдгээр жуулчдын хөтчөөр ажиллаж байсан 27 настай эмэгтэйн бие муу Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Мөн Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд зорчиж явсан “Ниссан экстриал” маркийн автомашин онхолдож, ослын улмаас БНХАУ-ын иргэн 32 настай эрэгтэй Х, 25 настай эмэгтэй Х нар нас баржээ. Эдгээр харамсалтай хэргүүдийг харьяа дүүргийн Замын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
magnaoi (July 07, 2015 10:45:30 am )
naad hyataduud chine juulchlalaar ireegui ee juulchinii vistai naimaachid l biz
-
bat (July 07, 2015 3:11:37 pm )
haramsaltai yam.
2 Comments