antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 21, 2011 2 comments

Нэг биеийг хэд нүцгэлдэг юм бэ?…./Д.Пүрэвсүрэн/

нийтлэсэн Admin

Монгол бүсгүйчүүд дэлхийн тавцанд гоо үзэсгэлэнгээ гайхуулж, авьяас чадвараараа тун ч сүрхий өрсөлддөг болсон.

Ийм сайхан төгс бие бялдартай, үлэмж гоо бүсгүйчүүдээрээ хэн ч гэсэн бахархана. Гэтал сайны хажуугаар саар гэгчээр эротик зураг, тайчсан охид олширох боллоо. Олны танил охид бүсгүйчүүдийн зарим нь эрээ цээргүй “нүцгэлж”, сэтгүүл сонин, гар утасны дэлгэцийг чимэх болов. Хамгийн анх “Бүлээн нурам” кинонд жүжигчин О.Энхтуул хагас нүцгэлж, эротик дүрийг бүтээснээрээ анхдагч болж байв. Харин түүний дараа “Янаг дурлалын дууль хэмээх киноны Уянга бүсгүйн дүрээр олонд танигдсан жүжигчин Т.Ариунбулаг хамгийн анх бүтэн биеэрээ нүцгэлж, тухайн үедээ эр зоригтойгоороо дуудуулж байсан. Энэ үед монгол бүсгүйчүүдийн нүцгэн биеийг ихэд таашааж, бас сонирхдог байсан гэхэд хилсдэхгүй биз. Харин одоогоос хэдхэн жилийн өмнө “Монголын сайхан бүсгүй” тэмцээний “Алтан эрдэнэ” өргөмжлөл хүртсэн мисс Ч.Уянгалянхуа хагас нүцгэн зургаа авахуулж бас л олныг шуугиулсан. Үүнээсээ болоод телевизийн нэвтрүүлэгчийн шалгуурт тэнцээгүй гэсэн яриа ч гарч байсан. Үүнээс хойш дуучин Нара, Ану, жүжигчин Д.Пүрэвсүрэн, Отгонцэцэг гээд л нүцгэлэх бүсгүйчүүдийн тоо замбараагаа алдсан. Кино хэмээх уртасгасан клипэнд тоглохдоо хүртэл юм л бол нүцгэлэх гээд байдаг болчихсон гэхэд болно. Бас  “Монгол контент” компанийнхан бүсгүйчүүдэд их хэмжээний мөнгө санал болгон нүцгэн биеийг алдаршуулсаар. Үнэн хэрэгтээ дахин нүцгэлэв, эр зоригийн шалгуурыг давав, эротик дүр бүтээх хүсэлтэй байгаа гэх мэт яриа бүсгүйчүүдийн нэр хүндийг унагасаар байна. Топ модель Д.Пүрэвсүрэн бол бүр “Нүцгэн биеийг гоо сайхан, урлагийн бүтээл  хэмээн боддог болохоор нүцгэлэхээс  тэр бүр санаа зовдоггүй. Тэр ч утгаараа “Боолын гэрээ” кинонд  жүжигчин Болдтой “сексдсэн” хэмээн ярих нь эрээ цээрээ алдсан гэхээс өөр яалтай. Сүүлдээ эрчүүдийн дунд “Пүүжээгийн нүцгэн зургийг харсаар байгаад уйдчихлаа. Нэг  биеийг хэчнээн нүцгэлдэг юм бэ дээ” гэх яриа тархаад байгааг од нэртэй нүцгэлдэг бүсгүйчүүд сонсоогүй бололтой. Одоо нүцгэн бие моодноос гарсаан, өөрөөр буюу ур чадвараараа гайхуулах хэрэгтэйг ч алдартнууд хэлж байна. Бүсгүй хүний бие ариун, нандин, нууцлагдмал байх тусмаа эрчүүдийг гижигдэж, өдөөдөг гэдгийг эрхбиш дуулаа байлгүй дээ.

Э.Мөнх

 

mminfo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (December 21, 2011 10:11:13 am )

    uul n ch goyo huuhen shuu, daanch maynganbayaraas salsnaasaa hoish yavdaltai bolj dee hoorhii, erchuud ch zugeer bailgadaggui bizdee bas ooriinh n ondor heregleend mongo heregtei bdg bh.saihan torson hun yahavdee dee.

  • Anonymous (December 21, 2011 10:12:27 am )

    ter maninbuuya shig otgontsetseg ed nariig bodvol ch tasarhai huuhen shuu.

antalya rent a car