antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 6, 2015 1 comment

Наадмаар төв цэнгэлдэхийн гадна талбайд ардын урлагийн тоглолт болно

нийтлэсэн Admin

togllt Үндэсний их баяр наадам, Их монгол улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд наадамчин олондоо зориулан “Монголын гайхамшигт урлаг” ардын урлагийн тайлбарт тоглолт, уламжлалт наадгайн тэмцээн уралдаан, үндэсний хувцас загварын шоу тоглолт үнэ төлбөргүй зохион байгуулагдах ажээ.

   Үндэсний их баяр наадмын Урлаг соёлын салбар хороо, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Залуучуудын Холбоо нар хамтран зохион байгуулж буй тус тоглолт долдугаар сарын 11,12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд 11:00-19:00 цагийн хооронд зохион байгуулагдах бөгөөд тоглолтод Нийслэлийн харьяа дүүргүүдийн ардын урлагийн авьяастнууд, уламжлалт наадгайн өв тээгчид, судлаачид, “Андра” загварын агентлагийн дизайнер, моделиуд оролцох юм.

   Энэ дашрамд дуулгахад тус тоглолтын нээлтэд ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлаг оролцож уран бүтээлийн дээжээсээ толилуулах бөгөөд дэлхийн хамгийн алдартай шоу нэвтрүүлгүүдийн нэг “Asia`s Got Talent” буюу “Авъяаслаг Aзичууд” шоунд амжилттай оролцож II байрыг эзлэхийн зэрэгцээ дэлхийн олон оронд уригдан тоглож сая сая хүмүүсийн хүндлэлийг хүлээсэн эрхэм уран бүтээлчидтэй түмэн олон минь үндэсний их баяр наадмаар буюу долдугаар сарын 11-нд 13:00 цагаас болох нээлтээр учран золгох нь ээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ИРГЭН (July 07, 2015 8:40:13 am )

    ЗӨВ ШҮҮ

antalya rent a car