АН засаг барихаар л “АН цав” дэндүү их гарч, ард түмэн “Ангалд” унаад байдгийг бид ямар мэдэхгүй биш. Өнөөдрийн АН цавууд төрд, жирийн иргэн хүнд ямар их гай тарьж байгааг зөвхөн МАН л хамтарсныхаа дараа олж хараад байгаа юм биш, Монгол улсын 3 сая иргэний 6 сая нүд харж, 6 сая чих сонсож 2016 оны сонгуулийг хоног тоолон хүлээж байгаа.
АН бол 25 настай, тавтиргүй залуу юм. Уг нь өдий насны залуу ерөнхий боловсрол эзэмшчихсэн, нэгээс дээш дээд сургуулийн диплом өвөртөлчихсөн, жолооны үнэмлэх халаасалчихсан, аль нэг албан байгууллагад шалгагдаад тэнцчихсэн, өөрийгөө боловсорч боллоо гээд гэр бүлээ төвхнүүлэхээр эхнэр, хүүхэдтэй болчихсон, амьдралын сайхан бүхнийг хийнэ гэсэн итгэлээр жигүүрлэсэн цог золбоотой, цайлган сэтгэлтэй нэгэн байж болно. Ийм залуус олон л доо. Даанч АН бол арай л увайгүй, төлөвшөөгүй, “аавдаа авгай авахыг заадаг”, “эдээрээ оролдож эвддэг, эхнэрээрээ оролдож салдаг” бүтэхгүй нэгэн юм. Энэ “бүтэхгүй” АН 1996-2000 оны үед яг өнөөдрийнх шиг олонх болчихоод яаж төрөөр наадаж, хэрхэн ард түмнээр доог тохуу хийснийг бид мартаагүй. “Бүү март, мартвал сөнөнө” гэдгийг ард түмэн минь ахин дахин санаж амьдаръя. Тэр үед Ардчилсан Намынхан Засгийг хэдэн ч удаа хольж солилоо доо, сандал суудлын төлөөх санаархал, тэмцэл нь сайхан хүний аминд хүртэл хүрч байв шүү дээ. Одоогийн намын дарга нь Төрийн өмчийг хуйгаар нь үнэгүйдүүлж, хувааж идэх ажлыг гардан зохион байгуулж байсан юм. Түүнийхээ “шагнал”-ыг өнөөдөр хүртэж төрийн өндөр албан тушаалд торох юмгүй очсон.
Нам доторх бүх бүлэглэл, гишүүдийнхээ “но”-г алдалгүй цуглуулж гартаа оруулж эрх мэдлийг хүчээр олж авсан “бяцхан дарангуйлагч” АН-ыг удирддаг. Үүнийг намынх нь гишүүд ч хүлээн зөвшөөрдөг бөгөөд овгоор нь гэхээсээ илүүтэйгээр “Зэ…” /”Зэвүүн” “Зуумтгай”, “Зуудаг бэлтрэг”/ гэж хоч нэрээр нь сэм шивнэлдэн дотроо айдас хүйдэстэй явцгаадаг. Түүнээс биш АН-ын шинэхэн дарга хэзээ ч ард түмэнд, масст таалагдах үг хэлж байгаагүй, үйл ажлыг бол бүр хийж ч байгаагүй. Ийм хүнээр удирдуулсан АН эдийн засаг хүнд, амьдрал сайнгүй энэ үед ард түмнийхээ өөдөөс алгаа дэлгэж, гараа сунгахгүй байгаа хэрнээ ахиад л өмч хөрөнгөнд эзэн сууж, өөрсдийн мэдэлд бүгдийг авахаар улайран “гуаглалдаж” байна. Амташсан хэрээ 13 дахидгийн үлгэрээр тэд өмнөх “сайн” цагаа санагалзан дураараа дургих гэхдээ МАН-ыг “хөөж” сүржигнэв.
Гэвч энэ сүржин шийдвэр, мэдэгдлүүдийнх нь ард том хуйвалдаан, том эрх ашгийн зөрчил, тэмцлүүд нуугдаж байгаа. Улс орны өмч хөрөнгө, газар, баялгийг дотроо булаалдаж, хэмлэлдсэн АН-ын дотоодын зөрчил, тэмцэл хурцдаж бие биеэ барьж идэх ажлыг засагт гарангуутаа л өөрсдийн гараар үйлдсэн. “Цэвэр агаар сан”-гийн хэргээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой нэг нутаг усны гэдгээрээ хөөрцөглөж, “Эбэгийн мөнгийг би гартаа барьж байна” хэмээн хэвлэлийнхэнд онгирч, намынхаа нөхрийг “Хэвлэл мэдээлэл миний гарт байна шүү” хэмээн сүрдүүлдэг байсан Н.Хүрэлсүхийгээ торны цаана суулгасан. “Нүүрс”-ний хэрэг гэгчийг үүсгэж УИХ, Засгийн газарт тохой залган суудаг байсан Лүймэдийн Гансүхийгээ “нугасалж” авсан гээд тэдний “хэрэгтнүүд”-ийн жагсаалт хөвөрч байгаа.
Одоо энэ жагсаалтыг Хөгжлийн банкны хэргээр үргэлжлэх болчихоод АН-ынхан дотооддоо сандралдаж байгаа юм. Яг л 1996-2000 оны үед 17 чингэлэг спиртийн хэрэг, Казиногийн хэрэг, С.Зориг агсныг бүрэлгэсэн хэрэг… гээд парламентад сууж байсан АН-ын нөхдүүд бие биенээ “Дэргэд минь сууж байгаа энэ нөхөр … биш байгаа” хэмээн хардаж сэрдэж, хэцүүхэн байсан тэр үедээ АН эргэж очжээ. АН-ын энэ байдал өмнөх түүх шигээ үргэлжилбэл хүний амь насыг ч золиосондоо явуулж мэднэ. Энэ бүх “даврал”, “тэнэгрэл”-ийг нь МАН зогсонн барьж байсан. МАН засагт хамтарсныхаа дараа “Засагт орсноороо бид далд мэдээллийг ил болгож чадлаа” гэдгээ л эрт зарлах хэрэггүй байсан юм.
Үнэнийг ил тод хэлснээрээ тэд өнөөдөр “муу муухай”-гийн гадна үлдэж байгаа нь сайхан ч АН ард түмнийг сонгуулиас өмнө амжиж элгээр нь хэвтүүлбэл бас хэцүү. АН яахав, энэ 4 жилд идэж уугаад, бие биенээ барьж хорьж “шоглоод” л, улс орноо дааж давшгүй өрөнд унагаад л явж одоцгооно. Харин ард түмэн өөрийн гэх өмч хөрөнгө, газар шороогүй, өрөнд өгөх мөнгө төгрөггүй, үрсээ тэжээх үмх хоолгүй үлдэх нь дээ, хөөрхий.
П.Дэнзэн
Холбоотой мэдээ
-
zochin (July 06, 2015 10:55:04 am )
Gartsaagui l naadah chn bolj bndoo
-
fg (July 08, 2015 10:50:47 am )
би нам бус хүн. аль аль намын үед төрд ажиллаж үзлээ. яаж ч бодсон АН нь дээр юм байна.
-
-
Anonymous (July 06, 2015 11:05:21 am )
SAIHANBILEG EH ORNOO BARSTAALAN IRGEDEE OROND OPRUULJ ZEEL NERTEI OLJ IRSEN MONGIIG ARDCHILSAN NAMIIN HULGAICH NAR HUBAAJ IDEH GEJ HAMTARCH AJILLA GEJ GUUIJ BAISAN NAMAA ZAGGAAS GARGANA GEJ GALZUURCH BAIGAA YUM
-
саруул (July 06, 2015 12:08:21 pm )
юу хйисэн юм,чөдөр болж байхад, гарвал таарна, гараад хараад сууж байгаач,МАН-хан
-
-
Сaraa (July 06, 2015 11:17:42 am )
Goliig ni olood helsen baina. Dahin songomoorgui hulgaichuud bainaa. Hurdan zailaasai.
-
Anonymous (July 06, 2015 11:31:05 am )
zub ene namaas ueiin ued ur huuhedee hol bailga.Gal uleej gazar giishgeh n unen busad n hudlaa niigemd tuugeemel bolson setgetsiin,oyunii hoosrol.zereg buh zuil burdsen adgiin shaarnuudii negdel bolson archaagui luvirchidiig 2016 ond alga bolgoh heregtei
-
баттөр (July 06, 2015 12:08:01 pm )
Энэ сэдвийг бичсэн хүн нь МАН-ыг өмөөрч, АН-ыг муул гэж хэн нэгэн хүнээс л мөнгийг нь авч бичээ биз дээ. Хоёр намын зөв буруу гэсэн дүгнэлтийг бичсэн дээр байх.
-
irgen (July 06, 2015 12:45:05 pm )
Baga hugatsaa uldej , odoo dakhin tsag aldaj tomilgoo hiih geed , buun bujignaan … zasgaa togtvortoi bailgaach, saynii olon heleltseeruud , hurungu oruulagchid itgelee dakhin aldah u .
-
Anonymous (July 06, 2015 3:55:34 pm )
ёстой нэг захын ховч авгайн яриа шиг хөгийн юм бичээ шив. хэ хэ. чааваас гэж … ху намын тавьтартай нь тэгээд хаана бна ? 60 гарчихаад 18-тай охиныг эргүүлдээд байгаа мунаг өвгөн шиг л биз дээ? та нар өөрсдөө ?
-
иргэн (July 06, 2015 3:57:52 pm )
АН-ынханы хувьд таарамжгүй хань нөхөртэй зовж явснаас тусдаа мэрүүлээд явж байсан нь дээр шүү дээ. Харин МАН засагт байгаа боломжоо ашиглаж сонгуулийн ажлаа амжуулах боломж нь хаагдаж байгаа юм. МАН ч ер нь бүхнийг сайн сайхан болгох гэж засагт орохгүй гарууд шүү дээ. 16 онд АН-ыг цэвэр тавих аргаа боловсруулах гэж л орсон. МАН, АН-ыг засаг барихаар тоглолт хийгээд ёстой амьтан болгодог нь үнэн биз дээ. Гаднаас нь бүхнийг нь харлуулна, дотроос нь хагална, тэгээд өөрсдөө болохоор засаг барьчихаад юу хийгээд яагаад байгаа нь огт мэдэгдэхгүй, эргээд харахад дорвитой юу ч хийгээгүй л байдаг байхгүй юу даа.
-
ард (July 06, 2015 4:19:02 pm )
хүний эрхээр жаргаснаас өөрийн эрхээр зов ч гэж нэг үг бий. Бие дааж явах нь дээр байхаа
-
зочинзочин (July 06, 2015 4:54:48 pm )
Дэнзэн гэдэг нөхрийн бичсэн зүйлийг бичиг мэддэг бол нохойч тоож шинэслэхгүй зүйл байна.Бүхнийг харлуулагч саад тотгор бологч МАНыг өмөөрсөн маягтай юм байхдаа.Ард түмэн хэн нь хэн бэ гэдгээ ялгахтайгаа болсон
-
zochin (July 06, 2015 5:57:47 pm )
BUU MART, MARTVAL SUNUNU …. ene ugiig chini harin ch neg sanaj amidarya daa
-
zochin negen emchzozochinchinzochin (July 06, 2015 8:34:05 pm )
zuv yum bichjee.yug chudurlusun yum be dee.uls oron n hetsuu bhad yaj an d itgej suunaa.umuurch bgaa humuusuud n yag setgetsiin emgegtei .esvel bayan humuus l bdag bhdaa.an iinhan niigemd dandaa aidas turuuldeg zandalchin nam
-
Зочин (July 06, 2015 10:18:23 pm )
Би 1989 оноос енеедрийг хуртэл АРДЧИЛЛЫГ тууштай дэмжиж ирсэн мулгуу нэгэн билээ. Уунийхээ ур дунд 1987 онд гишуунээр нь элссэн МАХН-ын гишуунээс 1992 онд хеегдеж, ажидгуй болсон ч би МАХН-д гомдохгуй ээ! Гэвч миний хусч мереедеж явсан ардчилал енеедер ардчилал биш АНАРХИЗМ болсонд туйлын харамсаж байна. 2016 оны сонгуулиар энэ анархист ардчилагчдыг хеен зайлуулах хэрэргтэй!!! Дахин хэзээ ч энэ балиар нехдийг битгий сонгоорой МОНГОЛЧУУДАА! Элгээрээ жинхэнэ утгаараа мелхеж байгаагаа ойлгоцгоолдоо ард тумээн!!!
-
Дангаа (July 06, 2015 10:23:44 pm )
Системийг нь өөрчлөхөөс нааш монголын улс төр хэзээ ч өөдлөхгүй. Ямар ч сайн хүн гарлаа гээд аврал үгүй юм.
-
Anonymous (July 15, 2015 4:02:10 pm )
ард иргэд минь 2016 оны сонгуульд саналаа их зөв сонголттой хийцгээе. аль ч намых нь тар хангалттай танигдлаа шүү дээ
-
-
Зочин (July 07, 2015 9:19:47 am )
Эдээрээ оролдвол эвдэхийн тэмдэг, эхнэрээрээ оролдвол хаягдахын тэмдэг, эв нэгдлээрээ оролэвол унахын тэмдэг гэдэг биздээ
-
Доной (July 07, 2015 4:38:03 pm )
Эхнэр гэчихжээ, хөлсний яашка байхгүй юу, МАН чинь.
-
-
Өвгөн (July 07, 2015 10:29:10 am )
Ардчилал нэрийн дор хөрөнгө завшиж,дураараа дургидаг нөхдүүд АН-д маш олон болжээ. Тэр Гарамгайбаатар гэгч чинь замын тендрээс их мөнгө завшсан гээ биз дээ.З.Энхболд ч гэсэн нөгөө үнээнээс илүү сүүтэй ямаагаа яасан бэ,?МАН -д ч гэсэн бүтэлгүй хувиа хичээгч шуналын туламнууд олон тодорсон биз дээ.Аль ч намд муу хүмүүс олон байгаа нь тодорхой юм.Иймд намууд хүнээ зөв таниж тодруулахгүй бол их шудрага үнэнч дүрд тоглогсод олширч намын чинь нэр сүр унаж ,Улмаар төр хүчгүйдэж,ард түмэн эзэнгүй төртэй болж,гадаадынхны эрхшээлд орж,үнэ цэнтэй баялаг,газар шороогоо хүртэл гадагш нь зөөдөг болж байгааг Аюулгүйн зөвлөл анхаарч үзэх шаардлагатай байгаа юм биш үү.
-
зочин (July 07, 2015 11:39:34 am )
МАН-ыгаа сонгоно оо, АН бол юу ч хийх чадваргүй хэдэн боловсролгүй, сэтгэлгүйчүүдийн цугларал, хомхой
-
зочин (July 07, 2015 2:40:16 pm )
хоёр хар хэрээг дэмжсэн хамгаалсан нөгөөг нь муулсан нөхдүүд өөрсдийн бодолгүй юм болов уу. Тэгээд ч ардчилсан нам юу хийв эдийн засаг хүн ардыг нь эцэст нь хүртэл туйлдуулав. Харах мэлмий доор чинь бүх хуйвалдаан ил тод явагдаж байна. Сүүлчийн жил яасан ч яахав гэж цагаандаа гарчээ.
-
зочин (July 07, 2015 2:45:30 pm )
Монгол орны өмнөд зүгийн аймгуудын газар шороог худалдсан, одоо баруун хязгаарыг бараг арав хорин жилээр хятадуудад хайгуул хий гээд өгч байгаа юм бишүү.Тэр Ховдын засаг даргын хөөрч ирээд ярьж байгааг нь хэдэн жилийн дараа хятадаар дүүрч онгон сайхан байгалыг тостой нь хамт хуу хамаад явах байлгүй. Эртхэн болиулвал яасийм дээ. Төр засаг гэж байна уу.
-
Батхүү (July 08, 2015 7:05:44 pm )
2016 оны сонгуульд АН мөн МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ хоер намыхан идсэн уусан зүйлээрээ холбогдоод олонхи болоод хийх ажилгүй хийж ч чадахгүй болжээ
-
Зочин (July 09, 2015 9:28:35 am )
Уйлах хуухдиин бос урьдах одроосоо омогнодогииг буу. Марта
-
хэрээнүүдээ гэж (July 09, 2015 9:29:27 am )
хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчээр өөрсдөө яг адилхан (магадгүй бүр долоон дор ч байж магад) байж бас нэгнийгээ муулж гутаах гэж оролдоно ,бас … ийм юм бичээд сууж байга гар яаж ч бодсон хөгийн лалар л байж таараа шүү дэ
-
tod (July 10, 2015 1:49:22 pm )
Ardchilsan namiig archij hayaval taarna. Saihanbileg, Bayartsogt tur barisan ued hezeech uudluhgui.
2016 ond songuulaa uguhduu ard tumen min anhaarah heregtei.
-
-
сансар (July 09, 2015 11:08:32 am )
Гудамжны хэдэн золбин нөхөд америкийн хөрөнгөөр санхүүжиж ардчилсан хувьсгалын алтан хараацай гэж сүржин нэр өөрсөддөө өгч гадныхнаас авсан санхүүжилтынхаа өрөнд газар нутгаа зараад дууслаа.
-
да (July 09, 2015 1:13:47 pm )
МАН бол АН-аас дээрдэх юмгүй. бүр дор. Дээрхийн бичигч Дэнзэн гэж нэрээ худлаа оруулагчид 19996-2000 онд АН 3 оцорсныг мартаагүй гэжээ. Энэ бол МАН ганцхан огцруулах ажилтай , өөр юм хийдэггүй байсан юм.
-
irgen (July 09, 2015 2:02:51 pm )
AN iig mash ih demjdeg bla odoo bol ugui uneheer hereg alga daanch denduu heden archaagui huwia bodson nuhud l bna da
-
irgen (July 10, 2015 2:27:13 am )
АН МАН саа дээр дээ яасан ч бсан энэ 2 нам л ялна. АН аливаа юмыг оорчилж болдогыг харуулсан.МАН ямарыг ард тумэн мэднээ.МАН-г л гаргаж болохгуй.
-
Дорж (July 10, 2015 8:57:38 am )
АН болон ардчиллын буянд идэх мах өмсөх хувцас өөрийн гэсэн мал, аж ахуй, газар, байшин гэр оронтой, ер нь эрх чөлөөтэй болсондоо баярлаж явдаг. МАН-ын үед үүнийг бичигч нэрээ нуугч Дэнзэн гэгчид ийм эрх чөлөө байгаагүйг санаарай. Хөлсний бичээчид МАН- тайгаа амьдрах сайхан биз дээ.
-
irgen (July 10, 2015 3:05:44 pm )
Zasgiin gazraaraa odoo oroldokh denduu teneg asuudal, said nar chin sain ajillaj bgaa sh dee , AN tesvergui tevcheergui humuus shuu, ajliinkhaa ur dung hardaggui , baga hugatsaa uldlee dee
-
Zochin (July 10, 2015 9:22:02 pm )
Zasgiin erhend MAN-iig hezee ch gargaj bolohgui
-
зочин (July 11, 2015 9:16:05 pm )
Идэж уулгаад явуулмааргүй байнаа дандаа л монголын ард түмнийг хэдэн хулгайчид хамаатан саднаараа дээрэлхэж байхийн 94 жилийн түүхэнд хамгийн муу муухай наадам энэ жил болоо нөгөө луйварчид ч харагдахгүй байна мөнгөө хулгайлж аваад гадагшаа явсан бололтой шороотой хутгалдсан зовж зүдэрсэн царай алдсан аргаа барсан монголчууд хуучнаа бодож цэнгэлдэх тойрохчоо алдлаа
-
ЧОНО (July 13, 2015 8:09:30 am )
юм үнэнээрээ байх ёстой даанч одоо үед үнэн үнэгүйдэж өнгө мөнгөний монгол болж ардчлал анх бүх ард түмний хүч зүтгэл итгнл мөрөөдлөөр хөрөгжсэн харин түүнийг хулгайч луйварчид завшсаан жнь ардчилалд юу ч хийгээгүй баиүүл баатар болсоон зориг алуулсан нэргүй доктор ут өөс холдсон баасан лам байхгүй болсон олон зуун хүний итгэл алдарсан оронд нь их завшигч их чалчигч гарчмонголоор тогоч байна бэлтрэг энхболд монголын бүх үйлдвэрийг хувьчлаж ан ынханд тараасан сагсуу хар ард кино театр батхүү апу энхболд хэд хэдэн байшин баттулга мах комбинат гмбүгд баяжсан сая доллар банкинд хийгээд мартдаг баячуултай болсон тэд маныгаа сайхан харж хандаж байгааг бид харж туулж жаргаж байна одоо дээр байгаа хүмүүсийн хэн нь нь хорин жилийн өмнө хаана байсаныг эрхэм дэнзэн хэлж өгөөч чи чадахгүй мэдэхгүй би хэлж өгье батүүл хулигаанч байгаагүй тмс ийн хүүхдүүдийн мөнгө татаагч алтанхуяг ашиг авгай хайж саханбилэг сувагаа солихгүй байхыг гуйж эрдэнэ зоригийн авгайг эргүүлж элбэгээ сонинд соохолзож сосорбарам театрт орилж энхболд монелд монтёр хийж батхүү өвөрхангайд өмд гуталаар дагнаж байсан юм одоо тэд монголын толгой баячуул ман алдаж оносонч монгол улсыг өдий зэрэгт хүргэж хүн ардаа соёл боловсролтой залуусаа өөрийнхөө эсрэг тэмцэх чадвартай болгосон дэнзэн чамайг аав ууж чинь өсгөж хүмүүжүүлсэн байх лав л ан биш байх зху д мөлжүүлж байсан ч амь биеэ цөлөн байж хийлгэх юмаа хийлгэж авах юмаа авсны буянаар чи хуцх хэмжээнд хүрсэн нь энэ одоо америкаас юу авч юугаар гийгүүлж байгаа юм ттг т урхидуулсан хүн манай томчуул дотор лав байгаа чи эз ын алуурчин гэдэг ном унш чи чадахгүй л дээ ман ын дарга байсан хөгшчүүлээс баян хүн байна уу одоогын ан сөнөх ёстой оронд нь чадалтай залуус гарч ирэх цаг нь болсон гэхдээ дэнзэнтэнгүүд биш шүү
-
Neg ym duulahaaraa (July 13, 2015 9:23:01 am )
Hunii erhend jargasan durtei zartslagdaj amidarsan ni deer uu \omnoh niigem\
Ooriinhee erheer omnoo bui berhsheeliig davan tuulj oortoo ezen hun shig amidarsan ni deer uu. Archaagui ymnuud erh chuluu, tusgaar orshih gej yu baidgiig meddeggui bololtoi. Uguisgeliin tuiluud dandaa hen negend ataarhan, oortoo ezen shig baij chaddaggui, tsus sorogch aytai amidarsaar irsen humuus baidag. Tedend tsaashid amid yvahad ulam l hetsuu bolno… Ene bol ARDCHILSAN NIIGEM shuu kommunistuud aa.. Amidarch chadahgui bol Tsagaachil… tonil.. -
Anonymous (July 13, 2015 12:04:49 pm )
Ямарч гэмгүй 3 түмэн монголчуудын толгойг бузар алуурчин МАН залгисан. Монголд болж байгаа болохгүй бүхнийг дээрх алуурчин натын улаан хамгаалагчид хийдэг.
-
Anonymous (July 13, 2015 12:05:40 pm )
Монголд болж байгаа болохгүй бүхнийг ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар алуурчин м.а,н түүний улаан хамгаалагчид хийсэн. Цаашид хийсээр ч байх болно ! Ш,Ү Хөдөлгөөн 88583399
-
Иргэн (July 13, 2015 2:41:00 pm )
АН-ынхан яаж ч бодсон төр засгийг төвхнүүлэх биш. ард түмнээ бодох бүр ч биш. Бие биеээсээ өрсөж идэх илүү идсэнээ шоронд хийж, эсэргүүцсэнээ алдаг л улс шүү дээ. Зоригийн хэрэг алдарт гэж өөрсдийн нь ярьдаг 7-р сарын 1-нийг бүгд зохион байгуулсан алуурчид одоо төрд суучихаад том том юм яриад бусдыг алуурчин гэж ичих ч үгүй чичлээд сууж байгаа шүү дээ. Ёстой мартвал сөнөх дээрээ тулаад байгаа улс орноо ард түмэн иргэд бид л аврах цаг болж???????? алуурчдаас салах цаг ч болж???????????????????????????????????????????????
-
Еревделтэй (July 14, 2015 9:04:45 am )
Тэд еерсдее хоорондоо зvгээр л байгаа. Харин тэдний емнеес энд хэдэн хvн хоорондоо муудалцаад боож vхэж сvйд болох нээ. Хеерхий зайлуул.
-
zochin (July 14, 2015 12:58:26 pm )
Evderch muudaltsah hereggui muu sainiig ylgah uhaan MONGOLIIN ARD TUMEND BII
-
zochin (July 15, 2015 12:23:43 am )
unen heljee mongol ulsin untsug bulan burd AN ig muu helj baina.
-
zochin (July 15, 2015 12:27:37 am )
Ялангуяа нам бус хүмүүс харьцуулаад үнэхээр арлчиалд гутарч байна МАН яаж ч муудсан ядаад юм үзэж нүд тайлсан төрийн албан хагчид лекц семинар бүрд хавчуулаад шоолоод муулдаг гол нь ардчилалынхан удирдадгүй толгой нь МАН бололтой.одоо дүүргүүдийн ой элэнэ бид гол төлөөлөгчөөр очно ичмээр юм хийх биз. Хэдэнгщ гишүүд нь засаг даргынхаа өмнөөс нээж үг хэлээд элэг доог болох биз.
-
Çî÷èí (July 15, 2015 10:56:38 am )
Ardchillin buaynaar hotinhon oron suutsaa. malchid malaa. irged gazraa omchilj avaad ooriin gesen omch hurungutei bolood ali ch ulsad zorchih bolomj neegdeed khunii erhiig edelj baigaa bus u.Sotsializmin ueiin UB oroh bol negdliin dargaas zuvshuurul avdag. jiremsen emegtei turuh bolood neg shulnii honi avahad mun dargaas bichig tsoholt avdag saikhan ueiig sanagalzaad ba u. Ardchilalin ur dund 1000-t malchin bolchinson.esvel oron suutsaa huvidaa avchihsan.gazartai bolchihson.bur tom uildver tseh.delguur horshoo huvidaa avch bayajichihaad ardchillig muulaad suuj bgaa humuusiig harahad bas sonin shu.
-
Anonymous (July 16, 2015 2:56:44 pm )
АН Төр засгийг удирдаж явах ухаан туршлага дутаж байгаагаа ухаарч, огцорч ль чаддагт суудлаа өгөөчөө. Миний Монголын ард түмэн сэрээч 1996-2000 онд АН засагт гарахад дэлгүүрийн лангуун дээр гоймон, бор давснаас өөр зүйлгүй болгосон. Одоо биднийг эдийн засгийн хараат болгож өрнөөс өрөнд дамжсан гуйлгачин болголоо, ард түмний амьдрал яаж дориотож туулдаж байна. ахин Хэзээч битгий АН-ыг сонгооч бид аз жаргалтай үр хүүхэд минь амар тайван өргүй баймаар байна.
-
zochin (July 17, 2015 1:16:19 pm )
ene 2 namiin alind n ch eh oron, ard tumhee gesen setgel alga daa.ajil hiideg hun alga bolj dee.yaaj hurunge mungu idej bayajah ve gej l bodohoos uur yum alga.uls turiin tovchoonii hediig yaaj buulgalaa daa.uursduu deed zergiin hangamj edleed ajil hiihgui bn shuu dee.uneheer heleh yum oldohgui bn.AN ard tumhiihee amidarliig saijruulna gesen haana bn aa.uursduu goliitol targalaad,bayajaad bgaa yum bishuu.ichih bulchirhaigui bolson amitad yum daa.iluu ihiig avah geed negniigee huuj tuugaad bgaa yum bishuu.bidnii amidarliig saijruulah gej l lav ardiin namiig huuguugui bh
47 Comments