antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 6, 2015 3 comments

Сайн дурын уран сайханчид

нийтлэсэн Admin

uransnhchdХөдөө сум, аймаг, хот суурин гээд ер нь хаа л бол хэсэгхэн сайн дурын уран сайханчид байдаг даа. Ямар ч урилгагүй хэрнээ тайзан дээр гарчих гэж гүйгээд, эсвэл найрын хойморт суучих гээд байдаг. Хэрвээ тайзан дээр гаргачихвал дуулж чадахгүй. Бараг солгой хоолойтой хэрнээ их дуртай нөхөд байдаг шүү дээ, хаа газар. Нөгөө талаар огт боловсроогүй сэрүүн зүүдэлсэн сайн дурын уран сайханчид алийг тэр гэхэв ээ.

       Гэтэл энэ маань улстөрд олшрох төлөвтэй болчихлоо. Албан тушаал, айсуй сонгуулиар мандат горилсон бүлэг хүмүүс нэгдээд сайн дурын хамтлаг байгуулчихаж байгаа харагдах юм. Нөгөө талаас ийм дуртай урансайханчдыг ах нар нь турхирч, нийгмийн өнгөн дээр гаргаад байдаг бололтой юм. Өөрсдөө ил гарч болохгүй болохоор нь дарга нарынхаа өөдөөс нохой шиг тавьчихаад л инээж суудаг аж. Цаадуул нь ч “Нохойд барьдаг мод” болчихсон гэдгээ мэдэхгүй зангиа зүүж хоолой засаад л дайраад байхыг нь яана,аа.

     Тухайлбал, АН-ын шинэчлэлийн хөдөлгөөн гэж нэг сайхан дурын уран сайханчид байна,аа. Бүр нэг дуртай гарууд. Муусайн сайн дурынхны шинэчлэл хийнэ гэж юу байна вэ. Дүрдээ орчихсон нөхдийн албан тушаалын хэнээрхэлийг л ах нар олж харчихаад хөөргөөд байгаа хэрэг шүү дээ. Түүнээс биш тэдэнд мэдэх чадах юм байдаггүй нь илт.

      Миний санаж байгаагаар энэ “уран сайханчид” АН-ын 25 жилийн ойн баяртай зуузай холбох шахам гараад ирсэн. “Энэ намд шинэчлэл хэрэгтэй”, “Нам дотоод ардчилалгүй болчихлоо”. “Дарга цэргээ солино” гээд баярын хурал үймүүлснээр эхэлсэн санагдана. Уг нь шинэчлэл хийх гэж байгаа бол дарга нараа хөөх биш, эгэл гишүүдийнхээ дунд ажиллаж, тэдний санаа бодлыг сонсож нэгэн зорилгын дор хөдөлмөөр юм. Гэтэл тэд тэгсэнгүй. Сайн дурын уран сайханчид маань шууд л баярынхаа хурал дээр дарга нараа хөөж, улмаар удаа дараа хэвлэлийн хурал хийж, намынхаа хэдэн дарга нарыг л хэвлэлээр зүхээд байв. Ингэж лав шинэчлэл хийхгүй нь ойлгомжтой.

      Сайн дурын уран сайханчдын багт П.Галиндэв, Л.Наранбаатар, М.Мөнхжаргал, С.Мөнхбаатар, М.Алзахгүй, Э.Бямбацэрэн гээд жийгдчихсэн гарууд байдаг бололтой. Бас нэг аймгийн уяачдын холбооны тэргүүн ч нэмэгддэг шиг санагдаж байна. Эд нар яг л дээр дурдсан шиг тайзан дээр гарчих гээд солгойроод байгаа сайн дурынхан, өөр юу ч биш гэдгээ удаа дараа харууллаа. Гэтэл сайн дурынхан бүр ч оодров. З.Энхболд, Ч.Сайханбилэг, Л.Эрхэмбаяр нарын өмнөөс ажлыг нь хийгээд л яваад байх юм.

      Өнгөрөгч долоо хоногийн нам гүмийг эвдэж, сайн дурынхан МАН-ыг сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй байгааг шүүмжлэн Засгийн газраас гарах ёстой гэв. Тэр сайн дурын зохицуулагч П.Галиндэв нь өөрийгөө ерөөсөө л АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд гээд итгэчихсэн бололтой. Юу гэсэн гээч. “МАН-ыг сөрөг хүчний ажлаа хий хяналт тавьж ажилла гэдэг сонголт хийсэн. Гэвч шийдлийн Засгийн газар байгуулагдсанаар сөрөг хүчин МАН-тай хамтран эдийн засгаа босгож, олон жил ярьсан томоохон хуулиудыг батлах зорилтууд тавьсан боловч нэг ч ажил хийгдсэнгүй.”  Гэх зэргээр авч өгөв. Ерөөсөө л З.Энхболдын ажлыг шуудхан хийчих юм.

Н.Дөл     


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (July 09, 2015 4:09:34 am )

    ed nar alna alna.iish tiishee uscheed tuilbargui udirdagch bh chadvargui aluus.ednii ueiin udidagchboloh zaluus odoo estoi hodolmorloj yvaa daa

  • Anonymous (July 13, 2015 12:08:28 pm )

    Монголд болж байгаа болохгүй бүхнийг ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар алуурчин м.а,н түүний улаан хамгаалагчид хийсэн. Цаашид хийсээр ч байх болно ! Ш,Ү Хөдөлгөөн 88583399

  • Anonymous (July 14, 2015 6:18:40 pm )

    1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
    1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
    2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
    3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар алуурчин, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
    4/ Амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал хөрөнгийг нь хурааж авсан юм бол ард иргэдийг , хойч үеийг нь МАХН зүгээр тэжээж тэтгэх ёстой биз дээ. Өмнөд Солонгосын ард иргэд ээмэг бөгжөө улсдаа хандивлаад Азийн бар улс болтлоо хөгжсөн юм гэнэ лээ . Монголчууд ээмэг бөгжтэй харьцуулшгүй амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал сүргээ улсдаа дээрэмдүүлсэн юм чинь Монгол улс Азийн биш ертөнцийн бар улс болчихсон байх ёстой биз дээ. 1990 ээд онд Орос улс хямралд орж түүнийг дагаж МАХН ын балгаар өөрийн өмчгүй болж үхтлээ боолчлогдож байсан Монголын ард иргэд амаараа шороо үмхэж тухайн үеийн МАХН ын удирдлагуудаас бусад нь турж үхэх аюулд орсон. Орос улсаас гадна Хятад болон бусад хөрөнгөтөн орнуудтай дотно харьцаатай байсан бол Монгол улс ингэтлээ доош орохгүй байх боломжтой байсан.
    Гэвч Монголчуд бидэнд их аз дайрч 1990 онд Ардчилсан хувьсгал ялж Э.Бат-Үүлийн санаачлагаар зөвхөн дарга нар биш бүх ард иргэд /Е/ паспорттай болох боломжтой болж ард иргэд гадаадруу гарч давснаас өөр бараагүй байсан Монголын дэлгүүрийн лангуу хямд гурил, будаа бусад бараагаар дүүрч Монголчууд бид турж үхэх аюулаас аврагдсан.
    5/ Ард түмэнд гай болсон идэж ханадаггүй коммунизмын үлдэгдэл бузар алуурчин МАН түүний улаан хамгаалагчид одоо ч гэсэн Таван толгой, Оюу толгойг гадаадын ломбарданд тавьж улам ихээр хулгай хийх зорилгоор ард иргэдэд хэдэн хүнд сая сая төгрөг тарааж өөрсдөө хэдэн тэр бумаар хээл хахууль авч гадаад улсруу оргон зайлж өөрсдийнхээ хийсэн бузар бүхнийг Ардчилсан намруу чихэж хумсаа муур шиг нуусан гэмгүй царайлаад сууж байна .
    6/ Бидний Монгол хэл бичгийг МАН хүчээр үгүй хийж өөрсдийгөө Монгол гээд байгаа бидийг үндэсний хэл бичгээ мэдэхээ байсан Хятадаар ярьдаг, харь гүрний бичгээр бичдэг Хятад Монголын эрлийз хурлызууд болгосон нь харамсалтай үнэн. Монголчууд бидний оршин тогтнох гол үндэс болсон эд баялагаас илүү үндэсний хэл соёлыг үгүй хийсэн, Монголоо худалдсан бузар алуурчин МАН-ыг тараахын төлөө Монголоо гэсэн сэтгэлтэй бүх хөдөлгөөн, холбоод, ард иргэдийг манай хөдөлгөөнд нэглэхийг уриалж байна.
    Мөн ард иргэд та бүхэн УИХ ын бие даагч гурван гишүүнийг их шудрага ариун улсууд гэж бодож байна уу ?
    УИХ ын Болор чулуун Ганбаатар Даваасүрэн нар ч МАН ын арга барилаар худлаа шудрага эх оронч царайлаад эрх мэдэлтэй болж баяжсан дээрээ улам баяжихыг санаархаж явна. Энгийн иргэн бидэнд алгын чинээхэн ч газар олдохгүй байхад Болор чулуун Дорнод аймгийн төв дээр газрыг хэдэн га-гаар нь аваад 20-30 хаус бариулаад улам баяжиж байна.Төр засгийн эрхэнд байсан хулгайч луйварчдыг зөвхөн Ардчилсан нам л илрүүлж хэргийг нь хүлээлгэж байна. Бусад намынхан, бие даагч нар өөрсдийнх нь хулгайн хэрэг илэрчихнэ гэж айгаад хулгайч луйварчидаа илэрүүлж чадахгүй л байгаа биздээ . 88583399 ШҮХөдөлгөөн

antalya rent a car