antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 4, 2015 2 comments

Хэт халуунаас сэрэмжлүүлж байна

нийтлэсэн Admin

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэжлүүлж байна. Өнөөдөр Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн газар тариалангийн нутгуудаар  агаарт 32 градусыг давж хална. Амралтын өдрүүдэд нутгийн төв хэсгээр аагим халуун үргэлжлэх тул, хуурайшилт болон наршилтаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Иймд, өндөр настан болон бага насны хүүхдийг наршихаас сэргийлж,  нарны шил, малгайг тогтмол өмсүүлэх, зүрх судасны өвчтэй болон даралттай хүмүүс болгоомжтой байх шаардлагатайг нийт ард иргэдэд сэрэмжлүүлж байна.

Хэт халуунаас эрүүл мэндээ хамгаалахын тулд шингэн зүйл, тэр дундаа ус их уух, биеийн дулааныг хэвийн хэмжээнд хадгалах хувцас өмсөх, гараа хүйтэн усанд дүрэх, цонхныхоо ойролцоо сэнс ажиллуулах, хүйтэн гэхээсээ илүү бүлээн шүршүүрт орох, биеийн бусад хэсгээс илүү нүүрээ сэвүүрээр сэрүүцүүлэх хэрэгтэй.

Жич: Доор өнөөдөр өдөртөө 32 ба түүнээс дээш хэмээр дулаан байх газруудын цаг агаарын тойм мэдээг оруулав.

Цаг агаарын мэдээний эх сурвалж: tsag-agaar.mn


 







Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • өөрийн хүн (July 04, 2015 1:57:44 pm )

    Залуус ч мөн адил гэнэдэж наршив. Энэ залуучууд эр. Эм ялгаагүй малгай хэрэглэхгүй байна. Малгайгүй ажил албанд ирвэл тасласанд тооцно гөдэг юмуу яадаг юм бэ тун үгэнд ордоггүй .

  • zochin (July 05, 2015 6:26:10 pm )

    Harin tiimee

antalya rent a car