antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 3, 2015 19 comments

Н.Алтанхуяг гишүүнийг Ерөнхий сайд асан А.Амартай зүйрлэвэл Монголын түүх гомдоно биз ээ

нийтлэсэн Admin

amar altanhuygЕрөнхий сайд асан Н.Алтанхуягийг Ерөнхий сайд А.Амартай зүйрлэн бичжээ. Ингэж зүйрлэхдээ энэ хоёр хүн адилхан хэлмэгдсэн гэж оруулж. Ерөнхий сайд А.Амар агсаны хувьд эх орныхоо газар шороо бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын төлөө, хэлмэгдэлийг сөрж чадсанаараа түүхэн хүн юм. Бусдыг хэлмэгдүүлэхгүйн тулд өөрөө баригдаж байсан. Харин Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад олон хүн АТГ-т шалгуулж, мөн хоригдож байсныг харьцуулан жиших нь энэ санааг бодож олсон хүнийг эрүүл байсан гэдэгт эргэлзэхээр байгаа бид.

Монголын түүхийг уншсан томчууд, хүүхэд аль нь ч энэ хоёр хүнийг адилтган зүйрлээд байх ямар ч шалтгаан харагдахгүй байгааг эрхбиш гадарлана. Гэтэл Н.Алтанхуяг өөрөө, эсвэл “тойрон хүрээлэгчид нь” түүнийг А.Амар агсантай зүйрлэх шалтгаан олоод ирж. Тэр нь ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс удаа дараа дуудагдаж эхэлсэн явдал гэнэ. Тэрбээр АТГ-т хүргэнээ, ахлах зөвлөхөө, өөрийгөө шалгуулж эхэлмэгц л Төр, нийгмийн зүтгэлтэн бөгөөд хэлмэгдэж явсан хэн нэгнийг олох арга сэдсэн бололтой юм. Ингээд “ногоон малгайтан” гэдэг нэр томьёогоор айлгахаар шийдэв.

Гэтэл Н.Алтанхуягийн яриад байгаа “Ногоон малгайтан” хийгээд 90 гаруй жилийн түүхтэй ТЕГ, нийгмийн шаардлагаар удтал хэлэлцэн байж байгуулаад одоо л “жараахай” биш “тул” барих болж “Ардчилал амьд шүү” гэдгийг нэг жишээгээр ч атугай харуулах болсон АТГ-ыг “ногоон малгайтнуудтай” хийсэн тэмцэл хэнд ч таалагдаж байсангүй.

Ерөнхий сайд байхдаа авлигын хэргээр саатуулагдаж байсан ахлах зөвлөхөө тухайн үеийн Хууль зүйн сайдыг дагуулан очсоноороо хууль зөрчиж, өмөөрөх гэсэн Л.Гансүхээ бүр ч балласан мэргэн удирдагч монгол төрийн албан тушаалд “явалдагч хүргэн” гэдэг ургийн холбооны нэр томьёог хүртэл гаргаж ирсэн “пионер” билээ. Түүнийг өрөвдсөн нэгэнд бол “тойруулж мэрсээр” хамгийн сүүлд Ерөнхий сайд асаныг өөрийг нь шалгахад хүрсэн. Гэвч УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх гэгчид өөрийгөө өлгийдөн хамгаалчихаад АТГ-тай хийх тэмцлээ үргэлжлүүлж, тэр ч байтугай ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс дуудахад нь Ерөнхий сайдаас аврал эрж гуйсан, түүний өгсөн хариунаас болж дуудахад нь очихгүй байгаагаа илчилсэн зэргээрээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг хараар будсаар байгаа нь сонирхолтой.

Уг нь Н.Алтанхуяг олон жил улс төрд зүтгэж, нам тэргүүлж, сонгуульд ялуулж, мэхэлж, мэхлүүлж сурсан, үхэхээс бусдыг үзсэн хэрнээ Ерөнхий сайдад бичсэн хувийн хүсэлт шахуу ТЕГ-аас дуудахад очихгүй байгаа шалтгаанаа нүүр номоороо дэлгэж гэнэдэх хүн биш. Хэдийгээр Н.Алтанхуяг А.Амар агсаны хаана нь ч хүрэхгүй боловч “Монгол Улсын Ерөнхий сайд” асануудын жагсаалтад урд хойноо орон ижил албан тушаалд бичигдэхийнхээ хувьд ийм болчимгүй алхам хийж боломгүй. Лав л тэр өөрийгөө А.Амар агсантай жишиж болно гэж үзсэн бол А.Амар агсан хэзээ ч хойч үе рүүгээ ноцдоггүй, өөрийгөө Чингис хаантай, жанжин Д.Сүхбаатартай жиших тэнэг байгаагүй гэдгийг уншиж судлах ёстой байж.

Н.Алтанхуяг гишүүний хувьд АТГ-т шалгагдаж, түүний хамаатан садан нь улсын хөрөнгийг завшсан асуудлаар хоригдож байгаа юм. Адилхан хэлмэгдүүлэлтэд өртөж, адилхан хүнд байдалд орсон мэтээр харуулах гэж оролдож буй бол үзэл суртлын, оюун санааны хэлмэгдэл байж уу, эд хөрөнгөд шунасан, тэр нь илчлэгдсэн материаллаг хэрэг үүсгэдэг байж уу гэдгийг ядаж ялгахгүй байна.

Адилхан хэлмэгдүүлэлтэд өртөж, адилхан хүнд байдалд орсон мэтээр харуулах гэж оролдож буй бол үзэл суртлын, оюун санааны хэлмэгдэл байж уу, эд хөрөнгөд шунасан, тэр нь илчлэгдсэн материаллаг хэрэг үүсгэдэг байж уу гэдгийг ядаж ялгахгүй байна.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Н.Алтанхуяг А.Амар нарын харьцуулалтыг уншаад бухимдаж байгаагаа твиттер хуудсаараа дамжуулан илэрхийллээ. Тэрбээр “Яаж улсынхаа төлөө амиа өгсөн хүнийг тэжээсэн нохойндоо зуулгасан балайтай адилтгаж чадаж байна аа” хэмээн бичжээ. Энэ тодорхойлолт Н.Алтанхуяг, А.Амар нарын том ялгааг харуулж байна гэхэд буруудахгүй биз ээ.

Хатуухан хэлэхэд А.Амар агсан, Н.Алтанхуяг гишүүн нарыг хамгийн ойроор адилтгая гэвэл тэд Монголд төрсөн нь үнэн, үхэх амьтай анатомиороо ижил, харин гишгэсэн мөр нь нэг нь удмынхнаа баяжуулах, нөгөө нь улсаа хөгжүүлэх асуудлаар хэлмэгдсэн аж. Үүнд нь А.Амар агсны гэр бүлийнхэн хэдэн үеэрээ золиослогдон хэлмэгдсэн бол Н.Алтанхуягийн холбоотнууд үйлдлээрээ шалгагдаж шударга шүүхийн өмнө хэргээ шийдүүлэх гэж байна.

А.Амар агсаны хувьд өөрийнх нь хэлсэнчлэн “Монголын төр зүтгэсэн хүндээ хатуу” хандсан бол Н.Алтанхуягийн хувьд төр түүнийг харин ч аясаар нь шалгаж холбоотонтой нь уулзуулахдаа хүртэл Хууль зүйн сайдаа “өгөөд” явуулсан. Үүнээс өөр факт дэлгүүлмээр байна уу. Эсвэл ингэсгээд ичгүүрт зүйрлэлдээ залруулга хийсэн нь дээр үү гэдгийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг “өмөөрөхийг хүссэн” нөхдөд уламжилъя.

Zaluu.com С.Лантуу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • mgl (July 03, 2015 5:10:46 pm )

    Яг зөв байна. ХОГИЙН ЧУЛУУГ ЭРДЭНЭТЭЭ ЗҮЙРЛЭЖ БАЙГАА ЮМ ШИГ ОЙЛГОГДСОН ШҮҮ. АЛТАНХУЯГ БОЛ ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИН…….

  • Anonymous (July 04, 2015 1:59:22 am )

    heheh

  • Зочин (July 04, 2015 2:03:28 am )

    pi

  • Зочин (July 04, 2015 2:07:15 am )

    ooriigo adilhan tsaraitai ntr geed bodchihviidee

  • Зочин (July 04, 2015 2:09:50 am )

    ooriigo adilhan tsaraitai ntr geed bodchihviide

  • мөөгий (July 04, 2015 11:28:07 am )

    Яаж ийм том хүнтэй зүйрлэж чадаж байна Ичих нүүргүй хүмүүс битгий горьд чигчий хурууны хумсны толионд хүрэхгүй Монгол улс ард иргэдийг ядууралд хүргэж ахан дүүсээрээ хувааж идсэн байхад энэ бичиж байгаа хүн нь ч өөрөө ч хамсаатан юм билүү бүр дургүй хүргэж байна Охин нь хүртэл хэдэн саяаар нь идээ биздээ Яанаа энэ хүмүүсийг улс орны өрийг өөрсдөөр нь төлүүлээч ээ Солитой хогнууд вэ

  • bilig (July 04, 2015 2:53:49 pm )

    tusgaar mongol ulsin erunxuu said asan A.Amar n ex ornixoo tuluu amia ugsun chin setgelt mongol bilee.zuirlevel adilxan amia ex orondoo ugsun S.Zorig agsnaas uur xun ene tsagt bxgui ee.

  • хуульч (July 04, 2015 3:08:29 pm )

    ЭНЭ ДЭНДҮҮ гэнэн зүйрлэл болжээ ????????????????????????????????????????????????????

  • 0000 (July 04, 2015 3:49:31 pm )

    Хуцваа ёстой хулгайч луйварчин байж яаахан энгэж зүүрлэж чадна вэ Луйварчин нартаа арай өөр үг хэл Хэлэх үг нь Чи бид нэр адилхан хулгайч луйварчин байж хэн хэнээ хэлэх юм Чи хэрээ Би хэрээ би чиний хулгайлсаныг хэлээгүй байхад Чи битгий өдөөд бай гэж хэл
    энэ үг яг таа нарт таарна хулгайч нарт Наад хүн чинь таа нар шиг хулгайч луйварчин биш Эх оронч хүн

  • Эзэн (July 04, 2015 9:23:27 pm )

    Яагаад Амар сайд шиг хүн монголд гарч ирэхгүй бна. Яагаад монголын төлөө үхэж чадах хүнийг улс төрд гаргахгүй бнаа. Дандаа аймхай, шуналтай эрлийз хурлийзуудийг зохион байгуулалтайгаар монгол түмний толгой дээр баалгаж шээлгэж бна. Энэ орны төлөө хичнээн эрийн цус гол шиг урсаж, хичнээн эхийн нулимс газар шороог нь гагнасан бэ. Одоо энэ 2016 оны сонгуулиар дахиад л мөнгөөр эх орноо худалдахуу монголчуудаа, намчирхсан хүнэнцэрүүдээ. Эх оронч хүмүүс алгуу энэ улс чинь одоо тэсэхгүй мөхлөө шүү

  • Anonymous (July 04, 2015 9:43:42 pm )

    энэ увсын барууг хязгаарын сэтгэлд нь гялайх төдий гэгээ байхгүй авах идэх шуналаас өөр юм мэдэхгүй маш бүдүүлэг популяцийг яая да яагаад ч засрахгүй нөхөд шиг байгаа юм хулгай хийж идсэнээ шингээхээ бод битгий худлаа ингээд сарвагнаад бай новшинхуягаа

  • Уншигч (July 05, 2015 12:43:51 pm )

    Энэ Алтанхуягт ичих булчирхай гэж алгаа. Хүргэнтэйгээ, дүүтэйгээ нийлж төрийн сангаас идсэнээ шингээ.

    • ХХ (July 06, 2015 9:24:27 am )

      Харин тиймээ Алтанхуяг шингээж чадахгүй л их зовох байхдаа. Харах царайны хулгайч шинжтэй нөхөр шүү.

  • үнэнийг хэлэгч (July 05, 2015 6:35:06 pm )

    Алтанхуягийг мал бол тогоо тосолчихмоор байнаа.

    • ХХ (July 06, 2015 9:22:52 am )

      дэмжиж байна.

  • Erdene (July 06, 2015 7:33:50 am )

    АТГ-ыг загас барьж сураад одоо тулыг намнаж байгаа нь маш зөвөө. Тул гэдэг улс төрчид элбэг байгаа, бариад бай. Ямар борлогдохгүй гэх биш монголоор дүүрэн шорон байхад хэдхэн тул багтаачихна аа. Манай загасчид ядаж байхад удаан ажиллах юмаа, Алтанхуяг ба түүнийтулнуудыг хурдан шалгаад тогтоогоод уснаас нь гаргаад лангуун дээр тавьл даа. Амжилт хүсье.

  • Khyrts (July 06, 2015 7:34:37 am )

    АТГ-ыг загас барьж сураад одоо тулыг намнаж байгаа нь маш зөвөө. Тул гэдэг улс төрчид элбэг байгаа, бариад бай. Ямар борлогдохгүй гэх биш монголоор дүүрэн шорон байхад хэдхэн тул багтаачихна аа. Манай загасчид ядаж байхад удаан ажиллах юмаа, Алтанхуяг ба түүнийтулнуудыг хурдан шалгаад тогтоогоод уснаас нь гаргаад лангуун дээр тавьл даа. Амжилт хүсье.

  • Batdorj (July 06, 2015 7:35:34 am )

    АТГ-ыг загас барьж сураад одоо тулыг намнаж байгаа нь маш зөвөө. Тул гэдэг улс төрчид элбэг байгаа, бариад бай. Ямар борлогдохгүй гэх биш монголоор дүүрэн шорон байхад хэдхэн тул багтаачихна аа. Манай загасчид ядаж байхад удаан ажиллах юмаа, Алтанхуяг ба түүний тулнуудыг хурдан шалгаад тогтоогоод уснаас нь гаргаад лангуун дээр тавь л даа. Амжилт хүсье.

  • зочин (July 07, 2015 1:25:07 pm )

    Иш Алтанхуягаас өмнө идээд дуусгачихаа биз дээ МАХН,МАН намынхан биз дээ Алтанхуяг юу идсэн гэж чи харсан юм уу?

antalya rent a car