Улсын баяр наадмаар нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулах иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад нэгдсэн журмаар баллон хэрэглүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан өчигдөр НМХГ-аас үйлчилгээ үзүүлэх иргэдэд зөвлөмж хүргүүлсэн юм. Тэрхүү зөвлөмжийг бүрэн эхээр нь нийтэлж байна.
Хийн тоног төхөөрөмж ажиллуулахад анхаарах зүйлс:
1.Хийн тоног төхөөрөмжийн техник ашиглах дүрмийг хийн аж ахуйн байгууллагаас өгсөн зааварчилгааг мөрдөж ажиллах,
2.Хийн тоног төхөөрөмжийн ашиглалтын заавартай танилцаж, зориулалтын дагуу ашиглах,
3.Хийн тоног төхөөрмжийг ажиллуулахаас өмнө гадна үзлэг хийж, холбоосуудыг хийн алдагдал мэдрэгч болон савангийн хөөсөөр шалгаж үзэх, хий алдагдал илэрсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандах,
4.Шингэрүүлсэн шатдаг хийтэй баллоныг дулаан үүсгэгч буюу халаах хэрэгслээс 1 метр, ил галаас 5 метрээс доошгүй зайд байрлуулна;
5.Хийн тоног төхөөрөмжийг ажиллуулж байх үед хараа хяналтгүй орхихгүй байх;
6.Шингэрүүлсэн хийн баллоныг байрлуулахдаа байгалийн салхижуулалттай, агааржуулагч ажиллуулах эсвэл өрөөний салхивчийг нээлттэй байлгах;
7.Баллон солих үед ил гал гаргахгүй байх, цахилгаан тоног төхөөрөмжийг салгасан байх;
8.Хийн тулга /плитка/-н дээр болон түүний ойролцоо амархан шатах эд зүйлс байрлуулж болохгүй;
9.Хийн төхөөрөмжийг ажиллуулж дууссаны дараа баллоны хаалтыг заавал хаах;
10.Хийн плитканы хаалтыг зориулалтын бус зүйлээр /бахь, чимхлүүр, хөшүүрэг гэх мэт/ эргүүлж болохгүй
11.Бага насны хүүхэд болон хийн тоног төхөөрөмж ашиглах дүрмийг мэддэггүй хүнийг хийн тоног төхөөрөмжийг ажиллуулахгүй байх;
12.Хийн баллоныг нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалах буюу хэт халааж болохгүй;
13.Хангагч байгууллагаас олгосон хэрэглэгчийн дэвтэр, зааварчилгааг мөрдөж ажиллах;
Хийн тоног төхөөрөмжөөс хий алдагдаж, үнэртсэн тохиолдолд анхаарах зүйлс:
• Хийн тоног төхөөрөмжийг унтраах;
• Өрөө тасалгааны хаалга цонхнуудыг нээж, хүмүүсийг аюултай бүсээс холдуулах;
•Баллоны хаалтыг сайн хаах;
•Ил гал гаргах, шүдэнз зурах, тамхи татахгүй байх;
•Цахилгааны унтраалга, залгуур зэргээс оч хаях, богино залгаа болохоос сэргийлэн залгаатай цахилгаан хэрэгслийг унтраахгүй байх, нэмж цахилгаан хэрэгсэл залгахгүй байх;
• Мэргэжлийн байгууллага буюу 105 дуудлага өгөх;
Шингэрүүлсэн шатдаг хийг авахад анхаарах зүйлс:
•Баллоны дээд бөмбөгөр хэсэгт үйлдвэрлэсэн байгууллагын тэмдэг, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, тэмдэглэгдсэн байна;
•Баллоны хаалт ямарч согоггүй байна;
•Баллоны баталгаажилтын хугацаа дуусаагүй байна;
•Баллон бүрэн будагтай байх;
Хийг тээвэрлэх, хадгалах
•Хийг тусгайлан бэлтгэсэн модон дэр буюу хоорондоо харшихгүй резинэн жийргэвч хэрэглэн автомашин ба вагоноор тусгай тэмдэгтэй тээвэрлэнэ;
•Хийтэй баллоныг унагаж болохгүй;
•Баллонтой хийг орон сууц, сургууль цэцэрлэг, ахуйн үйлчилгээ зэрэг хүн олноор цуглардаг газруудад 3-аас дээш ширхэгийг хадгалахыг хориглоно;
•Задгай буюу битүү агуулахад сэрүүн газар хадгална;
Дараах баллоныг ашиглахыг хориглоно
•Баталгаажилтын хугацаа дууссан;
•Хаах хэрэгсэл бүрэн бус;
•Баллоны их биеийн 1/3 нь будаггүй;
•Хүзүүвчин дэх бичиглэл буюу пайзгүй;
•Металл хийцэд өөрчлөлт орсон;
•Хүзүүвч болон суурь гэмтэлтэй;
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 02, 2015 10:42:58 am )
Ямарч эрсдэлгүй бизнест хамтарч ажиллана. 2 сая төгрөгөөр хөрөнгө оруулаад өдөрт 60000 мянган төгрөгний цэвэр ашиг аваарай. 60000 мянган төгрөгөө өдөр өдөрт нь авч болно. Мөн хөрөнгө оруулсан 2000000 төгрөгөө хүссэн үедээ авч болно. ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙГ 94735595 аас асууна уу.ЖИЧ:Цөөхөн хөрөнгө оруулуулагч авна.
-
газ (July 02, 2015 12:33:06 pm )
Хийн баллонтой маш болгоомжтой харьцах хэрэгтэй шүү эрхэм хүндэт тогооч нараа ! ! ! Сайхан наадаарай.наадмын хуушуур сайхан шүү . амжилт хүсье ! ! !
-
ИРГЭН (July 02, 2015 5:08:15 pm )
ЗӨВ ШҮҮ
-
biz (July 02, 2015 6:52:17 pm )
Сайн чанарын бор цаасан уутаа 99197335-д хэмжээ загвараа өгөөд захиалаарай. Эрээний хулхи уутанд цохиулаад байгаа ч бид энэ үйлдвэрлэлд хичээж явна. Хэрвээ энэ шийдвэр үнэн бол яамай даа
4 Comments