antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 1, 2015 7 comments

Долоон жилийн өмнөх долоодугаар сарын 1-нийг эргэн санахад…

нийтлэсэн Admin

Өнөөдөр долоон жилийн өмнөх долоодугаар сарын 1-ний “хар өдөр”-ийг эргэн санах өдөр. 2008 оны зургаадугаар сарын 30-нд болсон УИХ-ын V сонгуулийн дараа өдрөөс эхэлсэн тайван жагсаал сүүлдээ хүчирхийлэл, хэлмэгдүүлэлтийг бий болгосон үндэсний үймээн болтлоо өргөжин тэлсэн билээ.

Энэхүү жагсаалд 800 гаруй хүн оролцож, 3000 гаруй цагдаа хамгаалалтад гарсан гэх албан бус тоо байдаг бөгөөд хамгаалалтад оролцсон 400 орчим цагдаа хүнд, хөнгөн гэмтэж бэртсэн гэдэг. Гэвч өнөөг хүртэл хичнээн хүн энэхүү хар өдрөөс болж хэлмэгдсэн нь тодорхойгүй байна.

Харин албан баримтад үймээнд оролцсон гэх 900 гаруй иргэнийг баривчилж, үүнээс 275 иргэнд хүнд, хөнгөн шийтгэл ногдуулсан гэж дурдсан байх бөгөөд жагсаалын улмаас улсад 12 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн байна.

Дашрамд дурдахад, долоон жилийн өмнөх энэ өдрийг телевизийн 11 суваг дамжуулсан бөгөөд 709 цагийн эфирийнхээ 107 цаг буюу 15 хувийг зарцуулжээ.

Эх сурвалж: MNB.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • зочин (July 01, 2015 9:53:04 am )

    үүний хүчинд МАН-хан эмнэлэг барихдаа хойрго байсан мөртлөө намын байраа шинэчилээд сайхан л байгаа биздээ, ямар хурдан боссон билээ, мөнгөтэй нам шүү хөөрхий,

  • sochin (July 01, 2015 9:57:43 am )

    olon hunii ami nasaar bair barisan nam

  • зочин (July 01, 2015 10:03:38 am )

    Энэ бүхэнд Үймээнийг эхлүүлсэн,өдөөн хатгасан,Турхирсан,дэмжсэн,санхүүжүүлсэн хүмүүс л буруутан болно.Тэд одоо УИХ-н гишүүд,Ерөнхийлөгч,хурган дарга болчихсон тууж явнаа даа.

  • Сaraa (July 01, 2015 10:07:56 am )

    Uu d unendee MAN ymarch buruugui dee. Zohion baiguulj turhirsan, sanhuujuulsen, humuus l buruutai. Ene asuudal 20- n on gehed shudragaar shiidegdesen bainaa. Ta nar haraarai. 5-n hunii amiig hohirooson humuus deelee nomroh bolno.

    • зочин (July 01, 2015 2:24:12 pm )

      заавал 20 он байхаараа яадаг юм, намын байраа барьдаг шигээ бүтээн байгуулалт хийх нь яасан юм, тэр байр ямар хөрөнгөөр боссон юм, яасан баян нам юм гээд бод та нар!!!!

  • ganaa (July 01, 2015 12:07:54 pm )

    ner tor mongo uls torii hoinoos ulairan temtsegchid hoinoo baigaa yduu darchig ard tvmnee neg ergeed hardaa arai ch de

  • Zochin (July 02, 2015 12:11:56 am )

    Ene uimeeniig zohion baiguulsan Elbegdorj ni harin ch ih hojoo ashig olj Eromhiilogch boloo biz dee.Magnai.Batzandan nar shagnald ni sentiitei bolson biz dee.

antalya rent a car