antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 27, 2015 3 comments

Засгийн газрын ээлжит хуралдаан ирэх даваа гарагт болно

нийтлэсэн Admin

Монгол Улсын Засгийн газрын 39 дэх ээлжит хуралдаан ирэх долоо хоногийн даваа гарагт буюу 2015 оны зургаадугаар сарын 29-ний 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн
1. Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын тухай У.ХҮРЭЛСҮХ
2. Ерөнхий сайдын Петербургийн чуулга ууүзалтад оролцсон дүнгийн тухай* Л.ПҮРЭВСҮРЭН
3. Байнгын төлөөлөгчийг эгүүлэн татах тухай Л.ПҮРЭВСҮРЭН
4. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2016 оны төсвийн хязгаарыг батлах тухай Ж.ЭРДЭНЭБАТ
5. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатын санаачлан боловсруулсан “Прокурорын байгууллагын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай Д.ДОРЛИГЖАВ
6. Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын санаачлан боловсруулсан “Юмжаагийн Цэдэнбалын талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай Д.ДОРЛИГЖАВ
7. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн тухай Д.ДОРЛИГЖАВ
8. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд  Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай* Д.ДОРЛИГЖАВ
9. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл Д.ДОРЛИГЖАВ
10. Хөрөнгө гаргах тухай Д.ДОРЛИГЖАВ
11. Аргачлал батлах тухай (Хог хаягдлын норматив, үйлчилгээний хураамж батлах тухай) Д.ОЮУНХОРОЛ
12. Хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай* Д.ОЮУНХОРОЛ
13. Журам батлах тухай Д.ОЮУНХОРОЛ
14. Жагсаалт батлах тухай (Аюултай хог хаягдал) Д.ОЮУНХОРОЛ
15. Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээг тогтоох, журам батлах тухай Д.ОЮУНХОРОЛ
16. Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай Д.ЦОГТБААТАР
17. Номын сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай Л.ГАНТӨМӨР
18. Журам батлах тухай (Оюуны өмчийг эзэмшүүлэх, өмчлүүлэх) Л.ГАНТӨМӨР
19. Өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай

– Зуншлагын өнөөгийн байдал цаашдын төлөвийн тухай
– Хөдөө аж ахуйн салбар
– Эрчим хүчний салбар
– Боловсрол, эрүүл мэндийн салбар
– Нийслэл

 

Д.ОЮУНХОРОЛ

Р.БУРМАА

Д.ЗОРИГТ

Л.ГАНТӨМӨР

Г.ШИЙЛЭГДАМБА

20. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл1 С.ЭРДЭНЭ
21. Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай (Хөдөө аж ахуйн уламжлалт өв, соёлыг хамгаалах тухай) Р.БУРМАА
22. Дүрэм шинэчлэн батлах тухай (Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх) С.ЧИНЗОРИГ
23. Тогтоолд  өөрчлөлт оруулах тухай (Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад) Г.ШИЙЛЭГДАМБА
24. Бусад асуудал* Ч.САЙХАНБИЛЭГ
Танилцуулах асуудал
25. Үндэсний хөтөлбөрийн 2014 оны хэрэгжилтийн явцын нэгдсэн дүн* С.БАЯРЦОГТ
26. Сангийн сайдын гадаад томилолтын тухай С.БАЯРЦОГТ
27. Гадаад хэргийн сайд олон улсын бага хуралд оролцох тухай Л.ПҮРЭВСҮРЭН
28. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын дүнгийн тухай Д.ОЮУНХОРОЛ
29. Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын дүнгийн тухай Ц.ЦОЛМОН
30. Хаврын тариалалтын урьдчилсан дүнгийн тухай Р.БУРМАА
31. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож байгаа  ажлын явцын тухай Р.ЖИГЖИД

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (June 28, 2015 1:04:13 pm )

    эрүүгийн хууль ньяасан бэ

  • Anonymous (June 29, 2015 8:15:11 am )

    Наадмаар 9 хоног амрах асуудал юу болсон бэ? Өнөөдөр шийдээчээ ажил төрлөө зохицуулмаар байна ш дээв

    • Anonymous (June 29, 2015 3:00:08 pm )

      Худлаа олон нийтэд баахан төөрөгдөл үүсгэчээд буцаагаад хариулт өгсөн ч юмгүй таг болхымаа.

antalya rent a car