Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат өчигдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийсэн. Энэ үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Өнөөдрийн байдлаар албан ёсоор Засгаас гарахыг шаардсан албан мэдэгдлийг АН-аас ирүүлээгүй байна. МАН-ыг засгаас хөөж чадахгүй шүү дээ, энэ бол зүгээр л нэг ээлжит шоу. Фракцуудынхаа дотоод зөрчлийг нууж анхаарлыг Ардын нам руу чиглүүлэх гэсэн оролдлого. Төрийн ажлыг бид биш, АН-хан өөрсдөө гацааж байгаа. Алийн болгон ийм хошин улстөр хийх вэ? Хамтарвал хамтарсан шиг байх хэрэгтэй. МАН хамтарсан засгийн ачаа, хариуцлагыг үүрнэ. Харин өмнөх Шинэчлэлийн гэх Засгийн газрын хариуцлага, алдааг үүрэлцэхгүй” гэж мэдэгдсэн байна.
Гэтэл үүнийг “МАН Засгаас гарахгүй” гэж гарчиглан зарим хэвлэлд мэдээлсэн нь бодит байдалд нийцэхгүй гэж МАН үзэж байна.
Холбоотой мэдээ
-
зочин (June 26, 2015 4:24:43 pm )
Хаяад гараачээ
-
orhon aimag (June 27, 2015 11:24:48 am )
enend odoo heruul uruul hiihees uur ajil baiddagui um baih daa ydaj javhlan munhbayar shig gazar shoroo eh ornoo umuurch uvdag baigaasai
-
иргэн (June 27, 2015 9:21:49 pm )
ман энэ засагаас гарвал таарна та нар ажил хийлгэхгүй байна шүү дээ шинэчилийн засаг газар сайн ажилсан шүү дээ
3 Comments