antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 25, 2015 4 comments

Үндэсний баяр наадмаар ямар ч гадаад дуучин, хөгжимчдийг оролцуулахгүй гэв

нийтлэсэн Admin

naadamЭнэ жилийн Үндэсний их баяр наадмын үеэр болох шоунд оролцуулахаар дуучин Жениффер Лопесыг нэг сая ам.доллар /хоёр тэрбум төгрөг/-аар урих болжээ” гэсэн мэдээлэл зарим хэвлэлд гарсан нь твиттер, фэйсбүүк хэрэглэгчдийн ярианы гол сэдэв болсон. Алдарт дуучныг өндөр үнээр урьж дуулуулж байгаа нь Монгол түмэнд таалагадахгүй байгаа учир хүчтэй эсэргүүцэлд тургарсан. Харин энэ их асуудлыг холливудын нэрт дуучин Жениффер Лопес ирэхгүй гэдгээ мэдэгдэж намжаасан. Гэхдээ алдарт дуучин манай улсад ирэхгүй ч гэсэн өөр нэртэй дуучид уригдсан тухай  БСШУ-ы дэд сайд Я.Төмөрбаатар ярихдаа “Энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй байгаа. Ерөнхий сайд Монголынхаа залуучуудад гадны дуучин урьж тоглуулна гээд мэдэгдчихсэн. Манай салбар комисс хэн ирэхийг нь мэдэхгүй байна. Харин тоглолт зохион байгуулах тайз хөгжим, гэрэлтүүлэг бэлтгэх үүрэгтэй. Миний сонссоноор тав зургаан дуучин хамтлагтай холбогдсон юм билээ. Одоогоор хоёр дуучныг урих ажил эцэслэгдээд явж байгаа гэсэн. Ямар мөнгөөр хэзээ авчрах вэ гэдэг нь тодорхойгүй байгаа. Гадны дуучин ирнэ. Гэхдээ Жениффер Лопес уу, Беонси, Back street boys гэдгийг эцэслээгүй байна. Зарим хүмүүс наймдугаар сард авчрах нь зөв гэсэн санал гаргасан” хэмээсэн. Тэгвэл Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Үндэсний баяр наадмын бэлтгэл ажилтай танилцах үеэрээ ямар ч гадны дуучин урихгүй тухай хэллээ. Тэрээр “Жилд ганц удаа болдог үндэсний баяр наадмыг сайхан тэмдэглэн өнгөрүүлэх нь бидэнд хэрэгтэй, эх орноо сурталчлах цаг үе шүү дээ. Монгол ахуйг харуулсан олон үйл ажиллагааг зохион байгуулна. Мөн аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой. Энэ үүргийг цагдаагийн байгууллага амжилттай зохион байгуулсаар ирсэн. Үндэсний баяр наадмын үеэр гадаад дуучин, хөгжимчдийг оролцуулахгүй. Үндэсний баяр наадам бол зөвхөн өөрсдийн өв соёл, ёс уламжлалыг сурталчилж, түгээн дэлгэрүүлэх ёстой. Сэргээшийн асуудал дээр хатуу байр суурьтай байгаа. Хэрвээ бөхчүүд сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол цолыг хурааж, барилдах эрхийг хасах хүртэлх арга хэмжээг авна. Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар гадаадын хамтлаг, дуучдыг өндөр өртөгтэйгээр урьж тоглуулах талаар багагүй мэдээлэл гарсан. Энэ асуудалд эцэслэж хариу өгөх хэрэгтэй. Тийм асуудал огтхон ч байхгүй. Бид монголынхоо шилдэг уран бүтээлдчийн тоглолтыг наадамчин олондоо толилуулахаар бэлтгэж байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдье” хэмээсэн юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • bantan (June 25, 2015 12:48:22 pm )

    Тэгэхээр Сайханбилэг худлаа …сан болж таарч байна.

  • мгл (June 25, 2015 1:17:49 pm )

    Улсын монгоор лопесын богсыг харах санаатай байсан тушмэдиин нэр хэрэгтэй байна

  • ИРГЭН (June 25, 2015 6:48:16 pm )

    ЗӨВ ШҮҮ

  • Саруул (June 25, 2015 10:24:52 pm )

    Тийм байлгүй дээ. Үндэсний баяраараа гадаадын дуучид авчирч дэмийрээгүй нь яамай даа.Монгол монголоороо л баяраа тэмдэглэе. Дэмий зүйлд бидний татварын мөнгийг цацах хэрэггүй.Хүрэлсүх овоо доо зөв шийдвэр гаргасан байна.

antalya rent a car