antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 25, 2015 3 comments

АН ЗАСГААС МАН-ЫГ ХӨӨЛӨӨ

нийтлэсэн Admin
Засгийн эрх бариж байгаа АН нь МАН-ыг хөөх гэж байна гэсэн мэдээлэл сүүлийн үед газар авах болов. Ойрын өдрүүдэд болж байгаа үйл явдлууд ч энэ

зүгээр нэг бор шувуу биш гэдгийг батлаж байна. АН-ын бүлгийн дарга Б. Гарамгайбаатар энэ талаар : “ МАН-ыхан нэг засгийн газар байгаа байж нэг бодлого, нэг үйл ажиллагаагаар явахгүй орон даяар явуулж байгаа “Бид Хамтдаа” аяныхаа хүрээнд энэ засгийн газрын үйл ажиллагааг буруушааж, муулж явж байгаа нь таалагдахгүй байна. Гэрээний биелэлтийг дүгнэнэ ” гэсэн утгатай үг шидсэн байна.  Харин МАН-ынхан нь болохоор “Бид засагт хамтарсан гээд бурууг нь зөв гээд, болохгүйг нь болж байна гээд яриад явахгүй. Бидний оруулж ирж байгаа хуулиудыг удаашруулж, сунжруулж байна ” гэсэн утгатай үгс өөр хоорондоо шидэлцэж сууна. АН-ын гүйцэтгэх зөвлөл хүртэл энэ асуудлаар саяхан хуралдаж хурлаас Засгийн газарт хамтарсан гэрээг нягтлах тогтоол хүртэл гаргав. Уг тогтоолд “ АН-аас Засгийн газарт хамтарч ажиллахаар улс төрийн намуудтай байгуулсан гэрээний биелэлтийг яаралтай дүгнэж, Гүйцэтгэх зөвлөлд танилцуулахыг УИХ дахь АН-ын бүлэгт даалгасугай ” гэжээ.

АН засгаасаа МАН-ыг хөөх ,  МАН нь засгаас өөрсдөө гарах үгүйг ойрын өдрүүдэд ил тод болох бизээ.

Б. Соёл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • bantan (June 25, 2015 9:37:15 am )

    Хэрэгцээгээ хангаад найз бүсгүйгээ хаячдаг муухан эр хүн шиг загнаж байна даа АНам.нөгөөдөх нь салахгүй гээд уйлаад гүйгээд байгаамуу даа.

  • 1 (June 25, 2015 12:22:27 pm )

    Энэ улс орон БҮҮР НЭГ ДАМПУУРЛАА Л ДАА.

  • Anonymous (June 25, 2015 1:04:50 pm )

    Төр барьж чадахгүй байж энэ АН -ынхан болимоор юм улс орныг үнэн дампууруулж байна да цаашид яаж амьдарна 2016 онд МАН-д засгийн эрхийг өгч улс орноо авармаар байна шүү

antalya rent a car