antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 25, 2015 5 comments

“Номин”-гийнхон 45 мянган хүний эрхийг зөрчжээ

нийтлэсэн Admin

6-25-3_700x700“Улсын их дэлгүүр”-ийн жижиг хувьцаа эзэмшигчид шаардлага, хүргүүлж суулт зарлах болсон тухайгаа мэдээлж байсан. Харин тэд өнгөрсөн даваа гаригт УИД-ийн үүдэнд суулт хийжээ. Гэвч цагдаагийн байгууллага хууль зөрчсөн гэдэг шалтгаанаар тараасан байна. Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвийн тэргүүн Э.Алтаншагай “Бид дүрэм журмын дагуу дүүргийн Засаг даргад албан бичиг хүргүүлсэн боловч хариу өгөөгүй. Гэхдээ журам зөрчөөгүй. Намайг хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр шүүхэд дуудахаар болж байна” гэв. Жагсаал цуглаан хийх журмын есдүгээр зүйлийн 1-д гудамж, талбайд жагсаал цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ гэсэн байдаг. Мөн тус зүйлийн 3-т Засаг дарга жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын гурван өдрийн дотор түүнийг бүртгэсэн эсэхээ бичгээр мэдэгдэнэ гэсэн байна. Цуглаан зохион байгуулах комисс энэ сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргад албан бичиг хүргүүлжээ. Харин тухайн өдөр албан бичгийг бүртгэж авсан бүртгэл-хяналтын картад ирсэн бичиг болон бүртгэсэн огноо нь тав хоногийн зөрүүтэй тэмдэглэгдсэн байна. Тиймээс л зохион байгуулагчийг нь буруутгаж буй бололтой. Гэхдээ дээрх журмын есдүгээр зүйлийн 5-д хэрэв Засаг дарга хариу мэдэгдээгүй бол зохион байгуулагч мэдэгдэлд дурдсан газарт, түүнд заасан хугацааны дотор жагсаал, цуглаан зохион байгуулах эрхтэй гэж заасан байгаа юм. Гэвч хүчитний өмнө хүчгүйдсэн 45 мянган хувьцаа эзэмшигч буруутан болох нь тэр.

Хамгийн гол нь энд хэн нэгнийг буруутгахаас илүүтэй 45 мянган хүний эрх ашгийн тухай хөндөгдөж буй юм. Одоогоор “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв”-д УИД-ийн 80 гаруй хувьцаа эзэмшигчид гомдол гаргасан байгаа тухай төвийн тэргүүн Э.Алтаншагай хэлсэн юм.

“УИД” компани нь жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг зөрчиж буй талаар тус дэлгүүрийн удирдлага, Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа, УИХ-ын дарга З.Энхболд, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт шаардлага хүргүүлсэн билээ. Тус шаардлагад компанид ашиггүй түрээсийн гэрээг цуцлах, “УИД” компанийн өмч болох барилгыг барьцаанд тавих гэж байгааг зогсоох. Мөн тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд жижиг хувьцаа эзэмшигчдийг төлөөлсөн хүмүүсийг оруулах, зохиомол өр зээлийг цуцлах, холбогдох хүмүүст хариуцлага тооцох тухай дурджээ. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд авах боломжтой байсан ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд тараахыг шаардаж байгаа юм.

УИД-ийн удирдлагууд дээрх шаардлагын хариуг энэ сарын 23-нд хүргүүлжээ. Тодруулбал, ногдол ашгийг компанийн татвар төлсний дараах цэвэр ашгаас хуваарилна гэсэн заалтыг баримталдаг тухай дурдсан бөгөөд энэ хугацаанд ашиггүй ажилласан гэж тэмдэглэжээ. Түүнчлэн хуульд нийцсэн, хүлээн авч болох, шийдвэрлэх боломжтой хувилбар ирүүлэхийг хүссэн байна.

Ийнхүү 45 мянгын эсрэг таван хувьцаа эзэмшигч хүчтэй гэдгээ дахин батлав.

Хоног хугацаа өнгөрсөөр, хожим нь хүмүүс мартах биз гэдэг цаг ард хоцорсныг УИД-ийн ТУЗ-ийн дарга Ш.Энхбаяр танд дуулгая.

 

Д.ОЮУНЧИМЭГ

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • хххх (June 25, 2015 11:55:19 am )

    УИД шиг НИК компани жижиг хувьцаа эзэмшигчиддээ ноогдол ашиг өх нь битгий хэл хувьцааг нь хүчээр булааж авч байна Олон жил ашиг тараагүй дампуулсан юм бол юампуурлаа зарлах хэрэгтэй шүү дээ Асар их ашигтай ажиллаж тэр нь хэдхэн хүний халаасыг түнтийлгэж байгааг хэн хянаж шалгаж байгаа юм Дураараа дургиж байхад хууль хяналт байхгүй байна

  • Ард түмэн (June 25, 2015 3:02:39 pm )

    Номингийнхон нурж унаж байсан их дэлгүүр нэртэй хуучин хоцрогдсон барилгад их хэмжээний хөрөнгө оруулалт хийж дэлхийн жишигт хүргэж үнэхээр сайхан дэлгүүр болгосон шүү. Цаашид хөрөнгө оруулалтынхаа зардлыг бүрэн нөхөж улам сайхан болгож хөгжүүлэн шинэ шинэ үйлчилгээг нэвтрүүлээсэй, Бараа нь чанартай, хямд байгаасай гэж хүсэж байна. Хэн нэг хүний үймүүлэсэний зоргоор бужигнаж хийж бүтээж байгаагаа буруутгаж, зах зээлийн тогтолцооны эсрэг бэлэнчлэх сэтгэлгээг өмнөө барьдагаа болих хэрэгтэй.

  • Ард түмэн (June 25, 2015 3:03:57 pm )

    Би л лав номингийнхний бүтээн байгуулалтыг дэмжиж байна.

  • хххх (June 26, 2015 9:26:26 am )

    УИД -г Номин болгож том хувьцаа эзэмшигчид хөрөнгийг дангаараа идэж ууж үрж байгаа нь нууц биш

  • ,. (June 30, 2015 8:25:42 am )

    НОМИНГИЙН УДИРДЛАГУУД ОДОО БОЛНО ШҮҮ.

antalya rent a car