Асашёорюү их аварга Д.Дагвадорж, Монголын олимпийн медальтнуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Баярсайхан, МДХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Бат-Эрдэнэ, МГХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, спортын сэтгүүлч Н.Тамир нар Олимпизмийг аврах хөдөлгөөн дор нэгдэж, гэмт хэрэгт холбогдоод 3 жилийн ялаар шийтгүүлсэн Д.Загдсүрэнг МҮОХ-ны ерөнхийлөгчөөс огцруулах хэрэгтэй гэж аль эрт мэдэгдсэн. Гэвч Д.Загдсүрэн гуай суудалдаа суусаар л … Монголын Олимпын хороог 15 жилийн захирч суугаа энэ хүн Монгол Улсын шүүхээс хийсэн хэргийнхээ төлөө албан тушаал эрхлэх эрхээ нь хоёр жилээр хасуулж, эрэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид 3 жил хорих ял сонссон. Гэвч хоригдох нь битгий хэл Өршөөлийн хуулинд хамрагдаж, одоо болтол албан тушаалаа эрхэлсээр байна.
Д.Загдсүрэн Олимпийн хорооны Захиргааны албаны даргаар ажиллаж байсан, хуулийн зөвлөх Б.Наранцэцэгтэй нийлэн, газрын наймаа хийсэн байдаг. Албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж,Монголын Үндэсний Олимпийн хорооны өмчлөлд байсан, тус хорооны хөрөнгөөр баригдсан 1890 м.кв талбайтай, таван давхар, 3.780.000.000 /гурван тэрбум долоон зуун наяан сая/ төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг, Б.Наранцэцэгийн үүсгэн байгуулсан “Тамирчин нөхөн сэргээх сувилал” ХХК-ийн хөрөнгө оруулалт, санхүүжилтээр барьсан барилга мэтээр тус хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүдэд ойлгуулсан аж. Улмаар 2011 оны зургадугаар сарын 10-нд “Тамирчин нөхөн сэргээх сувилал” ХХК-ийн эзэмшилд хууль бусаар шилжүүлж, завшиж үрэгдүүлсэн нь шалгалтын явцад тогтоосон байдаг. Мөн 2008 оны наймдугаар сарын 25-нд хуулийн дагуу олгосон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, Монголын Үндэсний Олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэлгүйгээр, тус хорооны эзэмшил 3600 м.кв 47.520.000 /дөчин долоон сая таван зуун хорин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий газрыг “Нийслэл Өргөө” ХХК-д шилжүүлэн, хорооны эд хөрөнгийг үрэгдүүлж онц их хэмжээний хохирол учруулсан. Тиймдээ ч Эрүүгийн хуулийн 265.2, 150.3 заасан зүйл ангиар буруутгасан юм. Түүний энэхүү үйлдлийг нийслэлийн прокурор, анхан шатны шүүхийн шүүгчид хянаж үзээд Д.Загдсүрэнг гэмт хэрэг үйлдсэнийг бататгасан байдаг. Энэ мэ их хэмжээний хөрөнгө мөнө идэж ууж, бүүр ял сонсчихоод өнөөдөр ч албан үүргээ гүйцэтгэсээр байгаа Д.Загдсүрэн өнгөрсөн бүхнээсээ сургамж авсангүй. Харин ч тамирчдаа үл тоож, хөрөнгө мөнгөний асуудалд дахин холбогдож дур зоргоороо авирлаж сууна. Шүүхийн шийдвэрийг ширхэг цаас болгон өөрийгөө Ерөнхийлөгчийн өршөөлд хамруулж чадсан энэ хүнтэй хариуцлага тооцож, ядаж л Д.Загдсүрэнгээс илүү ёс суртахуунтай хүнийг гаргаж ирэх цаг болсныг тамирчид сануулж байна. Ирэх жил Олимпийн жил болно. Хөрөнгө мөнгө завшиж, ял сонсож, албан тушаал хаших эрхээ хүртэл хасуулсан Ерөнхийлөгчтэй Монголын Олимпийн хорооны нэр хүнд газарт унаж шороотой хутгалдаад байгааг ч тамирчид сануулж байна. Олимп бол эв нэгдлийн билэг тэмдэг. Харин Монголын Олимпийн хороо бол эрх мэдэлтнүүд, авилгалчид, албан тушаалтнуудын толгой хоргоддог газар болоод удаж байна. Тэрээр “Намайг өршөөчихсөн учраас гэмт хэрэгт хамаагүй. Намайг Олимпийн хорооны даргаар ажиллахыг хүссэн учраас л би энд байна. МҮОХ-ны дүрэмд ял авч байсан хүн удирдах албан тушаалд байх эрхгүй гэсэн заалт байхгүй” хэмээн томорч, Миний эсрэг гомдол гаргасан спортын 19 холбооны ихэнх нь манай гишүүн холбоо биш байсан. Тэгэхээр энэ хүчин төгөлдөр бус” хэмээн дураараа аашилж байна. Эх сурвалж: Shudarga.mn |
Холбоотой мэдээ
-
zochin (June 24, 2015 3:07:12 pm )
OLMPIIN HOROONIIHON ENE TAMIRCHNII NEREER OLON ULS BOLON IVEEN TETGEGCHDEES IRSEN MONGIIG HAMTRAN ZALGIAD SURCHIHSAN UCHIR IIM HAMTRAGCHAASAA SALAH DURGUI BAIGAA BIZDEE.IIMD OLIMPIIN HOROONII UDIRDLAGUUDIIG BURELDEHUUNEER N OGTCRUULAAD, DAHIN SONGUULI YVUULSAN N DEER BIZDEE.NEGENT MONGOL ULSIIN SHUUHEES GEM BURUUTAIG N TOGTOOSON BAIHAD TUR HOROO CH YMUU ZOVLOL BAIGUULJ ERHIIG N TUTGELZUULEED SHINEER SONGOGDSON NOHDUUDED ERHIIG N OGOH N ZOV OO.GEHDEE TUR ZOVLOLD ODOOGIIN OLIMPIIN H .GISHUUDEES ORULJ BOLOHGUI. BUGSHSAN IDEE BEERNEESEE SALJ SURTCGAAY.
-
долгор (June 24, 2015 3:24:01 pm )
Дагвадорж өөрөө мчбхолбоог яаж самруулав, мэнгэт Баярсайханы ах тендер Түмээ нь шоронд дандаа үл бүтэх юмнууд нийлжээ. Загдсүрэн гуай маш сайн ажилладаг гэж сонссон Прокурор Дорлигжав энэ хүнээр албан тушаалаа ашиглаж ял өгүүлсэн юм шүү ард түмэн минь
-
llkham (June 25, 2015 7:51:40 am )
ene uuriin bish zuild buzar garaa durdeg luivarchid odoo bolikh wm bish uu arai dendej bna khelekh ug alga
-
ZALUU (June 25, 2015 12:54:08 pm )
dvgaaaa ooroo cholotiin holboog budaa bolgochooood
-
MONGOL (June 26, 2015 12:13:25 am )
elbegdorj mongold gai bolson buriig urshuuj iveeldee avdag n yamar uchirtai be?
-
Лха (June 26, 2015 5:26:20 am )
Албан тушаалд юун дуртай юм бэ ?Больчих хэрэгтэй ш дээ
6 Comments