antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 23, 2015 1 comment

260 ортой нэгдсэн эмнэлэг байгуулна

нийтлэсэн Admin

emnelegiin orТөрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дуусаагүй барилгыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулах төслийн концессийн гэрээг “Юниверсити хоспиталь” ХХК-тай байгуулахыг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.

Дуусаагүй барилгыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулах төслийн нийт хөрөнгө оруулалт 28 тэрбум төгрөг бөгөөд концесс эзэмшигч нь 2015 оны 12 дугаар сард амбулатори, 2016 оны 4 дүгээр сард хэвтэн эмчлүүлэх хэсгийг ашиглалтад оруулах бөгөөд нийт барилгын ажлыг 2 жилд багтаан дуусгахаар гэрээний төсөлд тусгажээ. Уг төсөлд төрийн зүгээс ямар нэгэн санхүүгийн дэмжлэг шаардахгүй бөгөөд 25 жилийн дараа үнэ төлбөргүйгээр төрийн өмчид шилжүүлж өгнө.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • zochin (June 23, 2015 10:09:32 pm )

    teneg garuud 25 jild 28 terbum, sxan bairshiltai barag duuschixsan barilgiig barag xulxidaj biznes xiij bna shuu dee…. xarin tur uurtuu abch menejmentiin udirdlagiin xubichlalaar usgux xeregtei sh dee… barag 10 jild zardlaa nuxuud daxin shine emneleg barix mungu oldon sh dee… emneleg barag tatbar tulduggui sh dee… iim ymaa shiidej chadaxgui ontsgui l bna daa…

antalya rent a car