antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 22, 2015 1 comment

Э.Бат-Vvл даргын далбаан доор хэсэг нєхєд “галзуурч” байна

нийтлэсэн Admin

nalaih0622Налайх дvvргийн ИТХ-ын дарга А.Ганболдтой уулзаж, тус дvvргийн ажил амьдрал болон цаг vеийн асуудлаар ярилцлаа.
-Та сайхан зусч байна уу. Манай уншигчдад єєрийгєє танилцуулаач?

-Сайхан зусч байна аа. Намайг Арслангийн Ганболд гэдэг. Налайхын уурхайд олон жил ажилласан. Дорнодын буриад хvн дээ. Одоо Налайх дvvрэгтээ ажиллаж амьдарч байна.

-Дvvрэг орон нутгийн ажил амьдрал ямархуу байна даа . Налайх дvvрэг хєгжлєєр нэг л хоцрогдмол байдалтай байх юм. Энэ талаар та нєхєд нэг л санаачлага багатай ажиллаад байх шиг?

-Тиймээ, Нийслэлд хамгийн ойр, дэд бvтэц сайтай аялал, жуулчлал vйлдвэр технологи хєгжиж болохуйц хамгийн тохиромжтой газар нутгийн байршилд Налайх дvvрэг оршдогоороо онцлогтой. Социалист системийн vед Улаанбаатар хотыг гэрэл цахилгаан дулаанаар хангаж байсан ганц уурхай нь Налайхын уурхай байсан. Уурхай хаагдсанаас хойш хорь гаруй жилийн хугацаанд олон арван уурхайчид, тэдний vр хvvхдvvд єнєєдрийг хvртэл ажилгvй орлогогvй євєлдєє нvvрсний ам цооног ухаж амьдрахын тулд амь насаараа дэнчин тавьж, єл залгуулж байна. Vндсэндээ дvvрэг маань тєр засгийн дэмжлэг туслалцаа, Налайхыг хєгжvvлэх дорвитой ажил, бодлого боловсруулаагvйгээс хєгжилгvй, ажлын байргvй, тарчигхан ийм л дvр зурагтай явсаар єдий болтол явлаа. Ер нь аль ч засаг, улстєрийн нам хvчний vед ийм л байх ёстой газар юм уу даа. 2012 оны сонгуулиар ардчилсан нам гурван шатандаа бvх эрх мэдлийг авсан. Одоо л нэг гайгvй дорвитой ажил хийгдэх болов уу гэж харж байтал ёстой л “нуухыг нь авах гээд нvдийг нь сохлов” гээч болж байна. Єнгєрсєн гурван жилийн хугацаанд улс орныг ч жинхэнэ сєхрvvлж байна даа. Одоо Налайх хєгжиж цэцэглэнэ гэх итгэл найдвар миний тєсєєлж байгаагаар л лав ойрын 10 жилд харагдахгvй байна. Энэ онд бид Налайхын уурхай vvсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх бэлтгэл ажил, энэ тэр гэсэн аар саархан ажлаар л аргацааж байна.

-Та ИТХ-ын даргаар ажиллаж байгаа хvний хувьд дvvрэг орон нутгийнхаа ажил амьдралд сэтгэл дундуур байдаг юмаа даа?

-Би ардчилсан vзэлтэй хvн. Тиймдээ ч шударга зан чанарыг эрхэмлэдэг. Ардчилсан нийгэм бvрэлдэн бий болоход сэтгэл зvрхээрээ гар бие оролцож явсан хvний хувьд vзэл бодолдоо vнэнчээр зvтгэж яваа уурхайчин хvн. Ардчиллын далбаан дор амин хувийнхаа ашиг сонирхолд хєтлєгдєн эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж тєр тvмний ємч хєрєнгийг идэж уудаг хэсэг бvлэг авилгачдыг илрvvлж, тэдний хууль бус vйлдлийг таслан зогсоолгохоор тэмцсэнийхээ тєлєє єнєєдєр янз бvрийн заналхийлэл, айлган сvрдvvлэлт, дарамт, доромжлолын доор тєрийн ажлаа ч амар тайван хийж чадахгvйд хvрээд байна.

-Тухайлбал ямар хvмvvс?

-Vvнийг Налайхын ард иргэд бvгд мэдэж байгаа. Одоо дvvргийг толгойлж байгаа огцорсон Засаг дарга Хасбазарын Болдбаатар болон тvvний зєвлєх гэж єєрийгєє єргємжилсєн Очирын Ганболд тэргvvтэй хэсэг бvлэг нєхдийн дур зоргоороо аашилдаг, дvvрэг орон нутгийн тєсєв мєнгийг амин хувьдаа ашигладаг, авилгал авдаг, зуучилдаг гэх мэт хууль бус vйлдийнх нь талаар иргэдээс маш их гомдол санал мэдээлэл ирдэг. Би энэ бvхнийг нь эхэндээ дээрх нєхдєд нєхрийн ёсоор олон удаа хэлж анхааруулсан. Харамсалтай нь миний vгийг нохой хуцахын чинээ тоогоогvй. Эцэст нь 2014 оны 12 дугаар сарын 19-нд дvvргийн ИХ хуралдаж олон тєлєєлєгчєєс баримт нотолгоотой санал шvvмжлэл гаргаж нийт тєлєєлєгчдийн 56 хувийн саналаар Х.Болдбаатарыг Засаг даргаас нь огцруулсан шийдвэр гаргаж, Нийслэлийн Засаг даргад уламжилсан. Гэвч єнєєдрийг хvртэл ямарч шийдвэр гаргаагvй. БєТєрд шалз шиг наалдсан авилгачдын толгойг Э.Бат-Vvл єєгшvvлэн илсээр эцэстээ Налайх гэдэг дvvрэг албан ёсны Засаг дарга ч vгvй, хурлын дарга ч vгvй эзэнгvй явсаар хагас жилийн нvvр vзлээ.

-Тэгэхээр одоогийн байгаа Засаг дарга Х.Болдбаатар эрх зvйн чадамжгvй дарга гэж ойлгож болох уу?

-Эрх зvйн чадамж ч байхгvй. М Мєн дvvрэг орон нутгийг удирдаж чиглvvлээд аваад явах чадвар ч байхгvй. Энийг Налайхын толгойтой бvхэн мэднэ дээ.

-Х.Болдбаатар ємнє нь ямар алба хашиж байсан хvн бэ?
-Энэ нєхрийг Налайхын орон сууцны конторт механик слесариар ажиллаж байсан цагаас нь л мэднэ. Тєрийн албаны дадлага туршлага байхгvй. 2012 оны сонгууль Х.Болдбаатар нарт боломж олгож нэг єглєє босоход нь л “Бушхvvгийн vлгэр” кинонд гардаг шиг л юм болсон л доо.

-Хууль дvрэм зєрчсєн албан тушаалтнуудын талаарх гомдлоо хуулийн байгуулагад гаргаж, шалгуулсан уу?

-Х.Болдбаатар тэргvvтэй нєхдийн идэж уусан, авилгал авсан хууль дvрэм зєрчсєн зэрэг иргэдээс ирсэн мэдээллvvдийг нэгтгээд шалгах ёстой газар нь явуулсан. Мєн олон арван иргэд эдгээр нєхдийн авилгалтай холбоотой баримт мэдээллvvдийг АТГ-т єгсєн гэх сураг сонссон. Vндсэндээ нєхєр Хасбазарын Болдбаатар тэргvvтэй авилгачдад хоёр газар эрvvгийн хэрэг vvсгэн шалгаж байгаа талаар надад албан бичиг ирvvлсэн. АТГ болон Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар надаас олон удаа байцаалт авч эдгээр нєхдийн хууль бус vйлдийн талаар асуусан зvйлvvд бий.

-Ямар учраас хоёр газар эрvvгийн хэрэг vvсгэсэн юм бэ?

-Тэр талаар сайн мэдэхгvй байна, бодвол шалгах чиглэл нь єєр юм болов уу.Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт Х.Болдбаатар, тєлєєлєгч Мэндийн Дашхvv, тєлєєлєгч Моононгийн Єсєхбаяр нарт холбогдуулан эрvvгийн тоот хавтаст хэрэг нээн шалгаж байгаа талаар надад мэдэгдсэн. Тэгэхээр шалгагдаж байгаа хэргийн талаар би дэлгэрэнгvй ярих нь зохимжгvй биз ээ. Ямар ч байсан хууль хяналтын байгууллагууд vнэнийг тогтоож ард нийтэд мэдээллэх байх.

-Шалгагдаж байгаа газар нь хаана юм бэ?

-АТГ Х.Болдбаатар, Засаг даргын орлогч Чимэдийн Одонхvv, Засаг даргын зєвлєх Очирын Ганболд нарт эрvvгийн хэрэг vvсгэн шалгаж байгаа талаар мэдэгдсэн. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр ч олон удаа цацагдсан даа. Олон тvмэн мэдэж байгаа. Гагцvv хуулийн байгууллага яаж шийдвэрлэх vлдсэн. Ч.Одонхvv Оч.Ганболд гэж нєхєд жинхэнэ жижиг газрын их авилгачид болж хувирсан.

-Ийм олноороо эрvvгийн гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаагийн гол шалтгаан нь юу юм бол?

-Улс орон тєр тvмнээ боддоггvй, сохор азаар тєрийн алба хашсан нєхєд юун тvрvvнд тєр тvмнийхээ тєлєє гэх сэтгэл гаргахын оронд олдсон ганц боломжийг ашиглаж, идэж ууж аваад сонгуулийн хугацаагаа дуусгаад зайлахыг бодож ажиллаж байгаатай л холбоотой. Мєн тєрийн албаны дадлага туршлагагvй, боловсрол мэдлэггvй нєхдєд эрх мэдэл очихоор тєр тvмнийг самарч дуусгадгийн яруу тод жишээ энэ байна.
Боловсрол мэдлэггvй ч гэлээ ядаж л тєрєєс хулгай хийж тєрийн халаасанд гар дvрдэггvй л байх хэрэгтэй. Оч.Ганболд гэж нєхєр байна. Сvvлийн vед булхай луйварыг нь ил гаргаж дэлгэлээ гэж над руу элдэв янзаар дайрч, заналхийлж байна. Ална, тална гэж єчнєєн их дайрч давшилж байгаа нєхєр. Сvvлдээ амь нас, эрvvл мэндэд улаан цайм заналхийлж барьж авдаг болсон. Єнгєрсєн гурван єдєр л гэхэд Засаг дарга Х.Болдбаатар тvvний зєвлєх Оч.Ганболд нар намайг гудамжинд барьж авч ар гэр, амь насанд хvртэл заналхийлж толгойд гар хvрсэн. Энэ талаар цагдаад гомдол гаргаж єгсєн байгаа. Vvний ємнє Моононгийн Єсєхбаяр гэж гэдэг нєхєр байсан. Би их хvнд дарамт заналхийлэл дунд амьдарч байна. Эдгээр ёс зvйгvй этгээдийг хамгаалан хайцаалж дээрээс нь толгойг нь илдэг нєхєд ч байдаг бололтой. Нийслэлийн ИХ-ын дарга С.Баттулга, Хотын захирагч Э.Бат-Vvл нарын нэр сvрээр далайлгасан ийм этгээдvvд Нийслэлийн захад ёстой л “галзуурч” байна даа.

-Оч.Ганболд гэдэг нь Налайхын хvн vv. Ємнє нь ямар ажил алба хашиж явсан хvн бэ?

-Тийм ээ Налайхын хvн. Энэ нєхєр бол уурхайн цооног ухахаас єєр ажил эрхэлж байгаагvй, бичиг vсэг ч тайлагдаагvй нэгэн. Гэтэл энэ хvний оролцохгvй ажил, шийдвэрлэхгvй асуудал гэж Налайх дvvрэгт байхгvй боллоо. Бvр сvvлдээ дvvргийн ИТХ vйл ажиллагаагаа хvртэл хэвийн явуулж чадахааргvй байдалд орсон. Хэзээ хуралдаж, хэрхэн, ямар шийд гаргахыг хvртэл зааварчилдаг болсон. Ямар сайндаа манай хурлын тєлєєлєгч доктор С.Нэргvй хамба иргэдийн хурал дээр 35 vсэг тайлагдаагvй Оч.Ганболд мэтийн нєхєд тєрийн албыг тєрлийн алба болгож байгаа талаар vнэн бодит байдлыг нь шvvмжилсний тєлєє тєлєєлєгч С.Нэргvйн талаар гvтгэлгэ тарааж 3000 га газар ашиглах гэсэн, тэрийг нь єгєєгvй учраас Х.Болдбаатарыг огцрууллаа гээд л гvтгэсэн. Vнэндээ бол тэр газар нь Налайхын нутаг дэвсгэрт хамааралгvй шахуу ихэнх нь Тєв аймгийн Сэргэлэн сумын нутагт харьяалагддаг. Тиймээс л олон жилийн тахилгатай хайрхан уулыг хамгаалж моджуулж цэцэрлэгжvvлье гэсэн санал хvсэлт л гаргасан. Тэрийг авсан ч юм байхгvй, єгсєн ч юм байхгvй. Тэгээд ч Налайх дvvрэгт маань тийм хэмжээний газар байхгvй гэдгийг эдгээр нєхєд сайн мэдэж байгаа.
Бvх зvйл Х.Болдбаатарын заавраар хийгдэж, Оч.Ганболд гэдэг энэ хvн тєрийн албыг тєрлийн болгож єєрийн нvvрсний цооногтоо ажиллаж байгаа хєлсний ажилчдаа захирч байгаа юм шиг л аашилдаг болсон. Эдгээр нєхдийн амьдрал ахуй сонгуулиас ємнє ямар байсан, хэн байсан сонгуулийн дараа амьдрал ахуй нь танигдахгvй болтлоо яаж єєрчлєгдєж байгааг Налайхын ард иргэд надаар хэлvvлэлтгvй мэдэж байгаа.
Цєєхєн хvн амтай хэн нь хэн байсан байгаа гэдгийг бvгд мэдэж байгаа. Сонгуулийн ємнє миний л ижил гэр хороонд амьдарч байсан нєхєд одоо том том жийп машинтай олон єрєє олон байртай тєсвєєс тєрєєс тєрсєн тэрбумтанууд болсон байхад хоногийн хоолоо яая гэж байгаа ард иргэдийн нvдэн дээр тохуурхаж байгаа янзтай эд хєрєнгєє гайхуулаад байхаар vvнийг харсаар байж иргэд тааламжтай байхгvй нь лавтай.

-Дээрх нєхдийн занал­­хийлэл дарамт шахалтнаас айхгvй байна уу. Танд ямар нэгэн эрсдэлтэй асуудал бий болохыг vгvйсгэхгvй шvv дээ?

-Би буриад цустай хvн vнэнч шударгаар тєрд олон жил зvтгэлээ. Ёс бус vйлдэл гаргасан хэнтэй ч эвлэрдэггvй манай буриадуудын нэг ясны сайн чанар нь тэр гэх vv дээ. Энэ хотын захирагч Э.Бат-Vvл ч бас буриад хvн. Гэтэл ёс бус нєхдийг єєгшvvлээд байгаад нь гайхаж л сууна.
Би Оч.Ганболд тэргvvтэй луйварчдын дарамт шахалт заналхийлэл айлган сvрдvvлэлтээс айж эмээхгvй ээ. Алж тална гэх тусам л єєдєєс нь асч vнэн дvр тєрхийг нь нийтэд дэлгэнэ.
Цаашлаад ч олон сонин хэвлэлд хандана. Ер нь ямархуу луйварчид бэ гэдгийг нь улам бvр илчилнэ. Тэгж байж нийгэм ийм ёс бус этгээдvvдээс салах ёстой.

-Таныг АН-аас хєєсєн гэсэн vv?

-Ардчиллаар халхавч хийсэн луйварчдын гэмт бvлэглэл намайг бузар булайг нь дэлгэлээ гэж бvлэглэлээсээ хєєсєн юм байна гэж би бодож байгаа. Тvvнээс биш би аль эртний АН-ын гишvvн хvн. Гишvvний батлахаа 90 оны дунд vед АН-ын дарга Д.Дорлигжаваас гардаж авч байсан тvvхтэй. Олгосон газар нь хєєж туугаагvй байхад луйварчдын бvлгэм хєєнє гэж юу байх вэ. Тэгээд ч ер нь луйврыг нь дэмжиж чимээгvй байвал гишvvн байна, луйврыг нь илчилвэл хєєгдєнє гэсэн намын дvрэм байхгvй шvv дээ. Тэгэхээр би бол намын гишvvн хэвээрээ vзэл бодолдоо vнэнч байгаа цєєхєн хvмvvсийн нэг.

-Танай Засаг дарга Х.Болдбаатарыг гадаадад олон удаа зорчиж казино тоглосон гэж мэдээлж байсан?

-Энэ бол маш тодорхой асуудал. 2013-2014 оны хооронд Засаг дарга Х.Болд­баатар зєвхєн Солонгос улсад гэхэд 38 удаа зорчсон баримт бий. Тэр бол энгийн нэг, албаны хоёр нийлсэн 3 паспорттой хvн л дээ. Ойр ойрхон гадаадад зорчиж ажил амжуулдаг тийм бизнесмэн ч одоо байхгvй шvv дээ. Гэтэл энэ хvн хэний мєнгє хєрєнгєєр гадаадад олон удаа зорчиж казинодсон байх нь нэг их эргэлзээ тєрvvлэхээргvй, ойлгомжтой асуудал. Vvний цаана нєгєє л тєр тєсвийн мєнгє л урсаж байгаа. Би энэ талаарх мэдэж байгаа бvх баримт сэлтээ холбогдох байгууллагуудад нь єгсєн. Ийм илэрхий хууль зєрчсєн, авилга авсан асуудлууд нь тvмний нvдэн дээр илэрхий байхад хуулийн байгууллагын шалгах хугацаа хэт удаан байна. Олон сараар сунжруулж байгаад дарагдах бий гэдэг хар болгоомжлол надад тєрж байгаа. Тvvнээс биш энэ олон сарын хугацаанд их ажил амжуулна шvv дээ.
Сvvлдээ энэ эрvvгийн сэжигтнvvд маань хvртэл бид гэм зэм хийгээгvй, авилга аваагvй, гvтгэгдсэн мэтээр ярьж байгаа нь энэ хэрэгт нєлєє орж мартагдаж болзошгvйн дохио болов уу гэж бодож байна.

-Газартай холбогдолтой асууд­­луудын талаар тодруулаач?

-Дvvргийн газар зохион байгуулалтын тєлєвлєгєє гэж нэгдсэн нэг тєлєвлєлтийн дагуу газар олгох эзэмшvvлэх асуудал явагдах ёстой. Гэтэл дvvргийн Ємч газрын харилцааны газрын дарга нь ИХ-ын тєлєєлєгч Мэндийн Дашхvvгийн тєрсєн ах Монтооны хvv Мэндсайхан анх 2012 онд АН-аас иргэдийн хуралд тєлєєлєгчєєр сонгогдож албан тушаал хуваалцахад газрын албанд дvvгээ дарга болгоно гэж зvтгэсээр байгаад газрын албыг авсан. Налайхын газрын алба vнэн хэрэгтээ хэнд газар єгєх эс єгєхийг шийддэг сувьект нь Мэндийн Дашхvv, Чимэдийн Одонхvv, Очирын Ганболд нар л болчихоод удаж байгаа. Олон ч зєрчил дутагдал гарсан. Тэр бvгдийг хуулийн байгууллагууд шалгаж байгаа.

-Таны vгийг ер нь хvлээж авдаггvй хvмvvс юм аа даа?

-Х.Болдбаатар Засаг дарга болоод л хамтран ажиллах багаа чадваргvй хvмvvсээр бvрдvvлж эхэлсэн. Би анхнаас нь “Багаа их зєв хvмvvсээр бvрдvvлээрэй энэ ашиг сонирхолын зєрчилтэй Ч.Одонхvv, Оч.Ганболд, М.Дашхvv, М. Єсєхбаяр нар чинь чамайг хєлдєє чирнэ шvv” гэж хэлж байсан. Даанч миний vгийг хvлээж аваагvй. Эргэн тойрондоо дан боловсрол мэдлэггvй, дадлагагvй хvмvvсээр хvрээлvvлж, тэдэндээ толгойгоо мэдvvлсэн. Тэр нь єнєєдєр єєрт нь гай болоод сууж байна. Харамсмаар, хэлэх ч vг алга.

-Налайх Нийслэлийн дагуул хот болж захирагчаа сонгох сонгууль ид эхэл­­чихээд байна. Энэ талаарх таны байр суурийг сонсоё?
-Налайхын уурхайн 100 жилийг тохиолдуулан Налайх дvvргийг Нийслэлийн нэг дагуул хот болгох шийдвэр vнэхээр зєв цагаа олсон зєв шийдвэр мєн. Энэ дvvргийг хот болгох ажлыг Налайхаас нийслэлийн иргэдийн хуралд сонгогдсон С.Амарсайханы санаачлан батлуулсан хєтєлбєр яван явсаар тус дvvргийг хот болгохоор Нийслэлийн ИХТ шийдвэрлэлээ. Нийслэлд хэд хэдэн удаа дагуул хот болох талаар хэлэлцvvлэг болсон. Дvvргийн иргэд ч хот болгох саналыг дэмжсэн. Ер нь хот болгох асуудлыг би бvрэн дэмжиж байгаа. Гэтэл энд хууль эрх зvйн талаас зарчмын зєрvvтэй асуудлууд нэлээд гарч ирж байгаа.Нийслэл єєрєє хот байгуулах хэмжээний статустай эрх мэдлийн байгууллага мєн ч юм уу, биш ч юм уу. Угтаа бол хот тосгон байгуулах эрх зvйн чадамж УИХ-д байгаа. Иргэдийн хурлаар хэлэлцэгдэж байж шийдвэр гарах ёстой гэж би бодож байгаа. Магадгvй нэг иргэн Vндсэн хуулийн цэц болон шvvхэд хандахад л Нийслэлээс гаргасан шийдвэр хvчин тєгєлдєр бус. Цаашид дагуул хот байгуулах шийдвэр мухардалд орох магадлалтай болчихоод байгаа. Одоогийн энэ захирагчийн сонгууль бол ямар ч бэлтгэл хууль эрх зvйн талаасаа эрх мэдэл хамрах хvрээ, тєсєв мєнгє гэх мэтийн наад захын бэлтгэл тооцоо судалгаа байхгvй, зvгээр хэсэг бvлэг хvмvvсийн сэтгэлийг хєєрєгдсєн сонгууль болж байна. Хатуухан хэлэхэд Нийслэлийн удирдлагууд тvvхий шийдвэр гаргаж дvvргийн ажилгvй, орлогогvй байгаа иргэдийг хооронд нь талцуулж хагаралдуулсан маш зохион байгуулалтгvй vйл ажиллагаа явуулж байна.
Ядаж л тєрийн тєлєєллийн сонгууль л юм бол сонгуулийн ерєнхий хороо зохион байгуулж гар бие оролцох ёстой. Гэтэл дураараа саналын хуудас засдаг, vхсэн хvн амьдруулж санал єгvvлдэг, Налайхын иргэн биш хvмvvсийг машин машинаар зєєвєрлєж санал єгvvлсэн гэх мэтийн эмх замбараагvй дур зоргоороо аашилсан ийм хvмvvсийн татар ажиллагаа явагдаж байна даа.

-Ярилцсан танд баярлалаа.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • sghjkl (June 22, 2015 1:10:42 pm )

    unen unen.boldbaatariin bugsiig dolooson buh hun gazriin naimaagaar huljij bga.unahgui munh darga baih yum shig unahaaraa aliigaa aldana gedgee medehgui ih l daldagnaj bga nuhduud.shorond orohooroo bie bieniihee bugsuug uhaad ehelnee ta nar.

antalya rent a car