УИХ-ын хаврын чуулган 10-аадхан хоногийн дараа завсарлаж, ирэх намар хvртэл Монголын улстєр дугжирна. Эрхэм гишvvд алжааж ядарсан биеэ тэнхрvvлэхээр дэлхийгээр нэг тарж одно. Харин эргээд намар цуглахад нь Монгол Улсын эдийн засаг єндийх тэнхэлгvй болж, элгээрээ хэвтчихсэн байх дvр зураг улам л лавширч байгаа. Vндэсний цєєхєн vйлдвэрлэгчид ихэнх нь хаалгаа барьж, ажилгvйчvvдийн тоо єдрєєс єдєрт нэмэгдсээр л. Байдал тун базаахгvй болж байгаа ч Монголчууд одоохондоо юун эдийн засаг, юун хямралтай манатай хvн бvрийн толгойд наадмын тухай бодол эргэлдэж, шинэ дээл хувцасаа бэлдээд тvмэн завгvй байцгаана. УИХ-ын баасан гарагийн чуулган хуучин хэвээр гишvvд гарч орж, сонин гарчигласан шиг, ирц нь талдаа ч хvрэхгvй л сууцгааж харагдсан. УИХ-ын дарга хэзээнийхээрээ УИХ-ын vйл ажиллагааг сонирхохоор ирсэн зочдоо танилцуулж, гишvvд команд сонссон мэт эргэн харцгааж малилзтал инээн алга ташаад л.
Хуралдааны дундуур УИХ-ын гишvvн Я.Содбаатартай уулзаж дараах ярилцлагыг авснаа хvргэж байна.
-Тавантолгойн асуудлаар УИХ, Засгийн газар хоёр тийш харж суусаар байгаад хаврын чуулганаар хэлэлцэж амжихгvй юм шиг байна. Сvvлдээ эрхэм гишvvдэд шар хантааж тарааж, нэгэн тєрлийн лобби явуулаад ч амжилтад хvрэхгvй бололтой. Та энэ талаар ямар бодолтой явна?
-Тавантолгойн асуудал тодорхой. Хаврын чуулганаар яагаад ч амжихгvйгээс гадна хvчээр хэлэлцvvлэхгvй байх бодлого явж байна. Уг нь бол Тавантолгойн гэрээг хянах vvрэгтэй байгуулагдсан, Л.Эрдэнэчимэг гишvvн даргатай Ажлын хэсгийг Тавантолгойн гэрээний ажлыг урагшлуул гэж гаргасан болохоос гацаагаадах гэж гаргаагvй. Шар хантаазны хувьд бол гишvvдийг Тавантолгой дээр очиж ажиллан газар дээрээ байдал ямархуу байгаатай танилцаач ээ гэсэн vйлдэл болов уу. Удахгvй УИХ-аас тодорхой тєлєєллvvд Тавантолгой дээр очих байх. Яадаг ч байсан учир зvйгээ ололцоод, тооцооллоо сайн хийгээд Тавантолгойн гэрээг урагш нь явуулахаас єєр замгvй л байгаа юм. Гэхдээ лав л хаврын чуулганаар амжихгvй болчихлоо.
-Сvvлийн vед Монгол Улсын гадаад єр нэмэгдээд л байна. Хамгийн сvvлд Сангийн сайд 60 гаруй сая ам. долларын зээлийн гэрээнд гарын vсэг зурсан байна лээ. Энэ талаар таны бодлыг сонирхож байна?
-Уг нь хуульд заасан 58.3 хувийн єрийн босгыг давахгvйгээр зээл авах жаахан орон зай байгаа л даа. Гэхдээ л Монгол Улсын гадаад єр сэтгэл зовоох хэмжээнд аль хэдийнэ хvрчихсэн. Бvр даваад гараад явчихсан. Хамгийн сvvлд єнгєрсєн пvрэв гарагт байна уу даа Сангийн сайд Ж.Эрдэнэбат Дэлхийн банкнаас авах 63 сая ам. долларын зээлийн гэрээнд гарын vсэг зурсан байна лээ. Тэр мєнгийг Боловсролын чанарын шинэчлэлийн тєсєл, Цахим эрvvл мэнд болон Ухаалаг Засгийн газар гэсэн тєслvvдэд зарцуулах юм гэсэн. Тvvнээс гадна Засгийн газар нэг тэрбум ам. долларын бонд босгохоор болоод байгаа. Гэхдээ уг бондыг дотооддоо бус гадаад зах зээл дээр гаргахаар шийдвэрлэснийг манай бvлгийн зvгээс дэмжиж байгаа. Учир нь дотоодод бонд босговол аж ахуй нэгж компаниудад улам л хvнд ачаа ирнэ. Харин гадаадад босгож тєсвийн ачааллыг жигдлэх, єрийн зохицуулалтын арга хэмжээг авах чиглэлээр урт хугацааны хvv багатайгаар зах зээлд эргэлтэд оруулна гэж харж байгаа учир дэмжиж байгаа юм. Нєгєєтэйгvvр энэхvv нэг тэрбум ам.долларын бонд мєн л Монгол Улсын єрийн босгыг нэмэгдvvлнэ. Гэхдээ хуульд заасан 58,3 хувийг арай ч давахгvй гэж харж байгаа.
-Хаврын чуулганаар зайлшгvй батлагдах ёстой нэг хууль нь Сонгуулийн тухай хууль гэж харж байгаа. Энэ хуулийн тєсєл ер нь ямар шатандаа яваа бол. Хаврын чуулганаар хэлэлцэж амжих нь уу?
-Тийм ээ. Сонгуулийн тухай хууль бол хаврын чуулганаар зайлшгvй хэлэлцэн батлах ёстой хуулийн нэг мєн. Гэтэл хаврын чуулган завсарлахад ажлын 10 хоног хvрэхгvй хугацаа vлдээд байгаа энэ vед хаврын чуулганаар хэлэлцэхээр тєлєвлєсєн хууль, тогтоомжийн тєсєл талдаа ч ороогvй байгааг З.Энхболд дарга дєнгєж сая сануулж, болохгvй бол наадмын дараа ээлжит бус хуралдаан зарлах талаар ч ярьж байна. Сонгуулийн хууль ажлын хэсэг дээр яригдаад одоогоор УИХ-ын гишvvдэд тєслийн тvвшинд явж байгаа. Харин албан ёсоор байнгын хороо болон бvлэг дээр орж ирээгvй байгаа юм. Гэхдээ ажлын хэсгийн гишvvд бvлгvvд дээр тодорхой мэдээллvvд хийсэн. Энэ хуульд УИХ дахь МАН-ын бvлгийн зvгээс хэд хэдэн зарчмын байр суурь баримталж байгаа. Нэгдvгээрт УИХ-ын 76 гишvvнийг сонгохдоо сонгогч иргэд шууд нэрээр нь сонгодог тогтолцоонд оръё гэж байгаа. Єнєєдєр бол 48-ыг нь нэрээр нь буюу можаратороор, 28-ыг нь намын нэрээр буюу пропорцианалаар сонгож байгааг болъё, халъя гэдэг л санал гаргасан. Хоёрдугаарт хар машин буюу автомат тооллогоор сонгуулийн хуулийг явуулж байгаагаа болиоч ээ гэсэн. Харин АН-ын зvгээс автомат машиныг хэрэглэнэ гээд байгаа. Тэгвэл зайлшгvй хэрэглэх юм бол давхар гараар 100 хувь баталгаажуулан тоолъё л гэж байгаа. Одоо ажлын хэсгийн тvвшинд хэрвээ єрсєлдєгч нь санал гаргавал гараар давхар тоолъё гэдэг санал дээр хоёр нам нэгдэж байгаа гэж ойлгож байна. Тойргийн тогтолцооны хувьд 48 тойрогтоо нэг нэр дэвшигч буюу нэг мандатаар явуулъя, цаана нь vлдсэн 28 гишvvнийг намын жагсаалтаар биш бvсийн жагсаалтаар сонгодог болъё гэж байгаа. Энэ нь юу гэсэн vг вэ гэвэл намын жагсаалтаар биш бvсдээ санал авсан эрэмбээрээ хуваагдаад єрсєлдье л гэж байгаа. Жишээлбэл Улаанбаатар найман нэр дэвшигчтэй нэг бvс, хєдєєгийн дєрвєн бvс тав таван хvнтэй байхаар ярьж байгаа юм. Сонгогч саналаа єглєє гэхэд єєрийн тойрогт нэр дэвшиж байгаа тойргийнхоо гишvvнд, дараа нь бvс дээр дэвшиж байгаа нэр дэвшигчдээс нэгийг нь сонгох байдлаар явах нь зvйтэй гэж урьдчилсан байдлаар ярьж байна. Зvгээр орсон хойноо бvсээс сонгосон нэг мандатыг нэгээр нь зурах уу таваар зурах уу гэдэг дээр жаахан маргаан байгаа. МАН-ын Удирдах зєвлєл ерєнхийдєє зарчмын хувьд Сонгуулийн хуулийг хэлэлцсэн. Удирдах зєвлєл дээр тогтолцооны асуудал дээр намын жагсаалтыг больж байгаа учир дэмжих нь зvйтэй гэсэн байр суурьтай байгаа. Харин процедурын шинж чанартай нэлээн олон єєрчлєлтvvд дээр байр сууриа дахин тодруулж, нарийвчлах шаардлагатай гэж vзсэн. Тухайлбал хар машины дараа гараар тоолж дvнг нь авах, тойрог хэсгийн хороог байгуулахдаа єнєєдрийн Сонгуулийн ерєнхий хорооны шугамаар явуулъя, аливаа маргааныг шvvхээр бус болж єгвєл тойрог, хэсгийн хороон дээрээ шийдвэрлэж байя гэх мэтчилэн найм, есєн асуудлаар МАН-ын байр суурийг нэгтгэн ажлын хэсэгт єгсєн байгаа. Ажлын хэсгийн тvвшинд эцсийн байдлаар зєвшилцєєд, ойлголцоод оруулж ирсэн зvйл одоогоор алга байна. Миний хувьд хаврын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг заавал хэлэлцэж батлах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Ер нь Сонгуулийн хууль нь тодорхой болж байж бид улстєрийн нєхцєл байдлуудаа vнэлж, дvгнэх боломжтой болно шvv дээ. Нєгєє талаар парламентад шинэ уур амьсгал оруулж ирэх, шударга єрсєлдєєн бий болгохын тулд Сонгуулийн хуулийг яаралтай батлан гаргах шаардлагатай.
-Сvvлийн vед МАН байсхийгээд л завсарлага аваад байгаа нь УИХ-ын хэвийн vйл ажиллагаанд саад болж байна гэж бодогдохгvй юм уу. Хамгийн сvvлд л гэхэд Хvvхэд харах vйлчилгээний тухай хуулийн тєслєєр завсарлага авснаас болоод УИХ-ын эмэгтэй гишvvд бойкот зарлаад байгаа. Аль алиндаа ингэж хvндрэл учруулах хэрэг байна уу?
-Хvvхэд харах vйлчилгээний тухайд єнєєдєр улс орны эдийн засаг, санхvvгийн байдал ямархуу байгаа билээ гэдгээ эмэгтэй гишvvд эргээд нэг сайн тооцоод vзэх хэрэгтэй. Ер нь ч тэгээд зарчмын асуудлууд дээр засагт хамтарсан гэдгээр амаа vдvvлчихээд дуугvй суугаад байж болохгvй л дээ. Ялангуяа Монгол Улсын Vндэсний аюулгvй байдалтай холбоотой болон тухайн салбарын цаашдын хєгжил, чиг хандлагаас зєрж, буруу тийш явчих гээд байгаа асуудлууд дээр МАН-ын бvлгийн гишvvд байр сууриа их тодорхой илэрхийлээд л явах ёстой. Єнєєдрийн тухайд хэд хэдэн асуудлаар завсарлага авч, байр сууриа нэгтгэх шаардлагатай болсон учраас тийм vйл явц єрнєсєн. Нєгєє талаар тодорхой асуудлуудаар улстєрийн намууд ойлголцолд хvрэх шаардлагатай байгаа юм. Тухайлбал Хяналтын тухай хууль, Хvvхэд харах vйлчилгээний тухай гэх мэтчилэн нэлээн олон хуулиуд дээр улстєрийн намууд ойлголцлоо нэг болгох, vvсээд байгаа нєхцєл байдлыг нарийн тооцоо судалгааны vндсэн дээр эргэж авч vзэх шаардлагатай байгаа юм.
-Н.Алтанхуяг гишvvний єргєн барьсан Эрvvгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд єєрчлєлт оруулах тухай хуулийн тєсєл багагvй шуугиан дагууллаа. МАН-ын бvлгийн гишvvд битvvхэндээ эсрэг саналтай байгаа юмаа даа?
-Одоогоор байнгын хороогоор орж байгаа болохоос биш УИХ дээр орж ирж анхны хэлэлцvvлэг хийгдээгvй учир байр сууриа илэрхийлэх боломжгvй. Ер нь бол шvvх, хvчний байгууллагын шинэлэлийн асуудлыг нэг Засгийн газар гарч ирээд л бужигнуулаад байдгийг бvрмєсєн зогсоох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Хvний эрхийг дээдэлж, тогтвортой ажиллах ёстой байгууллагууд шvv дээ. Шvvх, хvчний байгууллагуудад єєрсдєд нь хуулиар олгогдсон хvний эрхэнд халддаг том эрх байдаг. Тийм учраас эдгээр байгууллагууд хамгийн эхлээд хvний эрхийг дээдэлж ажиллах ёстой. Тэгж ажиллахын тулд тогтолцоо нь маш их тогтвортой, хараат бус байх ёстой юм.
-Гацууртын ордын асуудал УИХ дээр хоёр удаа уначихлаа. Vvний сайн болон муу талыг та юу гэж харж байгаа вэ?
-Эрхзvйн талаасаа тєрийн эзэмшилгvй болгочих гээд байна л даа. Тэгэхээр тєрийн эзэмшил байхгvй болчихвол єнєєдрийн хууль эрхзvйн хvрээнд тухайн аж ахуйн нэгж шууд аваад явах болчихоод байгаа юм. Нэг ёсондоо тухайн аж ахуйн нэгж тєрд хувь, эзэмшил єгєхгvйгээр vйл ажиллагаа нь цаашаа явах магадлалтай болчихоод байна л даа. Тийм учраас бид нар тєрийн эзэмшил хувьтай болгоод, тєр татвар хураамжаа аваад явах ёстой гэсэн тєсєєлєлтэй байна. Тєр авах ёстой татвар хураамж энэ тэрд нь ямар нэгэн хєнгєлєлт байхгvй. Монголын аж ахуйн нэгжvvдтэй адилхан л бvх татвар хураамжаа тєлєєд явах учиртай. Нэмээд Гацууртын ордоос тєр хувь эзэмшээд, роялти энэ тэрээ нэмэгдvvлээд явбал Монголчууд бидэнд vлдэх єгєєж нь дээр л гэж харж байгаа.
-Бас нэг том асуудал босоод байгаа нь Арбитрын шvvх дээр ялагдсан “Хан ресурс” компанид тєлєх ёстой 100 сая ам. долларын хvv єдєр бvр 6485 ам. доллараар єсч єнєєдрийн байдлаар 700 мянган ам. доллар болчихоод явж байгаа юм билээ. Нэгэнт л Арбитрын шvvх Монгол Улсын эсрэг гарчихаад байхад ингэж хоосон хvv єсгєж байгааг та юу гэж дvгнэж байна?
-Ер нь бид болж л єгвєл Арбитраас зугатаж явах ёстой юм. Гэтэл сvvлийн жилvvдэд хэд хэдэн удаа Арбитр дээр оччихлоо. Хамгийн сvvлд “Алтан Дорнод”-той Арбитрын шvvх дээр маргалдахад миний бие оролцоод л явж байсан. Тэнд бид ялаад гарч байсан. Харин “Хан ресурс”-ын хувьд Монголын Засгийн газар ялагдчихсан. Бодлогоо ойлгуулж, юмаа хамгаалж чадаагvйгээс 100 сая ам. долларын єрєнд уначихаад байгаа. Одоогоор хvv, алданги нь ямар тvвшинд явааг сайн мэдэхгvй байна. Хамгийн гол нь хєрєнгє оруулагчидтайгаа учраа олж л ажиллах хэрэгтэй байгаа юм.
-Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж “Би Ерєнхийлєгч байх vедээ Гацууртыг ухуулахгvй” гэсэн байсан. Ер нь “Сентерра гоулд”-д Гацууртыг ухуулахгvй байх хууль эрх зvйн орчин бий юу?
-Ер нь бид гадны хєрєнгє оруулагчдыг бараг бvгдийг нь хєєгєєд гаргачихлаа л даа. 2012 онд жилдээ ойролцоогоор 2-3 тэрбум ам. долларын хєрєнгє оруулалт орж ирж байсан л даа. Гэтэл 2014 оны жилийн эцсийн гvйцэтгэлээр 800 сая ам. долларын гадаадын хєрєнгє оруулалт орж ирсэн байна лээ. Харин 2015 оны эхний хагас жилийн дvнгээр 75 сая ам. долларын гадаадын хєрєнгє оруулалт орж ирсэн байна. Тэгэхээр гадаадын хєрєнгє оруулагчдыг бvрэн хєєгєєд гаргачихлаа гэсэн vг. Харин тvvний хор хохирлыг бид бvгдээрээ л vvрч таарна. Валютын ханш замбараагvй єснє, ажилгvйдэл нэмэгдэнэ, ядуурал хавтгайрна, ийм л байна.
-Монгол Улсын эдийн засаг ирэх намраас жаахан ч гэсэн сэргэх хандлага харагдана уу?
-Огтхон ч байхгvй. Сая жаахан єндийж байсныг нь эргээд цохиод унагачихсан. Одоо бол Монгол Улс энэ жилийн эцсээр ерєнхийдєє дампуурлаа зарлахаас єєр аргагvй болж байна. Намраас цалингаа тавьж чадахгvй болно.
-Байдал бvр тиймдээ тулчихсан хэрэг vv. Одоо тэгээд яах вэ?
-Нэгэнт л хаврын чуулганаар хvлээгдэж байсан гол ажлуудаа амжуулж чадахгvй нь тодорхой болсон тул ирэх 10 дугаар сард дахин сонгууль зарлахаас єєр арга байхгvй. Эсвэл оны тєгсгєлєєр албан ёсоор дампуурлаа зарлахаас єєр арга vнэхээр харагдахгvй байна.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
zochin (June 22, 2015 8:40:44 am )
uuruu yg yu hiij buteesnee yrichih
-
Батхүү (June 22, 2015 8:43:16 am )
Одоохон болох 2016 оны сонгуулиар АН мөн МАН -ыг мөн гишүүдийг сонгохгүй л байж чадвал бид амархан дампууралаас гарнаа
-
Даш (June 22, 2015 9:05:40 am )
мананг сонгохгүй ,одоо болсон
-
Зочин (June 22, 2015 9:22:04 am )
Дампуурлаа зарлачихавал ямар мөнгөөрөө сонгууль явуулах гэсэн юм бол. МАН зориуд улс орны эдийн засгийг унагах бодлого явуулж, дахин сонгууль хийх санаатай байгаа юм байна л даа. МАН -ыг сонгож болохгүй юм даа. Энэ дампуурлын эх суурийг тавьсан улс шүү дээ. Боловсролтой, чадалтай шинэ залуучууд Монголд байхгүй гэж үү.
-
ARD (June 22, 2015 9:41:59 am )
ARDCHILAL YARISAN ARDCHILSAN NAMIIN HIULGAICH NARIIN BALGAAR EH ORON ARD TUMEN YADUURLIIN TUILD HURLEE SUULDEE BUR ARDCHILSAN NAMIIN DARGA BAISAN ALTANHUYAG GEDEG HULGAICH OORSDIIGOO HAMGAALSAN HUULI GARGAHAAR ULAIRCH BAINA GEMT SHALGAGDAH AJIL HIISEN BOL ALI NEGEN BAIGUULLGA SHALLGAJ L TAARNA TEGEHEDD ENE BAIGUULLAGAAR SHALGUULAH ENE BURUU ENE BAIGUULLAGAAR SHALGUULNA GESEN HUULI BATLUULAH GEJ YABAA ASUUDAL OROO HUULID ZAASAN TODORHOI HERGIIN UZEL SANAAG ZORCHIJ BAIGAA
-
cudabo (June 22, 2015 11:56:38 am )
Өдөрт хулгай,авилгалаар хооллодог арчаагүй новшнуудын хаалга улам жижгэрч байгаа болохоор ийм замаар явдаг чам шиг мулгуу усан толгойтууд ядуурах нь аргагаүй.Өөрөөр хоолоо олж идэх чадваргүй арчаагүйдээ гомдож яв малаа!
-
-
Anonymous (June 22, 2015 9:54:59 am )
manangiin tom gariin hulgaich nar
-
ulaan (June 22, 2015 10:25:36 am )
ene ymar teneg amitan be uursduu l bur musun dampuulaa zarlah l uldlee hunii amhii bileg gej bdag daa muu eriin muusain teneguud 70 jil tur udirdahdaa iim hemjeenii amjilt gargasan biluu hiisen hiij bgaa ajliig buu gutaa ene nam harin ch ihiig hiij bgaa tsaashid ch ihiig hiine gedegt itgej bna
-
Сaraa (June 22, 2015 10:29:35 am )
Mash zov yrisan baina. Bodit baidal iim l baigaa. Sodbaatar uu hiisen ni ogt hamaagui. Amidarl baidal uneneeree ymar baigaag yrisan ni l chuhal shuudee,
-
MAНАН болж ялгадас (June 22, 2015 10:44:33 am )
УИХ гишүүн хүн хариуцлагатай мэдэгдэл хийж байгаа байлгүй дээ, улс орныг дампууруулвал МАНАН-гийн том луйварчидтай болон тэдний гэр бүлтэй өөр аргаар тооцоо хийх байх шүү, доромжлуулсан ард түмэн чинь.
2016 онд шуналын хор нь гарсан Монголоо гэсэн сэтгэлтэй шинэ хүмүүсийг сонгое.-
Anonymous (June 22, 2015 1:17:03 pm )
шуналын хор нь гарсан Монголоо гэсэн сэтгэлтэй шинэ хүмүүс нь хэн юмб дээ, тэгээд ??
-
-
наран (June 22, 2015 10:54:44 am )
еер нь бол аль эрт л дампуурчихсан баыйгаа шүү дээ.энэ дээдчүүлийн өнгөрсөн хугацаанд идсаэн уусан хадгалсан баярцогт мэтияйн нөхдүүдийн хөрөнгийг хураан өрөө төлөх л үлдэж байна.улсаа дампууруулсан нөхдүүд өөрсдийн санаачлагаар идсэн хөрөнгөө буцаан улс орны аюулгүй болгох л үлдэждээ
-
Зочин (June 22, 2015 11:11:45 am )
Тэгээд цаашид яах вэ. Бие биенээ хэмлэж дууслаа. Одоо улс орноо байгаль дэлхийгээ ирээдүйгээ бодохгүй бол болохоо байлаа .Төрийн толгойд байгаа томчууд минь ухаараач ойлгооч.Хүмүүс ажилгүй байна. Өчүүхэн хүмүүс бид яавал улс орноо энэ хүнд байдлаас гарахад нэмэр болох бол . Чадах зүйл хийх ажил байвал бид хямд ч гэсэн хөлсөөр ажиллаж гадны улсын колони болохгүйгээр үр хүүхдүүддээ улс орноо үлдээмээр байна.
-
ZALUU (June 22, 2015 12:01:50 pm )
ULS TORD BGAAAA BOLON BAISAN TOMCHUUD BUGD HORONGOO ULSDAA HANDIVLATSGAA OORSDODOO 1 SAY DOLLAR ULDEE BUSDIIG NI ULSDAA HANDIVLAAA TIIM L IH EH ORONDOO HAIRTAI YM BOL
-
монгол хүн (June 22, 2015 12:03:42 pm )
амны билгээс ашдын билэг гэдэг дээ содбаатар гишүүнээ улс орныг минь дампууруулж яах гэсэн юм ийм новшнуудыг бид нар тэжээж бдаг яан даа
-
хххх (June 22, 2015 12:48:36 pm )
улс нийгмээ гэхээсээ амин хувиа хичээсэн хээл хахууль авилага идэж уухын дон шүгэлсэн олигархжсан 76 их мэдэгч засаг төрд шургалсан түшмэдийн урагшгүй байдалтай шууд холбоотой Энэ их газар нутаг байгалийн баялаг мал сүрэгтэй хирнээ 3 саяхан хүнээ сайхан амьдруулж чадахгүй байгаа төрийн түшээдийг хэлэх муу үг олдохгүй нь Ард түмнээ хэтэрхий басан доромжилж тэднийг уландаа гишгэж баян айлын нохойноос дор амьдруулж байгааг монгол хүн гэж үзэхүү Цус нь сэтгэл нь бузартсан байна дахиж худлаа амладаг албан тушаал горилогсдыг сонгомооргүй байна
-
бэлтрэг (June 22, 2015 1:04:09 pm )
Энэ улс төрч нар 3-хан сая хүнээ, бас ийм их баялагтай эх орноо ийм байлгаад байна гэдэг бас л их ухаан шүү тэ ? ккк
-
бэлтрэг (June 22, 2015 1:13:39 pm )
Өнгөрсөн хэдэн жил популст амлалтын буян хүртэж, өр тавин тавин тансагласаныхаа горыг өнөөдөр амсаж бна. Гор нь одоо гарч байгаам. Тиймээс үүнээс хойш гэнэн тэнэгүүд байх, зүгээр сууж байгаад мөнгө олж жаргасан шиг сууж байх бүх бодлоо март. Эдийн засаг өсөж $ -той байсан ч үр шим нь ажил хийж байхад л ирнэ, түүнээс хэн 1-н популистын амласан $ -р зүгээр суугаад жаргана гэж үггүй, үйл нь хойноос нь дагаад л ирнэ. Ирж байгааг ч өөрсдөө эдлэж сууна. Юунд бархирна, өөдөө шидсэн чулуу чинь эргээд өгөр толгой дээр чинь л бууж байна.
-
Anonymous (June 22, 2015 1:21:08 pm )
ёстой бүтэхгүй ээ манай энэ улс төрчид нэртэнгүүд, яг 1-р ангийн бяцхан хүүхдүүд шиг , худлаа ярих, хоорондоо хэрүүл хийхээс өөр чадах юм юу байхгүй, сахалтай хүүхдүүд ,,, лалар новш гэж :(((
-
Ном (June 22, 2015 5:02:29 pm )
Номын сан зарна 95705545 , Дээр үийн 20 30 40-д оны хэвлэлүүд сэтгүүл , 180 гаруй романууд, Сүүлийн үеийн шинэ номнуудаас бүрдсэн 380 номтой,
-
Anonymous (June 22, 2015 6:18:20 pm )
МАН-ын халамж нэрээр тараасан мөнгө дампууралын эхийг тавьсан Нэг л энхийн цагаан тагтаа царайлаад МАН мөнгө тароаахаас өөр юм хийж чадахгүй
-
ttttttt (June 22, 2015 8:24:21 pm )
chiyamar undesten be mongolchuud bid dampuurahgui shuu. ayngyyga
-
turuu (June 22, 2015 10:08:11 pm )
chi garuul dampuulahgui yu te,mai
-
Anonymous (June 23, 2015 9:47:44 am )
хугацаанаас нь өмнө сонгууль явуулах нь зөв
-
МОНГОЛ ХҮН (June 23, 2015 11:22:18 am )
ийм юм яриад Содбаатар ч ёстой мал юм даа өөрийг нь ийм зүйлээс хамгаалуулхаар сонгогчид нь итгэл хүлээлгэсэн. Эд нарын гэрийнх нь санхүү оны эцсээр бас дампуурлаа зарлахуу . новш гэж….. улсаа ийм байдалд хүргэхэд 2-5 удаа сонгогдсон новшнууд бүгд буруутай. тэд урд нь юу хийж байсийм одоо нэг сайхан ярьсан хүмүүс Нямдоржоос эхлээд .. болдогсон бол..
-
иргэн (June 23, 2015 1:54:52 pm )
МАН хурдан засагаас гар даа, өөр хэлэх үг алга аа
-
tsetsgee (June 23, 2015 1:58:09 pm )
Уул нь монгол хүн амны билэгтэй ард түмэн яагаад дандаа дампуурлаа ядуурлаа энэ тэр гээд дэлхийн татах хүчнээс муу муухай зүйлийг амаараа дуудаад байдаг юм ер нь МАН монголыг дампуурлах сонирхол их байдаг байх та нарын идсэн ууссан цуглуулвал монгол орон доороо сэхээд л ирнэ
-
Anonymous (June 23, 2015 2:39:10 pm )
76 гишуун байх нь монгол улсад ихэдсэн тоо болоод байгаа дахиад цаана нь нарицн бичиг зевлехууд гээд дарга олонтой компанийн захирелуудтай тер монголд хэрэггуй нь олон жилийн байддлаар харагдав одоо аймаг хотыг телеелж нэг нэг байхаар л терийн аппаратыг цомхотгож ажиллах хэрэгтэй дагаад баахан дарга жаалууд монгол улсын ихэнх нь дарга терд ажиллаж бэлэнчилж амьдрах ухааныг ах намууд заагаад егчихееед Байна дарга болж менге ургуулдаг болох хусэлтэй хумуусээр тер залуучуудын байгууллагга дуурч Байна монголын телее амьдрах биш мен гений телее амьдраад ирэхээр Улс нь хегжихгуй еерсдее баяжиж улсаа еренд оруулж дуусч Байна
-
Anonymous (June 23, 2015 9:03:37 pm )
MANAN g songohgui erh bidend bgaa.Yasan muu amtai d u r a k be.
-
зочин (June 23, 2015 9:30:05 pm )
МАНАН гээд байх юм бхгүйэээ.Ардчилсан намынхны л хийж байгаа гавьяа шүү дээ. Илүү эрх мэдэл эд нарынх шүү дээ.Энэ засагт МАН ямар ч хамаагүй..Харин ч туслах гэж өөд нь татах гэж хамтарсан боловч үгэнд орохгүй хүлээж авахгүй цөхрөөгөөд байна.
Одоо хаях хэрэгтэй. дампуурлаа зарлана биз.
30 Comments