antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 19, 2011 2 comments

Wikimon: АТГ-ын дарга агсан Б.Дангаасүрэнгийн үхлийн талаар Америкийн Тагнуулын төв газрын сайтад мэдээлжээ

нийтлэсэн Admin

АТГ-ын анхны дарга агсан Б.Дангаасүрэн Австралид Олон улсын хуралд очин учир битүүлгээр амиа алдаад олон жил болсон ч хэрэг илрээгүй өнөөг хүрч буй билээ. Энэхүү хэрэг зориуд зохион байгуулсан нь тодорхой бөгөөд манай улс төр, тагнуулынхны гараар үйлдэгдсэн гэдэг. Тиймээс ч бараг тодорхой хэрэг замхран дарагдсан биз. Монголын хэвлэлээр ихэд шуугиад мартагдсан хэргийг Америкийн Тагнуулын төв газрын сайтдаа тавьсан нь хилийн чанадад энэхүү хэргийг сэргээсэн явдал боллоо гэж түүний төрсөн дүү Б.Дансал үзэж байгаа юм. ТЕГ-ын нэгэн ажилтнаас энэ тухай Б.Дансал мэдсэн агаад манайхан тэр тухай хэлж, мэдээлээгүй болохоор өнөөдөр ч гэсэн нуусаар байгаа нь тодорхой.

Тус сайтад бичсэнийг тоймловол, “Хэрэг анхнаасаа л ил байсан. Тэрбээр явахдаа, нэг таагүй зүйл тохиолдож болзошгүйг мэдэрчээ. Бидэнтэй хамт сэжиг бүхий хоёр нөхөр явж байгаа хэмээн өөрийн дотны анд Б.Нянтайсүрэн гэдэг хүнд хэлсэн байна. Тэр ийнхүү сэжиглэж байхад томилсон төр нь ч мэдэж байсан хэрэг. Тэгэх ёстой учраас таслан зогсоох арга хэмжээ аваагүй нь ойлгомжтой.

Тэгээд ч чухал албаны хүмүүсийг хамгаалалт бүхий буудалд бус айлд хонуулсан нь эхнээсээ л ойлгомжтой. Өөрөө татгалзсан ч хүчээр тусгаарлан хонуулаад егүүтгэсэн байна. Тэдний ажлын бүрэлдэхүүнд нь заавал орох шаардлагагүй хоёр нөхөр ТЕГ-аас нь явсан байдаг. Тэд хэрэг гарсан өдөр буцсан нь ч асуудлыг улам тодорхой болгодог юм. Өөрөөр хэлбэл өөрсдийнхөө нүдэн дээр болсон онц ноцтой хэргийг Монголын тагнуулынхан хийгээд цагдаа, шүүх, прокурор нь илрүүлээгүйгээр барахгүй нуун дарагдуулсан нь илэрхий байна. Авлигатай холбогдсон өндөр албан тушаалтнуудын багц хэрэг бөөнөөрөө түүний гарт орсон нь амь насаар нь “хаагдсан” гэхэд болно. Австралийн тал хэргийг бараг илрүүлээд өгчихсөн атал өөрсдөө нуун дарсан нь улс төр, эдийн засгийн зорилго бүхий гэмт хэрэг байсныг нь давхар гэрчилдэг” хэмээжээ.
Г.Мөнхнасан (www.wikimon.mn)


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (December 19, 2011 9:43:45 pm )

    ene turd hen bnaa elbegdorjiin gar hulnuud bga bolood zorigiin hereg ch ilreegvi shv dee

  • Anonymous (December 20, 2011 11:26:58 am )

    hurtstai adilhan garuud tend ni alchaad irsen bna shdee.

antalya rent a car