
Тодруулбал, Төв аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ү.Батчулуун гэгч өөрийн төрсөн охин Б.Номиндоо албан тушаалаа ашиглаж тендер авч өгчээ. Мань дарга охиндоо хэрхэн тендер авч өгснийг сонирхвол, тус аймгийн “Аргалант” сумын цэцэрлэгийн цэвэр усны нэгдсэн шугам сүлжээний шинэчлэлийн ажлын гүйцэтгэтийг сонгон шалгаруулсан аж.
Гэтэл сонгон шалгаруулалтад түүний охин гэгдэх Б.Номингийн “Өрнөх цамхаг’’ ХХК ногоон гэрлээр шалгарч хамтран ажиллах гэрээ байгуулсан байгаа юм. Хамгийн хачирхалтай нь Ү.Батчулуун дарга энэхүү тендерийн асуудлыг аймгийн Засаг даргаасаа хав даран чимээгүйхэн гарын үсэг зурж охинтойгоо хамтран ажиллах болжээ. Түүний энэхүү гэмт үйлдлийг нь АТГ-аас шалгаж тогтоон дараах дүгнэлтийг гаргасан байна. Түүний энэхүү үйлдэл нь:
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхпын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.1, 8.2, 8.6, 11.1 дэх заалтыг зөрчсөн. Тэрбээр албан үүргээ гүйцэтгэхдээ хувийн ашиг сонирхлыг хөндсөн гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө ашиг сонирхлын зөрчил үүссэн талаар мэдэгдэл, тайлбар гаргаж, эрх бүхий албан тушаалтанд бичгээр мэдэгдэх ёстой байсан аж.
Гэтэл өөрийн төрсөн охинхоо компанитай хамтарч ажиллах талаараа ямар ч мэдэгдэл, тайлбарыг холбогдох албан тушаалтанд танилцуулж мэдэгдээгүй учраас түүнийг албан тушаалаас нь бууруулах арга хэмжээ авахыг АТГ-аас Төв аймгийн Засаг дарга Д.Баярбатад нэгэн албан тоот явуулсан байгаа юм. Харин тус газраас ирсэн албан бичгийн дагуу хариуг нь Засаг дарга өнөөдөр /өчигдөр/ АТГ-т хүргүүлжээ.
Д.Баярбат: хуулиа баримталж Ү.Батчулууны цалинг бууруулах арга хэмжээ авсан
Тус аймгийн Засаг дарга Д.Баярбаттай утсаар холбогдож ямар арга хэмжээ авсан талаар тодруулахад “Өчигдөр бид Ү.Батчулуун даргатай холбоотой асуудлаар хуралдаж шийдвэр гаргасан. АТГ-аас ирсэн хуулийн заалтаар бол үндсэн цалинг нь гурван сараар 30 хувь бууруулах, мөн албан тушаал бууруул гэсэн тоот ирсэн л дээ.
Энэ албан тоотын дагуу
хариуцлага тооцох гэхээр боломжгүй болчихоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, хуулийн заалтдаа гурван сарын хугацаагаар үндсэн цалинг нь 30 хувиар хас гэсэн байдаг. Энэ заалтын дагуу цалинг нь хасчихаад байна. Би өчигдөр хуулийн хэлтсийнхээ даргатай энэ асуудлаар ярилцаж хуулийнхаа заалтыг барьж энэ удаа албан тушаалыг нь бууруулахаа болье гэсэн шийдэлд хүрсэн.
Хэрвээ АТГ-аас энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол албан тушаалыг нь бууруулах арга хэмжээ авна. Хамгийн түрүүнд тус газраас ирсэн албан бичгийг хуулийн хугацаанд нь явуулахгүй бол болохгүй шүү дээ. Уг нь 80 сая хүртэлх тендерийг харьцуулалтын аргаар шийдчихдэг юм. Энэ яригдаад байгаа асуудал харьцуулалтын хүрээнд л явагдсан юм билээ.
Уг нь Ү.Батчулуун дарга энэ тендерээс татгалзаад мэдэгдлээ гаргаад явсан бол ийм асуудал болохгүй байсан. Нэгэн жишээ дурьдахад би өнгөрсөн хугацаанд Заамарын Засаг даргад яг ийм арга хэмжээ авсан чинь хуульд нийцээгүй арга хэмжээ авсан гэж миний гаргасан шийдвэр хүчингүй болж байсан юм” гэлээ.
Ямартай ч албаны хүн хууль дүрмээ барьж шийдвэр гаргахгүй бол эргээд өөрөө шүүхийн танхимд ялагдал хүлээдэг гэдгээ учирлан хэлж байна. Тэгэхээр манай хуулийн зарим нэг зүйл заалтад асар их гажуудал байгаа учраас тэд ийнхүү эмээж цалинг нь хасах төдийхөн арга хэмжээ авч байгаа нь харамсалтай. Харин АТГ-ын эх сурвалж “Ийм зөрчил гаргасан тохиолдолд төрийн албанаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авдаг” хэмээж байв.
Юутай ч Ү.Батчулуун даргын энэхүү хууль бус үйлдэл нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэгдэх Г.Дэнзэнгийн хэрэгтэй яг ижил харагдаж буй юм. Хэрвээ АТГ-аас тендертэй холбоотой асуудлыг шалгаж нягтлаагүй бол бас нэг Дэнзэн гарч ирэх байжээ. Яг үнэндээ бодит амьдрал дээр төрийн байгууллагаас зарласан тендерт оролцох хүсэлтэй олон аж ахуйн нэгж байдагч тэдэнд ямар ч тендерт орох боломж олгоддоггүй нь нууц биш. Учир нь төрөөс зарлаж буй тендерийн мөнгө нь баталгаатай учраас албан тушаалтнууд энэхүү боломжийг ашиглан ах дүү хамаатан садандаа авч өгдөгийн бодит жишээ нь Ү.Батчулуун даргын энэхүү үйлдэл юм.
Эцэст нь хэлэхэд тендертэй холбоотой энэ мэт олон маргаан гардаг ч тэгсхийгээд замхардаг учраас эргээд хараа хяналт тавих механизм маш сайн байх хэрэгтэй гэдгийг хүчний байгууллагын нөлөө бүхий эрхмүүд ч хэлж байсан юм. Хүн хулгай хийхдээ “Би хулгай хийж байна. Намайг хараарай” гэж хэлдэггүйтэй адил төрөөр дүүрсэн “хулгайчид” улсын мөнгөнөөс гэр бүлтэйгээ нийлэн хумсалсан шигээ сууж, хэдэн тэрбум төгрөгийн үнэтэй тансаг хаусанд тарвалзаж байгаа нь бодит үнэн билээ.
Р.Саруул
Эх сурвалж:

Холбоотой мэдээ
-
зочин (June 19, 2015 11:07:55 am )
завханы хулгайч, намын нэрээр заваан юм хийдэгээ болимоор юм
-
Mongol (June 19, 2015 12:54:57 pm )
Ymar ch hariutslagiin togtoltsoo baihgui ingeed yvaad baival Mongol uls udahgui dampurana shuu.
-
bantan (June 19, 2015 8:19:31 pm )
Өө за амар юм болох нь л дээ.хууль зөрчсөн хүн ингээл болоо юу.маниус байсан бол өдийд толгой дээгүүрээ дээлээ нөмөрсөөн.
-
Anonymous (June 20, 2015 9:32:34 am )
ene unendee l yamar ch utga alga daa gutaj bna ene mongoliin niigmees
-
urbagch lalruud (June 21, 2015 6:19:33 pm )
ene arai dendnee muu hulgaichuud mongoliin ard irgediig unendee doromjilj basamjilj bna alban tushaaltnuud idej uugaal tsalingaa hasuulaal bolchihdog boltsiin bna jiriinirgen bol shuud shorond l ybna
5 Comments