antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 18, 2015 3 comments

АТГ-ыг шалгаж байна

нийтлэсэн Admin

ATGАвлигатай тэмцэх газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд Улсын Ерөнхий прокурорын газраас шалгалт хийж байна.

Уг шалгалт нь Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад хуулиуд, тэдгээрийг хэрэгжүүлэхээр гаргасан Улсын Ерөнхий прокурорын тушаал, албан даалгавар, заавар журмуудын хэрэгжилт, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хэрхэн хангаж байгаа байдлыг шалгаж дүгнэлт хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилготой юм байна.

Шалгалтын үеэр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгаж шийдвэрлэх ажиллагаа, эрүүгийн хэрэг үүсгэх болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа, сэжигтнийг баривчлах болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, мөрдөн байцаалтын ажиллагааг нь түдгэлзүүлсэн болон хэрэгсэхгүй болгосон хэргүүд, эд мөрийн баримт, барьцаа, хохирол төлүүлэхээр авсан мөнгө, валют, үнэт цаас, үнэт, эдлэл, битүүмжилсэн эд хөрөнгийг хүлээн авах, хадгалах, шийдвэрлэх арга хэмжээ, шүүхэд шилжүүлсэн хэргийн шийдвэрлэлтийн байдалтай тус тус танилцаж байна. Шалгалтыг 2015 оны 6 дугаар сарын 10-нд эхлүүлсэн бөгөөд энэ сарын 25-ны өдөр хүртэл явуулах ажээ.

Zaluu.com Б.Анир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • chono (June 18, 2015 7:30:12 pm )

    ATG zarimdaa sain ajillaj bn,ug n denzen buruutai bol shalgalgui yah ve.gehdee odjargal ochirbat met ord ordoor n luivar hiigsediig yah ch ugui baigaa n sonin bn

  • 1 (June 20, 2015 6:34:55 pm )

    -1′

  • Anonymous (June 20, 2015 8:57:49 pm )

    Elbegdorj uuruu ih luivar hiideg baisan shde. Odoo ch terniigee ali hediin ustguulsan biz. Zandsaahuugiin Enkhbold ulsaas ih luivar hiisen l baij taaraa

antalya rent a car