ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид өчигдөр дөрөвхөн настай бяцхан охиныг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Г.Маралмаа, хэргийг нуун дарагдуулсан хэрэгт буруутгагдаад буй Т.Цогт нарт холбогдох шүүх хурал боллоо. Хуралдаанаар уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, дахин шалгахаар болсон юм. Ингээд шүүхийн танхимд болсон үйл явдлыг тоймлон хүргэе.
Шүүх хурал нэлээн ширүүхэн боллоо. Учир нь нэгэн цагт хамтран амьдарч ирээдүйн амьдралаа төлөвлөж байсан Т.Цогт, Г.Маралмаа нар нэгнийхээ эсрэг мэдүүлэг өгч байв. Тэгэхдээ тэд нэгэн рүүгээ огт харсангүй. Эгц өөдөө харж мэдүүлгээ өгсөөр. Өдгөө зургаан сартай Т.Цогтын хүүхдийг тээж буй Г.Маралмааг хоёр ч удаа ухаан алдан шүүхийн танхимаас гарахад Т.Цогт Г.Маралмаа руу нэг ч удаа харсангүй.
Шүүх хурлын үеэр Т.Цогт охиныхоо талаар ярьж, нулимс дуслуулах үед шүүх танхимд буй “Ээж бүхний дуу хоолой” төрийн бус байгууллагын бүсгүйчүүд ихэр татан уйлцгааж, танхимд буй зарим нэг хүмүүсийн нүдэнд нулимс цийлэгнэж байхад харин охины төрсөн эх н.Өнөржаргал ямар ч эмоци гарсангүй, Т.Цогтын ярихыг сонсон суув.
Харин Г.Маралмаагийн хувьд зургаан сартай жирэмсэн учир эмнэлгийн тусламж авахыг хүсч буйгаа шүүх бүрэлдэхүүнд уламжилсан юм.
Шүүх хуралд оролцож буй талийгаач охины төрсөн эцэг эх, хойд эх нарын дүр төрх нэг иймэрхүү.
Тэд юу гэж мэдүүлэв
Шүүх хуралдаанд хэн юу гэж мэдүүлэв, ямар тайлбар өгөх нь маш чухал. Шүүгдэгчдийн мэдүүлгээс тухайн хүний зан төрх, засрах байдал зэрэг харагдана.
Г.Маралмаа: Би охиныг алаагүй
Талийгаач охины хойд эх Г.Маралмаа шүүх хурлын үеэр “Би охиныг алаагүй. Тиймээс надад оноох гэж байгаа ял тохирохгүй байна” гэх утгатай мэдүүлгийг дахин дахин өгч байв. Тэрбээр “Би охинд гар хүрч байсан тохиолдлууд бий. Гэхдээ үхэлд хүргэхүйц, хөхөрч няцартал нь зодож байсан тохиолдол байхгүй. Хааяа бөгс нь дээр нь алгаддаг байсан. Би тэгэж хүн зодох хэрцгий хүн биш. Харин Т.Цогт охиноо цагдаагийн суран тэлээгээр хоёр ч удаа ороолгосон. Тэгэхэд охин толгойгоороо газарт унаж байгаа харагдсан. Охин өөрөө гүйж яваад үүдний шатнаас хоёр удаа унасан. Энэ нь үхэлд хүргэсэн байх. Ер нь одоо бодоод байхад тэр өдөр ГССҮТ-д сахиад үлддэг байж. Хүний хүүхдийг асран хамгаалж чадаагүйдээ харамсч байна” гэсэн юм.
Т.Цогт: Охиноо алдсандаа харамсч байна. Би ямарч ял үүрэхэд бэлэн байна
Харин Т.Цогтын хувьд “Би охиноо алдсандаа маш их харамсч байна. Тиймээс ямарч ял үүрэхэд бэлэн” гэх утгатай мэдүүлэг өгч байлаа.
Т.Цогт: “Хойд эцгийн гар харуулахгүй гэж охиноо авчихаад ийм байдалтай байгаадаа Өнөржаргалаас уучлал гуйж байна. Эцгийнхээ үүргийг гүйцэтгэж, бяцхан охиноо хамгаалж, асарч чадаагүй миний буруу. Ажил амьдрал, нэр төрөө алдсандаа, цагдан хоригдсондоо харамсах зүйл надад байхгүй. Би хайртай бяцхан үрээ алдчихсандаа л харамсч байна. Ханиа сонгож чадаагүй нь миний буруу. Ямар ч шийтгэл хүлээхэд би бэлэн байна” гэв. Мөн хэргийн тухайд “Хоёрдугаар сарын 14-ний өдөр Г.Маралмаа “Охин шатнаас унасан. Саруулын /Г.Маралмаагийн найз/ хүүхэд ирж тоглож байхдаа хазсанаас хөхрөлт үүссэн” гэж тайлбарласан. Би энэхүү үгэнд нь итгэсэн. Тэр шөнө охиноо ГССҮТ-д авчрахад “Өнөө шөнөдөө ажиглаад хононо. Маргааш 60 мянган төгрөгийн үнэ бүхий зураг авна. Гэр лүүгээ аваад явж болно. Авч харихаар бол гомдолгүй гэсэн бичиг хийж өгөөрэй” гэсний дагуу бичиг хийж, гарын үсэг зураад охиноо гэртээ авчирсан. Г.Маралмааг би бөө байсныг мэдэлгүй хамтран амьдарсан. Гэтэл удалгүй Г.Маралмаа надад бөө гэдгээ хэлж, “Би бөө. Чи ч гэсэн сахиустай юм байна. Бөө бол. Хэрвээ бөөгийн сахиусаа авахгүй бол охин чинь үхэх юм байна” гэж хэлсэн. Би ч айгаад бөө болсон. Гэхдээ бөөгийн зан үйл хийж байгаагүй. Г.Маралмаа сахиусаа буулгах үедээ охиныг минь “эхийнхээ хормойны бузар шингэсэн” гээд ороолгодог байсан. Охин минь амиа алдахаас 2 хоногийн өмнө Г.Маралмаа утасдаад “Охин чинь бөөлжиж, өмдөндөө бааж шээчихээд цэвэрлүүлэхгүй байна. Хурдан ир” гэсэн. Би гэртээ яваад ортол талийгаач охин минь гэрийнхээ үүдэнд номхон зогсч байсан. Би ч бас тэрүүхэн үедээ уур хүрээд баасыг нь цэвэрлээгүй. Тэгээд дахиж өмдөндөө бааж шээж болохгүй гэж хэлээд суран бүсээр хоёр удаа ороолгосон минь үнэн. Тэр үед охин минь уйлалгүй “Уучлаарай аав аа” гэж хэлсэн. Одоо бодоод байхад хөх няц болоод бие нь өвдсөн охиноо мэдэлгүй зодож дээ гэж харамсч байна” гэсэн юм. Тэрбээр охиныхоо үхэлд өөрийгөө шууд бусаар хамааралтай гэдгээ хүлээлээ.
Талийгаач охины төрсөн ээж: Н.Өнөржаргал: Оршуулгын зардалд зарцуулсан 4 сая 646 мянган төгрөгийн хохирлыг Г.Маралмаагаас нэхэмжилж байна
Харин охины төрсөн ээж н.Өнөржаргал оршуулгын зардлыг Г.Маралмаагаас нэхэмжилж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “2014 оны наймдугаар сард охиноо Т.Цогтод нэг сар харуулсан. Энэ хугацаанд өөр дээрээ авчран, усанд оруулахад нуруу нь хөхөрсөн байдаг. Охиноосоо асуухад “Маралмаа аниа өвөө болоод модон могойгоор ороолгодог. Би алгаа хавсраад баярлалаа өвөө” гээд мөргөдөг байсан” тухай мэдүүлэв. Мөн охин нь “Маралмаа аниа чамайг харахаар дургүй хүрээд байна гээд зоддог. Аавыг ажлаас ирэхэд Маралмаа аниа намайг ховлоод, уйлахаар аав бас намайг зоддог” гэж хэлж байсан тухай ч ярьсан юм. Түүнчлэн тэрбээр оршуулгын зардалд зарцуулсан 4 сая 646 мянган төгрөгийн хохирлыг Г.Маралмаагаас нэхэмжилсэн юм. Охиныг өнгөрөх үеэр Т.Цогтын ажлын газраас 577 мянган төгрөг, Т.Цогтын ар гэрээс 500 мянган төгрөгийг Өнөржаргалд өгч байжээ.
н.Өнөржаргал нь охиноо үрчлүүлэхээр гэрээ байгуулсан байсныг Т.Цогтын өмгөөлөгч шүүх хурлын үеэр шүүх бүрэлдэхүүнд танилцуулсан юм.
Өмгөөлөгч н.Тунгалаг: Т.Цогт охиноо Г.Маралмаагийн гарт амиа алдсаныг дуулаад хорих ангид орилж уйлсан
Харин Т.Цогтын өмгөөлөгч н.Тунгалаг “Т.Цогт охиных нь үхэл шатнаас унаснаас биш хойд эхийн зодуураас болсныг хавтаст хэрэгтэй танилцаж, өмгөөлөгчөөрөө тайлбарлуулсны дараа мэдэж, хорих ангидаа орилон уйлж, үсээ зулгааж байсан” гэдгийг шүүх хурлын үеэр шүүх бүрэлдэхүүнд танилцуулж байв.
Юутай ч шүүх хурлын танхимд талийгаач охины төрсөн эцэг эх, хойд эх нар ийнхүү мэдүүлэв.
Г.Маралмаагийн хувьд өмнө нь нөхөр, таван настай охины хамт амьдарч байсан. Охиноо хадам ээж дээрээ үлдээн Т.Цогттой амьдрах болсон. Мөн 2013 онд бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэрэгт буруутгагдан шүүхээс хоёр жилийн ял авч, нэг жилээр тэнсэж байжээ.
Шүүхээс хэргийг дахин нэмэлт мөрдөн байцаалт буцаасан. Ингэхдээ Т.Цогтын охиноо хоёр удаа ороолгосон нь үхэлд хүргэсэн байж болзошгүй эсэх, мөн охин Т.Цогт, Г.Маралмаа нарын байнгын дарамтад байсан уу гэдгийг дахин шалгахаар буцаасан юм. Хэргийн мөрдөн байцаалт эхнээсээ дахин явагдана. Үүний дараа прокурорын байгууллагад хянагдана. Улмаар дахин шүүхийн танхимд шүүх хурал болох юм.
Zaluu.com Б.Анир
Холбоотой мэдээ
-
nomin (June 18, 2015 12:16:18 pm )
ene eh ni bas bolimoor yumaa emegtei humuus bugd uilj bhad tursun ur ni uhcheed bhad uilahgui bas nyalkh ohin ni ingej zpddpg gej bhad ohinoo uur deeree avaagui archaagui sug
-
chono (June 18, 2015 6:17:38 pm )
HAMAGIIN TOM BURUUTAN BOL TURSUN EH N BN.MONGOL EH HUN HAANA CH HEZEE CH HUUHDEE HAYAH YOSGUI.CHI UURUU UHEH UILEE HIIJEE.
-
eej (June 19, 2015 10:29:15 am )
ene turuulsen eh ni bas eoeotoi yum bishuu
-
-
666 (June 18, 2015 12:18:33 pm )
авах юм аа авалгүй яадгийн. нэмээд охиныхоо хойноос буян хийнэ шт
-
зочин (June 18, 2015 12:26:13 pm )
охиныхоо хойноос буян хийхээ одоо мэдээ юү мөнгө нэхэхээсээ ичээч
-
бэлтрэг (June 18, 2015 12:43:16 pm )
Монгол залуусын гудиггүй хэнэггүй амьдралын дүр төрх л байна. Талийгаачын ээж Өнөржаргал тийм ч өрөвдүүлээд байхаар хүүхэн биш л байна лээ. 2 зандалчингын гарт охиноо орхичоод өөрөө хонон өнжин шоудаад алга бочдог л хүүхэн. – Би унаж тусдаг өвчтэй болохоороо охиноо харж хандаж авч явж чадахгүй учраас Цогтод өгсөн гэж тайлбарладаг.. Тэгвэл унаж тусдаг өвчтэй хүн тэгээд архи дарс уугаад энд тэнд залуу хайгаад яваад байдгийм уу..? Талийгаач охин Маралаа, Цогтоо 2-н гарт үрэгддэггүй юмаа гэхэд ийм гудиггүй эхийнхээ гарт бас зовох л байсан нь илт байна. Цаг хугацааны л асуудал байсан ..
-
зочин (June 18, 2015 1:19:03 pm )
ямар аймаар хүмүүс вэ.хэлэх ч үг алга
-
зочин (June 18, 2015 1:21:34 pm )
Авахгүй яадгийм. Энэ 2 алуурчнаас. Дуугай б.вал өгөхгүй.Цайчихсан гарууд. охиндоо буян үйлд. ЭЭж нь ямар нэгэн эмоц гаргаагүй гэнээ. цөхөрчихөө
биздээ
-
Anonymous (June 18, 2015 1:26:13 pm )
Юу вэ, ээж нь шоуддаг байлаа гээд яадийн, тэглээ гээд хүүхдээ алаад өг гээд тэднээс гуйгаа юу, юун бэлтрэг шиг юм бичдийн.
-
mongolhvv (June 18, 2015 10:17:17 pm )
eej ter orshuulgiin zardal nehej teegteed baih yumaa.. ooroo ohinoo ogoogui iim hereg bolohgui l baisan daa.. eej ni bas ergvv hvvhe bnaa..
-
-
zochin (June 18, 2015 1:31:27 pm )
Haraal idsen huni sug tsus noj ..boo moo bolj dalimduulj gariun shuuse bolgodog bsn n ynar ch teneg hund oilgomjtoi l bna sh de…oorinho ohinig toohgui hayad irsen ene gichi oroolin huuhdiug yaj hairlah ve de mdeej ..emegtei hun eh hun shig zoolin uur amsgal gerte gargadag bsn bol hoorhi ohin tgj hertsgiger amia aldahgui bsn um Huni ed suil hulgailsaj tensen avch bsn bol ugasa l hogiin gichi bna . Boogiin ner barsniha horloloig heden uere amna da muu aluurchin.
-
bayr erdene (June 19, 2015 1:14:11 pm )
naad 2 aluurchanaa shuud staazaar aw
-
-
zochin (June 18, 2015 1:38:16 pm )
ene muu eh sanaatai yumiig ni omoorood bh yum yu ch alga
-
2015/06/18 (June 18, 2015 1:44:06 pm )
энэ талийгч охины ээж ч таарсан таар шуудай юм дөө охин нь өнгөрчихөөд байхад мөнгө яриад сууж байдаг мөн таарч дээ ингэж өнгөрсөний араас ясыг нь өндөлзүүлэхээ болиоч ямар арчаагүйн бэ тэр мөнгөнөөс болж чи хоосров гэж охин чин сүүлийн удаа авч байгаа мөнгө шүү дээ хүүхэн гуай энэ бүхнээс харахад чамд охиноо гэх өчүүхэн сэтгэл байгаагүй юм биш үү хүн биш мал юм даа хойт эхээс нь ялгаа алга даа
-
ZOCHINzochin (June 18, 2015 1:48:04 pm )
OILgomjitoi uymiig uyg ni dahin murduh geed bgaan be.Nyalh huuhed yamar eserguutsej zodoldood uuruu buruutaich baij magad hereg bish bizdee.Algiin chinee huuhed 2-iin 2 er em arsland bariulsantai l adil bgaa bizdee.MGL-iin shuuh hund surtaldaad bgaan bishuudee.Huuhdiin amiar naadaal goe ch uymaa daa.Aluurchid yamar yal avdiin teriine l uguud muu eriin hergiig haagaachee.
-
zochin (June 18, 2015 2:16:31 pm )
Odo yah ged hergiig n sunjrulad bga um be?! alsan unen uhsen unen. Heni tolgoig ilj henig n herges multlah sana yvagdad bga um be?! Balyr avgaigin huuchin nohriig n duudaj asuu ymar buzar gichi bolh n osho todorhoi blno!!
-
зочин (June 18, 2015 2:22:29 pm )
төрсөн ээж нь охиноо өөрөө авахгүй дээ охинтойгоо л байвал хоосон ч байсан яадаг юм ээж ах 2 нь байгаа л юм байна ш дээ.
-
Anonymous (June 18, 2015 2:37:22 pm )
Болдогсон бол энэ Өнөржаргал гэгчийг шийтгэх юмсан. ЭНэ хүүхэн тэр Маралмаагаас дутуугүй гэм буруутай. Учир нь тэр нялах амтанг хаяж явснаас Маралмаа гэмт хэрэг үйлдсэн байна шүү дээ.
-
ene gar (June 18, 2015 2:38:41 pm )
ene torson ehshuu yum n ter maralmaagaas dutah yum yu ch alga guilgachin blaa ch gesen ohin uree hund ogno gej uu taarsan mal bna arai ch dee mongol zaluus mni aj amidraad bga yum be
-
TUGSUU (June 18, 2015 2:43:40 pm )
Ene torson eej ni gej bas dvvrtcen dvnkhvv noxor shig baigaa yumaA!!!! Odoo vxsen atcaaraa mongiig ni ogdog yum yal avxaa medeed bvr shiidchixsen baigaashdee er ni yu bodoj ter nyalx amitaniig iim 2 aluurchin orxichixood arxim gudraad tenej yavsan yum ? Odoo neex orovdvvlex gesen garl gvigeed baix yum ene bol odoogiin mongoliin zaluuchuudiin AMIDARL-iin vnen dvr torxshvvdee Ene torson eej ni tegj yarival xamt xariutclaga xvleex estoi baixshvv ????? xatuuch gesen vneniigl bichlee xellee !!!!!!!!
-
зочин (June 18, 2015 3:15:56 pm )
Ээж нь өмнө нь зодуулж байсныг нь мэдсэн юм байж яахгэж дахин өгч явуулсан юм бэ хөөрхөн охиныг нь зодсон гэж бодохоор л хэцүү байдаггүй юмуу
-
зулаа (June 18, 2015 3:20:10 pm )
Цогт хууль мэддэг санаатай юм болохоороо гэмшсэн царай гаргаж үсээ зулгааж уйлж жүжиглээд ялаа л бага авах гэсэн арга ш дээ .Цагдаагийн суран тэлээгээр жоохон хүүдийг ороолгоход үхдэггүй юм гэхэд бэртэнэ гэдгийг ямар ч хүн мэднэ Маралмаатайгаа таарсан яргачин.Дор хаяж 10 аас дээш жилийн ял авах ёстой шдээ,юун 3-4 жил зэвүү дургүй хоёр зэрэг хүрчихлээ.
-
z (June 18, 2015 3:36:42 pm )
ээж нь гэж харах царайны дүүрчихсэн ЛҮД бнаа
-
zochin (June 18, 2015 3:45:05 pm )
balair huuhen be uuriinhuu ohiniig orshuulsan bish tanihgui hunii huuhed shig handdag uhvel taarsan novsh ter tsogt in hudlaa gemsheed heden jil bsnch hamaagui ym bol buh nasaar in horsin ch yadgii araichdeee
-
zochin (June 18, 2015 4:24:34 pm )
xewliid n bga xvvxed dund n dawxar yallagdax yum bn yana da.nyalx amitan.tsogt eostoi xvn yum da.xairtai durtail gj suusan bx da.dara n tgd ter xvvxenrv buxaad suuj bdg.xewliid n vr vndes n ywj bdg.taarj de.
-
zochin (June 18, 2015 4:30:41 pm )
ter ex eor n oyun uxaan ervvl yum bga biz de.oxin n xox nyats Blchod irexed butsagad ywuljl bdg.bi law ali xezeni ochod eostoi eregchin emegchine vzsen bga.yaj xvvxde ogchod noirtoi xonodin bga.xvn xvni setgel zvi oor bxim da.
-
тэнэг (June 18, 2015 5:01:33 pm )
Энэ төрсөн ээж ер нь бишээ нэг ч удаа энэ эхийг буруутгаж бодож байгаагүй тэр нялх хонгор охины юу нь буруутай гэж яасан гэж энэ алуурчин маралмаа яраглаа вэ. Маралмаад цаацын ял өгж гэмээ нь хүүхдээ зоддог хойд эх нар цочирдоно доо.
-
зочин (June 18, 2015 5:08:24 pm )
Тэгээд одоо шатнаас унаад 2 цавь нь юуч үгүй хонхойсон байхуу хөөе төрсөн эх гэх өнөржаргалаа чи тэмцээч охиноо хамгаалч чадаагүй байж ядаж гомдолыг нь тайлаач мөнгө нэхээд байхаар дүүрчихсэн авгай юм даа
-
bayaraa (June 18, 2015 5:20:24 pm )
Jaahan nyalh ohiniig bodohoor setgel emterch zurh zusegdeh shig l bolj bna. Evii evii nyalh huuhdiig….Muusain novshnuud
-
Зочин (June 18, 2015 5:24:53 pm )
Маралмаа хулгай хийгээд ял нь дуусаагүй байсан байна. Хулгайч,бөө, алуурчин эргэж юуг нь шалгадаг байна цаг хожих гээд
-
zochin (June 18, 2015 5:37:45 pm )
Tursune ehed n ch gesen shiitgel onoo..Taarsan 3 n aluurchid
-
tyay (June 18, 2015 5:42:59 pm )
Estoi hyn har hognyyd ter 2ondor yal ogoh heregtei ter torson eh bas balai hoorhii ohin 4 say togrognii ynetei yumyy,estoi aimaar yum aa ohind hen ch hairgyi bn yum gj yy,byrhanii orondsain eej aabtai bno ,hyyhed myy hymyysees yabsan bna shyy dee hoorhii
-
zochin (June 18, 2015 5:46:44 pm )
Joohon ohiduudig harhar l iim l 1hoorhon ohin bsn da gj bodhoor eroso ch ene hertsgi hergiig martaj chadahgui n. Zarimda buur iim nugeleer duursen estontsod mendelsende gutah um .Tsaashid yah ve ?! Mongoliin niigemd sainasa ilu saar n ih bolj bna! Uunas bolj ingej bidni es surthuun uhamsar uhaan tunir haranhuiru oirtsoor olshirsoor bna ve?! Huni amdral terte tergui l boginohon Baigagara l buhimdalgui amdartsgaae!
-
зочин (June 18, 2015 8:18:03 pm )
алсан нь тодорхой л байна яагаад буцаагаад байдаг юм шатнаас унасныг нь хэн харсан юм алуурчид юу гэж ч ярьж мэднэ хулгайч алуурчин хөөрхөн төрсөн үрээ хаясан хүний нөхөр булаасан арай арай
-
Ачу (June 18, 2015 8:32:05 pm )
Бээлийн чинээ нялх амьтаныг илбэж алчхаад бие биерүүгээ чихээд байдаг .Хоёуулаа зоддог байсан нь үнэн юм байна.Хэн нэгнийг нь зодож байхад үхээгүй байгаашдээ!!Тамлалд тарчилж үхсэн гээд бодхоор хоёуулаал ижил алуурчид болж таараад байгаа юм бишүү?Эсвээс зодуур тамлал даагаагүй тэр бяцхан амьтаны буруу болгох гээд байгаа юмуу??Ийм хүмүүсийг ямарч ял өгсөн төрийн ажил хийх эрхийг нь бүхэл насаар нь хасах хэрэгтэй баймаар байна.Хүмүүжих хүмүүжихгүй нь өөр асуудал.Миний бодлоор Цогт хэмээх алуурчинг илт хамгаалаад байх шиг санагдах юм.Ямар жүжиг тавьхаа мэдэж байгаа биздээ.Шулуухан хэлхэд хуурамч ардчилалын үед хүмүүжил ухамсраараа золиослогдсон бүхэл бүтэн хоёр үе маань ийм хүмүүжилтэй хүмүүс байгаа шүүдээ!!Яаж энэ тамын хуурамч ардчилал гэсэн харанхуй нүхнээс гарах вэ хүмүүсээ??
-
zulaa (June 18, 2015 11:46:48 pm )
tarhinii turaal tsarailsan hvvrvvdiig bvgdiig ni tsaazal. arai l dendenee
-
zochin (June 19, 2015 12:41:34 am )
ene tursun eh geh umbuu yana daa eniig shiitgedeg huuli baina uu, busad orond baidag yum bilee. shorond yavuulaa
-
Anonymous (June 19, 2015 12:41:54 am )
Ene eri ni yamar sonin tsairchihsan Eej be? Mungu yariad suuj bdag. Iim ch tursun Eej baih gej dee
-
zochin (June 19, 2015 1:05:01 am )
Torulsnes tsaashgui ogor gichi um da ene torulsen eh ged bga um. Araatanuudad ideh um shidej ogod iduulsenteitei ylgagui l haragdaj bna. Ene balyr 3n novshig adilhan shiitheeche!! Maralma bol avh um bhgui shijgiin amtan bna hun alsan, hulgai hisn ,huni ger bul uimulsn,odo bas hudla yriad gedsendeh huhdere turii barj bna. Ene novshnudad amiig amiara tolhoos oor ymarch shudraga zuil gj bhgui!
-
и0оубжнм (June 19, 2015 2:23:41 am )
Хѳѳрхий охин хүн болж тѳрѳѳгүй байсан нь дээр байж дээ. Ийм муухай хүн сүгнүүдэд яргалуулж тамлуулж ад үзэгдэж амьдарч байхаар. Тѳрсѳн эх нь ч тоодоггүй л байсан юм байна. Хүнд ѳргүүлэх гэж байсан гэж байна шдээ.
-
Zochinnshigch (June 19, 2015 6:47:49 am )
torson eh ni avah yumgyi archaagyi hyyhen bololtoi.Odoo shyyh todorhoi yumiig shiidchijel bolmoor l yum.Hoorhii nyalkh ohiniig taivan yavuulmaar baina daa.Aluurchdiig ni yaliig ni ogood torson ehiig ni arhinii emchilgeend yavyylj BAS HARIUTSLAGA HYLEELGEMEER yum bish yy.
-
ter (June 19, 2015 6:48:44 am )
torson eh ni avah yumgyi archaagyi hyyhen bololtoi.Odoo shyyh todorhoi yumiig shiidchijel bolmoor l yum.Hoorhii nyalkh ohiniig taivan yavuulmaar baina daa.Aluurchdiig ni yaliig ni ogood torson ehiig ni arhinii emchilgeend yavyylj BAS HARIUTSLAGA HYLEELGEMEER yum bish yy.
-
mmmm (June 19, 2015 7:55:44 am )
nadad bsan gants unet zuil ohin bsan geed l yaria uguud bsan tursun eh guyi-tegsen chn bsan gantsaa hund urguuleh geed geree heltsel hiigeed yavj bsan bh ni…hurhii ohin bsan gants ni bish-iluudeed nudend orson hog ni bolchihson bsan yum bish uu.esteg ni gej huuhend tolgoigoo meduulsen,deed bolovsroltoi huuliin hun gehed denduu sulbagar nuhur bn da.gehdee buhiig zohitsuulj uree hun bolgoh geed chireed l yavj bj de huurhii.tursun etsgiig buruutgah undes alga da,haa neg ur huuhdee hongon deer ni algadah tsohih yum bdag ch ter ued maralmaa avgain hel am baingiin hov ene zaluug ih stressduulsen bololtoi.yana da ene zaluu muuhai aluurchin shulmaas bolj yal ni nemegdeh ni..
-
mmmm (June 19, 2015 7:58:09 am )
shatnaas unahdaa dandaa aaviig ni baihguid unadag genee..ter unasan geed baigaa shatnii zurag ni eagli.mn deer bn lee.gemtel avah ni baitugai shalbarah ch bolomjgui namhan joohan shat bn lee.hargis aluurchin hoid ehed huuliin deed hemjee uguh heregtei
-
Bolor (June 19, 2015 10:48:15 am )
anhnaasaa l torson eh buruutai nyalh uree yaj ch bsan elgendee tevreed yavah yostoi biz de tiim hogiin yumnuudad huuhdee ogch bdag duurchihsen mal. ugaasaa ene 3 yag ijilhen malnuud. huurhii ohinii araas haramsaad ch barahgui bna.3 zavaan yum uulee edleh ni todorhoi
-
, (June 19, 2015 11:23:15 am )
маралмаа чинь шийдчихсэн байсан юм биш үү
-
око (June 19, 2015 2:18:01 pm )
үнэхээр сэтгэл өвдмөөр юмаа төрсөн үр хүний гарт тамлуулж өнгөрсөн байхад яагаад мөнгө нэхэхээс өөр юм хийхгүй байгаа юм тэжээж чадахгүй юм бол яагаад хүүхэдтэй болсон юм бэ хүнд өргүүлэх гэж байсан гэж ярихдаа ичдэггүй юмуу. Хүүхэд гэдэг чинь хүний амьдралын баяр баясгалан шүү дээ та нар шиг малуудын тоглоом биш
-
око (June 19, 2015 2:22:32 pm )
та нар түүнтэй дахин хэзээ ч уулзахгүй. Учир нь та нар тамд унаж тэр хөөрхөн охин диваажинд байгаа шүү дээ. монголын минь сайхан үрсийг төрийн сүлд нь ивээж муу муухай бүхнээс хамгаалаасай . Хүүхэд бүр нүдэндээ нулимстай биш нүүрэндээ инээмсэглэлтэй байгаасай. МОНГОЛЫН МИНЬ ҮРС МАШ ОЛОН БОЛОГ
-
Бас нэгэн ээж (June 19, 2015 2:41:19 pm )
За 2 алуурчин ял авдын байж харин төрсөн ээжийг яах уу? Энэ хүнд бас буруу байна шүү дээ. Зоддог гэдгийг нь мэдсээр байж охиноо тийш нь явуулдаг бас болоогүй хүнд өргүүлэх гэж байсан гэж байгаа. Өөрөө сайн дураараа ээж байхаас татгалзаад байсын бишүү тэгчихээд одоо болохоор өөрийгөө өмөөрөөд л мөнгө яриад суух…энэ хүнд ч гэсэн арга хэмжээ ав. Хөөрхий охин алуурчдад биш өөрийнхөө ээжид хамгийн их гомдож яасан их уйлаа бол. Хүн төрсөн ганц үрээ ар урдаа үүрээд ч болов шувууны сүүдрээс хүртэл харамлан хайрлан өсгөдөг шүү дээ тйим ээж аавууд хорвоогоор дүүрэн байгаа. Хөөрхий охин дахин хүн төрлийг олж сайн ээж аавтай учрах болтугай, харин 3-н алуурчинг там ч тоож авахгүй дээ
-
Anonymous (June 19, 2015 4:36:05 pm )
huurhi de
-
Anonymous (June 19, 2015 9:23:48 pm )
ene torson eej ni ch dee . bas l bvtehgvi amitan bololtoi
-
Tsaaz (June 19, 2015 10:39:39 pm )
Naad 3chn 3laa buruutai ym shg bnaa er ni yasan gj ter muu joohn ohinniig tgj uhtel ni zoddg bnaa tsogt dawartsan amitAn hamag hergee hunruu chiheed ugasa tsagdaa tsagdaagaa hamgaaldag gj unen shde huuli huchnii baiguullaga yag ingedeg bgui yu hunee hamgaalj bgan odoo hergees multlah gj hoishluulaad bgn hend ch il bgaz de erguu tolgoitoi maralmaa l ungurch de bolson bologui buu ene ter bolj daldganah iim l bgam da
-
zochin Zochin (June 20, 2015 9:11:28 am )
mongolchuudiin amidral uneheer zambaraagui bolsonii neg l jishee , Niignee urchilj humuusee hunleg bolgoj chadahgui baigaa tur zasgiin buruu, uuniig undseer ni uurchluh heregtei baina. u
unees uur olon aimshigt yavdal garsaar l baina shuu dee . Tur zasag iimerhuu asuudlaa anhaarah tsag bolson shuu -
Зочин (June 20, 2015 8:36:12 pm )
Ээж нь гэж мөнгө бодсон новш байж, аав 2 хон хоноод үхэх хүүхдийг зодож байж харин алуурчин эцэг эхийн энэ байдлыг ашиглаж хөөрхий нялх охиныг тамлаж алжээ. Алуурчин маралмаа ялын дээд хэмжээ авах ёстой. Эхчүүдээ энэ охиныг хөнөөсөн хүн одоо шатнаас унасан болгож байна
-
өвкүүш (June 21, 2015 2:21:24 pm )
Ээж нь 4сая төг.өө тэврээд үхвэл таарна
55 Comments