Дөрвөн настай охины амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид өнөөдөр боллоо. Өглөөний 9.00 цагаас эхэлсэн шүүх хурал бүтэн өдөр үргэжилсний эцэст 17.50 цагийн үед дуусч, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлсэн байна.
Шүүх хурал эхлэх үед сэжигтэн Г.Маралмаа зургаан сартай жирэмсэн учир эмнэлгийн тусламж авахыг хүсч байгаагаа илэрхийлэв. Тэрбээр саарал биеийн тамирын өмд цамцтай, Т.Цогт нь өмнөх шүүх хурал дээр өмссөн хар хөх ноосон цамц өмссөн байв. Түүний үс нь нэлээд ургажээ. Харин Г.Маралмаагийн хувьд охины үхэлд ямарч гэмшсэн шинжгүй байв. Охины ээж н.Өнөржаргал ч шүүх хуралд хүрэлцэн иржээ. Тэрбээр, ягаан малгайтай цамц өмссөн жижигхэн биетэй бүсгүй харагдана лээ. Шүүх хурлын үеэр Т.Цогт охиныхоо талаар ярьж, нулимс дуслуулах үед ээж нь ямар ч эмоци гаргасангүй. Харин “Ээж бүхний дуу хоолой” төрийн бус байгууллагын бүсгүйчүүд л эхэр татан уйлцгааж байв.
Шүүх хурал эхлэх үеэр Г.Маралмаа “Би дутуу төрөх гэж байна” хэмээн шүүх хурал болж байсан танхимын үүдэнд хэвтэн орь дуу тавьсан ч шүүх бүрэлдэхүүн түүнд дусал залгуулж, хажууд нь эмч байлцуулан хурлыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Шүүх хурлын явцад Г.Маралмаа улсын яллагчийн зүгээс түүнд 23 жилийн ял төлөвлөж байгаа яллах дүгнэлтийг сонсонгуутаа ухаан алдаж унасан юм.
Ингээд шүүх хуралдаанд яригдсан баримтууд, Г.Маралмаа, Т.Цогт нарын хэлсэн үг болон гэрчүүдийн хавтаст хэрэгт өгсөн мэдүүлгийг хүргэе.
Шүүх хуралдааны үеэр Б.Цогт охиныхоо үхэлд хамтран амьдарч байсан Г.Маралмааг буруутай гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр охиноо үе, үе зоддог байснаа мөн хүндээр бэртчихээд байсан тэр үед /2015.02.15/ ч суран тэлээгээр зодсоноо ч нуусангүй. Мөн эцгийн үүргээ биелүүлж чадаагүй болохоор хорих ялаар шийтгүүлэхэд гомдолгүй гэдгээ хэлж байлаа.
Б.Цогт: Ханиа буруу сонгосон миний алдаа
-Би н.Өнөржаргалаас салаад /талийгаач охины ээж/ өнгөрсөн оны зургаадугаар сараас эхлэн нийтийн байр түрээсэлж, Г.Маралмаатай амьдарч эхэлсэн. Анхандаа Г.Маралмааг бөө байсан гэдгийг мэдээгүй. Гэтэл удалгүй Г.Маралмаа “Би бөө. Чи ч бас сахиустай юм байна, бөө бол. Бөө болж сахиусаа авахгүй бол охин чинь үхэх юм байна” гэсэн. Би ч айгаад бөө болсон. Г.Маралмаа сахиусаа буулгах үед ихэвчлэн түүний өвөө нь орж ирдэг гэж хэлдэг байсан. Тэр үедээ “Эхийнхээ хормойны бузар шингэсэн” гээд охиныг минь банжигаар /төмрөөр тоноглосон мод/ ороолгодог байсан юм билээ. Би ямар нэгэн бөөгийн үйл хийгээгүй байгаа. Өнгөрсөн хоёрдугаар сарын 14-нд ломбарданд тавьсан бөгжөө авахаар хэсэг хугацаанд гараад ирсэн. Гэтэл охины минь хөмсөгний дээд хэсэг хөхөрч, уруул, эрүү нь шалбарсан байсан. Г.Маралмаа охиныг үүдний шатнаас уначихсан гэсэн. Би ч Г.Маралмаад итгэсэн. Маргааш нь /02.15/ мөн өнөөх ломбард руугаа очихоор явж байтал Г.Маралмаа утасдаад “Охин чинь бөөлжиж, өмдөндөө бааж шээчихээд цэвэрлүүлэхгүй байна. Хурдан ир” гэсэн. Би 30 минут орчмын дараа очиход талийгаач охин минь гэрийнхээ үүдэнд номхон зогсч байсан. Би ч бас тэрүүхэн үедээ уур хүрээд баасыг нь цэвэрлээгүй. Тэгээд дахиж өмдөндөө бааж болдоггүй гэдгийг ойлгуулахаар суран бүсээрээ хоёр удаа бөгсөн дээр нь ороолгосон. Тэр үед охин минь уйлалгүй “Уучлаарай аав аа” гэсэн. Одоо бодоход хөх няц болоод бие нь өвдчихсөн байхад нь дэмий л охиноо зодож дээ гэж харамсч байна. Ингээд хоёрдугаар сарын 16-нд ажилдаа явсны дараа Г.Маралмаа надруу утасдаад “Охин чинь хөл дээрээ зогсч чадахгүй таталт өгөөд байна” гэсэн. Тэр үед хэргийн газар үзлэг хийж байсан болохоор би очиж чадаагүй, түргэний эмчийг дуудахыг зөвлөсөн. Тэгээд ажлаа дуусгаад Баянзүрх дүүгийн эмнэлэг дээр очиход “Гэмтэл согог судлалын үндэсний төвд оч” гэсэн. Тэгээд тус эмнэлэгт очиход “Охиноо эмнэлэгт хэвтүүл. Тархины нарийн зураг авахуул” гэсэн. Гэтэл би ажилтай, Г.Маралмаа бохир муухай эмнэлэгт хэвтэхгүй гээд байсан юм. Тэр үед охины бие гайгүй болохоор нь “Үхсэн ч гомдолгүй” гэх бичиг бичээд гарын үсэг зураад гэр рүү нь явуулсан. Тэгээд л маргааш/02.17/ 07.00 цагт охины бие муудаж ийм байдалд хүрчихлээ. Би Г.Маралмаад итгэдэг байсан болохоор охиноо шатнаас унасан гэдэгт хэд хэдэн удаа итгэсэн. Гэтэл Г.Маралмаа охиныг минь зоддог байж. Ханиа буруу сонгосон миний алдаа. Шууд байдлаар биш ч гэсэн охиныхоо үхэлд би буруутай. Тиймээс ял үүрэхэд бэлэн байна гэсэн юм.
Г.Маралмаа хоёр жилийн хорих ялаар шийтгүүлж байжээ
Харин шүүгдэгч 24 настай Г.Маралмаа нь өмнө нь нөхөр, таван настай охины хамт амьдардаг байсан ч охиноо хадмууддаа үлдээгээд Т.Цогттой хамтран амьдарч эхэлсэн байна. Мөн 2013 онд бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэрэгт буруутгагдан шүүхээс хоёр жилийн ял авч нэг жилээр тэнсч байжээ. Тэрээр,
–Би охинд “гар хүрч” байгаагүй. Зүгээр л хааяа бөгс дээр нь алгаддаг байсан. Би тэгж хүүхэд зодох хэрцгий хүн биш. Харин Т.Цогт охиныг суран тэлээгээр ороолгож, охин толгойгоороо газар унаж харагдсан. Яагаад үхсэн гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Намайг охиныг зоддог байсан гэж мэдүүлэг өгсөн хүүхэн Т.Цогттой дотно харьцаатай байсан. Тэгээд л худал мэдүүлэг өгсөн байх гэсэн юм.
Төрсөн ээж нь охиныг айлд үрчлүүлэх гэж байжээ
Талийгаачийн төрсөн ээж н.Өнөржаргал охиноо гурван хүүтэй айлд үрчлүүлэхээр гэрээ байгуулж, гарын үсэг зурсан байсан тухай баримтыг Т.Цогтын өмгөөлөгч шүүх хурлын үеэр дэлгэсэн юм.
н.Өнөржаргал ярихдаа “Би Т.Цогттой муудалцаад охиноо үлдээгээд явсан. Хэдэн хоногийн дараа очсон чинь охиныг минь Архангай аймагт байдаг айл руу явуулсан байсан. Хоёр ахтайгаа охиноо авахаар очиход “Манайх гурван хүүтэй. Та хоёр салж байгаа бол охиноо манайд үрчлүүлчих” гэсэн юм. Би бодож байгаад зөвшөөрсөн. Гэрээ байгуулж, гарын үсэг ч зурсан. Тэр айл охиныг минь авахаар ирэхэд Т.Цогт өгөөгүй юм билээ. Би охиноо хараад хамт амьдрах гэтэл ямар ч мөнгөгүй байсан тул ажил хийх хэрэгтэй болсон. Тэгээд л охиноо эцэгт нь өгсөн. Ийм зүйл болно гэж төсөөлөөгүй. Гэхдээ би одоо ч ажил хийхгүй байгаа л даа” гэсэн юм.
Мөн гэрчүүд талийгаачийн төрсөн ээж Н.Өнөржаргалыг “Согтууруулах ундаа хэрэглэдэг, хэдэн хоногоор гэртээ ирэхгүй алга болчихдог, охиноо айл айлд аваачиж хаячихаад өөрөө шоудаад явчихдаг байсан” тухай мэдүүлсэн байдаг.
Мөн шүүх хурлын үеэр шүүгч, өмгөөлөгч, улсын яллагч нар хэргийн нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг үндэслэн Г.Маралмаа, Т.Цогт нараас дараах асуултыг асуусан юм.
-Г.Маралмааг охиныг чинь зоддог байсныг мэддэг байсан уу?
Т.Цогт: Мэддэггүй байсан. Гэхдээ Г.Маралмаа, охин хоёрын хоорондын харилцаа сайн ч биш, муу ч биш байсан гэдгийг гадарлаж байсан. Өөрөөр хэлбэл охиныг минь зовоож ч байгаагүй, бас эрхлүүлж ч байгаагүй гэж боддог байсан.
-Охиныхоо биеийн энд тэнд хөх няц болсон байхыг хараад энэ талаар мэдээгүй гэж үү?
Т.Цогт: Би Г.Маралмаад өөрөөсөө ч илүү итгэдэг байсан юм. Охин минь талийгаач болохоос хоёр хоногийн өмнө “Аав аа, та ажилдаа битгий яв. Таныг явахаар Г.Маралмаа эгч намайг зодно” гэсэн. Би ч тэгэхгүй байх гэж бодсон. Одоо бодоход охиныгоо сонсдог л байж.
-Эмч яаралтай эмнэлэгт хэвт гээд байхад “Үхсэн ч гомдолгүй” гэж бичиг хийж өгчихөөд охиноо авч явснаас болж охин бурхны оронд очсон гэж бодогдохгүй байна уу?
Т.Цогт: Охиныгоо үхчихнэ, Г.Маралмаа охиныг минь алчихна гэж бодоогүй.
-Охины бие энд тэндгүй хөх няц болчихсон, өвдөж, шаналж байхад нь суран тэлээгээр зодсоноо юу гэж тайлбарлах вэ?
–Би эцэг хүний үүднээс сургамж өгөх гэж л тэгсэн. Гэхдээ би гэмтээгээгүй. Одоо үнэхээр харамсч байна. Охиноо цэцэрлэгт өгсөн бол би Г.Маралмаад охиноо харуулахгүй байсан. Одоо охиноо цэцэрлэгт өгч чадсан ч болоосой гэж боддог.
-Охиноо юунаас болж үхсэн гэж боддог вэ?
–Охины үхэлд Г.Маралмаа л буруутай.
Г.Маралмаад шүүх хурлын бүрэлдэхүүн доорх асуултыг тавьсан юм.
-Гэрчүүд буюу танай хөршүүд “Г.Маралмаа дөрвөн настай охиныг байнга зоддог. Өвөл цонхоо онгойлгоод нүцгэн зогсоодог байсан. Нүүр рүү нь пудр шингээгч цацчихаад нүдээ аньвал хохий шүү гэж уурлаж, цохиж байсан” гэж мэдүүлжээ. Яагаад охинд ингэж хандаж, зоддог байсан юм бэ?
-Би “гар хүрдэггүй” байсан.
-Тэгээд хөлөөрөө хүрдэг байсан юм уу?
-Үгэнд орохгүй болохоор нь бөгс рүү нь алгаддаг байсан.
-Усанд орохгүй байна гээд түлхтэл өөрөө орны хөл мөргөж унаад толгой нь хөхөрсөн гэж та өөрөө мэдүүлэг өгчээ.
-Би тэгээгүй.
-Охин “Г.Маралмаа аниагийн сахиус буухаар намайг өмнөө сөхрүүлж суулгаж байгаад гар дээр цохьдог. Тэгэхээр нь би “Баярлалаа өвөө” гэж хэлэх ёстой” гэж ээж, эгч нартаа ярьж байсан гэдэг. Сахиусаа буулгахаараа охиныг “Ээжийнх нь хормойн бузрыг арилгана” гээд зоддог байсан юм биш үү. Дөрвөн настай хүүхдэд бузар гэж байх уу?
-Би тэгээгүй. Т.Цогт болон гэрчүүд худал ярьж байна.
-Шинжээч охиныг шатнаас унаж биш зодуурын улмаас амь насаа алдсан гэж дүгнэсэн байна. Та бол охиныг шатнаас хэд, хэдэн удаа унасан гээд байгаа. Үүнд хариулт өгөхгүй юу?
-Мэдэхгүй.
-Хүний хүүхдийг харж асарч, хайрлаж чадахгүй байсан үедээ төрсөн ээжид нь буцаагаад өгч, эсвэл өөрийнхөө төрсөн гэрт буцаад очиж болоогүй юм уу?
-Талийгаач охины ээж нь охиноо авахгүй, тэжээж чадахгүй гээд байсан юм. Би салъя гэхээр Т.Цогт “Чамгүй бол амьдарч чадахгүй. Амиа хорлоно” гэдэг байсан.
-Охиныг юунаас болж үхсэн гэж бодож байна?
-Аль, аль талтай л байх. Би охиныг хэрцгийгээр зоддоггүй байсан. Т.Цогт охиноо зодож байсныг харсан.
-Одоо танд яг юу бодогдож байна вэ?
-Тэр өдөр охиныг эмнэлэгт аваад хэвтдэг л байж гэж бодогдож байна.
-Охины үхэлд харамсахгүй байна уу?
-Өсгөж өгнө гэж авчихаад өсгөж чадаагүйдээ харамсч байна гэсэн юм.
Ийнхүү шүүгч, өмгөөлөгч, улсын яллагч асуулт асууж, Г.Маралмаа, Т.Цогт нар хариулсны дараахан шүүх бүрэлдэхүүн завсарлаж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргалаа. Улсын яллагч Г.Маралмаад 23 жилийг чанга дэглэмтэй хорих ангид, Т.Цогтод 5.6 жилийн хорих ял оноохоор төлөвлөснөө хэлсэн юм.
Д.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ
-
Eej (June 17, 2015 8:49:23 pm )
Yostoi neg taar shuudainuud yum daa.Heleh ch yg alga.
-
зочин (June 18, 2015 10:19:26 am )
хэлэх ч үг алга муу үг бичихэд ч хайран байна…
-
-
amar (June 17, 2015 9:09:25 pm )
Huurhii ohin biye bi huh nyats zoduulaad baij bhdaa umdunduu uurin erhgui baajee getel etsegshuu yum ni hurtel ochij ochij suran teleegeer zodoj bdag arai denduumaa heterhii bnashdee hun turulhtun munuu 2 uulang ni al tursun ehshuu yumiig ni bad shiitge
-
зочин (June 17, 2015 9:09:43 pm )
тэр төрсөн эх нь гээд байгаа хүүхэнийг нийтээрээ өрөвдөөд байхаар хүн биш бололтой,тэгээд шөнө дунд нялх охиноо хойд ээжид нь хүргэж өгч байдаг,Маралмаагаас дээрдэх юм алга даа хөөрхий охин буцаж төрвөл сайн айлд төрөөсэй дээ
-
zochin (June 17, 2015 9:21:45 pm )
aimaar humuus yumaa yaliin deed hemjee avaasai maralmaa ni yamar ch gemshsen tsarai algaa
-
бэлтрэг (June 17, 2015 11:34:33 pm )
Өнөөгийн монголын маань гудиггүй хэнэггүй залуу гэр бүлийн л амьдрал дүр төрх л байна. Талийгаач охин энэ Маралаа, Цогт 2-т алагддаггүй юмаа гэхэд төрсөн ээж Өнөржаргалын гарт үрэгдэж магадгүй л байсан нь илт байн лээ. Энэ төрсөн эх нь бас тийм ч ариухан амьтан биш л байна. 2 зандалчингын гарт охиноо өгчөөд , өөрөө ажил төрөл хийхгүй шоудаж, энэ тэрүүгээр нөхөр хайж гүйгээд л..охинынхоо үхлээр шоудсон өлөгчин..
-
Сайн хүн (June 18, 2015 10:15:26 am )
Чи үнэхээр буруу ярьж байна. Хэрвээ гэмтлийн эмнэлэгт байхад нь чи харсан бол арай ингэж хэлэхгүй байх. Хэн хэнийг юу гэж муулах нь надад хамаагүйлдээ. Гэхдээ л чи арай хэтэрч байна. Хүн ядуу байлаа гээд алуурчинтай харьцуулж болохгүй л байх шүү. Тэгээд ч хүний зэвүүцлийн дээд хэлбэр нь тоомжиргүй байдал байдаг гэдгийг ойлгож чадхуу? Магадгүй та энэ 2 алуурчинтай ямар нэг байдлаар холбоотой хүн байх. Өөрөөр бол арай ч ингэж хэлэхгүй л байхдаа
-
Anonymous (June 18, 2015 1:39:35 pm )
харин тиймээ энэ бэлтрэг гэж нэг юм ёстой өөрөө тийм хүн юм бишүү. нэг л их хүнийг бассан доромжилсон хүн байх юм, ухамсарлаж ойлгох чадваргүй байхаа бичсэн юмыг нь харвал.
-
-
Anonymous (June 18, 2015 12:00:16 am )
Buzartai aluurchid.ter em aluurchinna bas shorongiin xadaas bsn bnashde.xelex muu vgch alga
-
харуусал (June 18, 2015 12:45:07 am )
Үүнийг уншаад үнэхээр сэтгэл урагдах шиг болох юм би эр хүн боловч өрөвдөж хайрлахын халуун нулимс үе үе цухалзаж байлаа хоолой дээр нэг юм тээглээд яасан их өвдөө бол тэр бяцхан амьтан “Уучлаарай ааваа” гээд номхон зогсож байж….яамаар ч хорвоо юм хэлэх үг даанч алга хөөрхий муу охин
-
Хуний оронцогуудад зориулав! (June 18, 2015 6:22:01 am )
Ийм эцэг эхэд заяадаг яасан ч азгуй хуухэд вээ хеерхий?! Энэ гурав ч таарсан таар шуудайнууд байна доо! Хэлэх ч уг алга!
-
mohgol (June 18, 2015 6:35:07 am )
ed nar hun bishee adguus gesen ur toloo hairaldag shuu dee bodohoos aimaar aimaar
-
humuus (June 18, 2015 6:36:02 am )
ed nar hun bishee adguus gesen ur toloo hairaldag shuu dee bodohoos aimaar aimaar
-
xxxxx (June 18, 2015 6:59:44 am )
bi er xun l dee gexdee xox ereen bietei boltoloo zoduulchaad bj bxd ni aav ni ireed nemeed suran teliigeer zodxod uuchilaarai aavaa geed zogsoj bgaa jooxon oxinii bodxoor uilaad bn iim xumuus amid yvax xereg bnuu bas iim amidrald uilaad zogsoj bgaa xuuxed xed bgaa bol mongold
-
харуусал (June 18, 2015 7:34:12 am )
хэлэх үг олдохгүй юм
-
bolor (June 18, 2015 7:40:43 am )
hoorhii ohin 3 muuhai umnii zolios bolsiin bnaldaa. yamar orovdmoor um be ter jaahan amitan.
-
Anonymous (June 18, 2015 7:51:51 am )
iim zuil uur ger buld daxin buu garaasai
-
зочинzochin (June 18, 2015 9:11:58 am )
Нялх амьтаныг үхтэл нь зодчихоод одоо гар хүрдэггүй бсан, бөгсөн дээр нь тэлээдсэн ч гх шг юувэ энэ 2. Ямар их өвдөж б.сан болоо гэж бодохоор л,,, нулимс гарч бн
-
Иргэн (June 18, 2015 9:12:41 am )
2-ланд нь 25 жил өгвөл таарна хамтран бүлэглэж алсан байна.
-
зочинzochin (June 18, 2015 9:15:55 am )
Тийм цагаахан, нялх амьтныг ингэж тамлаж алчихаад амьд явах сонирхол байдаг л юм байх даа
-
Eeee (June 18, 2015 9:38:15 am )
MINII BODLOOR OHID BUSGUICHUUD NI ARHIDAN SAMUURCH,ERCHUUD NI ARCHAAGUI DOROI ESVEL ARSLAN BAR SHIG GAJUUD BOLSON ENE NIIGEMD BURHANIIG HURTEL BURUUTGAMAAR… IIM YUMNUUDAD UR HUUHDIIG HARAMGUI UGDUG HERNEE HUNII HUUHED HARAAD UYARAN HAILJ URIIN MURUUDUL BOLJ BGAA HUMUUST HYASAAD BH YUM. HORVOO GEJ…
-
zochin (June 18, 2015 9:48:23 am )
eniig unshaad bvr or ovdoj zvrh urah shig bolj bna uilchlaa evii dee ohin vr min daraagiin toroldoo amsaj chadaagvi jargalaa amsaj shan amidraarai yasan hetsvv horvoo yum be dee
-
монгол эмэгтэй (June 18, 2015 10:08:54 am )
Энэ хоёрын ял багадсан байна тэр хөөрхөн амьтаныг хайрлах сэтгэлгүй хүн адгууснууд…
ялийг хэвээр үлдээх хэрэгтэй энэ хүүхэн өмнө ял авч байсан айтшиг байна шүү ХУУЛИЙНХАА АНХААРАЙ -
Сайн хүн (June 18, 2015 10:21:40 am )
Миний бодлоор төрсөн эх бол буруутай гэж бодохгүй л байна. Тэгээд ч ээж нь өнчин гэсэн биздээ. Хүн ядуу байлаа гээд алуурчинтай адилтгах ёстой юм бол манай улсад хир олон алуурчин байгааг төсөөлөөд нэг үзээрэй. Үнэхээр тэжээж тэтгэж чадахгүй бол төрсөн эцэгт нь өгөх нь буруутай үйлдэл шиг харагдахгүй байна. Харин энэ хоёр нийлээд зодож байхаар төрсөн эхийг нь аваад ирхэд нь хамт зодоод хөөхгүй яасын? Авч үлдээд алж байхаар хамтад нь зодоод хөөсөн бол та 2ын ял ч бага тэр охин айл айлаар явсан байлаа ч амьд сэрүүн байх байсан байлгүй. Одоо бол та 2т цаазын ял ч багадана. Амьдаараа хорхойны хоол болоосой билээ.
-
зочин (June 18, 2015 10:22:14 am )
төрсөн эхэд нь гэсэн ял оноовол таарна.
-
зочин (June 18, 2015 10:28:26 am )
…тэлээгээр зодож аав.н ухаанаар хумуужуулдэг гэнуу ?!Естой …Хэлэх муу уг олдохгуй юм.Учир мэдэхгуй нялх амьтан шуу дээ эвий минь.Яаасан ч муухай хумуус вээ дээ.Жаахан ч гэсэн оровдох хайрлах сэтгэл байсангуй юу?!Араатан амьтан хуртэл ур толоо яааж хамгаалж хайрладаг билээ.Одоо ичихгуй чи буруутай,чи “алсан” гээд бие биеруугаа чичлээд зогсож байх.Тэр Оноржаргал гэж эх нь яаасан хайхрамжгуй юм бэ.4 настай хуухэд ярина шуу дээ.Тэр муухай хумуус руу шоно долоор аваачиж огчил байдаг.Маш их харамсаж байна.Маш их…3 уланд хариуцлага тооцох хэрэгтэй.Цогт,Маралмаа нарт ял.г яг ядилхан дээд хэмжээг огох хэрэгтэй.5 н жил юу юм бэ.Модхон оршоол гээл гараад ирнэ.Ер нь цаашдаа хуухэдтэй ч дахин амьдрал зохиох гэж байгаа бол хуухдийг чинь унэхээр хайрлаад явах хун.г сонгож байгаарай залуучууд бусгуйчууд минь.Ийм муухай ээж аав хойд ээжууд битгий байгаасай бурхан минь.
-
Сайн хүн (June 18, 2015 2:06:51 pm )
Чи магадгүй нэг хүүхдийг юугаар ч дутаахгүй өсгөж чадах байх. Гэвч ганц бие эмэгтэй хүн өөрөөсөө гадна хүүхэд тэжээгээд тэгээд бас болоогүй ээ айлаар хоног төөрүүлж явна гэдэг тийм амар юмуу? Аргаа барахдаа төрсөн эцэгт нь өгөх нь хүрдэн дээр тавихаас дор зүйлүү?
-
зочин (June 18, 2015 11:07:12 pm )
Эцэгт нь аваачиж огч зодуулах нь зов уу?.Ур хуухдээ хаяад шоу цэнгээн хоогоод хаяад явчихдаг хун эх байх эрхгуй.
-
-
-
зочин (June 18, 2015 10:42:19 am )
Яааж ээж аавдаа гомдож ямар хэцуу байсан бол гэж бодохоос л эрт мэдсэн бол очиж аврахсан …Естой бузр.н амьтад.Бие давхар гэж ял.г огт хонголж болохгуй!!!!!!!!.Цогт.н ял бага байна.Дэндуу бага !!!!!.Ээжид нь ч гэсэн хариуцлага тооцож ял огох шаардлагатай бол ог!!!!Цогт гэж эр хун байсан бол бие давхар авгайнхаа ялнаас бага боловч авч гарч уурэх.г бодох байсан байх.Гэтэл би ханиа буруу сонгожээ авгайн буруу гээд зогсож байх .Ийм арчаагуй адгийн ур хуухдийнхээ амиар тоглосон хун эцэг байх эрхгуй.Хонголох хэрэгтэй.
-
Асуудал (June 18, 2015 10:51:29 am )
Нэг хачин хүүхэнээс болж хөөрхөн алагхан үрээ бурхан болгосон тэр залуу үхвэл таарна. Энэ 2-н харилцааны золиос нь тэр хүүхэд болсон байна. миний хувьд Цаазын хууль байх ёстой. Манайхны хууль чанга байж зөв голдиролд орно. 23 жил аваад яахы хүн алчихаад ихэл үсрээд 10 жил суугаад өршөөгдөөд гарна.
-
maralmaag tsaazal (June 18, 2015 11:08:00 am )
Aav ni ch gj aav, maralmaa bol uhsenii chini buu gj hudlaa tiiremtei holbogdson gichii bn dag, uhsen hun ymar ym helj chdah bish 2land ni 20 jil ugvul taarna
-
tsogt maralma nar aluurchin (June 18, 2015 11:49:32 am )
4 hun nastai ohin uriig tuluuguur zodno gedeg ni yu gesen ug be. yasan hargis aab be, uuriig ni tuluuguur oroolgood amtiig ni medruuleh yumsan, shorongiin yaltnuud huyagnuud uzen yadaad gantshan udaa bolobch tuluuguur oroolgood hetsuu gedgiig ni oilguulaasai.nyalh huuhdiig, setgel ulam ubdchihlee.Muuhai 2 hun bna da.
-
туяа (June 18, 2015 12:26:37 pm )
хөөрхий дээ хорвоод хүмүүн болж мэндлээ өсөх наснаасаа ямар их зовж зовж амьдрахын төлөө тэмцэж аавдаа энэ яргачин авгай зодуулахгүйн тулд ААВАА БИТГИЙ АЖИЛДАА ЯВАА энэ МАРАЛМАА эгч надыг зодно шүү дээ ??? гэж хүртэл гуйж байсан байна даа????? төрсөн эх нь гэж тэнэг хөлдүү авгай байна нялх охиноо үгүй ээ мөн ч их зовоож дээ????? ингэх байсан бол яах гэж хүүхэд төрүүлдэг байна ???? түүний оронд саваа авхуулаад дур хүслээ хангаад явах чинь яасан юм бэ????? хөөрхий дөө төрхөөсөө аваад ямар их зовлон үзсэн юм бэ???? тэнэг гурван малууд ижил ижилжээ олж эцэст нь өсөж явсан нялх хүүхдийгн тамлаж мөхөлрүү явуулаад ,,,,,, яаж амьд явнаа та гурав
-
Сайн хүн (June 18, 2015 2:17:34 pm )
Сууж байгаа хүнээ нэвт шувт хардаг бол ээж нь оюутан байхдаа наад Цогттой чинь суухгүй л байлгүйдээ. Чи ядуу байж үзсэнүү? Мөнгөгүй хүүхдээ хоолгүй байхыг харсан уу? Чи нөхрөөсөө салсан уу? 90 ээд оны эхэнд хүмүүс хүүхдээ хүрдэн дээр тавьдаг байсныг мэдэхүү? Төрсөн ээжийг нь ингэж хэлж яахнавдээ? Цаад 2 нь төрийн хамгаалалтанд орчихно наад амьтан чинь таны постноос болоод олон хүнд чичлүүлээд явнашдээ. Танд тэгээд сайхан санагдаж байна уу?
-
-
зочин (June 18, 2015 1:17:08 pm )
Аавыгаа тэлээгээр цохиход нь уйлаагүй гэнэ үү. Хөөрхий гомдол цөхрөл нь бүүр… Гомдоод нулимс нь ч гарахаа байж дээ. Уучлаарай ааваа гээд зогч байсан. Охин минь яасан
гээд ганц удаа аргадчихад яаавдаа. тэр хүн араатан. -
zochin (June 18, 2015 1:29:07 pm )
uuchlaarai aavaa gj helsen geheer zurh bur ovdchihlee evii de surguulitai tsirkiin amitad bish de tegehr ene zaluu novsh
-
Зочин (June 18, 2015 2:03:47 pm )
Охиныг их өрөвдөж байна. яасан их дарчилаа бол Энэ бөө гээд байгаа алуурчин хүүхэн ёстой мэргэжлийн алуурчин,худалч,хуурамч хүн байна хэлж байгаа үгийг нь хар даа ёстой ясны луйварчин муугаар хэлвэл алуурчин байна. өөр хэлэх муу үг алга. Энэ хүн хүүхэд өсгөж чадахгүй хүүхэн байна. Өсгөж хайралдаг байтлаа өөрөөс гарсан хүүхдээ орхиод өөр хүнтэй хамирагч бол уу тэнэг амьтан Хэрвээ хууль гэж байдаг бол хууль үнэнч шудрагаар хэргийг шийдвэрлэдэг бол зохих шийтгэлийг өгөх хэрэгтэй Хуулийн байгууллагын шийдвэрийг харах л үлдэх шив дээ. Хөөрхий охиныг алчихаад яаж ингэж хэлж ярьж чадаж байнаа. Ёстой ёроолгүй тэнэг бөөчин байна лаа Ард түмэн минь энэ мэтийн бөө нэртэнгүүдээс болгоомжлох хэрэгтэй. Бөө нэрээр охиныг алсан байна шүү дээ Чиний бузар арилгах гэж юу байнаа үхэлд л хүргэж арилгах байхдаа
-
Нар (June 18, 2015 3:09:00 pm )
Араатан хүртэл үр зулзагаа хэнээс ч дутахгүй хайрлаж хамгаалдаг шүү дээ. Энэ 3 хүнийг одоо юу ч гэж нэрлэмээр юм бэ дээ. Хэлэх ч үг алга сэтгэлд бөөн хар үүл хурж бачимдах, харамсах сэтгэл ямар ихээр төрнө вэ
-
eh (June 18, 2015 3:20:38 pm )
ene 3 hen negneesee yum algaa bugded n yal onooh heregtei. turuulsen uree hairlaagui eh etsgiig yamar hun geh be dee
-
zochin (June 18, 2015 3:32:31 pm )
uursduu tejeej chadahgui alah baisan bol ur huuhedgui uriin muruusul bolson saihan aild ugchih in yavdaa huurhiiduu nylh amitan yamar ih tarchilj baisan boldoo bodhoos ch gol harlam ym daa
-
Зочин (June 18, 2015 3:37:42 pm )
Ер нь ингэхэд Өнөржаргал эх хүн мөн үү. Хэнч хичнээн хүнд амьдралтай байлаа ч үхтэл үр харам биз дээ. Түүний багш найз нь Өнөржаргалыг саажилт тусаад хүүхдээ асарч чадахгүй эцэшгт нь өгсөн гээд байгаагйү билүү. Анхнаасаа л охины ээж үр хүүхдээ гэсэн сэтгэл байсан юм уу, Мөнгө л хэрэгтэй юм биш үү. Мэдээж Маралмаа хойд эхийн хувьд ааш гаргах нь ойлгомжтой. Гэхдээ тийм бяцхан үрийг зовооно гэдэг бас бөх зүрхээ. Ер нь янз бүрийн зан эмэгтэй хүнээс л эхэлдэг шүү дээ. Тэгээд эх хүн байж хээв нэг бохь зажлаад хэнэгч үгүй мөнгөн төлбөр нэхэж байх даа ичээч…. Гэхдээ Монголчууд минь ээ юманд ул суурьтай хандаач. Учир зүггүй л цаазал, бүх насаар хорь гээд байх юм. Шүүх байгууллага ажлаа мэдэж байгаа ч дээ. Хуулийн байгууллага хэн буруутайг зөв тогтоох үүрэгтэй биз дээ
-
Иргэн (June 18, 2015 4:03:47 pm )
Энэ хэрэг мэдэгдэж байгаа илэрсэн зөвхөн нэг нь шүү нийгэм ийм байхад нууц зүйл аймшигтай юм цаана чинь зөндөө байна. ер нь одоогийн залуусын сэтгэхүй боловсрол авч байгаа мэдээлэл дэндүү хэцүү ийм хүмүүсийг ер нь яалтай билээ уйлах ч биш инээх ч биш энэ бол гамшиг араатанаас доор байна даа Хүмүүс
-
Зочин (June 18, 2015 4:32:23 pm )
Монгол улсад өрх толгойлсон эмэгтэй зөндөө л байгаа шүү дээ. Ганц хүүхэд өсгөж чадахгүй арчаагүй хүүхэн бэ? Тэгээд бас юун архи уухдаа дуртай юм. Одоо болтол ажил хийхгүй биеийн амрыг эрчээд ичих ч үгүй мөнгө нэхээд байхдаа яах вэ дээ. Энэ хүүхэнд үр хүүхэд биш мөнгө сонин юм биш үү. Эвий дээ муу эцэг эхтэй төрсөн 4 настай охин яасан их зовсон болдоо. Энэ дэлхийд дахин хүн болж төрөхдөө сайн эцэг эхдээ учраасай…
-
Anonymous (June 18, 2015 6:22:47 pm )
ene zerleg novshnuudad 23 jiliin yal bagadaj bn nasaar ni horiochee ter muu tsogt huuhdiin etseg mon uu huuhed hairlah setgelgui novsh huniig hairlaj chadah uu muu yavsnaas sain uh gedeg ug bdag bizdee nasaar ni shorond horih heregteishdee
-
f (June 19, 2015 8:26:15 am )
Eregtei hun iim teneg. Neg huuhen harchihval ur huuhdee iluud uzehgui iim l teneg bgaa yum.
-
Зочин (June 19, 2015 9:15:48 am )
3-уулаа малаас доор хүмүүс юм
-
ИРГЭН (June 19, 2015 1:05:02 pm )
БОЛЬЁ ОО
Т.ЦОГТ Д 10 ЖИЛИЙН ЯЛ ӨГ
ТЭР АЛРУУЧИНД 25 ЖИЛИЙН ЯЛ ӨГ
ЯЛЫН ХЭМЖЭЭ БАГА БАЙНА -
bold (June 19, 2015 4:57:42 pm )
vnendee heleh vg vgvi ym bna vrin zaya vzelgvi har gantsaraa elgee tewreed horwoog eleewel taarah 2 teneg ym bn adguuch en 2-s uhaantai hvnii hvvhed alchihaad yaj hvvhed turvvleh ged baij baidag bna nuguuhunch gej uurinhuu vr hvvhdig iim araatangaar solihoj gej awial ehnerch gej bas dvvrsen teneg ali aliniihan yl bgadaad bga ym bishv !!!!!!!! bid ijilhen hvmvvs baij negniihee muud durlaj bga ym bish hamgaas ariuhan bvr tsasnaas tsaaghan gem zemgvi hvn boloh ged alhaj yawsan 4-hun nastai 4-hun jil amidarch yawaa tiim jaahan nylah vriig zowooj zowlongooron jargal hiisen geheer l vnheer amiin awsanch bgamaar ym shig ewiide hurhii nylah vriin haanan tsohidog bna tsohih gazar oldon gejvv araichdee heleeh ym vgch goydoh ym bna etseden mongoliin minga mingan zaluu ger bvld asar tom surgamj boloon vldej bga bha nylah vr amgalan noirsogdoo um sain amgalan bolog
-
burhan (June 19, 2015 9:05:11 pm )
ee chaabaas emneleg ohiniig er ni shuud l emchilgeend oruulchihgui yaabaa aab ni gomdolgui gej bichiheer ogood yabuulchih ch gej dee, ter ohiniig ter aild orguulchihgui de yamar hargis humuus hureelsen yum
-
burhan (June 19, 2015 9:10:19 pm )
bi er ni uilahgui bol dotor mini harlaad uheh ni ee burhan mini
-
jag (June 20, 2015 1:45:17 pm )
huuhdig surgahin tuld zodoh bish oilgohgui bsanch tom bolood oilgog geed orhih heregtei ym
-
jag (June 20, 2015 1:48:56 pm )
yanaa yanaa haramsaad uheh niee huuhdee yajich baisan tolgoiruun zohij bolohgui shu bi huuhdee hicheelee oilgohgui bna geed haya gar hurchdeg odoo tegehguiee surgamj hund hezeech iluudehgui shu ard tumeen
-
nnnnn (June 20, 2015 1:57:07 pm )
ugni eh hun amandaa hih gej bsan chiheree hurtel ooroos haramlaad huuhdee gemeer ym miniil huuhed hooltoil baiwal i yahaw gesen setgel alga teneg huuhen uur hureed bhin
-
jjjj (June 20, 2015 1:59:04 pm )
huuhed teruuhen tendee garin ayig daagaad ongordog ym bj setgel gedeg ym huuheded hurtel baidag ergeed tom bolsonch terigee martahgui uyuud bna shu de
-
hhh (June 20, 2015 2:01:35 pm )
ene tsogoo gedeg zaluu sohor ymuu hashaa ym neg hachin haltar huuhen harchaad sheesh doodohoo zahirj chadahgui nowsh taigan boluul taarana huuhnii tengergui huuhnii saltaand tolgoogoi shaashan buzar huunuudihen eriin buzar urd gedeg ym nowshoo uh zail chamaig sonsoj harhaas uur huj bna
-
зочин (June 20, 2015 3:42:35 pm )
Бузар новшнууд, хэлэхч муу үг алга үнэнч шудрагаар л яллааарай .
-
зочин (June 20, 2015 6:40:50 pm )
Энд сэтгэгдэлууд.н дор хариулт огоод байгаа “сайн хун” гэж .Ээж Оноржаргал.г нь л дан омоорсон юм бичсэн байх юм.Нэг л их зовж зудэрсэн ядарсанаа гайхсан хун.Ээж нь ядарсан ядуу хэцуу байсан ч тэр нялх хамт байх нь амьтанд жаргалтай л байсан байхдаа.Хойд ээж.нх нь талаар хэлсэн л байж таарна шд.Хэлд орсон хуухэд чинь.Аавтай нь уулзаад арга хэмжээ авч болохгуй байсан юмуу?…Харамсал…уучлаарай ааваа …Яаасан гэж тэр нялх амьтан юу боллоо гэж ямар их айж тугшиж энф угийг том хуухэд шиг хэлж байсан болдоо …Естой муухай хумуус.Жигшин зэвууцэж бна.Естой улгэрт гардаг хорон санаат шулам, амилсан чотгор гэдэг нь л энэ 2 байх.Эмнэлэгт байхад нь ч аврах боломж байсан.Даанч сэтгэл байсангуй.Эвий минь.Заавал дээд хэмжээний ял огоорэй эрхэм шуугчид ээ.Нэг нь бие давхар,ногоо нь буруугаа гэмшсэн гэж огт ял.г хонгоруулж болохгуй.Тэр Цогт гэж естой адгийн эр хун.Тийм гэнэн ариухан нялх ур.нхээ угэнд орж бузар хуухнээс эрт холдуулсан бол ийм байдалд орохгуй л байсан байхдаа.Нийлээд зодож байдаг.Яааж байсан бол ямар хэцуу байсан бол гэхээс та 2 ийг барьж аваад цохимоор бна.Эргэх торолдоо толов тувшин элэг бутэн дутах зуйлгуй хайр халамжтай сайхан айл.н хуссэн ганц нь болж тороорэй дуу минь.Ум ма ни бад ми хум.
57 Comments