antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 17, 2015 4 comments

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын тов зарлалаа

нийтлэсэн Admin

Орон нутагт улстөржилт хэрээс хэтэрч байгаагийн тод жишээ Говьсүмбэр аймагт давтагдаж байна. Тус аймагт ИТХ-ын нөхөн сонгууль өнгөрсөн дөрөвдүгээр сард хуулийн дагуу болж Д.Батцэцэг, Г.Батзам, Д.Гансүх, Б.Аюушжав нарыг олонхийн саналаар ИТХ-ын төлөөлөгчөөр сонгосон ч өнөөдрийг хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа ажээ.

ИТХ-ын дарга Д.Баянжаргал нь “Ирц бүрдэхгүй байна” гэх үндэслэлийг удаа дараа хэлж байгаа юм. Товчхондоо, энэ бол иргэдийн сонголтыг уландаа гишгэснээс өөрцгүй явдал хэмээн иргэд бухимдаж байна. Бухимдсан иргэд өнөөдөр аймгийн нутгийн удирдлагын ордны өмнө тайван жагсаал хийж, үэзл бодлоо илэрхийлэв. Жагсаалд оролцогчдын төлөөлөл ИТХ-ын дарга Д.Баянжаргалд шаардлага хүргүүлж, албан өрөөнд нь орж уулзсан юм. Эцэст нь Д.Баянжаргал ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлыг 15.00 цагт зарлан хуралдуулахаар боллоо. Одоогоор ирц бүрдэх эсэх нь тодорхойгүй байна.

Т.Анир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (June 17, 2015 8:03:34 pm )

    Ялагдлаа хүлээж чадахгүй зууралдаад байдаг нь ямар учиртай юм болдоо тийм салж болдоггүй албан тушаал уу.

  • Anonymous (June 18, 2015 10:10:58 am )

    одсэр, баянжаргал гэх мэтийн юмнууд албан тушаалын төлөө үхлээ л дээ, хууль бус албан тушаалд очсон гэдгийг шүүх тогтоогоод өгсөн шүү дээ.

  • nar ymar hamaa bdag ym (June 18, 2015 12:44:03 pm )

    ugaasaa ardchilsan nam arai dendvv bga ymda yuch hiij chadahgvi golog nvvd oorsdiigoo yu gej boddog ym

  • nar ymar hamaa bdag ym (June 18, 2015 12:45:58 pm )

    arai dendvv bga shv de odoo unah geed vheh gej bga shv naad nam chine boldog bol erthen buulgah heregtei bvvr bosohgvi bolgood ybah gej bga shv de

antalya rent a car