Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд завсарлага авсантай холбогдуулан Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хэлэхдээ, Байнгын хорооны хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээий тухай хуулийн төслийг хэлэлцэж, санал хураах мөчид УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд завсарлага авах санал гаргаж, ажлын 5 хоногийн завсарлага авлаа. Завсарлага авах шалтгаан нь хуулийг эсэргүүцсэн, амьдралд нийцэхгүй байна, хүүхдүүдийг зөвхөн стандартын шаардлага хангасан цэцэрлэгт байрлуулах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлсэн юм. Эмэгтэй гишүүд эхнээс нь энэ хуулийг дэмжиж ажилласан. Тус хуулийг дэмжүүлэхийн тулд ХАХНХ-ын яам, БСШУ-ны яамдтай нягт хамтарч ажиллаж байж дэмжлэг авсан. Гэтэл өнөөдөр санал хураах үед завсарлага авсан учраас эмэгтэй гишүүд бид байнгын хорооны хуралдааныг орхин гарч ирээд байна гэлээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлэхдээ, БСШУ-ны яамнаас гаргасан судалгаагаар 2020 он гэхэд сургууль, цэцэрлэг, дотуур байрны нийт 1750 обьект хэрэгтэй байгаа. Бид үүнийг 5 жилийн дотор барих ямар ч бололцоогүй учраас Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг батлах ёстой. Гэтэл байнгын хороогоор завсарлага авч байгаа нь энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэж амжихгүй гэсэн үг. Намар дахиад л хүүхдүүд цэцэлэг сургуульгүй болно. Эмэгтэй гишүүд ихээхэн анхаарал хандуулж ажилласаны үр дүнд 2012, 2013, 2014 онуудын хөрөнгө оруулалтын жагсаалтад сургууль, цэцэрлэгийн барилгууд ихээр орсон байгаа. Энэ асуудлыг шийдэх хүртэл Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна гэв.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ энэ бол улстөржих сэдэв биш. Амьдралаас урган гарч байгаа асуудал. Хуулийн төслийг батлах нь л чухал байна. Монголын нийгэмд хүүхэдтэй холбоотой гарч байгаа асуудал, сэтгэл эмзэглүүлсэн зүйлүүдийг даван туулах арга зам бол Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль юм. Тиймээс энэ хуулийг гацаах шаардлага байхгүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Арвин МАН-ын зарим гишүүд мөнгө байхгүй гэдэг шалтгаанаар хуулийн төслийг гацааж байна. Энэхүү хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцүүлэхийн төлөө эмэгтэй гишүүд тэмцэхэд бэлэн байна. УИХ дахь намын бүлгүүд энэ асуудлыг ярилцаж шийдвэрлэхгүй бол эмэгтэй гишүүд чуулганы хуралдаанд ч суухгүй хүртэл арга хэмжээ авна гэлээ.
Эмэгтэй гишүүд мэдээллийн төгсгөлд ажлын хэсэгт бүх намын төлөөлөл орсон бөгөөд ажлын хэсгийн бүх гишүүдийн санал энэхүү хуулийн төсөлд туссан болохыг мэдэгдсэн юм
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Irgen (June 17, 2015 12:01:00 pm )
Mah Seamus zaliaachee huuhed hath hungry hetsuu ban at nar ship amid talas tastes an Bacchus Bol mongo or huuhed getter haulage seven unethical having tsetse elect Godoy bail nit mass tegu chihuahua hetsuu ban luivarchidaaa
-
byambasuren (June 17, 2015 12:27:01 pm )
emegtei gishuudtei sanal neg bn zaluu ger bul ajilaa hiimeer bn huuhduudee harah hungui amidral hetsuu bn mash tovch bogood engiineer helehed
-
b (June 17, 2015 12:58:56 pm )
энэ хэдэн юмууд одоо нэг сонгууль ойртож байгааг мэдсэн юм байх даа юм юманд үсчээд байх юм
-
unen (June 17, 2015 2:18:45 pm )
ENE TENEG ABGAI NARIIG ZAILUULAH HEREGTEI OORIINHOO AMIDARRLIIG ABCH YABJ CHADAHGUI BAIJ HUNII TOLOO YABANA GEJ BAIHGUI TENEG ABGAI NAR ULAN YUBEKTEI ABGAI BOL HORIH ANGID SUBILAGCH HIIJ BAIHDAA HORIGDOLUUDTAI YABALDAJ BAISAN ABGAI ARBIN ABGAI BOL OLON NOHOR SOLISON OYUNGEREL GEDEG ABGAI ENE GADAADIIN OBGOND BIE UNELJ HOLSOND ENE NOM BICHUULJ HEBLUULSEN IIMEL ABGAI NAR BAINA
-
Зочин (June 17, 2015 4:23:29 pm )
Odontuy l dajgvi
-
bold (June 17, 2015 7:19:15 pm )
songuuli duhuud irheer er emgvi ulsin ih hurli gishvvd saihan vg goy amlaltaa heleh tsagan iree biz vnheer l hih baisan bol songogdood ydaj 2 dahi jildee en hiih ajiluda yriad hiihgvi yasi urlagin od emegtei hvmvvs niigemd vnheer tustai bvteen baiguulalt higeed baihaar hudal zan gargaj odoo neg surguuli tsetserleg geh bolj ert uhaarch ert hiigesee tengerin bish gazrin amidralaar amidarch vzesei erhem hvmvvs
-
emegteichuudiin sanal (June 18, 2015 7:51:07 am )
tetgeveriin eregtei emegtei nasiig adilhan 60 bolgoj ogooch gej olon emegteichuud husej bna ajil hiimeer bna shu de. tetgevertee orohiig hussen emegtei ooriin huselteer orj bolhoor tiim zohitsuulaltiig hiij ogvol ih sain bna. iim l yumiig emegteichuudee toloolon hiij chadahgui yum bol UIH-d suuhiin hereg bna u
-
sanal (June 18, 2015 7:54:42 am )
emegteichuudiin sanal zov bna
-
зочин (June 18, 2015 2:02:33 pm )
Энэ хэд 3 жил юу ч хийгээгүй байж одоо л ухаан орлоо юу,
-
Зочин (June 19, 2015 1:08:36 pm )
УУчилаарай та нарыг дахин сонгохгүй Ялангуяа Арвинг.
-
нараа (June 22, 2015 10:35:32 am )
эмэгтэй гишүүдээ тэтгэвэрийн эмэгтэй насыг эрчүүдийнхтэй ижил болгож өгөөч ээ. олон эмэгтэйчүүд ажиллахыг хүсэж байна шүү дэ. эмэгтэйчүүлд сонголтыг нь үлдээх хувилбараар ч юм уу шийдээд өгвөл олон эмэгтэйчүүд баярлах байна аа ядаж үүнийг байх хугацаандаа шийдээд өгчихвөл олон эмэгтэйчүүд баярлана шүү дэ
11 Comments