Дөрөвхөн настай бяцхан охин харгис хэрцгий төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт зодуулж харамсалтайгаар амиа алдсан аймшигт хэрэг өнгөрсөн оны хоёрдугаар сарын 21-ний өдөр гарсан. Ээж, аавынхаа хайранд өсч, эрхэлж нялхрах насандаа томчуудын “тэнэг″ үйлдлээс болж биендээ даамгүй хүнд нөхцөлд тарчилсаар энэ хорвоог орхисон нь олон нийтийг бухимдуулж буй.
Эл хэргийн сэжигтнүүд болох төрсөн эцэг Т.Цогт, Г.Маралмаа нарын хэргийг шүүх хурал өнөөдөр 10.00 цагаас ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид болно. Шүүх хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болох байсан ч Г.Маралмаагийн биеийн байдал тааруу байгаа учир ийнхүү цагдан хорих ангийн шүүх танхимд болох юм. Өмнөх шүүх хурал энэ сарын 3-нд болох байсан ч шүүгдэгч Г.Маралмаа ухаан алдаж, түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн. Тиймээс шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулаад байсан билээ.
Гэмт хэрэгтнүүдэд хойт эх Г.Маралмааг 4 настай дагавар охин О-г биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар зодож санаатай алсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, харин Т.Цогтыг өөрийн төрсөн охин 4 настай О-г хойд эх Г.Маралмаад зодуулж биемахбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй, бага насны, биеэ хамгаалж чадахгүй хүүхдийг амь бие нь аюултай нөхцөлд байхад эмнэлгийн тусламж үзүүлээгүйн улмаас нас барсан, асран хамгаалж байгаа бага насны хүүхэд болох 4 настай охин О-г хараа хяналтгүй байлгаж, шаардлагатай тусламж үзүүлээгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, 118 дугаар зүйлийн 118.1, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан ялыг тус тус сонсгож яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байна.
Эх сурвалж:Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
bantan (June 17, 2015 10:21:44 am )
Бас л шүүх хурлыг хойшлуулна биз
-
emegtei (June 17, 2015 10:53:09 am )
iim hargis yumnuudiig shuud tsazlah hergtei l dee. tsagdaa hiij bsan hun huulia sn medej bga bizdee oorigoo booh heregtei ichehgui ahaasaa amia guij bgaada awraach geed ah ni bas huulia guli bolgood ene hargisaa awrandaa ichehgui
-
zochin (June 17, 2015 12:15:43 pm )
Ene huulgui Torgui zavaan bolgochihson ornos zailh umsan. Uhsnii hohi amdiin zol l boldog sh de ugasa. Hot n hurtel ulaan tsusni ongoor nerlegdchihsan um chn…Novshiin amdraliig yah ve
-
zagas urjuulegch (June 25, 2015 9:25:52 pm )
aavd n 25 aa ugchih ter gichiid n 20 jil gedsend n bga huuhed n uhed umhiirher n tsug 23 jil shan shu yalgadsanuud lalr
-
zagas urjuulegch (June 25, 2015 9:30:19 pm )
iim heregtei hun harsand shuud em bolno bugsnii nuh mangar tom bno hohi n pizda
5 Comments