Малайзийн Холбооны Улсад монгол эмэгтэй халдлагад өртсөн тухай мэдээллийн дагуу Малайзын Куала Лампур хотын Петалинг дүүргийн Цагдаагийн газрын комиссорын туслах, мөрдөн байцаагч Азми Аву Кассим /Petaling Jaya district police chief Assistant Commissioner Azmi Abu Kassim/ -тай Тайланд дахь манай элчин сайдын яамныхан утсаар холбогдож дараах мэдээллийг авсан байна.
Мөрдөн байцаагч Азми энэ зургадугаар сарын 15-ны өдрийн 17:00 цагийн орчимд гарсан зэвсэгт халдлагад Монгол эмэгтэй өртсөнийг нотолж, хэргийг нягтлан шалгаж эхлээд байгааг дуулгажээ.
Гэмт этгээдүүд Малайзын иргэн, бизнесмэнийг онилон буудсан боловч хажууд нь сууж байсан монгол эмэгтэй суманд оногдож шархдсан байж болзошгүй гэдгийг мөрдөн байцаагч хэлжээ. Уг бизнесмэн өмнө нь халдлагад өртөж, бууны шарх авч байсныг дурдсан байна. Хэрэг явдал өс хонзонгийн сэдэлтэй байх магадлалтай гэжээ.
Малайзын Куала Лампур хотын Петалинг дүүрэгт бууны суманд өртсөн хохирогч монгол эмэгтэй нь суралцаж байсан эсэх нь тодорхойгүй. Ойр дотны холбоо барих хүний тухай мэдээлэл одоогоор байхгүй байгаа гэнэ.
Овог, нэр, паспортын дугаарыг үндэслэн Цагаачлалын албанаас холбогдох мэдээлэл авах, түүнийг Малайзид хэзээ ирсэн, юу хийдэг байсан зэргийг тодруулахаар ажиллаж байгаа юм байна.
Хохирогчтой хамт байсан Хятад гаралтай, Малайзын бизнесмэн мэдүүлэг өгөхдөө “Монгол эмэгтэйтэй танилцаад удаагүй байгаа. түүнийг Малайзад юу хийдэг, хэзээ ирсэн талаар мэдэхгүй” гэжээ.
Монгол эмэгтэй одоогоор ухаан ороогүй, эрчимт эмчилгээ хийлгэж байгаа юм байна.
Түүний биеийн байдлыг харзнан биенд нь байгаа хоёр ширхэг сумыг авч болох эсэх талаар эмч нар ярилцаж, шийдвэр гаргахаар болсон гэнэ. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэж утсаар мэдээлжээ.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам
Холбоотой мэдээ
-
zochin (June 16, 2015 2:38:13 pm )
tanihgui huntei hamaagui hamt yavbal iim yum bolj bgam daa…
-
Ц.Нямдорж (June 16, 2015 3:15:04 pm )
Нэг биеэ үнэлэгч л байгаа биз
-
tsoomoo (June 16, 2015 3:17:02 pm )
malaizin novshnuud mongol busguig mini dandaa alj talj bdag yamar sunuj delberch ongotstoigoo alga bolj bhda taarsan uls.d
-
Anonymous (June 16, 2015 4:13:26 pm )
manaihaan ene malaizid mongol ohid mini nas barj bn ter hujaa hamt bsan n medeh l estoi busguichuudiig mini onilood bn mafijsan uls shuu dee
-
Anonymous (June 16, 2015 4:14:49 pm )
Hamgiin gol ni yagaad Malaisad Mongol okhid, khuukhnuud min ami nasaaraa khohiroh estoi ym be? Ene Uls ( Mongol) Orond chini (Eej, Egch, Okhin duu naraa khamgaalah erchuud uldeegui gejuu? Tend (Malaisad) yag bolood baidag ym be? Odoo ankhaarlaa khanduulah tsag bolson baihaa. (Mongol Ulsiin Tagnuuliin Tuv Baiguullaga). Khohirogch ni chinii ch , minii ch ( okhin duu, egch ) bitgii l baigaasaa. Tiimiin uchir ene zuuchilaad baigaa (Gadaad, Dotoodiin , zuuchlagchdiig nen yaraltai olj togtookh shaardlagtai bna. Tiimiin uchir tand yamar neg medeelel baival kholbogdoh gazar ni yaraltai medeelel nuu!!!!!
-
бэлтрэг (June 16, 2015 4:32:41 pm )
Энэ малайзчууд монголчуудтай байлдахыг хүсээд байх шигээ..
-
Anonymous (June 16, 2015 5:24:46 pm )
malaizid mongol bie unelegchid ihessnii gerch dee tenesen sumand onogdohiig bodvol odoo yu helehev dee
-
zochin (June 16, 2015 7:23:03 pm )
hohichin mongolin saihan hevgvvdee golvol vheegvi ni jaamai!!!!!!
-
и0оубжнм (June 16, 2015 11:45:32 pm )
Тэнд юу хийж явдаг байнаа.
-
xxxxx (June 17, 2015 7:50:14 am )
malaizad surch bgaa gesen nereer dandaa bie ee unlegchid bj bdiin tednii 1 l bn daa
-
Tuya (June 17, 2015 8:45:38 am )
hohi ni sh dee
-
зочин (June 17, 2015 11:31:19 am )
manaihan ondor zeregleliin biee unelegchid boldog yum bishuu dandaa tomchuultai yavalddag
-
sunderee (June 18, 2015 5:53:46 pm )
Buudsan etgeediin zahialagch boss ni “muriitei togloom, hulgain modnii naimaa, yanhan-sadar samuun”-aar mungu oldog gejee. Tegeheer Mongol huuhen ch yanhan l baij dee
-
sunderee (June 18, 2015 5:58:08 pm )
http://hype.my/newsdesk/bandarutama-shots-fired-dataran-bandar-utama-mongolian-woman-injured/ eh orniihoo ner turiiig manduulj yanhandaj alban uurgee bieluulj yavaad sharhdaj. Baatarlag mongol emegteichuud baigal ehees oldson zevsegeeree hool olj ideh geed heterhii zutgeed baina shuu.
14 Comments