Ардчиллаас хойш Монголын улстөрд туг барьж, бас тугалыг нь хариулж “үзсэн” улстөрч их цөөхөн. Тэдэн дундаас УИХ-ын гишүүнээс улсын Ерөнхийлөгч гээд төрийн бүх өндөр албан тушаалыг хашсан ч, тэрхүү төрийнхөө хуульд эрх чөлөөгөө хашуулсан цор ганц төрийн зүтгэлтэн бол Н.Энхбаяр юм. Энэ эрхэм юуны учир ийнхүү “бүтээл”-дээ нэрвүүлснийг энд нуршихгүй. Шүүхийн шийдвэр зөв, буруу байсан тухай ч шүүхгүй. Харин түүний дараагийн улстөр юу байж болох, орон зай бий эсэхийг эргэцүүлье.
Нэгэн үе ганцаараа “хаан” явсан Н.Энхбаярын хувьд хэдийгээр эрх чөлөөтэй ч, хүний нутагт гандаж гундаж л яваа. Тэр өөрөө бол эх орондоо ирэх хүсэлтэй, ирж болохгүй шалтгаантай. Бас түүнийг ирүүлэхгүй байх сонирхолтой хэсэг энд бий. “Хүсэл-шалтгаан-сонирхол” гэсэн ийм гурван орчил дунд Н.Энхбаярт үнэхээр улстөрийн орон зай байна уу. Мэдээж бий. Олон хүн түүнийг 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ, магадгүй 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэж боддог. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь “багтдаг нь” үнэн л юм бол том явсан, том хүнд үүнээс цаашхи бодол ч бий байх. Тийм боломжийг цаасан дээр байлгаж болно, амьдрал дээр байлгахгүй байж ч болно.
Яг өнөөдрөөр харвал Н.Энхбаяр Монголын улстөрийн олны хэсэгт тоглох л боломжтой. Түүнээс цааш, Монголын улстөрийн гол дүрүүдийн нэг байх, тийм өрсөлдөөнд орох боломж Н.Энхбаярт эрх зүйн хувьд хаалттай, хязгаарлагдмал байгаа. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар тэр гэмт хэрэг үйлдсэн ялтан хэвээр яваа. Н.Энхбаяр шүүхээс хоригдох ялаар шийтгүүлсэн. Шүүх зөвхөн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял, тэр дундаа хорих ял оноодог. Дараа нь Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан. Ерөнхийлөгчийн уучлалыг зөвхөн шүүхийн шийдвэрээр хоригдож байгаа ялтанд л үзүүлдэг. Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн уучлалыг хүлээн авч суллагдсанаар гэмт хэрэгтэн байснаа хүлээн зөвшөөрсөн логик энд харагдана. Хэрвээ гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, шүүхийн ялаас уучлагдсан нь үнэн юм бол одоо түүнд “ялгүйд тооцох хугацаа” гэсэн ял үйлчилж байгаа. Учир нь Ерөнхийлөгчийн уучлал түүний үйлдсэн, шүүхээс ял оноосон гэмт хэргийг уучлаагүй. Уг гэмт хэрэгт нь оноосон ялыг биеэр хоригдож эдлэхээс л чөлөөлсөн. Тийм учраас Н.Энхбаяр эрх чөлөөтэй болсон ч, түүнд үйлчлэх “ялгүйд тооцох хугацаа” дуусаагүй. Шүүхийн ял шийтгэлтэй хэнбугайн ч нэр дэвших, сонгогдох эрх Үндсэн хуулиар хаалттай. Гэхдээ хэн хүний алдааг амьдралынх нь хар толбо болгож болохгүй. Тийм учраас гэмт хэрэг үйлдсэн хэн нэгний “ялгүйд тооцох хугацаа” дууссанаар түүнийг ял шийтгэлгүй гэж үздэг. Тэгсний дараа сонгогдох болон төрийн болон улс төрийн албан тушаал хаших эрх нь сэргэдэг.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар шүүхээс оноосон ялын хэмжээ, гэмт хэргийн төрөл зүйлээсээ хамаараад Н.Энхбаярын “ялгүйд тооцох хугацаа” 2017 оны төгсгөлөөр дуусах юм байна. Хэрвээ тэгвэл энэ хүн 2016 оны УИХ-ын болон 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бололцоогүй. Тэгэхдээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын “ялгүйд тооцох хугацаа”-г хугацаанаас нь өмнө хүчингүй болгох боломж бас бий.
Хуульчийн тайлбараар хоёр боломж байна. Эхнийх нь гэмт хэрэг үйлдээгүй, хэлмэгдсэн гэж үзээд цагаатгах. Хоёр дахь нь, УИХ Өршөөлийн хууль баталбал бүх төрлийн ялыг ямар нэгэн хэлбэрээр өршөөдөг юм байна. Тухайлбал, чанга дэглэмтэй нь дэглэм буурч, хөнгөн ялтай нь суллагдаж, тэнсэн харгазах ялтай нь тэнсэнгүй болж, суллагдсан ч “ялгүйд тооцох хугацаа”-тай бол хугацаанаас нь өмнө дуусгаж өршөөдөг юм байна. Үр дүн л олигтой гарахгүй байгаа болохоос үнэндээ энэ хоёр боломжийн төлөө “Шударга ёс” эвсэл, ялангуяа МАХН-ынхан гурван жилийн турш тууштай ажиллаж байгаа. Тэд эвслийн даргаа Ерөнхийлөгчийн уучлалаар суллаж чадсан ч, сонгогдох эрхийг нь сэргээж чадаагүй яваа юм. Чадахын тулд түүнийг цагаатгах тухай ярьдаг, бас Ц.Оюунбаатар тэргүүтэй гишүүд нь Өршөөлийн хуулийн төсөл санаачилсан ч, УИХ-д орж ирээгүй явна. МАН-ынхан сая Ю.Цэдэнбал агсныг цагаатгах тогтоолын төсөл өргөн барилаа. Тэдний саналын хавчуурганд МАХН-ынхан Н.Энхбаярыг цагаатгах санаагаа ч хэлэх байх. Ер нь МАХН-ынхны үлдэж байгаа, хийх ганц улс төр нь эвслийн дарга Н.Энхбаярынхаа сонгогдох эрхийг сэргээх юм. Тэд үүний төлөө засагт ордог, үүний төлөө Засгийн газрын томоохон шийдвэрийг сөрж, шантаажилж үздэг. Одоо л гэхэд, “Дубайн гэрээ”-гээр сөрөг дуугарч, засгаас гарах мессеж шидэж үзэж байна. Үүний цаана Н.Энхбаярыг цагаатгах юмуу, Ц.Оюунбаатарын өргөн барьсан Өршөөлийн хуулийг батлах улс төрийн тохироог тулгаж байхыг ер үгүйсгэхгүй. Энэ нь бас тэдний буруу биш юм. АН-ынхан бондын мөнгө хувааж, МАН сөрөг хүчний орон зайгаа засгийн суудлаар наймаалцаж байхад МАХН-ынхан одоо байгаа суудлаа хадгалж үлдэх улс төр хийх эрхтэй шүү дээ.
Тэд өмнө нь Н.Энхбаярыг өрөвдүүлж өөрсдөө УИХ-д сонгогдсон, одоо 2016 онд бас түүнийг “нэрийн хуудас”-аа болгохгүй бол өөр “туг” тэдэнд байхгүй. Тийм учраас Н.Энхбаярын сонгогдох эрхийг сэргээх нь ганц Н.Энхбаярын асуудал биш юм. 2016 оны сонгуульд МАХН парламентад суудалтай байх үгүй нь ямар нэгэн хэмжээгээр Н.Энхбаяраас хамаарна. Ард түмэн өмнө нь Н.Энхбаярыг шоронд байгааг өрөвдөж саналаа өгсөн бол, одоо Солонгост байгаа учрыг ойлгож дэмжих эсэх нь тодорхойгүй юм.
Эрх барьж байгаа АН-ынхан Н.Энхбаярын сонгогдох эрхийг яагаад сэргээдэггүй нь хуулийн үйлчлэлд баригддаг, бага ч гэсэн шударга байх гэж хичээдэгтэй холбоотой байх. Үүнээс гадна мэдээж МАН-ынхныг бодно, бас Н.Энхбаяр цагаатгагдаад УИХ дотор ороод ирвэл 25 гишүүнтэй МАН-аас ч “аюултай, маневр”-тай сөрөг хүчин болно гэдгийг тэд биеэрээ мэднэ. 1997-2000 онд чухамдаа Н.Энхбаярт л тоглуулсан АН-ын шарх одоо ч аниагүй гишүүд нь ам ангайх бүртээ зовлон болгож хэлдэг. Хэрвээ Н.Энхбаярыг цагаатгавал УИХ-аас татгалзаж өөрийнхөө оронд түүнийг оруулна гэж мэдэгдсэн гишүүн энэ парламентад бий шүү дээ. Гэхдээ 2016 оны сонгууль ойртох тутам Н.Энхбаяр МАН-д илүү халгаатай болж байгааг АН-ынхан тооцож л байгаа. Тэд өмнө нь Н.Энхбаярт МАХН гэж нэрийг өгч байж 2012 оны сонгуулиар МАН-ын дээр гарсан юм. Одоо энэ “мэх”-ээ дахиад ашиглахгүй гэх баталгаагүй. Учир нь Р.Амаржаргал гишүүний хэлснээр МАН-ыг засагт оруулж тэвэрч аваад хамтдаа унаж байгаа ч, рейтингээрээ АН нь дор яваа. Дор яваа рейтингээ дээр гаргахын тулд Н.Энхбаярын сонгогдох эрхийг сэргээн МАХН-аар МАН-ын саналыг хуваалгах улс төр АН-аас гарч болно. Тухайлбал, МАН засгаас гэнэт гарч, АН хариуд нь Н.Энхбаярын сонгогдох эрхийг сэргээж харилцан сюрприз барьж болно шүү дээ. Н.Энхбаяр бол МАН-ынхны хувьд эзгүйд нь үгүйлэх улстөрч биш ч, ирэхээр нь айх хэмжээний хамааралтай хэвээр л яваа. “Үхсэн буурын толгой”-ноос амьд ат айдаг гэдэг шүү дээ. Орон шоронд орсон, харьд амьдардаг гээд басаж болохгүй л улстөрч.
Тэгэхдээ ийм улс төр явлаа гэхэд ганц МАН-д бус, АН-д ч халгаатай, аюултай. Хамтдаа унаад эхэлчихсэн нэр хүнд нь уруудаж явсаар АН, МАН нийлээд ч ирэх сонгуулиар өмнө нь нэгнийхээ авдаг байсанд ч хүрэхээргүй санал авч болзошгүй. Нэр хүндийн хувьд тийм хэмжээнд уналтад орж яваагаа нэг нь Төрийн ордонд, нөгөө нь Цагаан ордондоо вакуумд орчихсон АН, МАН-ынхан мэдэж байна уу, үгүй юү гэдгээс их зүйл шалтгаана. Мэдэрч байгаа эсэхээс магадгүй 2016 оны өнгө тодорно доо.
Эх сурвалж: www.dnn.mn
Холбоотой мэдээ
-
7 буудлын Долгор эмээ (June 15, 2015 8:51:34 pm )
“Улс төр” гэж ийм л заваан байх юм даа…одоо хөл нүцгэн “пролетари”-уудын нам гарвал л ялна даа…(Хөрөнгөтнүүдийн хөрөнгийг хураагаад л, Баячуудын зүрхэнд цус хуруулаад л…)
-
Anonymous (June 15, 2015 9:34:51 pm )
Яг унэн тэгж л таараа!!! Лениний пролетариуд ялж хааны гэр булийг хуухэд хегшидгуй нь устгасан шиг юм болж таарна. Одоогийн оодроод байгаа баячууд хог дээр усэрчдээ! Яанадаа яана???
-
-
elbeg (June 15, 2015 10:52:11 pm )
margaash bi arhichdiin negdsen nam baiguulla manaihan oluulaa shuu yadaj uusan uedee zorigtoi
-
Anonymous (June 15, 2015 11:04:47 pm )
шийлэг гэж арчаагүй хүүхэнд толгойгоо мэдүүлсэн юмнаас болж МАХН, дарга 2 ????? !!!!!!!!!!!!!
-
zochin Zochin (June 16, 2015 7:09:55 am )
MAHN gej odoo enhbayar yumaa daa, archaagui amitan neeh gadnaa gegeersen met dotroo umhiirsun baliar amitan
-
-
zochin (June 15, 2015 11:12:36 pm )
namyydiin ner hund nileen ynasan nn todorhoi baigaashde.ene udaagiin songuuliar ard irged ch ih l tungaan bodoh bolnodoo.
-
bantan (June 15, 2015 11:32:49 pm )
Хэцүү хэцүү.одоо хэн гээчийг сонгох оо ч мэдэхээ байлаа.улс төр гэдэг бол зүгээр л эрх мэдэл,ашиг хожооны төлөөх хүнэцэрүүдийн тулаан юм байнаа.төр засаг болж тоглодогоо болимоор юм.
-
Anonymous (June 15, 2015 11:35:02 pm )
Нам гэж ялгардаг болохоос үнэндээ мөнгөний сонирхлоор талцаж алалцдаг лалуурууд ш дээ
-
zo (June 15, 2015 11:45:48 pm )
odoo amardaa……………………………………………………………………….
-
паах (June 16, 2015 5:19:56 am )
Мөнгө хаана үнэртэнэ тийшээ янханууд язагнана.
-
mengu (June 16, 2015 6:27:01 am )
Алтны магнатууд байхад алтны ордоо гадаадынханд өгчдөг, удам дамжсан уурхайчидтай бай байж уурхайн ордоо өгдөг, нефтьтэй байж үйлдвэр барих сонирхолгүЙ 60% агууламжтай төмөрийн хүдэртэй, 8000 калло илчлэгтэй коксжсон нүүрстэй байж үйлдвэрээ хөгжүүлдэггүй ийм 2 хөлдүү толгойтой МАНАН байгаа цагт зовлон үзсэн чавганц гэдэг шиг Н.Энхбаяр өрнөөс гаргаж өтнөөс суглана гэж ард түмэн харж байна. МАНАН ынхан оймсны рекламанд удахгүй тоголондоо
-
mengu (June 16, 2015 6:28:02 am )
Алтны магнатууд байхад алтны ордоо гадаадынханд өгчдөг, удам дамжсан уурхайчидтай бай байж уурхайн ордоо өгдөг, нефтьтэй байж үйлдвэр барих сонирхолгүЙ 60% агууламжтай төмөрийн хүдэртэй, 8000 калло илчлэгтэй коксжсон нүүрстэй байж төмөрийн үйлдвэрээ хөгжүүлдэггүй ийм 2 хөлдүү толгойтой МАНАН байгаа цагт зовлон үзсэн чавганц гэдэг шиг Н.Энхбаяр өрнөөс гаргаж өтнөөс суглана гэж ард түмэн харж байна. МАНАН ынхан оймсны рекламанд удахгүй тоголондоо
-
mengu (June 16, 2015 6:35:33 am )
монгол нам гэж далдгандаг бялдууч нар хэрэтэй болохоос мэдлэг боловсролтой хүмүүс хэрэггүй болсон цаг үе
-
mengu (June 16, 2015 6:35:51 am )
монголд нам гэж далдгандаг бялдууч нар хэрэтэй болохоос мэдлэг боловсролтой хүмүүс хэрэггүй болсон цаг үе
-
mengu (June 16, 2015 6:36:20 am )
монголд нам гэж далдгандаг бялдууч нар хэрэгтэй болохоос мэдлэг боловсролтой хүмүүс хэрэггүй болсон цаг үе
-
zochin (June 16, 2015 7:11:39 am )
Энхбаяр л биш шуу тоглуулж ханаагуй юу монголчуудаа энэ хуний улдсэн амьдрал оорийнхоо арьсийг хамгаалахын тулд юуг ч самархад бэлэн
-
зочин (June 16, 2015 8:35:38 am )
Биш шүү ч гэх шиг, хэ хэ.
-
-
irgen (June 16, 2015 8:34:33 am )
ene odoo bolimoor ymaaa.hend heregtei ym be.huuchnii setgelgeegeer yiig daranguilj shiidej uuriin bolgoh gej.zunduun idej uulaa.odoo boloo sh dee. harahaar huit orgidog evgui dur turhtei hun.zaluuchuuddaa zai tavih heregtei
-
зочин (June 16, 2015 8:39:25 am )
битгий инээд хүргээд бай. улс төр гэдэг ээлжилж иддэг хоолны идүүр биш, залуу гээд юу чадав, Та нар улс орноор минь тоглоод самраад дууслаа. ямар увюайгүй, арчаагүй хүмүүс вэ. энэ улс төржөөд байгаа амьтад дотор дүүрэн хулгайч нар байгаа даа.яаж дээшээ гарч баяжих вэ гээд өдрийн бодол, шөнийн зүүд болсон юмнууд. та нар өөрснөө луйварчид байж хүнийг элдвээр хэлж хэрэггүй
-
zochin (June 16, 2015 8:40:31 am )
emhbayr hereg hiigeegui bol eh orondoo baij baih l baisan.heregten bolood l gadaadad idej uusan muhguuruu nebtruuleg hurtel hiilgeed,ard tumheer urubduuleh geed baigaa dur zurag haragdaad baigaa.heregten bol heregteh
-
setgel (June 16, 2015 8:57:25 am )
ENHBAYRIIG YALLAH DUGNELT UNEHEER URUVDMUUR ICHMEER UM BAISAN SHUU
-
Haralgan (June 16, 2015 9:22:29 am )
Odoo bid luivarchdaas aihgui ee! Setguulch Enhbayriig het iheer doviilgojee. 2016ond MAHN usgui husuulna. Tegeheer Enhbayriig songuulid oroltsuulsangui geed l luivarchingaa tug bolgon barij yrih um bainaldaa. Ineedtei um buu yri! Mongoliin avilgachdiig zagalmailsan humuus bol AN ba Enhbayr um shuudee! Tuuniis aigaad baih um bol unendee baihgui ee?!
-
Anonymous (June 16, 2015 9:33:41 am )
энхбаяр бол эх орон газар нутгаа харийханд худалдаагүй шүү, ер нь хэний захиалгаар юуны төлөө яагаад баривчилсан юм бол оо.
-
. (June 16, 2015 9:34:35 am )
энхбаяр бол эх орон газар нутгаа харийханд худалдаагүй шүү, ер нь хэний захиалгаар юуны төлөө яагаад баривчилсан юм бол оо.
-
zochin (June 16, 2015 12:39:35 pm )
enkhbayariig demjij bna. ene huniig baihad oyutolgoin geree zuv jamaar yavj baisan yum. enkhbayariihg unagaad tsaaduul chin jinhen ajillaj ugsun shuudee. ard tumen mdej bgaa. bugdeerei MAXH aa demjeerei. tegvel bid nar naad hulgaichuudaas chin salah bno
-
Oonoo (June 16, 2015 1:17:09 pm )
Odoo Enhbayar uls toroor yahaw dee amarah heregtei dee
-
Anonymous (June 16, 2015 4:06:56 pm )
Энхбаяр Элбэгдорж хоёр нэг айлын хүүхдээс ялгаа байхгүй дотно хүмүүс.ард түмний өмнө нэгнээ үзэн ядаж жүжиглэдэг.хэрвээ Энхбаяр сонгогдвол эх орноо зарж идэж байгаа луйварчид маскаа солиод л ажиллаад эхэлнэ.25 жилд нэг ч сонгогдоогүй хүмүүсийг гаргах хэрэгтэй.сүүлийн 25 жил төрд байсан хүмүүстэй холбоогүй байвал бүр сайн.
Элбэгдорж Энхбаяр хоёрыг ээлжлээд л солонгосууд тэжээж байгаад сонгуульд оруулах далд санаа байгааг олж хар хүмүүсээ.энэ хоёр хүн монголын төлөө явах хүмүүс биш.ард нь солонгосын мафи байгаа.аль эртнээс нэгнийдээ амьдарч байсан хоёр одоо нэгэндээ дайсан мэт харагдах гэж хичээж байна. -
ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛ (June 16, 2015 4:37:40 pm )
ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙСАН ХҮНДЭЭ НЭГ ЭВДЭРХИЙ АЛГАС ӨГЧИХГҮЙ ШОРОНД ХИЙЖ БАЙЖ ГАДААДЫНХАНД БОЛОХООР АРД ТҮМНЭЭ ЗУУ ЗУУН ЖИЛ ТЭЖЭЭХ УУРХАЙНУУДАА ӨГӨӨД ТЭД НАР НЬ БАЯЛГИЙГ НЬ ӨДӨР ШӨНӨГҮЙ ЗӨӨЖ МӨНГӨӨ ГАДААДДАА БАЙРШУУЛААД БИД ЭНД ИНФЛЯЦИ ГЭЖ ГАНСРААД СУУЖ БАЙДГИЙГ ЕРӨӨСӨӨ Ч ОЙЛГОДОГГҮЙ. НЭЭРЭЭ ОДОО БОДООД БАЙХНАА ЭНХБАЯРЫГ УНАГАЖ АВААД Л ОЮУ ТОЛГОЙ ШАРИКДАЖ ЭХЭЛСЭН ЮМ БИШҮҮ
-
Anonymous (June 16, 2015 4:51:40 pm )
ЭНХБАЯР ЭЛБЭГДОРЖ ХОЁР НЭГ ХАРМААТАЙ ХҮМҮҮС.АРД ТҮМНИЙ ӨМНӨ ЖҮЖИГЛЭЖ БАЙГАА .ЯАСАН Ч ИТГЭЖ БОЛОХГҮЙ.ЭНХБАЯР ЭНЭ БҮХ ЛУЙВРЫН ЭХ БАГШ ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ Ч БАЙЖ МАГАДГҮЙ
-
Anonymous (June 16, 2015 6:02:11 pm )
yaduu vhrvvdee ta nar amjihgvi shvv.manangin uuduus temtceed nrmergvi ucgraa medej amidartcgaa
-
МОНГОЛ ХҮН (June 16, 2015 6:43:14 pm )
ЭНХБАЯРЫГ ГҮТГЭГЧИД БҮГД МОНГОЛЫН ДАЙСНУУД, ХУЖААГИЙН ГАР ХӨЛҮҮД. ОДОО МОНГОЛЧУУД БИД ЛИДЕРЭЭ ДЭМЖИНЭ. ТА НАР ЯАЖ Ч МЯНГА БОЛЖ ХАРАГДАЖ ЖҮЖИГЛЭЖ БАЙСАН ТА НАРЫГ МЭДДЭГ БОЛСОН ШҮҮ. МУУСАЙН ХУЖААГИЙН ШЭЭСНҮҮС МОНГОЛООС ЗАЙЛЦГАА.
-
unen (June 16, 2015 8:51:39 pm )
enhbajar iin ganch unen bol eh oron gazar shoroogoo hudal daagui um shuu odoogn chagaan zahtai HULGAICHUUDAA
-
Арманяк (June 17, 2015 6:45:05 am )
Хэн ер нь энэ МАХН МАНАН АН ийг сонгоно гэсэн юм бэ? Энэ намуудыг ард түмэн намуудын жагсаалтаас авч хаяна мартахаар болтлоо залхсаан. Юун яагаачгүй хөөрөөд байнаа та нар юун Энхбаяр юун Элбэгээ. Одоо бид цоо шинэ улс төрчдийг сонгоноо. Сүүлийн 25 жил улс төрд байсан ямар ч хүнийг СОНГОХГҮЙ ЭЭ ХАТУУ ОЙЛГО. мөрөөдлөө тээгээд идсэн ууснаараа бидний амьдарлаас бүр мөсөн алга болоод өг луйварчдаа. Та нараар одоо толгойгоо угаалгадаг үе өнгөрсөн. БҮҮ ГОРЬД. БҮҮ ҮЗЭГД. БҮР МӨСӨН ЗАЙЛЦГАА.
-
genden (June 17, 2015 6:51:05 am )
henii munguur gadaadad tangaslaad yavaa yum
-
Bathaan (June 18, 2015 5:51:03 pm )
Enhbayarig shorond hiij baij l mongoloo zarj ehelsen sh dee hiigeegui bol zarj chadahgui l dee
-
Anonymous (June 21, 2015 12:08:20 am )
Hffddvhi
36 Comments