Энэ удаагийнхаа “Нууцгүй зочин” буландаа эрхэм уншигч танд уран бүтээлээрээ хэдийн танил болсон “Sweetymotion” хамтлагийн гишүүн Г.Сүндэрмааг урьж ярилцлаа. Түүний дотоод ертөнц болон хувийн амьдралынх нь талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл бидний бэлтгэсэн доорх ярилцлаганд анхаарлаа хандуулна уу.
-Танай хамтлагийн сонин сайхнаас ярилцлагаа эхэлье.
-Удахгoй хүн бүхний хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр айсуй. Тиймээс манай хамтлагийнхан шинэ оноо угтсан баярын арга хэмжээнүүдэд оролцоод явж байна. Мөн манай хамтлагийн продюсер Б.Чинбаа энэ сарын 19-нд Төрийн ордонд тоглолтоо хийх гэж байгаа. Энэ тоглолтын бэлтгэл ажил гээд мөн л зав муутай байцгааж байна.
-Шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа юу? Шинэ жилийн баяр дөхөөд ирэхээр манай хамтлаг, дуучид баярын дуу ихээр гаргадаг шүү дээ.
-Уран бүтээлийн хувьд гэвэл он гарахаас өмнө ганц, хоёр клипний зураг авалт хийх төлөвлөгөөтэй байгаа. Одоохондоо шинэ жилийн дуу хийгээгүй байна. Нэлээд хэдэн жилийн өмнө гаргасан галзуу ганц шинэ жилийн дуу болох Чинбаагийн ая, Гүрээ ахын шүлэг “Шинэ жилийн дуу”-гаараа гандан буурахгүй л явж байна. /инээв.сур/
-Урилга заллага их байна уу? Хамтлагийн тань үнэ ханш хэд вэ?
-Их байна шүү. Нэлээд өндөр ханштай хамтлагийн тоонд явж байгаа.
-Долоон жилийн дараа эх орондоо өнгөрүүлэх анхны шинэ жил болж байгаа бил үү. Тиймээс гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх баярын хүлээлт нэлээд бий байх?
-Түрүү жил бид эх орондоо өнгөрүүлж байсан. Гэхдээ энэ шинэ он манай гэр бүлийн хувьд халуун ам бүлээрээ цугларсан сайхан шинэ жил болж өнгөрнө гэж бодож байгаа. Би дүүтэйгээ бараг арав гаруй жил уулзаагүй. Учир нь намайг Монголд байхад дүү маань Хонгонкт сурч байдаг. Дандаа л зөрөөд яваад байдаг байсан. Харин энэ жил бид бүгд халуун ам бүлээрээ уулзацгаасан. Тиймээс гэрийхэн маань цугларсаны баяр болохоор сэтгэл догдлон хүлээж байна шүү.
-Гэр бүлийнхнийгээ танилцуулбал…
-Миний ээжийг Г.Цогзолмаа гэдэг. Хуучнаар Цэргийн анасамбельд хуучир хөгжим тоглодог байсан. Соёлын тэргүүний ажилтан. Харин аавыг С.Сүхбаатар гэдэг. Хувиараа бизнес эрхэлдэг. Манай дүү нөхөр, хөөрхөн охинтой. Зочид буудлын менежер мэргэжилтэй.
-Яагаад өвөөгөөрөө овоглодог юм бэ?
-Би эхээс төрөнгүүтээ л эмээ, өвөөгийн охин болсон. Өвөө маань надад амь байсан болохоор өөрөөрөө овоглосон юм.
-Багадаа ямар хүүхэд байв?
-Эрх, сахилгагүй талдаа охин байсан. Дүүтэйгээ дэрсхэн болохоор хамтдаа байнга л тоглоно. Тэгээд бас би буруу хэрэг хийвэл дүүдээ үүрүүлчихдэг их муухай эгч байсан. Дүүтэйгээ хааяа багынхаа явдлыг яриад суухад эвгүй л санагддаг юм. Жишээ нь эмээ, ээж эд нараас чихэр авахуулж өөрөө идчихээд л.. ,/инээв.сур/
-Асуудлаас өөрийгөө хөнгөхөн аваад гардаг энэ зан чинь одоо хэвээрээ юу?
-Одоо зан маань нэлээд өөрчлөгдсөн. Харин эрх зангаас минь бага зэрэг бий бий. Өөрийгөө нэлээд хатуужилтай, тэвчээртэй болсон гэж боддог.
-Хөгжим бүжгийн сургуулийн хийлийн ангийг төгссөн. Уран бүтээлдээ хөгжмийн авьяасаа давуу тал болгон ашиглахгүй юм уу?
-Би Б.Чинбаагийн “Давтагдашгүй” тоглолтонд хийлийн хоёр номер тоглосон. Цаашдаа хийл хөгжмөө тоглож, уран бүтээлдээ хавсарч оруулах зорилготой байгаа.
-Өөрийгөө хөгжмийн хэр авьяастай гэж боддог вэ? Манайханд хийлч гэвэл хамгийн түрүүнд хийлч Дээгий л санаанд нь буух байх?
-Дээгий надаас хоёр ангиар эгч, мундаг хөгжимчин шүү дээ. Би өөрийгөө магтахад эвгүй л юм. Гэхдээ тоглоё гэвэл тоглоно шүү.
-Таныг хамтлагийнхнаасаа хоолойн хүч илүү гэдэг юм билээ. Бие дааж уран бүтээл туурвиж яагаад болохгүй гэж?
-Хүн байгалиас заяасан багахан авьяасаа алхам тутамдаа хөгжүүлж байх хэрэгтэй гэж боддог. Надад бурхан чамгүй авьяас заяасан. Төрснийхөө дараа эмнэлэгг олон нялх хүүхдүүдийн дунд үлдээгээд ээж маань эхчүүдийн хамт хоол, унд идээд амарч байхад би л бусдаасаа цойлоод аягүй чанга ялгарч уйлдаг хүүхэд байсан гэдэг. Сүүлдээ тэнд байсан эхчүүд “Өө, Цогзолмаагийн Шүгэлмаа хүүхэн уйлж байна” гээд миний хоолойг хүртэл андахгүй мэддэг болсон байсан гэсэн. /инээв.сур/
Хэрэв надад тохирох дууны санал ирвэл дуулна гэж боддог. Гэхдээ одоогийн байдлаар хамтлагийн уран бүтээл маань юу юунаас илүү эрхэм байна. 2012 онд бидний 15 жилийн ой болно. Энэ ойгоо угтаж олон чанартай уран бүтээл хийж, их ажил амжуулах төлөвлөгөөтэй байна.
-Танай хамтлагийн хувьд уран бүтээлийн уналттай үе тохиож байсан уу?
-Байгаагүй. Яахав, зарим хүмүүс Америк яваад нэг хэсэг орон зайгаа алдсаныг л тэгж ойлгодог байх.
-Шантрах үе байсан уу?
-Бэрхшээлтэй санагдах үе олон л гардаг. Гэхдээ энэ миний зогсоол биш гээд даваад гарах сэтгэлийн тэнхээтэй болсон. Би өөрийгөө хүмүүсийг уриалан дагуулж чаддаг, дайчин хүн гэж боддог. Аливаа бэрхшээлд бууж өгөх биш гарах арга замыг хайж олохыг хичээдэг.
-Танай хамтлагийн хамгийн хамгийн…
-Хамгийн шударга, тэвчээртэй нь Ц.Сарнай, хүмүүстэй ойлголцож, хамгийн ярих чадвар сайтай нь манай Б.Ганболор. Харин намайг нөгөө хоёр маань л сайн тодорхойлох байх даа.
– Сайхан бүсгүйчүүдээс бүрдсэн хамтлаг учраас нууцхан болзолтой спонсорын санал ирдэг биз?
-Янз бүрийн л санал ирдэг. Гэхдээ энэ тал дээр бид маш буурь суурьтай ханддаг.
-Танай хамтлагийн санхүүгийн чадамж ямар байна?
-Үүсгэн байгуулагдсан цагаас эхлээд одоог хүртэл манай хамтлагийг, уран бүтээлийг маань дэмжин ажилласаар ирсэн олон байгууллагууд байдаг. Жишээ нь MCS, Unitel, АПУ гэх мэт дэмжлэг үзүүлдэг газрууд бий. Энэ дашрамд биднийг дэмжиж ажилладаг байгууллагуудын хамт олон, удирдах албаны хүмүүст хамтлагийнхаа өмнөөс баярлаж явдгаа илэрхийлмээр байна.
-Косметик хагалгаанд орсон гэх ярианд та их эмзэглэдэг гэсэн. Гэтэл үүнийг давуу тал мэтээр хүлээж авдаг бүсгүйчүүд ч байдаг шүү дээ.
-Би үүнд тийм эмзэг ханддаггүй. Тэр дундаа урлагийн хүнд байх л асуудал. Нэг утгаараа олон нийтийн өмнө гоё, сайхан байх нь урлагийн хүмүүсийн нэг үүрэг ч гэж хэлж болно. Хэрэв маш гоё дуулдаг хэрнээ нүд нь хялар, хамар нь далий байвал мэдээж тэр хүнийг үнэлэх үнэлэмж багасана шүү дээ. Тиймээс урлагийн хүний хувьд байх л ёстой зүйл. Харин гарах үр дагаварыг нь сайн тооцоолох хэрэгтэй байх.
-Өөрийнхөө гадаад байдалд 100 хувь итгэлтэй байдаг уу?
-Тийм ээ.
-Дотоод гоо сайхны илэрхийлэл тань юу вэ?
-Зөв бодол. Би өөрийгөө эргэн тойрныхоо хүмүүст сайн энерги өгч чаддаг гэж боддог. Ер нь би аливаа зүйлд маш амархан итгэдэг, цайлган хүн. Үүнээсээ болж, хааяа буруу үйлдэл хийчихээд байдаг.
-Таныг юу чимдэг гэж боддог вэ?
-Олон зүйл байна. /инээв. сур/ Миний инээмсэглэл, хөгжилтэй байдал, тэгээд мөн тодорхой хэмжээнд гадаад дүр төрх маань орох байх.
-Найз залуутай юу?
-Яг албан ёсны найз залуу байхгүй. Гэхдээ уулзаж хоёр биенээ таньж, мэдэж байгаа нэг залуу бий.
-Танилцаад удаагүй хэрэг үү? Эсвэл та дотоод ертөнцдөө эр хүнийг удаан хүлээж авдаг юм уу?
-Тэгж ойлгож болно. Урлагийнхан бид чинь цаг наргүй ажилладаг хүмүүс. Тиймээс надтай нэлээд тэвчээртэй хүн л найзлана даа.
-Хэр өндөр шалгуур тавьдаг вэ?
-Тэвчээртэй, миний ажлыг сайн ойлгодог, халамжтай, их нялуун, сайхан сэтгэлтэй, өөрөөс минь илүү надад маш хайртай байх гээд олон шалгуур давж байж л надтай найзлана шүү дээ. / инээв.сур/
-Уулзаж байгаа хүн тань Монгол залуу юу?
-Тийм ээ. Америкт байхдаа гадаад залуутай найзалдаг байсан. Бие холдохоор сэтгэл холдоно гэдэг шиг ирэн очин байхаар хөндийрдөг юм билээ. Тэгээд найзлахаа больсон. Саяхан энэ залуутай танилцсан. Хүн ирээдүйг таах биш. Цаашдаа юу болохыг хэлж мэдэхгүй л байна.
-Ирээдүйн хань ижлээ ямар хүн байгаасай гэж бодож байна?
-Ухаалаг, халамжтай, надад маш их хайртай, апиваад буурь суурьтай ханддаг, өндөр, тодорхой хэмжээнд л царайлаг тийм хүн байгаасай гэж боддог.
-Хэт царайлаг байж яагаад болохгүй гэж?
-/инээв.сур/ Миний хувьд болохгүй. Хардалт гэж эмэгтэй хүний маш муухай зан чанар байна шүү дээ. Надад хайртай, халамжтай л байвал царайг их чухалчилж авч үздэггүй.
-Хамгийн сайхан болзоо…
-Сая бодсон чинь сэтгэлд маань хоногшиж үлдсэн болзоо байдаггүй юм байна шүү. Намайг болзоонд урьж байсан эрчүүд романтик биш байсан юм болов уу гэж ч бодмоор санагдчихлаа. / инээв.сур/
-Та өөрөө хүнд хэр дурсамж үлдээдэг бол?
-Би ер нь өөрчлөлт хийх их дуртай хүн. Ялангуяа хүмүүст гэнэтийн бэлэг барих дуртай. Миний бэлгийг аваад тухайн хүн яаж баярлаж байгаа дүр төрх хүртэл дотор минь төсөөлөгдөөд инээд хүрээд байдаг юм.
-Сэтгэлд нийцсэн шинэхэн танилтайгаа гадуур уулзахдаа олны нүднээс зугатана биз?
-Тэгэлгүй яахав. Гэхдээ бидний ажил төрөл их байдаг учраас өдөр болгон уулзаад байж чаддаггүй.
-Ямар мэргэжлийн хүн бэ?
-Үүнийг нууцлая. /инээв. сур/
-Сайхан эмэгтэйд сэтгэл алдрах залуус олон л байдаг байх. Тэд сэтгэлээ хэр өвөрмөц илэрхийлдэг вэ?
-Цэцэг, бэлэг дурсгалын зүйл явуулна. Янз бүр дээ.
-Авч байсан хамгийн сайхан бэлэг?
-Сэтгэлээ шингээж, надад зориулсан бэлэг байвал бүх л бэлэг сайхан.
-Цуглуулга бий юу?
-Үнэртэн цуглуулах их дуртай. Гоё үнэртэй биеийн тос гээд л. Гэхдээ сүүлийн үед гутланд их хоббитой болоод байна.
-Гэр бүлтэй болж амьдрал зохиох нас тань оройтож байна гэж бодогдохгүй байна уу?
-Хүн хань ижлээ зөв сонгох нь хамгаас чухал зүйл. Насан туршдаа тэр л хүнтэйгээ хамт амьдрах учраас маш шалгуур тавьж, нухацтай хандвал зүгээр юм шиг санагддаг. Намайг хүн бүхэн л оройтлоо гэдэг. Гэхдээ миний хувьд ингэж боддоггүй. Би өөрийгөө залуугаараа байна л гэж боддог. Хүн өөрийгөө ямар л гэж бодно тухайн хүнд яг л тийм сэтгэл мэдрэмж төрнө шүү дээ. Цаг нь болохоор болох зүйл болдгоороо л болох байх.
-Энэ хугацаанд уулзаж, тодорхой хэмжээнд үерхэж байсан хүмүүс бий л байх. Таны шалгуурт тэнцээгүй болохоор харилцаанд тань ахиц гаралгүй салсан гэж ойлгож болох уу?
-Ихэнхдээ л ажлын шаардлагаар л хоёр тийш болдог доо. /инээв.сур/
-Сексийн талаарх бодлыг тань сонирхмоор байна?
-Сексгүйгээр хүний амьдралыг төсөөлөхөд бэрх. Сексээс эрч хүч, мэдрэмж гээд олон зүйлийг авч болно.
-Сексийн үед хэр санаачлагатай вэ?
-Би дээр хэлсэнчлэн санаачлага сайтай бүсгүй. /инээв.сур/ Энэ тал дээр би өөрийнхөөрөө байж чаддаг.
-Хаанаа үнсүүлэх дуртай вэ?
-Уруул, гар.
-Таалагдсан эр хүнээ өөрийн болгож чадах уу?
-Би амьдрал дээр тэгж үзээгүй. Надад эмэгтэй хүний хэт наалинхай, сээтэгнүүр зан зохихгүй байх. Би ер нь энэ талаараа эршүүд байж магадгүй.
-Сохор болзоонд урьвал…
-Хүлээж авахгүй.
-Утсаар ирсэн танилцах саналд…
-”Өө уучлаарай. Би завгүй байна” гэдэг. Үнэхээр л завгүй байдаг юм. /инээв. сур/
-Та нарын тухай “30 нас дөхөж яваа. Эхнээсээ гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болж байна. Цаашдаа хамтлагийн эрч хүч сулрах байх” гэсэн яриа их байна лээ?
-Харин ч бид улам бүр эрчлэгдээд амьдрал илүү гоё болж байна. Дараа жилээс бид Монголдоо суурьших санаатай байна. Бидний эрч хүчийг, биднийг сонсох дуртай хүмүүс мэдэрч байгаа байх. Сүүлд л гэхэд Б.Чинбаагийн тоглолт бүх л хүмүүст эргэцүүлэл төрүүлж сэтгэлийг нь догдлуулсан маш сайхан тоглолт болж өндөрлөсөн шүү дээ. Ард түмэндээ баяр хөөр, эрч хүч гээд бүх зүйлийг мэдрүүл гэж тэнгэрээс Чинбааг илгээсэн юм болов уу гэж бодогдсон. Тэгээд энэ хүмүүсийн авсан эрч хүч, сэтгэлийн баяслаар нь бид эргээд эрчлэгдэж цаашид өшөө илүү зүйл бүгээхийн тулд хөдөлмөрлөж л явна.
-Төрийн ордонд тоглолт хийсэн хүмүүс түрүүчээсээ өндөр гавьяа шагналд хүрч байна. Б.Чинбатын Төрийн ордонд хийх тоглолтыг мөн л гавьяа шагнал дагалдана гэх таамаглал байна?
-Энэ бол шагналын төлөө хийж байгаа тоглолт огг биш. Энэ жил олон сайхан тэмдэглэлт ой давхцсан. Ийм онцгой жил төрөө хүндэтгэж, төрдөө зориулсан тоглолт л хийх гэж байгаа. Чинбаа урьдны дөрвөн тоглолтоо ард түмэндээ зориулсан шүү дээ. Зүгээр л уран бүтээлээ ард түмэндээ хүргэх гэсэн уран бүтээлчийн тоглолт болохоос биш ямар нэгэн гавьяа шагнал огт горилоогүй юм шүү.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: “Хүмүүсийн амьдрал”
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 19, 2011 6:38:51 pm )
w w w autohelp mn ороод үзээрэй…
-
Anonymous (December 20, 2011 5:11:36 pm )
amjilt husie
-
Anonymous (December 23, 2011 9:46:11 pm )
ene 3 ene amerik uwgunte yawlddag gesiin unen bna xa xa xa
-
Anonymous (December 30, 2011 2:37:05 pm )
yo chi hen yum be tegeed gadaad hvnteigee suugaad mongoloos zailaachdee yanhan mini
4 Comments