antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 12, 2015 2 comments

17 сая төгрөгийг хуурамчаар үйлдэж гүйлгээнд гаргаж байсан бүлэг этгээдийг баривчилжээ

нийтлэсэн Admin

huuramchmongo17 сая төгрөг хуурамчаар үйлдсэн бүлэг этгээдийг саатуулжээ. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн иргэн У, Г нарыг шалгаж байгаа бөгөөд сэжигтнүүд хэргээ хүлээн зөвшөөрсөн гэнэ.

Мөрдөн байцаалтын явцад сүүлийн хоёроос гурван жилд энэхүү хуурамч мөнгийг гүйлгээнд гаргаж байсан гэнэ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Сэжигтнүүд  өндөр зэрэглэлийн хувилагч машин ашиглан ихэвчлэн 20, 10 мянгатын дэвсгэртийг бичгийн цаасан дээр тааруулж хувилаад, галограмм, дардас зэргийг саатай үзэг,  балаар бичдэг байсан. Ийм замаар үйлдээд хүмүүсийн анхаарал сарнисан шөнө оройн цагаар ихэвчлэн үйлчлүүлэгч ихтэй дэлгүүр, ТҮЦ-ээс хямд бараа авах, шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэх, ойр зайнд таксигаар үйлчлүүлэх зэргээр хуурамч дэвсгэртээ жинхэнээр задлуулж байсныг тогтоосон” гэв.

Хуурамч мөнгөн тэмдэгт нь гараар тэмтрэхэд, гэрэлд харахад хуурамч эсэх нь илэрхий атал иргэд санамсар болгоомжгүй хандсанаас ийнхүү хураамч мөнгө гурван жил гүйгээнд ашиглагдаж байсан гэнэ. Тиймээс Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс иргэдэд хандан гүйлгээ хийхдээ анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • a (June 12, 2015 12:27:27 pm )

    chadaj l bndaa yahav gazar nutgaa zaraad mungu olood bgaa humuusiig bodvol

  • Anonymous (June 14, 2015 8:01:29 pm )

    ХУУЛИЙН ДЭЭД ХЭМЖЭЭ ӨГВӨЛ ТААРНА

antalya rent a car