Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолдог, нэгийг бүтээх гэж нөгөөг сүйтгэдэг толгой нь эргэсэн төрийн балгаар иргэд аж ахуйн нэгж бизнес эрхлэгчид хохирч байна.
Үүний нэгэн жишээ бол Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Авзага Трэйдийн МЧХ Компаны хувийн өмчид төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд ноцтойгоор халдлаа.
Гурвалжингийн гүүрний ойролцоо 10-аад жил үйл ажиллагаа явуулж буй МЧХ-ийн бетон зуурмагийн үйлдвэрийн хашааг нурааж, үйлдвэрийг үйл ажиллагаагаа явуулах боломжгүйд хүргээд байгаа шалтгаан нь үйлдвэрийн эзэмшил бүхий газрыг “Гудамж” төсөлд ашиглах гэнэ. Тус бетон зуурмагийн үйлдвэрийг 3 тэр бум төгрөгийн төслийн зээлийг төрөөс авч байгуулсан бөгөөд барилгын хамгийн чухал үндсэн түүхий эдийг дотооддоо үйлдвэрлэдэг юм байна. Нийслэлийн Засаг Даргын 2008 оны 461 тоот захирамжаар бетон зуурмагийн үйлдвэрийн зориулалтаар МЧХ Компанид олгосны дагуу хууль ёсоор газар эзэмшин үйл ажиллагаагаа явуулж байв.
Хачирхалтай нь төр өөрөө бизнес эрхлэгчдийг дэмжинэ, хийж бүтээ гэж төслийн зээл олгочихоод, бүтээгээд босгочихоор нь өөр нэг төсөл хэрэгжүүлэхийн тулд өмнөхийг нь сүйтгээд эхлэв. Шинээр хэрэгжүүлэх гэж буй “Гудамж” төсөл нь нийслэлийн түгжрэлийг бууруулах, хурдны зам барих зорилготой бөгөөд төслийнхээ хүрээнд эрчим хүчний гудамж, барилгачдын гудамжыг холбосон авто зам тавих ажил эхлэсэн байна. “Дээрээс” тийм шийдвэр захирамж гаргачихаад байхад хэрэгжүүлж эхлэх нь эрх мэдэлгүй доод шатны хүмүүсийн буруу биш. Ард иргэдээ, хувийн хэвшлээ хохьроож буй төр засаг гэх “том толгойтнууд” яахын аргагүй гол буруутан. Ядаж хууль ёсны дагуу эзэмшигчтэй нь тохиролцож, төр өөрөө үйлдвэрийн газрыг эргүүлэн татаж, нөхөн олговор олгож хохирлыг нь барагдуулах ёстой ч холбогдолгүй бичиг баримт үзүүлж, шууд өмчид халдан буулгаж өч төчнөөн сая төгрөгөөр хохироож байгаа нь дэндүү харамсалтай.
Авто зам бүтээн байгуулах нь өндөр ач холбогдолтой нь мэдээж боловч түүнээс ч дутуугүй ач холбогдолтой барилгын үндсэн түүхий эдийг дотооддоо үйлдвэрлэх бетон зуурмаыгийн үйлдвэрийг зогсоож, тэр ч бүү хэл олон хүний амь амьдралаа зориулан байж, өр зээл тавин байж босгосон бүтээн байгуулалтыг шууд нураана гэдэг байж боломгүй үйлдэл. Үйлдвэрийг сүйтгэн байж барьж байгуулах “Гудамж” төслөө хэрэгжүүлж, зам тавих ажилд хүртэл бетон түүхий эд хэрэглэх нь гарцаагүй юм.
3 тэр бумын төгрөг бага мөнгө биш. Хамаг амь амьралаараа дэнчин тавьж томоохон зээлийг авч, арыг нь дааж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн хүмүүсийн цаг хугацаа, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөө зарцуулан босгоод үр шимийг нь дөнгөж хүртэж эхлэх болоход нь их хэмжээний хохирол учруулсан энэ мэт бодлогогүй шийдвэр гаргадаг ард иргэдийн “айдас хүрэм” төр засагтай улс орон юуныхаа хөгжил дэвшил ярих билээ.
Эх сурвалж: www.newsline.mn
Холбоотой мэдээ
-
зочинОДОН (June 11, 2015 8:14:26 pm )
дүүрчихсэн гарууд вэ хөрөнгөө сүйтгүүлчихээд зүв зүгээр сууж байдаг .
-
Anonymous (June 11, 2015 10:13:23 pm )
Huuramch diplomtoi hooson tolgoitnuud tenegtej havahgui yum daa
-
зочин (June 12, 2015 7:53:18 am )
ШААРДЛАГАТАЙ БОЛ ТӨР НЭГ МУУ ЖИЖИГ ҮЙЛДВЭР БАЙТУГАЙ БҮХЭЛ БҮТЭН ДҮҮРГИЙГ ГАЗРЫН ХӨРСТЭЙ ТЭГШИЛЖ ШИНЭ ХОРООЛОЛ БАРИХ БОЛНО.ГЭХДЭЭ БҮХ ЗҮЙЛ СУДАЛГАА ТООЦООТОЙ ИЛ ТОД АРД НИЙТИЙН ЭРХ АШИГТ НИЙЦСЭН БАЙХ ЁСТОЙ.ХУЛЧГАР АЙМХАЙ МОХОО ТӨР ЮУ Ч БҮТЭЭЖ ЧАДАХГҮЙ.ЭЦЭСТ НЬ ЭЗЭН ЧИНГЭС ХААН ОЛОН САЯ ХҮНИЙ АМЬ НАС ЦУСААР АГУУ ЭЗЭНТ ГҮРНИЙГ БАЙГУУЛСАН БОЛОВЧ ДАРАА ДАРААГИЙН СУЛ ДОРОЙ ЭВ ТҮНЖИН МУУТАЙ ХААДЫН БАЛГААР МӨХӨЖ ДОРОЙТСОНЫ ТҮҮХИЙГ МАРТАЖ БОЛОХГҮЙ.
-
зочин (June 12, 2015 8:02:54 am )
хотын төвд шахуу оршдог хужаагийн тоног төхөөрөмжөөр баригдсан,тоос шороо бужигнуулсан энэ үйлдвэрийг уг аль хэдийн газартай тэгшилж оронд нь орон сууц цэцэрлэгт хүрээлэн барь.жаахан салхи гарвал хотын төвийг нэлэнхүйд нь тоос шороо хогоор дардаг энэ үйлдвэрийг хаах цаг нь болсон хотын даргаа.дэлхийд хаана ч хотын төв дотроо бетон зуурмагийн үйлдвэртэй хот байхгүй.
-
Зочин (June 12, 2015 8:17:11 am )
Анхнаасаа Авзага Мэндээ газраа хэтрүүлээд авсан гэдэг нь тодорхой байна ш дээ.Төр хийх юмаа хийж л таараа
-
hmmm (June 12, 2015 8:33:22 am )
Iim ertguutsen yum gej yu baidiin hairan uildveree nuraachihaad hyatdaas barilgiin material zooh hyataduudiin gar hol bolson tomchuud nertei ochuuhen dotortoi amitdiin hiij baigaa ajil biz
-
hmmm (June 12, 2015 8:34:51 am )
Jijig dund uildverlel biznes erhleh bolomj alga daa ingej daramtlaad l ajillah argagui bolgochihno
-
zoooz (June 12, 2015 9:17:04 am )
Hohirliig ni baragduulah heregtei sh dee arai arai
-
Kkk tor gej dee! (June 12, 2015 10:00:53 am )
ZochinODON-toi sanal neg baina, tegeed urvaigaad, “haramsaltai” geed suugaad baih hereg yu baina, bosooch, yariach, humuust, ard tumend duulgaach, nuhen tulber shaardaach!
-
зочин (June 12, 2015 2:24:17 pm )
АН бол хорлон сүйтгэгч нам
-
mgyga (June 13, 2015 1:04:14 pm )
тэгвэл танай ху нам 1930-аад оны сүүлчээр гэмгүй зэмгүй 30 гаруй мянган Монголчуудыг нохой шиг буудаж алсан тэр алуурчин нам биш гэж үү ????????????????
-
-
Anonymous (June 13, 2015 12:59:09 pm )
ер нь энэ сүүлийн үеийн хотын төвийн байрнууд дунд хийгээд байгаа явган хүний зам энэ тэр бол үнэн хулхи байна ш дээ, хийгээд хэдхэн хоноод л зарим хавтангууд нь талын нэг тарчихна, эсвэл зарим нь дээшээ бөмбийгөөд , зарим нь доошоо суугаад усны долгион шиг юм болчихсон … иингэж төсвийн мөнгөөрөө тоглоод байхаар энэ улс яаж өөдлөхийн !??
12 Comments