antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 11, 2015 17 comments

Долоогоны ханд

нийтлэсэн Admin
527-1433902649lundendorj-12Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга согтуугаар автомашин жолоодож яваад осол гаргаж, эрдэнэт хүний амь нас эрсдэв. Шалтгаан нь долоогоны ханд. Цочролд орж долоогоны хандаас их хэмжээгээр уусныг нь тогтоосон тул согтуу гэх дүгнэлтийг “Долоогоны ханд хэтрүүлэн уусан тул” хэмээн өөрчилж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг АТГ-аас баривчлав. Өмгөөлөгч нь согтуу байсан учраас АТГ-ынхан Дэнзэнг өмгөөлөгчтэй нь уулзуулаагүй. Гэтэл өмгөөлөгч нь долоогоны ханд уусан байсныг тэд андуурч согтуу гэх дүгнэлт хийсэн бололтой.
Долоогоны ханд бусдыг хэргээс мулталж чаддаг, согтуу байсныг цайруулдаг ямар шидтэй эм юм бол. Улаан долоогоны жимснээс бэлтгэсэн шингэн ханд бөгөөд бодист нь холин, ацетилхолин, тритерпины хүчлүүд, фитостерин төст ба идээлэг бодис багтдаг байна.
Энэхүү хандыг ангионевроз, зүрхний хэмнэл алдагдал, зүрхний чичрэл, даралт ихсэх зэрэг өвчний үед хэрэглэдэг бөгөөд өдөрт 20-30 дуслаар гурваас дөрвөн удаа хоолны өмнө уудаг байна. Дээрх дүгнэлт хийхэд долоогоны ханд уусан хүнийг согтуу гэх үү, эрүүл гэх үү гэдэг дүгнэлт гаргах хэрэгтэй байна.
Мөн долоогоны ханд хэтрүүлэн уусан үедээ автомашин жолоодох, эс жолоодох талаар хуульд тусгаж өгөх талаар анхаарахгүй бол хөл дээрээ тогтохгүй шахам согтуу жолооч “Би долоогоны ханд уусан” гэвэл хэргийг хэрэгсэхгүй болгох магадлал өндөр байгаа юм. Тиймээс замын хөдөлгөөны дүрэмд “Долоогоны хандын дусал хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөлд автозамын хөдөлгөөнд оролцохгүй байх” тухай ч тусгай заалт оруулж өгвөл яасан юм бэ.
Д.Лхагва-Очир
 “Монголын Үнэн” сонин

Эх сурвалж: www.unen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • за заааа (June 11, 2015 9:54:00 am )

    хууль ямар арчаагүй болсоныг харах,хүмүүс минь хэрэгт холбогдвол ногоон цайны ханд уусан гээдл бай маш их тайвшруулдаг юм

  • Иргэн (June 11, 2015 11:43:02 am )

    Лүндэн лүдээ. Долоогоны ханд уухад 2.0 хувийн согтолд өгөх үү0

  • zochin (June 11, 2015 12:46:25 pm )

    ene baliar nowsh ichikh nuur baina uu.buudchikh yumsan

  • Зочин (June 11, 2015 12:46:54 pm )

    Долоогоны хандыг спиртэнд найруулдаг болов уу. Бас тухайн хуний зурх, тархины цусан хангамж дутагдсан, даралт ихдсэн зэрэгт хун еерийн эрхгуй тайван биш, хагас ухаантай юм шиг, еертее хяналт муутай болох, гар хел нь хяналтгуй сул рефлекстэй болох тохиолдол байдаг. Туунийгээ мэдээд ч юм уу, эсвэл тогтмол хэргэлж сурсанаараа уудаг байх. Бас спиртын терелийг хуруувч буюу , маш бага дуслаар уусан ч согтолт егдег тал бий.

  • Ahm (June 11, 2015 1:11:07 pm )

    Zaaval doloogoniin hand gehgui shuu dee. Huulind ugaasaa mansuuruulah torliin bodis hereglesen ued mashin barij bolohgui gesen baigaa. Doloogoniin hand mansuuruuldag gedegiig medeegui geh baih l daa. Medeegui baih n huuliin hariuclagaas multaldaggui gedgiig ene hun ooroo huuliin gazar ajiladag hun sain medej baigaa. Mongoliin shuugchid huuliinhan gej shivshgiin amitad baih yum daa.

  • hhhhh (June 11, 2015 1:43:47 pm )

    doloogonii hand bish doloon shil arhi uuchihaad ulger domog zohioj bas unen bolgoj boldog buzariin shidtenguud baih ym daa..

  • АРДЫН ДУУ ЛҮНДЭЭ МИНЬ ДЭЭ (June 11, 2015 2:03:25 pm )

    Долоогоны хандуудаа Долоочихдог юм билүү Долоон буудлын цагдаа юу даа Дорж ахдаа хэлчихдэг юм билүү

  • ард (June 11, 2015 2:23:23 pm )

    Энэ Лүндэндоржийн хүн алсан хэрэг мөн ч их яригдаж байна даа. Хэн ч сэргээж шалгахгүй юм. Ядаж ШЕЗ-ийн даргын ажлаа өгчихөөч дээ. Шунаж байж нэг юм дуулах вий. Монголын шүүгч нар Лүндэндоржоос маш их айдаг, тэрээр дарамталж ажилладаг аймшиггүй алуурчин юм билээ дээ. Араггүй дээ хүн алсан хүнд аймшигтай зүйл гэж байхгүй болсон байдаг байх

  • иргэн (June 11, 2015 2:46:22 pm )

    Үнэн хэцүү хүндээ

  • zochin (June 11, 2015 4:44:04 pm )

    saihan yum zohioj oljee odoo sogtuu bol doloogonii hand hetryylsen yumaa l geh ni bna sh dee eruuljyyleh bairniihan bygd tegyyl yah uu

  • zochin (June 11, 2015 6:56:05 pm )

    huil tsagdaagiihan buged hulgaichuud. novshnuud

  • Зочин (June 11, 2015 10:40:26 pm )

    Долоогоны хандаас гадна увчин намдаах алкольтой эм олон бий унэхээр цочролд орсон ч байж болох юм би гэхэддаралт ихэссэн уед уунийг хэрэглэдэг хэл ээдрэх ч энуухэнд шуу дээ

  • долоо (June 12, 2015 7:37:14 am )

    хуулийг ёстой гууль болгох юм да. Миний даралт ихддэг. энэ хандыг уудаг. Гэхдээ согтолт өгдөггүй. Ард түмнийг хуурч болно гэж боддог юм байхдаа.Хуулийнханыг харин хуурч болдог юм байна ккккк

  • zochin (June 12, 2015 9:30:29 am )

    Doloogoni handig hiij bga emiin uildveriig ni shalgaj dugnelt garguulbal deer yum shigee. Arai hetersen hariult bn daa uruvdmuur yum ene yanzaar huuliin baiguulaga bh hereg bn u

  • зочин (June 12, 2015 1:57:29 pm )

    Алуурчин төрийн өндөр албан тушаал хашдагыг АН-ын үед л харлаа, улс орон минь юу л болоод байна даа, АН-ыг бүүр тараах хэрэгтэй нам юм даа, алуурчин ажлаа сайн дураараа өгөөч ээ, энэ улсын ард түмнийг хүндэлээч,

  • мангуу (June 12, 2015 4:11:18 pm )

    машинаар хүн дайрч алсан хүн төрийн хуулийн өндөр дээд албыг удирдаж байгааг харж байна монголчууд бид. ямар гавьяа байгуулсаны төлөө зарим хүнд улсын баатар өгснийг ойлгохгүй юм монголчууд бид. төрийн удирдагч нарынхаа баримтладаг бодлогыг оылүохгүй 20гаруй жил болчихлоо

  • Зочин (June 14, 2015 1:33:40 am )

    Энэ лундээ гэж юу байхав дээ цаан нь орос 3 сургуулийн захирал соронзон тууний ах солонго хоер л удирдаж бдаг юм шуу жээ тэд чинь дандаа буруу булхайтай хууль зорчиж яавдаг болхоор араа энэ хогоор л даалгаж зохцуулж бдаг юм даа магдагуй шуухээр бас монго хийх гэж байгаа юм ба л дэээ

antalya rent a car